| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2015/0212/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/170 |
| Огноо | 2015-12-17 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Т.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2015/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,
Улсын яллагч *******,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 1979 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 5 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2014 оны 11 сарын 02-ны өдөр ******* сумын ойролцоо тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 6.790.000 төгрөгийн хохирол учруулсан, тус тээврийн хэрэгслээр зорчин явсан *******гийн биед хүнд зэргийн гэмтэл, *******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн төрсөн газар болох Баянхонгор аймгийн сумын дугаар баг гэх газар очин хөрвөөж тахих санаатай явах байсан юм. Тухайн үед машин байхгүй байсан учир өөрийн нэг ангийн найз болох Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга оос машин гуйхад зөвшөөрч албаны машинаараа явуулахаар болсон. Тэгээд 2014 оны 11 сарын 02-ны өдөр аймгаас гарсан. Аймгийн нийгмийн даатгалын жолооч ******* автомашинаа жолоодон би болон манай охин хүүхдийнхээ хамт, мөн жолоочийн банди жоохон хүүхэд бид нар гарсан. Бид нар ******* сумын урдуур явсан замаар цааш явж Байдрагийн гүүрний наана байх хавцал руу маш хурдтай оронгуутаа л баруун гар тийшээ шарваад жолооч эсрэг тал руугаа дархад машин эргэлдээд явчих шиг болсон...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-27/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би ээж өөрийн хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албаны машинтай жолооч Баясгалан болон түүний хүүгийн хамт 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн сумын 1 дүгээр баг хуучин сумын суурь байсан гэх газар луу төрсөн нутаг дээрээ очиж газар тахихаар явж байсан юм. Манай ээж гийн төрсөн нутаг байгаа юм. Яагаад Нийгмийн даатгалын машинтай явсан гэхээр тас байгууллагын дарга нь ээжийн найз нь ба манайх машингүй болохоор гуйгаад явж байсан юм. Тэгээд Баянхонгор аймгийн ******* сумаас цааш Байдрагийн гүүр орох гээд сайжруулсан шороон зам дээр явж байгаад огцом нуглаатай зам руу орох хэсэг дээр 17 цагны орчимд гэнэт машин баруун тийш огцом шарваад эргээд зүүн тийш шарваад жолоочийн эсрэг талаараа унаж онхолдсон. ...миний зүгээс шүүх хуралд орохгүй гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-0/,
Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2012 оны дугаар сарын 1-ны өдөр Улаанбаатар хотоос дээрх автомашиныг 5.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Уг автомашин нь манай байгууллагын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байдаг. Элэгдэл хорогдлыг нь хасаад 4.98.958 төгрөгний үнэлгээ болж байгаа ба мөнгөөр нь үнэлнэ. ******* нь манай байгууллагын үндсэн ажилтан мөн. Тухайн өдөр ямар ажлаар хаачих гэж явсныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-5/
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай нөхөр өглөө гэрээсээ хүү ыг дагуулаад гарсан ба Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Баянхонгор аймгийн сумруу гэх хүнтэй яваад ир гэсний дагуу нь өөрийн хоёр хүүхэд манай хүүхэд нарын хамт явсан байсан. Надруу 16 цаг өнгрөөгөөд нэг хүн залгаад танай нөхөр сумын гүүрний наана машинтайгаа унасан байна зорчиж явсан хүмүүс нь гайгүй машиных нь дугуй буудсан байна байдалтай унасан байхаар нь бид нар босголоо гэсэн гэх мэдүүлэг /хх-6-7/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 11 сарын 17-ны өдрийн 696 дугаар шинжээчийн:
... 1.*******гийн биед тархины доргилт дунд зэрэг, 2 нүдний дээд, доод зовхины цус хуралтууд, 2 талын эгэс ясны далд зөрсөн хугарал, зүүн эгэм ясны зөрсөн хугарлаас үүссэн зүүн талын цээжний хөндий дэх сул шингэн гэмтлүүд үүссэн байна.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүссэн байна.
. Үүссэн 2 талын эгэм ясны далд зөрсөн хугарал гэмтлүүд нь 2010 оны ХЗДСайд, ЭМС-ын хамтарсан 189/85 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1 заалтаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба зүүн талын эгэмний зөрсөн хугаралаас үүссэн цээжний зүүн хөндий дэх сул шингэн гэмтэл нь 2010 оны ХЗДСайд, ЭМС-ын хамтарсан 189/85 тоот гэмтлийн зэрэг тогтоох журмын .1.12 заалтаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах. 2 нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтлүүд нь 2010 оны ХЗДСайд, ЭМС-ын хамтарсан 189/85 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба үүссэн хүнд болон хүндэвтэр гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-41/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 11 сарын 12-ны өдрийн 692 дугаар шинжээчийн:
1. *******гийн биед тархины доргилт, баруун нүдний эвэрлэгийн цус хуралт, духны үстэй хэсгийн зааг, хамрын нуруу хэсгийн зулгаралтууд, баруун доод зовхины цус хуралт, цээжний баруун талын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүссэн байна.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
.Үүссэн гэмтлүүд нь 2010 оны ХЗДСайд, ЭМС-ын хамтарсан 189/85 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-4/,
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх--11/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-17/, -жолоочийн мэдээлэл /хх-19/
-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-22-25/
-Эд хөрөнгийн шинжээчийн 2015 оны 01 сарын 08-ны өдрийн 5 дугаар дүгнэлт /хх-46/ -Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын ХАБХТ-ийн байцаагчийн 2015 оны 01 сарын 1-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-50/
-шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-65/
-Баянхонгор сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-64/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-66/
-Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 201 оны 10 сарын 0-ны өдрийн 69 дугаар тушаал /хх-74/
-Захиргааны арга хэмжээ авсан материалын хуулбар /хх-ийн 76-8/
-хохирогч Ч. гийн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 95-115/
-хохирогч Г. гийн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 116-124/
-Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын ХАБХТ-ийн байцаагчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2015 оны 05 сарын 14-ний өдрийн 08 дугаартай дүгнэлт /хх-ийн 192-19/
-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 сарын 21-ний өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 195-201/
-Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 20/
-Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын 2015 оны 06 сарын 18-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 211-212/
-Ашид билгүүн ХХК-ийн техникийн эвдрэл, хохиролын үнэлгээний тайлан, авто машины эвдэрсэн болон засварласан үеийн байдлын гэрэл зураг /хх-ийн 249-250, 2-р хх-ийн 17-18/
-хохирогч нарын хүсэлтүүд /2-р хх-7-9/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв. Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэжүзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй.
Нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд тус прокурорын газраас *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр 2014 оны 11 сарын 02-ны өдөр ******* сумын ойролцоо тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эзэмшлийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 6.790.000 төгрөгийн хохирол учруулсан, тус тээврийн хэрэгслээр зорчин явсан *******гийн биед хүнд зэргийн гэмтэл, *******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгов.
Шүүгдэгч ******* уг хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт баримтаар төлөх төлбөргүй болно.
Хохирогч ******* нь эмчилгээ хийлгэсэн болон бусад зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *******гийн эзэмшлийн 60-78******* улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28, 286, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 1. Шүүгдэгч Сартуул овогт Навааны Баясгаланг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 6.790.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч ^гийн биед хүнд зэргийн гэмтэл, хохирогч *******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэхь хэсэгт зааснаар *******г өршөөсүгэй.
. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэхь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, хохирогч нар нь хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч ******* нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч болон хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн 60-78******* улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2015 оны 01 сарын 1-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 0 дугаар зүйлийн 0.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 04 дүгээр зүйлийн 04.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 06 дугаар зүйлийн 06.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ