Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2015/ШЦТ/166

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч *******,

Нарийн бичгийн дарга Э.Уламбаяр,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 18 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг *******0 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багийн 1-*******0 хаягаар байрлах иргэн ******* хувийн сууцанд хууль бусаар нэвтэрч, нууц далд аргаар мотетон эмэг бөгж, мөнгөн ээмэг бөгж, өмд, цамц, кети, сандаал зэрэг эд зүйл хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч ******* нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор сумын ******* дугаар багийн 1-*******0 тоотод байрлах иргэн ******* гэрт хууль бусаар нэвтэрч, нууц далд аргаар эд зүйл хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан ..

Хохирогч ******* мөрдөн байцаалтанд өгсөн:

Би Баянхонгор сумын дуурсах ******* дугаар багийн 01 дугээр гудамжны *******0 тоотод оршин суудаг. 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ажлаасаа ундандаа ирчихээд буцаад ажил руугаа яваад үдээс хойш ажиллаж байгаад орой ажилаа тараад гэртээ иртэл байшингийн баруун талын порчекийг хага цохиж дотогш хүн нэвтэрсэн байсан. Гэрийнхээ хаалгаар ороод гэр доторхоо хартал хувцасны тохуурт байсан хувцаснууд байхгүй байсан бөгөөд цааш алхаад зочины өрөөндөө ороод гоёл чимэглэлийн хайрцагаа үзэхэд дотор нь байсан монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг, бөгж, кулонтойгоо байхгүй байсан. ...Гэхдээ *******гаас хувцаснуудаа бүрэн футэн тоо ширхэгээр нь хүлээн авсан. Одоо мөнгөн ээмэг, бөгж кулонтойгоо, монетой ээмэг, бөгжнүүд олдоогүй, буцааж аваагүй. Тэр бусдад зарсан гэсэн. ...байшингийн хажуугын цонхыг нь манай урд гэрт байдаг модон сандлыг тавьж байгаад хагалж ороод хулгай хийгээд явсан байсан юм...Миний хувьд *******гаас нэхэмжлзх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /ХХ-ийн 20, 21-22-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтанд өгсөн:

Би хэдний өдрийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 2015 оны 8 дугаар сарын үед байх ын гэрийн хашаанд мотоцикпь янзлаад байж байхад ******* хөдөөнөөс ирлээ гээд гартаа цүнхтэй хувцасаа барьсан ирсэн. Тэгээд бид нар хөдөө явлаа гэхэд цуг явая гээд хамт яваад тэр өдрийнхөө орой нь буцаад ирсэн. Тэгтэл ******* нь өөрийнхөө зүүж байсан монетон ээмгийг, цүнхнээсээ бөгжийг нь гаргаж ирээд энэ 2-ыг зараад өгөөч гэхэд нь би маргааш ломбардад тавьчихгүй юу гэхэд маргааш болтол яаж хүлээдэг юм, би юм авах хэрэгтэй айна зараад өгчих гэхээр нь ямар учиртай ээмэг бөгж юм гэхэд надад ээж авч өгсөн, миний ээмэг бөгж байгаа юм гэхээр нь би гэдэг хүнд үзүүлэхэд 80.000 төгрөг гэсэн боловч 75.000 төгрөгөөр авах болоод эхлээд 50.000 төгрөг бэлнээр аваад, надад 20.000 төгрөг бэлнээр, 5.000 төгрөгний бинзен хийж өгөөд өөрөө үлдэгдэл 25.000 төгрөгөө авсан. ахаас үлдэгдэл 25.000 төгрөгөө сүүлд нь очиж авсан гэж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 8 дугаар сарын үед байх би өдрийг нь сайн санахгүй байна. нь нэг охинтой ирээд ээмэг бөгж зарах гэсэн юм. Манай найзад мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм гэхэд тэр хамт явсан охин нь 80.000      төгрөг, одоо 50.000 төгрөг өгчих, дараа нь үлдэгдэл мөнгийг нь авая гээд байхаар нь Гүндцамбыг сайн мэдэх учир итгээд худалдаж авах болоод эхлээд 50.000 төгрөг бэлнээр нь өгсөн. Дараа нь 2 хоногийн дараа нөгөө охин ирээд 25.000 төгрөг өгчих гээд яваад явсан юм. Ингээд би нийт 75.000 төгрөгөөр уг ээмэг бөгжийг худалдаж авсан юм. Ээмэг бөгж нь монетон ээмэг бөгж гэж байсан. ...Би ээмэг бөгж худалдаж авсан мөнгөө бүрэн буцааж авсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /ХХ-ийн 6-10/

-Хураан авах тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 15-16/

-Хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 17/

-Хөрөнгийн үнэлгээний төвийн Баянхонгор дахь салбарын үнэлгээчний 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 159 дугаартай шинжээчийн дүгнэлт /XX- ийн *******9-40 дүгээр хуудас/

- Баянхонгор сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт/хх-ийн 66/

-Шүүгдэгч *******гийн төрсний гэрчилгээний хуулбар, үрчлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 69-70, 7*******/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 80/

Сэжигтэн *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гадуур гарах гээд хувцасаа сольж өмсөх гээд эгч рүү залгаж цүнхтэй хавцасаа авая гэхэд ажил ихтэй байна орой болъё гээд байхаар нь би яараад байшингийн баруун талын цонхыг нь чулуугаар хагалж ороод цүнхтэй хувцасаа аваад бас эгчийн зүүдэг монетон ээмэг бөгж хосоор нь жижиг хайрцагт байсныг нь аваад, хувцас хийдэг шкаф дотроос нь фудволка, сандаал, кети, хар өмд, нимгэн цамц хагас ханцуйтай, ягаан өнгийн цамц, богино өмд, оффис цамц зэргийг аваад явсан. Намайг цонхыг хагалж орж байхад өдрийн 15 цаг *******0 минут болж байсан. Би энэ авсан зүйлээ авч гараад 80.000 төгрөгөөр монетон ээмэг бөгжийг хосоор нь танихгүй хүнд зарсан. Тэгээд би гэртээ очихгүй байсан чинь 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр намайг төв замын засмал дээр яваж байхад Солонго эгч, хадам ах Амарсайхантай хамт ирээд намайг гэрт дагуулж ирээд, би авсан хувцасыг нь өгөөд, буцаад гэрээс гараад зугтааж айлаар яваж байгаад саяхан ирсэн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-54-р хуудас/ фэлон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Шүүгдэгч ******* нь 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор сумын *******-1-тоот хаягт байрлах ******* гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж ффуулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хэргийн учир шүүгдэгч ******* нь 20 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28******* дугаар зүйлийн 28*******.1, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.         Шүүгдэгч овогт н *******г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******г эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

*******.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******гийн эдлэх хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон хорь хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.         Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлаж шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6.         Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******д хяналт тавихыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг шүүгдэгч *******д сануулсугай.

7.         Уг хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг ДУРДсугай.

8.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.*******-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4, 249 дүгээр зүйлийн 249.1, *******00 дугаар зүйлийн *******00.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

10.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******0******* дугаар зүйлийн *******0*******.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******04 дүгээр зүйлийн *******04.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Н.БААСАНБАТ