| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0124/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/124 |
| Огноо | 2024-10-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 23.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/124
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Ц.*******,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.*******ын шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1, 11.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2*******27001**************010 дугаартай, 1*******6/202*******/012*******/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл *******, эмээ, ах нарын хамт Өвөрхангай аймаг ******* сум ******* дүгээр баг *******-******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, *******0229021******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 202******* оны 06 дугаар сарын 17-ны шөнө 2*******:*******0 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар багийн нутаг “” нэртэй баарны гадаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын сум дундын цагдаагийн тасгийн дарга ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202******* оны 06 дугаар сарын 17-ны шөнө 2*******:*******0 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар багийн нутаг “” нэртэй баарны гадаа хууль сахиулагч, тус сумын сум дундын цагдаагийн тасгийн дарга ийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан түүний биед цохих үйлдлээр баруун гарын сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн зөрөөтэй далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 202******* оны 06 дугаар сарын 17-ны өдөр хариуцсан нутагт буюу Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэсэн. Тэгээд орой нь ******* суманд байрлах сонгуулийн хэсгийн хороонуудын хаяг, самбар, аюулгүй байдлыг нь шалгаад явж байтал 2******* цаг *******0 минутын орчимд дугаар багийн нутагт байрлах нэртэй баарны гадна ******* хүн нэг нь нөгөө рүүгээ дайраад бусад нь салгах гээд байгаа бололтой харагдсан. Тэгэхээр нь би албаны тээврийн хэрэгсэлийнхээ тусгай дуут гэрэл дохиогоо асаагаад дөхөөд очтол ******* хүн нь зугтаагаад 1 нь үлдсэн. Үлдсэн нэг хүний хажууд нь очиж зогстол танил гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүрч ирсэн. гэх залуу надад хандаж “сайн уу ах, дүү нь жоохон юм уучихлаа, одоо явлаа” гэж хэлээд тухайн газарт байсан асаалттай тээврийн хэрэгсэлд суугаад явах гээд байхаар нь согтуу хүнээр машин жолоодуулахгүй гээд ард талд нь замыг нь хаагаад албаны тээврийн хэрэгслээ зогсоогоод машинаасаа буугаад байж байтал хашаанаас /намайг очих үед зугтаасан ******* хүний 1 нь/ нэг үл таних хүн гарч ирээд хүрч ирээд надад “ гэх залууг, манай найз байгаа юм, архи уучхаад давтиргүй загнаад байх юм” гэхээр нь чиний бие зүгээр үү гэтэл “гайгүй ээ” гэж хэлсэн, намайг харахад аль нэг талынх нь гарын булчин хэсэгт ямар нэгэн зүйлээр цохиулсан мэт бага зэрэг шалбарсан харагдсан. Тэр үед ******* усны нярав ажилтай гэх залуу хүрч ирээд “таны машиныг хараад хүрээд ирлээ, юу болов, гайгүй юу” гэж хэлээд байж байтал гэх залуу миний мөрөн дээр гараа тавьсан, тэгэхээр нь би цаашаа бай гэж хэлээд түлхсэн. Тэгтэл гэгч машин руугаа очоод машин дотроосоо машины салон арчигч гаргаж ирээд ирээд намайг цохих гээд гараа далайгаад хүрээд ирэхээр нь арай цохихгүй байлгүй дээ гэж бодтол шууд миний зүүн талын шанаа руу гараараа цохиод авсан. Тэгэхээр нь гэгчийг барьж аваад хэсэг зууралдаж, ноцолдож байгаад газарт унагаж гарыг нь өчөөд ар нуруун дээр нь дарсан, тэр үед цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч , зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч нар ирсэн. Тэгээд гэгчийг , нарт өгч явуулсан ба миний баруун гарын чигчий хуруу гэнэт өвдөөд, халуу түгээд явчихсан. Гар руугаа хартал чигчий хуруу далийчихсан байхаар нь нөгөө гараараа атгаад бага зэрэг тэгшилсэн. гэгчийг цагдаагийн тасаг дээр авч ирээд согтуурал хэмжигч багажаар үлээлгэж үзэхэд *******,67%-ийн согтууралтай гарсан. Тухайн үйл явдал их хурдан болоод өнгөрсөн, уг үйл явдлаас хойш би Хархорин сумын нэгдсэн эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд баруун гарын чигчий хурууны савхан яс хугарсан байна гэж хэлээд гипс тавьж боосон гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 9-р тал/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би бүхэл өдөржингөө хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч гийн хамт ******* сумын төвөөр эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа нь 22 цагийн үед бид хоёртой нийлээд хамтдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад 2******* цагийн үед Сонгуулийн хэсгийн хороонуудаа шалгаад ирье гээд явсан. Тэгсэн удалгүй дарга залгаад од баарны гадна хүмүүс хоорондоо маргалдаад байна, хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би гийн хамтаар яваад очтол од баарны гадна талд тасгийн дарга , “******* ус” ХК-ийн нярав , ******* болон түүний найз гэх үл таних нэг залуу байсан ба ийг дарга газарт элгээр нь хэвтүүлсэн, нуруу дээр нь аль нэг гарыг нь хагас нугалж дарсан байдалтай байсан ба юу болсон талаар асуухад дарга “эд нар хоорондоо архи уучхаад маргалдаад байхаар нь ингэж болохгүй та нар олон нийтийн газар, шөнө оройн цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд бусдын амгалан тайван байдал алдагдуулж болохгүй гэсэн чинь намайг цохичихлоо” гэж хэлээд шанаа руугаа заасан. Тухайн үед даргын нүүр, шанаанд ямар нэгэн ил харагдах гэмтэл байгаагүй, тэгээд бид хоёр ийг машинд суулгаад явах гэж байхад сумын иргэн од баарнаас гараад ирсэн, тэр үед дарга энэ хүн маргалдаад байсан залуу байна, мөн “гар эвгүй болчихлоо” гэж хэлж байсан, бид хоёр *******, нарыг дагуулаад цагдаагийн тасаг дээр очиж согтуурлыг нь шалгаад ар гэрт нь хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн өдөр нь би ******* сумын 2 дугаар багийн нутаг Бургас гэх газарт байрлах гэх хуурай ахындаа очиж хонь хяргасан. Тэгээд 21 цагийн үед хонио хяргаж дуусаад гэр рүүгээ сумын төв рүү явж байхад төвийн урдхан талд хөдөөний 2 найзтайгаа таарсан. Тэндээ бид гурав 2 ширхэг 2, литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уучхаад 2******* цагийн орчимд бид гурав гэр гэр рүүгээ салаад явсан. Намайг сумын төвөөр засмал зам дээр гэр рүүгээ явж байтал караоке, зоогийн газрын гадна дуудаад байсан, тэгэхээр нь яваад очтол архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай надад хандаж “дуудаад байхад яагаад ирэхгүй байгаа юм” гээд агсараад байхаар нь хариуд нь “чи юу гээд байгаа юм” гээд г алгадахдаа хальт алгадчихсан юм. Тэгсэн чинь над руу дайраад, тай хамт явсан хоёр залуу дундуур ороод салгасан, тэр үед цагдаагийн машин хүрээд ирэхээр нь би караоке, зоогийн газар руу орчихсон. дотор би 1 лаазтай пиво уучхаад эргээд гартал , цагдаа нартай маргалдчихсан юм шиг байдалтай байсан. Тэгээд л цагдаа нар бид 2-ыг аваад цагдаагийн хэсэг рүү явсан гэх мэдүүлэг/хэргийн 16-р тал/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тус өдрийн 00 цагийн орчим гэж санаж байна, намайг сумын төвийн засмал замаар явж байхад зоогийн газрын гадна сумын цагдаагийн тасгийн дарга , гэх залуутай зогсож байсан бөгөөд рүү ална гэж дайраад байсан. Наанаас нь яваад очтол тэр гэх залуу нэлээд согтуу орилж хашгираад дайрч байснаа машинаасаа нэг зүйл яг юу байсныг нь сайн анзаараагүй, авч ирээд ийн зүүн шанаа хэсэг рүү нь цохисон. Тэгтэл , гэх залууг барьж аваад газарт унагааж дараад хэсэг тайвшруулаад босож ирэхдээ гар эвгүй болчихлоо, гар руу өшиглөчихлөө гээд босоод ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-р тал/,
Гэрч -ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ******* хотоос ирээд би тосож аваад гэрт хүргэж өгөх гээд явж байхдаа дэлгүүр орчхоод гараад иртэл нутгийн нэг залуу согтуу ийг хэл амаар доромжлоод цохиод авсан. ******* өөдөөс нь хариу үйлдэл үзүүлээд хоорондоо ноцолдсон, тэгэхэд цаанаас нь цагдаагийн алба хаагч гарч ирээд юу болсон талаар асуухад ******* нь ирээд цагдаагийн алба хаагчийн хувцасанд хүртэл чи яагаад миний хувцасанд хүрдэг юм гээд ийг биенээсээ цааш холдуултал ******* уурандаа миний машинд байсан салон цэвэрлэгчийг аваад цагдаагийн алба хаагчийн өөдөөс шидээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад нэлээд ноцолдож байтал цагдаа нар ирээд ******* болон түүнтэй маргалдсан хүнийг машинд суулгаад аваад явсан. ******* тухайн албан хаагчтай ноцолдоод цохиж аваад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 202******* оны 06 дугаар сарын 2-ны өдрийн №226 дугаартай: ийн биед баруун гарын сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн зөрөөтэй далд хугарал, зүүн чамархай хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун гарын сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн зөрөөтэй далд хугарал гэмтэл нь хохирлын хүндэвтэр зэрэг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 2*******-2*******-р тал/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан баримтууд /хх-ийн *******-р тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 6-60-р тал/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдсан, хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй, хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хоёр. Хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийн хувьд:
Шүүгдэгч ******* нь 202******* оны 06 дугаар сарын 17-ны шөнө 2*******:*******0 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар багийн нутаг “” нэртэй баарны гадаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль сахиулагчийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглож тавьсан шаардлагыг үл биелүүлэн түүний зүүн талын шанаа руу цохисон, хууль сахиулагчаас шүүгдэгчийн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор ноцолдох үед шүүгдэгч ******* баруун гарын чигчий хуруунд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан хохирогч ийн мэдүүлэг, гэрч , , -, 202******* оны 06 дугаар сарын 2-ны өдрийн 226 дугартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, цохих, зодох идэвхитэй үйлдлээр хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг санаатай хүч хэрэглэсэн үйлдлээр эсэргүүцэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* хохирогч ийг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, биед халдсан санаатай үйлдлийн улмаас хохирогч ийн биед баруун гарын сарвууны чигчий хурууны алганы шивнүүрийн зөрөөтэй далд хугарал гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ******* овгийн *******ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, 11.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Иймд шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, 11.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч эд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, хохирлын баримтууд гаргаж өгнө гэсэн боловч хохирлын баримтаа гаргаж өгөөгүй болно.
Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хохирогчид биед хүндэвтэр гэмт учруулсны улмаас эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 19868 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй.
Дөрөв. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар мөн 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзана.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ******* овгийн *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 06 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тус нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарлав.
Тав. Бусад асуудлаар:
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2, *******6., *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйл, *******7.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.******* дүгээр зүйлийн 2.1-д заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, эрхэлж буй албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч ******* овогт *******ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн нийт эдлэх 01 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид тайлбарласугай.
6.Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 0 дугаар зүйлийн 0.1-д зааснаар шүүгдэгч *******эс 19,868 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.
7.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчоос хохирол , сэтгэцэд учирсан хохирол, нөхөн төлбөр нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт, бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 1******* хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА