| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2015/0139/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/164 |
| Огноо | 2015-12-01 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2015/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Мөнгөнцэцэг
Улсын яллагч: *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Эрүүгийн хэргийн дугаар *******
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1*******7******* оны ******* дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2015 оны ******* дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* зах дээр комиссын бараа зардаг иргэн *******гийн цүнхнээс 240 000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... 2015 оны ******* дүгээр сарын 21-ны өдөр өглөө 0******* цаг гэж гэрээсээ гарсан. Төрийн банк Халамжийн банк ороод гэртээ ирээд 14 цаг өнгөрөөгөөд Төрийн банк ороод буцаж гэртээ ирсэн. 15 цагийн үед дахиж гараад Хас банк, Холбооны арын оёдолчин ороод ******* зах орж мах авах гэж явсан. Тэгээд мах авахаар явж байхдаа гутал үзчихээд комиссийн дэлгүүр лүү ортол эмэгтэй хүний цүнх онгорхой байхаар нь харсан чинь 500 дэвсгэрт байх шиг байхаар нь дотроос нь хэдэн ширхэгийг сугалж авсан. Дэлгүүрээс гараад явж байгаад нөгөө авсан мөнгөө гаргаж ирээд харсан чинь 20 000 дэвсгэртүүд байхаар нь тоолоод үзсэн чинь 12 ширхэг 20 000 дэвсгэрт байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 14-15/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Тэр өдөр би комиссийн бараа зардаг чингэлэгтээ байсан чинь манай ангийн хүүхэд болох ******* явж байхаар нь дуудаад хамт чингэлэгийн үүдэнд миний утаснаас зураг үзээд байж байсан. ******* явсны дараа би цүнхэнд байсан мөнгөө гаргаж ирээд тоолсон чинь 240 000 төгрөг дутахаар нь би цагдаад хандсан. Өмнө тоолоход 615 000 төгрөг байсан үүнээс 20000 төгрөгөө хүүхэддээ өгсөн байсан. Тэгсэн чинь 355 000 төгрөг үлдсэн байсан. *******өөс хохирлын мөнгө болох 240 000 төгрөгөө авсан. Би анх цагдаад хандахдаа сандарсан байсан андуураад 300 000 төгрөг гэж хэлсэн байна. Дараа нь тайвширсан хойноо тооцоо тулж үзэхэд 240 000 байсан. ******* миний хохирлыг барагдуулсан надад нэхэмжлэх зүйл байхгүй гомдол саналгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Тэрээр 2015 оны ******* сарын дундуур санагдаж байна ажил явдал гарсан буяны ажилд хүнсний бараа зээлээр худалдаж авмаар байна гэсэн, би зөвшөөрөөд надад нэг бичиг баримт барьцаанд тавиад нийт 266150 төгрөгийн хүнсний зүйлийг зээлээр авсан. Зээлсэн хүнсний барааныхаа мөнгийг 2-3 хоногийн дараа буцааж өгсөн ...гэх мэдүүлэг /хх-ийн 31/
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 3/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 6-12/, *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 1******* /, 2015.05.08-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх-ийн 21-24/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн Засаг даргийн 2015.0*******.28-ны өдрийн 1427 тоот тодорхойлолт/хх-ийн 17/, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 27/, 2013 оны 08 дугаар сарын 2*******-ний өдөр төрсөн охин төрсний гэрчилгээний хуулбар/хх-ийн 44/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *******өд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь
Шүүгдэгч *******ийн... комиссийн дэлгүүр лүү ортол эмэгтэй хүний цүнх онгорхой байхаар нь харсан чинь 500 дэвсгэрт байх шиг байхаар нь дотроос нь хэдэн ширхэгийг сугалж авсан, тоолоод үзсэн чинь 12 ширхэг 20 000 дэвсгэрт байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Хохирогч *******гийн... би цүнхэнд байсан мөнгөө гаргаж ирээд тоолсон чинь 355 000 төгрөг үлдсэн байсан. *******өөс хохиролын мөнгө болох 240 000 төгрөгөө авсан... гэх мэдүүлэг/хх-ийн 10/
Гэрч гийн ...буяны ажилд хүнсний бараа зээлээр худалдаж авмаар байна гэсэн, тэгэхээр нь би зөвшөөрөөд надад нэг бичиг баримт барьцаанд тавиад нийт 266150 төгрөгийн хүнсний зүйлийг зээлээр авсан. Зээлсэн хүнсний барааныхаа мөнгийг 2-3 хоногийн дараа буцааж өгсөн ...гэх мэдүүлэг/хх-ийн 31/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Учир нь давтан үйлдэх гэдэгт хулгайн гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх санаа нь тус тусдаа үүссэн, бие даасан гэмт хэргийг ойлгох бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, ялгүй болсон, ялгүйд тооцогдсон этгээдийг дахин шинээр үйлдсэн гэмт хэрэг нь давтан үйлдсэн гэмт хэрэгт тооцогдохгүй бөгөөд давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийн хулгайлсан нь тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа 2015 оны ******* дүгээр сарын 21-ний өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* зах дээр комиссийн бараа зардаг иргэн *******гийн цүнхнээс 240 000 төгрөг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар шүүгдэгч *******ийн ялгүй болох хугацаанаас үлдсэн нэг жил арван нэгэн сар долоо хоногийн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Ялтан ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын мөнгөн төлбөрийг нөхөн төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд торгох ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 2*******0 дүгээр зүйлийн 2*******0.3 дахь хэсэг, 2*******4, 2*******7 дугаар зүйлийн 2*******7.1.1-2*******7.1.4, 2*******8 дугаар зүйлийн 2*******8.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар шүүгдэгч *******өд Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 145.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч *******ийг ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,2-д зааснаар шүүгдэгч *******ийн ялгүй болох хугацаанаас үлдсэн нэг жил арван нэгэн сар долоо хоногийн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар ялтан *******ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу *******60000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар ялтан ******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг сольж болохыг мэдэгдсүгэй.
6. Уг хэргийн улмаас ялтан ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7 Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******өд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА