| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2015/0208/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/168 |
| Огноо | 2015-12-15 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Э.Г |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2015/ШЦТ/168
2015.12.15 1*******8
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Нарийн бичгийн дарга Э.Уламбаяр
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.т холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өргөгч угсрагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл-5, Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Н. нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар 31-7******* ******* улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7, 2.7 дахь заалтыг зөрчин Мустанг 5 маркийн улаан хүрэн өнгийн мотоцикль жолоодож явсан хохирогч *******ын биед хөнгөн зэргийн гэмтэл, түүний араар сууж явсан ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... бид хоёр гудамжнаас баруун чиглэлд гарах гэж яваад хойноосоо урагш уруудаж явсан мотоциклийн зүүн талруу нь мөргөсөн. зам тээврийн осол хэрэг болох үед жолоочийн эсрэг тал буюу зүүн гар талын урд суудал дээр сууж явсан. Би шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг нь мэдээгүй, Улаанбаатар хотоос ирлээ гээд манайд ирсэн юм. Би тэгэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 83/
Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хөдөө гэрээсээ хүүхэд той, түүний мотоциклиор сумын төвд ирсэн. Хүү бид хоёр хойноосоо урагш чиглэлтэй хорооллын дундуур явдаг шороон замаар явж байтал зүүн талаас гудамжнаас гэнэт суудлын машин гарч ирээд мөргөсөн. Тухайн үйл явдал яах ийхийн зуургүй болж өнгөрсөн. Би тэрхэн зуур ухаан алдсан, сэргэтэл би газар хэвтээд, хүүхэд миний хажууд ирчихсэн байсан. Осолд ороод миний зүүн талын хөл эвгүй болсон, хүү бид хоёрыг мөргөсөн тээврийн хэрэгслийг хэн жолоодож явсаныг мэдээгүй. Миний зүүн хөл шилбэнийхээ орчмоор хугарсан, толгойн баруун духны дээр зулгарч хагарсан, үүдэн хоёр шүд хөдөлгөөнтэй байсныг зууж байгаад хуучин хэвэнд оруулсан. Би нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж, зүүн хөлөндөө хагалгаа хийлгэж ясыг нь хадуулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 38-39 /
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн Би 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өглөө хөдөө гэрээсээ ээж Ганцэцэгийн хамтаар өөрийнхөө эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгөтэй, мустанг-5 маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикльтойгоо сумын төвд ирсэн. Гэр рүүгээ буцахаар ******* сумын гэр хороолол дундуур урууддаг гол замаар явж байтал ертөнцийн зүгээр зүүн талаас буюу ын *******15 дугаар гудамжнаас мөнгөлөг саарал өнгөтэй Пажеро маркийн авто машин гэнэт хөндлөн орж ирээд яах иихиин зуургүй мөргөсөн. Ээж бид хоёрыг мөргөсөн машинаас зүүн гар талын урд хаалганаас улаан хүрэмтэй, доод эрүүндээ сахалтай бууж ирсэн харин ах авто машины баруун талын урд суудлаас буюу жолооны хүрдтэй талаас бууж ирсэн. Осол хэргийн газар байж байхад сумын эмнэлгийн эмч нар ирсэн. Би тухайн үед замын хөдөлгөөнд оролцож явахдаа хурдтай яваагүй, суурин газарт зөвшөөрөндсөн хурдтай явсан. Түүнээс хурд хэтрүүлээд уг машины урдуур орсон зүйл байхгүй. .. гэх мэдүүлэг/хх-ийн 40-41/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс хойш буюу 1******* цаг өнгөрч байхад ажлын байран дээрээ байж байхад сумын иргэн хойд гудамжинд манай ээж, дүү хоёрыг мотоцикльтой явж байхад нь авто машин мөргөсөн, хүмүүс нь их хүнд байна гэсэн дуудлага мэдээллийг өгсөн. Түүний дагуу дуудлага өгсөн иргэн тай зам тээврийн осол хэрэг болсон гэх газарт хүрэлцэн очсон. Тэгээд осолд орсон хоёр хүнд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлж эмнэлэг дээр тээвэрлэж очсон. Мотоциклийн араар сундалж явсан эмэгтэй зүүн хөлний шилбэний'доод 3/1-ийн хугаралтай, амнаас нь шүүс гарсан, шүд өвдөөд гэж байсан, ф шүдийг үзэхэд урд талын дээд үүдэн хоёр шүд бага зэргийн хөдөлгөөнтэй, өөр ил харагдаж шарх , гэмтэл байгаагүй, харин мотоцикпийн жолоочийн хувьд их айсан, түүний зүүн хөлний шагайн дотор хэсэгт бага зэрэг шалбарсан, биеийн байдал дажгүй сайн байсан, ясанд ямар нэгэн хугарал, бяцрал, гэмтэл мэдэгдэхгүй байсан.... гэх мэдүүлэг /хх -ийн 4******* /
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
Манай дэлгүүрээс өчигдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс өмнө Б. нэг шил Улаанбаатар нэртэй 0,5-тай архи, нэг жүүстэй худалдаж авсан, өөр хүнсний бараа худалдаж аваагүй гарсан. Тэр ганцаараа явж байгаа бололтой байсан. хүнтэй явсан эсэхийг мэдээгүй дахиж манай дэлгүүрээр орж ирж худалдан авалт хийгээгүй юм. .../хх-ийн 47/ Гэрч Н.Эрдэнэболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би өчигдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1******* цагийн үед сумын төвд явж байтал миний таньдаг хүн болох таараад ээж дүү хоёр мотоцикльтой явж байгаад машинтай мөргөлдсөн байна. Чи түрүүлээд очиж байгаач ^ би эмч аваад очъё гэж хэлсэн. Тэгэхэд би ганцаараа явсан, тэгээд уг хэргийн газарт явж очиход ын ээж мотоциклиос баруун тийш шидэгдсэн газар орилоод , хажууд нь хүүхэд нь уйлаад сууж байсан. Хажуугаас мөргөсөн гэх пажеро маркийн 317******* ******* улсын дугаартай авто машин зам дээр зүүнээсээ баруун зүгт харсан байрлалтай хөндлөн зогсожбайсан, машинд мөргөгдсөн мотоцикль хойноосоо урагш чиглэлтэй явж байсан бололтой уг чигтээ харсан байрлалтай , данхраадаж тавьсан харагдсан, авто машинд явсан гэх жолооч зорчигч хоёр болох ах, нар зогсож байсан. Мотоциклийн араар сууж зорчиж явсан Ганцэцэг эгчийн зүүн хөлд нь арагш ф хугарч эргэсэн байдалтай харагдсан...гэх мэдүүлэг/хх-ийн 49/
Гэрч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өглөө бид хоёр хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд дэлгүүрээс 0,5-тай улаанбаатар архи авсан. Тэндээсээ сумын зүүн талаар урсах гол дээр очиж ойр зуурын юм ярилцангаа усанд орж, ын худалдаж авсан архийг бид хоёр хувааж уусан. Тухайн үед миний машиныг жолоодож явсан. Айлаас гараад ынх руу явах замдаа зам тээврийн осол хэрэг гаргасан. миний машиныг жолоодоод , би жолоочийн хажуугийн урд суудал дээр суусан явсан. Бид хоёр зүүнээс баруун тийш ф гудамжнаас гарах гэж яваад гудамжны баруун талын үзүүр дээр хойноосоо урд зүг рүү чиглэлтэй явсан мотоциклийн баруун талаас нь мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 50 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 494 дугаартай шинжээчийн ийн биед зүүн шилбэний хэсгийн зулгарсан шарх, цус хуралтууд, зүүн шилбэний 2 ясны далд зөрсөн хугарлууд, тархины доргилт дунд зэрэг гэмтлүүд үүссэн байна.
Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүссэн байна.
Үүсгэгдсэн тархины дунд зэргийн доргилт, зүүн шилбэ, зүүн шагай хэсгийн зулгарсан шарх, зүүн шилбэний далд зөрсөн хугарлууд, зүүн шилбэ тавхай хэсгийн цус хуралтууд гэмтлүүд нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой байна. Дээрхи зүүн шилбэний 2 ясны далд зөрсөн хугарал гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а21*******/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад тархины дунд зэргийн доргилт, зүүн шилбэ, зүүн шагай хэсгийн зулгарсан шарх, зүүн шилбэ тавхай хэсгийн цус хуралтууд гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а21*******/422 тушаалын гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй....гэх дүгнэлт/хх-ийн *******1/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 508 дугаартай шинжээчийн
1. *******ын биед зүүн хөлийн шагай хэсгийн зулгаралтууд, хавдар, цус хуралт шөрмөсний суналт гэмтлүүд үүссэн байна.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.
3. Үүсгэгдсэн гэмтлүүд нь тухайн цаг үед үүссэн байх боломжтой байна.
4. Дээрхи гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-н хамтарсан а21*******/422тушаалын гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт/хх-ийн *******0/
Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн 31-7******* ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн "Пажеро" маркын автомашины жолооч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмын 7.7-т заасан Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, ундага дугуйнд зам тавьж өгнө гэсэн заалт зөрчсөн байна. /Гарц гэдэг нь ойролцоох зогсоол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага, хашаа, хороолол зэрэг рүү орох, тэдгээрээс гарахад зориулагдсан зорчих хэсэг замтай огтлолцсон бэлчир зэргийг хэлнэ / Мотоциклийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин хөдөлгөөнд оролцоогүй байна.
Уг зам тээврийн осол хэрэг гархад тухайн замын нөхцөл, цаг агаар, үзэгдэх орчин нөлөөлөөгүй байх үндэслэлтэй байна. 31-7******* ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн "Пажеро" маркын автомашины жолооч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмын 2.7 /А. Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгуй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөн байна./ 31-7******* ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн "Пажеро" маркын автомашины жолооч Б. нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан гэх ул мөр байхгүй байна. 31-7******* ******* улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн "Пажеро" маркын автомашины жолооч Б. тухайн осол хэрэг болсон газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөн эмнэлэг орсон үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмыг зөрчөөгүй байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн *******7-*******8/
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1-3/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 8-9/, жолоочийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл/хх-ийн 13/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 14-14-17/, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл/29-30, 33-34/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/хх-ийн 31-33, 35-3*******/, шүүгдэгч
Б.ын иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 93/, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 94/, Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн Засаг щ даргын 2015.10.0*******-ны өдрийн 13******* тоот тодорхойлолт /хх-ийн 92/, хохирогч ийн өвчний түүх/хх-ийн 101-119/хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 114/, мөн мөнгө төлсөн баримт /хх-ийн 137/ зэргийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Н. нь 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* ******* дугаар багийн нутаг дэвсгэрт согтуугаар 317******* ******* улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7, 2.7 дахь заалтыг зөрчин Мустанг 5 маркийн улаан хүрэн өнгийн мотоцикль жолоодож явсан хохирогч *******ын биед хөнгөн зэргийн гэмтэл, түүний араар сууж явсан ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч ийн .... Хүү бид хоёр хойноосоо урагш чиглэлтэй хорооллын дундуур явдаг шороон замаар явж байтал зүүн талаас гудамжнаас гэнэт суудлын машин гарч ирээд мөргөсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 38/
Хохирогч *******ын ... ******* сумын гэр хороолол дундуур урууддаг гол замаар явж байтал ертөнцийн зүгээр зүүн талаас буюу ын *******15 дугаар гудамжнаас мөнгөлөг саарал өнгөтэй Пажеро маркийн авто машин гэнэт хөндлөн орж ирээд мөргөсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 40/
Гэрч ын .... хажуугаас мөргөсөн гэх пажеро маркийн 714******* ******* улсын дугаартай авто машин зам дээр зүүнээсээ баруун зүгт харсан байрлалтай хөндлөн зогсож байсан, машинд мөргөгдсөн мотоцикль хойноосоо урагш чиглэлтэй явж байсан бололтой уг чигтээ харсан байрлалтай , данхраадаж тавьсан харагдсан, авто машинд явсан гэх жолооч зорчигч хоёр болох ах нар зогсож байсан....
Гэрч Г.ын ...бид хоёр зүүнээс баруун тийш гудамжнаас гарах гэж яваад гудамжны баруун талын үзүүр дээр хойноосоо урд зүг рүү чиглэлтэй явсан мотоциклийн баруун талаас нь мөргөсөн. ..гэх мэдүүлэг/хх-ийн 50/
Шүүгдэгч Б.ын .... бид хоёр гудамжнаас баруун чиглэлд гарах гэж яваад хойноосоо урагш уруудаж явсан мотоциклийн зүүн тал руу нь мөргөсөн. зам тээврийн осол хэрэг болох үед жолоочийн эсрэг тал буюу зүүн гар талын урд суудал дээр сууж явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 83/
Гэрч ын ....манай дэлгүүрээс өчигдөр буюу 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн үдээс өмнө Б. нэг шил Улаанбаатар нэртэй 0,5-тай архи, нэг жүүстэй худалдаж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 47 /
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2015 оны 9 сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 494 дугаартай шинжээчийн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн *******1 /
Баянхонгор аймгийн цагдаагийн газрын 2015 оны 10 сарын 02-ны өдрийн замын цагдаагийн газар шинжээчийн дүгнэлт 18 дугаартай шинжээчийн ...Пажеро маркийн 31-7******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. нь МУ-ын ЗХД-ийн 7.7 “жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зочигчид, замаас гарахдаа явган зорчигч, ундаг дугуйнд зам тавьж өгнө “ гэснийг
Мөн МУ-ын ЗХД-ийн 2.7 А.Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалт зөрчсөн байна. ..гэх дүгнэлт /хх-ийн *******8 / болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б. нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Уг хэрэгт шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.ыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б. нь хохирогч т гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нотлох баримтгүйгээр 1 000 000 төгрөгийг төлсөн, шүүхэд *******, нар нь“...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.ын 9******* мкв 4 өрөө орон сууцыг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг 2 ширхэгийг уг хэргийн хугацаа дуустал хадгалж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас шударгаар хүлээн мэдүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж , түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв .
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 28*******, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Б.ыг согтуугаар тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар шүүгдэгч Б.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагс.эр хорих ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Уг хэрэгт ялтан Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******1 дүгээр зүйлийн *******1.1 дэх хэсэгт зааснаар Б.т оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан ха:.т -лзсугай. б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******1 дүгээр зүйлийн *******1.4 дэх хэсэгт зааснаар Б.т цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан Б.ын эзэмшлийн 9******* мкв 4 өрөө орон сууц, мөн иргэний нэхэмжлэгч Г.ын эзэмшлийн 31-7******* ******* улсын дугаартай Пажеро маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг 2 ширхэгийг уг хэргийн хугацаа дуустал хадгалсугай.
9.Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын бие.пэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Б.т авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА