Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2022/00521

 

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2022/00521

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТТ ХХК

Хариуцагч: НМ ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 9 539 100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.М ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Н ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Г,

Гэрч Т.Б,

Гэрч: Ц.У,

Гэрч: Ц.Г,

Шинжээч: Т.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ТТ  ХХК хариуцагч НМ  ХХК-д холбогдуулан 9 539 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч ТТ  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О овогтой У нь 2014 онд ТТ  ХХК-ийг үүсгэн байгуулж барилгын дотор гадна засал чимэглэл, ногоон байгууламж, гадна тохижилтын чиглэлээр 6 жил ажиллаж байна. 2018 онд Б.Н хамтран ажиллаж Ө , Б аймгийн Рашаант, Х , Б гэсэн 4 сумын цахилгаан шугамын сүлжээний дотор заслуудын ажлыг нь хийж өгч хамтран ажилласан. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.Н надтай холбогдож гэрэлт гудамжны явган хүний замын ажлыг хийх үү. Энэ ажлыг хийгээд өгөх юм бол 2018 оны ажлын үлдэгдэл 2 сая төгрөгийг чинь өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай Орхон аймгийн гэрэлт гудамжны 1500 м2 талбайн явган хүний замын ажлыг 1м2-ийг 10 000 /арван мянган/ төгрөгөөр НӨАТ авахаар тохиролцож гэрээг байгуулж урьдчилгаа болгон 5 000 000 / таван сая / төгрөгийг ТТ  ХХК-ийн данс болох ** * дугаартай дансаар авсан. Манай компани нь 2019 оны 08 дугаар сард Б аймгийн Рашаант суманд мах боловсруулах үйлдвэрийн ажлыг хийж гүйцэтгэж байсан тул хүн, хүчээ нэмэх шаардлагатай болсон. Энэ нөхцөл байдлыг НМ  ХХК-д албан ёсоор мэдэгдсэн. Ингээд давхар гэрээг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1м2-ийн 8 000 /найман мянган/ төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгийг суутгаж авахаар 11 400 000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр тохиролцож гэрээг иргэн Т.Бхийж бэлнээр 3 000 000 /гурван сая/ төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн. Т.Б нь өөрийн бригадтай хийх тул манай компаниас 1 хүнийг төлөөлөгчөөр томилон ажилласан. Би ажил эхлүүлээд Б аймгийн Рашаант сум руу буцсан. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр НМ -аас ажлын явц удаан байна, хүнээ нэм гэсэн шаардлагын дагуу ирэхэд ажлын явцын байдал зам хуулалтын ажил 80 хувь, хавтан суулгалт 40 хувьтай байсан. Би ирээд Цагдаагийн газрын дарга хурандаа А.Батбаярт хүсэлт гаргаж түр саатуулахаас 6 хүнийг нэмэлтээр 2 өдрийн турш үлдэгдэл талбай хавтан хуулалт болон цэвэрлэгээг хийж дуусгасан. Ажлын хувьд маш хүнд 1 хавтан 100-150 кг, 1 хавтанг ачиж буулгахад 4-5 хүн арай чүү ачиж байсан. Ачилт хуулалт дээрээ хугацаа алдсан байсан. Шаардлагын дагуу арын 400 м2 талбайд өөрийн компанид ажиллаж байсан 5 хүнийг Т.Б тай цалинг нь тохироод нэмэлтээр гаргаж өгсөн. Би 12 хоног талбай дээр ажиллаж байгаад буцсан. Гэрээний дагуу ажил 50 хувьд орсон тул 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр НМ  ХХК-аас миний хувийн данс болох Хаан банкны **** гэсэн дугаартай данс руу 5 000 000 / таван сая / төгрөгийг хийсэн. Үүнийг аваад 2 972 000 /хоёр сая есөн зуун далан хоёр мянган/ төгрөгийг Т.Б нөхөр Ууганбаярын Хаан банкны *** дугаартай дансанд хийсэн. Үлдэгдэл мөнгө болох 2 028 000 /хоёр сая хорин найман мянган/ төгрөгийг арын хэсэг буюу 400 м2 талбайд ажилласан Т.Б ажилчдад хувааж өгсөн. Ингээд мөн л 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дахин ирж 12 хоног ажлын талбай дээр цуг ажиллахад хавтан суулгалтын ажил 100-250 м2 талбай үлдэхэд НМ  ХХК-ний захирал Б.Н , Т.Б хоёрт би дахиж ирэх боломжгүй жоохон үлдсэн ажлаа асуудалгүй дуусгаарай гээд 10 дугаар сарын 11-ний өдөр буцаад явсан. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Т.Б надтай холбогдож ажил 100 хувь дууссан гэрээний дагуу сүүлийн санхүүжилтийг авмаар байна. Яаралтай шийдээд өгөөч ажилчдын цалингийн зардал маш өндөр гарсан. Цалингаа нэхээд хэцүү байна гэхэд нь Б.Н холбогдож асуудлыг хэлэхэд аймаг хүлээж аваагүй байна. Хүлээж авахаар нь шийднэ гээд яриагаа дуусгасан. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Т.Б , Б.Н хоёртой холбогдох гэсэн боловч гар утаснууд нь хаалттай байсан. Энэ хугацаанд хэн хэн нь надтай холбогдоогүй. Манай компанийн Рашаантын ажил дуусаж би хотод 12 дугаар сарын 27-ны өдөр ирээд Б.Н холбогдож сүүлийн санхүүжилтийн мөнгөө асуухад Т.Б  чинь өгсөн өөрсдөө учраа ол гээд утсаа тасалсан. Гэрээний дагуу бол 3 400 000 төгрөгийг Т.Б аваад, 1 600 000 төгрөг нь манай компанийн мөнгө байсан. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хотоос ирээд Т.Б тай уулзаж мөнгө асуух гэтэл өөдөөс м2-ын зөрүү ярьсан. Б.Н холбогдож м2-ын зөрүү асуухад мэдэхгүй би аймагтаа 1500 м2-аар гэрээ хийсэн байгаа ажил дуусахаас өмнө хэмжихгүй яасан юм гээд утсаа тасалсан. Т.Б Орхон аймгийн Тендерийн хороо болон Засаг даргатай орж уулзахад НМ  ХХК нь гэрэлт гудамжны явган хүний замын ажлыг 2093 м2-аар гэрээ хийгдсэн байхыг мэдэж ажлын талбай дээр өөрөө очиж хэмжилт хийхэд нь 739.91 м2 талбай илүү хийсэн гээд ТТ  ХХК-д нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд Т.Б нь шүүхэд хүсэлт гаргаж шинжээч томилуулан Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын улсын байцаагч Ш.С , НМ  ХХК-ийн захирал Б.Н , иргэн Т.Б , Тангад тэнгэр ХХК-ийн захирал О.У би, Аймгаас 1 төлөөлөгч нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй хэмжилт хийхэд нийт талбай 2143.84 м2 буюу 643.84 м2 илүү хийсэн байсан. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүх хурал болж Т.Б нэхэмжилсэн 739.91 м2 буюу гэрээнд заасан мөнгөн дүнгээр 1 м2 нь 8 000 төгрөгөөр 6 359 280 төгрөгөөр нь төлөхөөр шийдвэр гарсан. ТТ  ХХК нь НМ  ХХК-тай гэрэлт гудамжны явган хүний замын ажлыг м2-ыг 10 000 төгрөгөөр гэрээ хийсэн илүү хийсэн 793.91 м2 буюу мөнгөн дүнгээр 7 939 100 төгрөг болж байна. Т.Б нэхэмжилсэн 6 359 280 төгрөгийг НМ  ХХК-аас авч төлнө. Иймд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэсэн гэрээний нөхцөлөөс илүү хийж гүйцэтгэсэн 794.91м2 буюу гэрээнд заасан ханшаар 7 939 100 төгрөг болон сүүлийн санхүүжилт нь дээрээс авах 1 600 000 төгрөг, нийт 9 539 100 төгрөгийг НМ  ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч НМ  ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ТТ  ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. Тус компани аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлгүй, барилгын ажил хийдэг гэх боловч барилгын аливаа үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, тэр тусмаа орчны тохижилт болон зам, барилга барих тусгай зөвшөөрөлгүй, зөвхөн мод тарих, ногоон байгууламж барих, барилгын гадна болон дотно засал чимэглэл хийдэг компани болохыг хожим олж мэдсэн. Уг компани нь нэгэнт барилгын ажил хийдэг, орчны тохижилт хийдэг гэх боловч ажлын туршлагагүй, тогтмол ажилтан байхгүй байснаас болж гэрээт ажлын хугацаа өнгөрч манай компани тус тендерийн захиалагчид өөрөө алданги тооцуулж хохирсон. ТТ  ХХК болон түүний захирал О.У өөрөө тус гэрээт ажлыг гүйцэтгээгүй, харин бусдаар уг ажлыг гүйцэтгүүлэх нэрийн дор дундаас нь мөнгө авч гэрээгээ зөрчсөн. Манай компанитай анх гэрээ байгуулж мөнгө авахдаа өөрөө биечлэн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон боловч тус ажлыг өөр хүнээр гүйцэтгүүлсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

Хоёр. Манай компани нь нэхэмжлэгч компаниар ажил гүйцэтгүүлж байгаагүй, гэрээ байгуулж байгаагүй. Тус компанид төлөх төлбөр, ажлын үлдэгдэл гэж байхгүй байтал намайг гуйж байгаад уг ажпыг гүйцэтгүүлэх санал тавьсан мэтээр худал тайлбар гаргасан байна. Энэ талаарх нэхэмжлэлд дурьдсан зүйлс бодит үнэнд нийцэхгүй байна. Уг ажлын 1 сарын хугацаанд хийхээр тохиролцсон боловч 3 сараар хэтрүүлж, өөрөө уг ажлаа хийгээгүй, ажилтнууд байхгүй учраас Б , У гэх гэр бүлийн хүмүүсийн бригад уг ажлыг хийсэн. Уг асуудлаар манайд хэлж мэдэгдсэн зүйл байхгүй, албан бичиг ч ирүүлээгүй.

Гурав. О.У нь өөрөө ажилтангүй компанитай учраас ажилтан олдохгүй, гэрээт ажлын хугацаа дууссан ч ажлаа хийгээгүй ба уг ажлын хүрээнд төсөв нь хэтэрч алдагдал хүлээхэд хүрч улмаар нэгэнт ажил хийж байсан Б , У нарт төлбөр төлж ажлыг гүйцэтгүүлсэн. Иймээс ТТ  ХХК болон түүний захирал О.У уг ажлыг хийгээгүй атлаа манайхаас мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Харин Т.Б , У нартай тохиролцоод ажлаа хийж дуусгаад үлдэгдэл төлбөрийг нь тэдэнд төлж дуусгасан. Иймээс ТТ  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, № регистрийн дугаартай ТТ  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, ТТ  ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн №дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-6/, О.У иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-7/, ТТ  ХХК-ийн захирал О.Ууганчимэгийн гаргаж ирүүлсэн тооцоо /хх-8/, ТТ  ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны Төрийн банкин дахь депозит дансны харилцагчийн хуулга /хх-9/, ТТ  ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн кассын орлогын ордерийн хуулбар /хх-10/, 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрийн баримт /хх-11/, ТТ  ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 10, 16-ны өдрүүдийн зарлагын баримтууд /хх-12/, ТТ  ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 19/05 дугаартай Цагдаагийн газрын дарга, хурандаа А.Батбаярт хүргүүлсэн хүсэлтийн хуулбар /хх-13, 2хх-32, 59/, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны О.Ууганчимэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-14-18/, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-19-24/, 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/19 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх-25-30/, Гэрэлт гудамжны явган хүний замын явцын ажлын гэрэл зураг /хх-33-38/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШЗ2020/02376 дугаартай захирамж /хх-38-39/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2020/00980 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-40-42/, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр О.Ууганчимэгээс Я.М т олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-56/, ТТ  ХХК-ийн дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-61-62/, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-198-199/, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 38/05-2781 дугаартай албан бичиг /2хх-31, 57/, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөр хийлгэх гэрээ-ний хуулбар /2хх-33-34, 58/, ТТ  ХХК болон Я.М ын Төрийн банк ХХК-д тушаасан кассын орлогын баримт /2хх-35, 60-64/, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны 2 дугаар байрны Гэрэлт гудамжны явган хүний замын схем зураг /2хх-65/, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн О.У Я.М т олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2хх-ийн 96/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас: Б.Н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-46/, НМ  ХХК-ийн захирал Б.Н М.М олгосон итгэмжлэл /хх-51/, 2018 оны Хангайн бүсийн салбарын Х дэд станцын холбооны байрны засварын ажлын төсөв /хх-64-66/, 2018 оны Хангайн бүсийн салбарын Б дэд станцын ОПУ-гийн байрны их засварын ажлын төсөв /хх-67-69/, 2018 оны Хангайн бүсийн салбарын Сансар дэд станцын ЗРУ-гийн барилгын их засварын ажлын төсөв /хх-70-72/, 2018 оны Хангайн бүсийн салбарын Арвайхээр дэд станцын ОПУ-гийн байрны их засварын ажлын төсөв /хх-73-75/, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн НМ  ХХК-ийн 4401611 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-86/, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн БЗА-108/19 дугаартай Хүрэнбулаг баг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны 2 дугаар байрны Гэрэлт гудамжны явган хүний замын засвар, шинэчлэлт-ийн ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-78-85/, Барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлт /2хх-9-11/-ийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

6. Шүүхээс: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2021/01235 дугаартай захирамжийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 206 дугаартай Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас ирүүлсэн нотлох баримтууд /хх-205-250, 2хх-1-5/, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 345 дугаартай Хот байгуулалт, барилга захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас ирүүлсэн нотлох баримтууд /2хх-22-25/, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээч Т.Чинтуяагийн дүгнэлт /2хх-49/-ийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч НМ  ХХК-аас 9 539 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ТТ  ХХК-ний нэхэмжлэлээс 4 531 600 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 5 007 500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ТТ  ХХК-ний захирал О.У би НМ  ХХК-ийн захирал Б.Н хамтран ажилладаг байсан. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай Орхон аймгийн гэрэлт гудамжны 1500 м2 талбайн явган хүний замын ажлыг 1 м2-ийг 10 000 төгрөгөөр НӨАТ авахаар тохиролцож гэрээ байгуулж урьдчилгаа 5 000 000 төгрөгийг болон явцын дунд авах ёстой 5 000 000 төгрөгийг хүлээн авсан. Манай компани 2019 оны 08 дугаар сард Б аймгийн Рашаант суманд мах боловсруулах үйлдвэрийн ажлыг хийж гүйцэтгэж байсан тул хүн, хүчээ нэмэх шаардлагатай болсон. Энэ нөхцөл байдлыг НМ  ХХК-д албан ёсоор мэдэгдсэн. Ингээд давхар гэрээг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1 м2-ийн 8 000 төгрөгөөр тохирч иргэн Т.Б тай хийж бэлнээр 3 000 000 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн. Мөн Т.Б д 2 972 000 төгрөгийг өгсөн. 2 028 000 төгрөгийг арын хэсэг буюу 400 м2 талбайд ажилласан ажилчдад хувааж өгсөн. Т.Б нь өөрийн бригадтай хийх тул манай компаниас 1 хүнийг төлөөлөгчөөр томилон ажилласан. 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр НМ  ХХК-аас ажлын явц удаан байна, хүнээ нэм гэсэн шаардлагын дагуу ирэхэд ажлын явцын байдал зам хуулалтын ажил 80 хувьтай, хавтан суулгалт 40 хувьтай байсан. Би ирээд Цагдаагийн газрын дарга хурандаа АБ хүсэлт гаргаж түр саатуулахаас 6 хүнийг нэмэлтээр 2 өдрийн турш ажиллуулан үлдэгдэл талбай хавтан хуулалт болон цэвэрлэгээг хийж дуусгасан. Ажлын хувьд маш хүнд 1 хавтан 100-150 кг, 1 хавтанг ачиж буулгахад 4-5 хүн арай чүү ачиж байсан ба ачилт хуулалт дээр хугацаа алдсан байсан. Шаардлагын дагуу арын 400 м2 талбайд өөрийн компанид ажиллаж байсан 5 хүнийг Т.Б тай цалинг нь тохироод нэмэлтээр гаргаж өгсөн. Манай компанийн Рашаантын ажил дуусаж би хотод 12 дугаар сарын 27-ны өдөр ирээд Б.Н холбогдож сүүлийн санхүүжилтийн мөнгөө асуухад Т.Б д өгсөн өөрсдөө учраа ол гээд утсаа тасалсан. Гэрээний дагуу бол 3 400 000 төгрөгийг Т.Б аваад, 1 600 000 төгрөг нь манай компанийн мөнгө байсан. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хотоос ирээд Т.Б тай уулзаж мөнгө асуух гэтэл өөдөөс м2-ын зөрүү ярьсан. Б.Н холбогдож м2-ын зөрүү асуухад мэдэхгүй би аймагтаа 1500 м2-аар гэрээ хийсэн байгаа ажил дуусахаас өмнө хэмжихгүй яасан юм гээд утсаа тасалсан. Т.Б Орхон аймгийн Тендерийн хороо болон Засаг даргатай орж уулзахад НМ  ХХК нь гэрэлт гудамжны явган хүний замын ажлыг 2093 м2-аар гэрээ хийгдсэн байхыг мэдэж ажлын талбай дээр өөрөө очиж хэмжилт хийхэд нь 739.91 м2 талбай илүү хийсэн гээд ТТ  ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд Т.Б нь шүүхэд хүсэлт гаргаж шинжээч томилуулан Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын улсын байцаагч Ш.С , НМ  ХХК-ийн захирал Б.Н , иргэн Т.Б , Тангад тэнгэр ХХК-ийн захирал О.У би, аймгаас 1 төлөөлөгч нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй хэмжилт хийхэд нийт талбай 2143.84 м2 буюу 643.84 м2 илүү хийсэн байсан. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүх хурал болж Т.Б гийн нэхэмжилсэн 739.91 м2 буюу гэрээнд заасан мөнгөн дүнгээр 1 м2 нь 8 000 төгрөгөөр 6 359 280 төгрөгөөр нь төлөхөөр шийдвэр гарсан. ТТ  ХХК нь НМ  ХХК-тай гэрэлт гудамжны явган хүний замын ажлыг м2-ыг 10 000 төгрөгөөр гэрээ хийсэн тул илүү хийсэн 793.91 м2 буюу мөнгөн дүнгээр 7 939 100 төгрөг болж байна. Т.Б гийн нэхэмжилсэн 6 359 280 төгрөгийг НМ  ХХК-аас авч төлнө. Иймд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэсэн гэрээний нөхцөлөөс илүү хийж гүйцэтгэсэн 794.91м2 буюу гэрээнд заасан ханшаар 7 939 100 төгрөг болон сүүлийн санхүүжилт дээрээс авах 1 600 000 төгрөг, нийт 9 539 100 төгрөгийг НМ  ХХК-аас гаргуулж өгнө үү гэж тайлбарладаг.

3. Хариуцагч НМ  ХХК болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч компани аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлгүй, барилгын ажил хийдэг гэх боловч барилгын аливаа үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, тэр тусмаа орчны тохижилт болон зам, барилга барих тусгай зөвшөөрөлгүй, зөвхөн мод тарих, ногоон байгууламж барих, барилгын гадна болон дотно засал чимэглэл хийдэг компани болохыг хожим олж мэдсэн. Тогтмол ажилтан байхгүйгээс ажил гэрээт хугацаандаа хийгдээгүйгээс манай компани алданги тооцуулж хохирсон. ТТ  ХХК болон түүний захирал О.У гэрээт ажлыг гүйцэтгээгүй, бусдаар уг ажлыг гүйцэтгүүлэх нэрийн дор дундаас нь мөнгө авч гэрээгээ зөрчсөн. Манай компанитай анх гэрээ байгуулж мөнгө авахдаа өөрөө биечлэн ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон боловч тус ажлыг өөр хүнээр гүйцэтгүүлсэн. Манай компани нь нэхэмжлэгч компаниар ажил гүйцэтгүүлж байгаагүй, гэрээ байгуулж байгаагүй. Тус компанид төлөх төлбөр, ажлын үлдэгдэл гэж байхгүй байтал намайг гуйж байгаад уг ажлыг гүйцэтгүүлэх санал тавьсан мэтээр худал тайлбар гаргасан байна. Энэ талаарх нэхэмжлэлд дурьдсан зүйлс бодит үнэнд нийцэхгүй, ажлыг 1 сарын хугацаанд хийхээр тохиролцсон боловч 3 сараар хэтрүүлж, өөрөө уг ажлаа хийгээгүй, ажилтнууд байхгүй учраас Б , У гэх гэр бүлийн хүмүүсийн бригад уг ажлыг хийсэн. Уг асуудлаар манайд хэлж мэдэгдсэн зүйл байхгүй, албан бичиг ч ирүүлээгүй. Иймээс ТТ  ХХК болон түүний захирал О.У уг ажлыг хийгээгүй атлаа манайхаас мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Харин Т.Б , н.У нартай тохиролцоод ажлаа хийж дуусгаад үлдэгдэл төлбөрийг нь тэдэнд төлж дуусгасан. Иймээс ТТ  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарладаг.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ТТ  ХХК болон хариуцагч НМ ХХК нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны 2 дугаар байрны урд байрлах гэрэлт гудамжны 1500 м2 явган хүний замын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэлх хугацаанд шинэчлэхээр 1м2-ийн үнийг 10 000 төгрөг байхаар буюу нийт 15 000 000 төгрөг, урьдчилгаанд 5 000 000 төгрөг, ажлын явцын 50 хувьд хүрэхээр 5 000 000 төгрөг, үлдэх 5 000 000 төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа хэсэгчилэн шилжүүлэхээр тус тус тохирсон.

ТТ  ХХК нь Б аймгийн Рашаант суманд өөр ажлын гэрээтэй гэх үндэслэлээр иргэн Т.Б тай 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/19 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан туслан гүйцэтгэгчээр дээрхи 1500 м2 талбайн явган хүний замын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хүртэлх хугацаанд 1 м2-ийн үнийг 8 000 төгрөг байхаар буюу нийт 11 400 000 төгрөг, урьдчилгаанд 3 000 000 төгрөг, ажлын явцын 50 хувьд хүрэхээр 5 000 000 төгрөг, үлдэх 3 400 000 төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа хэсэгчилэн шилжүүлэхээр тус тус тохирчээ.

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 347 дугаар зүйлийн 347.1.-д Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно, 347.2.-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж тус тус заасан.

Захиалагч НМ  ХХК-ийн хувьд ТТ  ХХК нь ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч Т.Б гийн хувьд ТТ  ХХК нь захиалагч болох бөгөөд ерөнхий ажил гүйцэтгэгч ТТ  ХХК нь туслан гүйцэтгэгч Т.Б гийн хийсэн ажлын үр дүнг захиалагч НМ  ХХК-ийн өмнө хариуцна.

Т.Б  ТТ  ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу илүү хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 6 359 280 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 980 дугаар шийдвэрээр бүхэлд нь хангаж ТТ  ХХК-иас 6 359 280 төгрөг гаргуулж Т.Б д олгохоор шийдвэрлэн уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Т.Б гийн нэхэмжлэлтэй ТТ  ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто замын улсын байцаагч Ш.С г шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байх ба шинжээч 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 14-07-030-101 дугаар дүгнэлтдээ: ТТ  ХХК нь нэхэмжлэгч Т.Б гаар явган замын шинэчлэлтийн ажлын 1788.05 м.кв талбайг хийж гүйцэтгүүлсэн. Түүнчлэн гүйцэтгэгч НМ  ХХК нь 2143.84 м.кв талбайн явган замын шинэчлэлтийн ажлыг хийж улсын ашиглалтанд 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19/02/185 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр хүлээлгэн өгсөн байна гэж,

Т.Б гийн нэхэмжлэлтэй ТТ  ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Т.Б 2294.91 мажлыг гүйцэтгэсэн буюу 794.91 мталбайн илүү ажлыг гүйцэтгэсэн гэж,

Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны 2 дугаар байрны урд байрлах Гэрэлт гудамжны явган хүний замын засвар, шинэчлэлтийн төсөвт тэргүүлэх төсөвчин Д.Н барилгын ашигтай талбайг 2023.46 м2 гэж,

Мөн төсөвт байгаа 21 хэсгийн ажлын графикаар нийт талбайн хэмжээг 2091.36 м2 гэж,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч Т.Ч2 021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн дүгнэлтэнд: 2019 оны 08 дугаар сарын 19-нд байгуулсан **** тоот гэрээний дагуу хийгдсэн...гэрэлт гудамжны явган хүний замын засвар шинэчлэлтийн ажлын нийт тоо хэмжээг 1848.9 м2 явган хүний зам хийж гүйцэтгэсэн байна гэж тогтоосон байх бөгөөд маргаан бүхий талбайн хэмжээг 5 янзаар тодорхойлсон байна.

Иймд шүүх нотлох баримтаар ирүүлсэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захиргааны 2 дугаар байрны урд байрлах Гэрэлт гудамжны явган хүний замын засвар, шинэчлэлтийн төсөвт авагдсан 2023.46 м2 болон мөн төсөвт хийгдсэн 21 хэсгийн ажлын графикт авагдсан талбайн хэмжээ болох 2091.36 м2, тухайн хэрэгт шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч Т.Чинтуяагийн 1848.9 м2 талбайн хэмжээг үндэслэл болгон үнэлж, дундаж хэмжээгээр тооцож илүү талбайн хэмжээг тодорхойлсон болно. Тодруулбал төсөвт заасан талбайн хэмжээ 2 өөр байгаа тул 2023.46+2091.36/2=2057.41 мталбайн хэмжээг төсөвт заасан хэмжээний дундаж гэж тооцож, шинжээч Т.Чинтуяагийн 1848.9 м2 хэмжээсийн дундажаар харьцуулбал 1953.16 мталбайн шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэсэн гэж үзнэ. Үүнээс гэрээгээр тохирсон 1500 мхасвал нийт 453.16 мталбайн ажлыг илүү гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд 1 м2-ийг 10 000 төгрөгөөр тохирсон үнээр үржүүлбэл 4 531 600 төгрөгийг хариуцагч хариуцан төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үлдэгдэл төлбөрт нэхэмжилсэн 1 600 000 төгрөгийг НМ  ХХК нь Т.Б д шилжүүлсэн, түүнчлэн Т.Б гийн нэхэмжлэлтэй ТТ  ХХК-д холбогдох иргэний хэрэгт томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 643.84 мталбайн ажлыг илүү хийж гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт гарсаар атал энэ талаар мэтгэж маргалгүйгээр 794.91 мхэжээгээр хүлээн зөвшөөрсөн нь ТТ  ХХК-ний хариуцлага байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 5 007 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ТТ  ХХК ямар ч ажил хийж гүйцэтгээгүй, явган хүний замын засвар, шинэчлэлт хийх тусгай зөвшөөрөлгүй тул НМ  ХХК ТТ  ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

Шинжээчийн дүгнэлтээр болон гэрч Т.Б гийн ...Цагдаагийн газраас хүн авч ажиллуулсан, цалинг ТТ ХХК өгсөн байх би хоолны мөнгийг өгч байсан, хойд талбайд гэр бүлийн хүмүүс ажиллаж байсан, талбайн хэмжээ гэрээнд зааснаас их байгаа талаар хэлэхэд НМ  ХХК-ний захирал Б.Н ажлаа дуусга гэж хэлсэн гэх мэдүүлэг, Ц.Уртнасан, Ц.Гэрэлмаа нарын ...бид гэр бүлийн хүмүүс, ТТ компанид ажилладаг, хамгийн сүүлд цас орсон байхад нөхөөс шаваасыг хийж дуусгасан. Ус олдохгүй хэцүү байхад Я.М л энд тэндээс ав гэж хэлдэг байсан гэх мэдүүлгээр ТТ  ХХК нь туслан гүйцэтгэгч Т.Б гийн хамтаар ажлын үр дүнг бий болгосон гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167 576 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 87 456 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.3-т заасныг баримтлан хариуцагч НМ  ХХК-иас 4 531 600 /дөрвөн сая таван зуун гучин нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТТ  ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 007 500 /таван сая долоон мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 576 /нэг зуун жаран долоон мянга таван зуун далан зургаа/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч НМ  ХХК-иас 87 456 /наян долоон мянга дөрвөн зуун тавин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТТ  ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ