Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2018/00042

 

 

 

2018 оны 01 сарын 04 өдөр

          Дугаар 183/ШШ2018/00042

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, дугаар хороо, Ч, дугаар байр, тоотод оршин суух, Д овогт М Э /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

            Гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2005 онд Бүгд найрамдах Солонгос улс руу виз гаргуулах зорилгоор БНСУ-ын иргэн Н Б 2005 оны 6 дугаар сарын 16-нд гэрлэлтээ батлуулсан. Батлуулснаас хойш бид 2 уулзаагүй, тэр хүн түрүүлээд Солонгос явсан. Би 2005 онд 9 дүгээр сард Солонгос явсан. Би Солонгост 3 сар ажил хийж байгаад визний хугацаа дууссан. Тэр хүнтэй огт амьдарч байгаагүй тул виз сунгагдаагүй би 3 жил хараар Солонгост амьдарсан. Би Солонгост амьдарч байхдаа 2006 онд нөхөр Э танилцаж, 2008 оны 12 дугаар сарын 26-нд бидний дундаас хүү Т мэндэлсэн. Бид 2008 оноос Монгол улсдаа амьдарч байна. 2013 оны 6 дугаар сарын 24-нд 2 дахь хүүхэд болох охин Ц маань мэндэлсэн. Би Солонгос хүнтэй гэрлэлтээ батлуулахаар Солонгос улсын виз хурдан гардаг гэхээр нь батлуулсан. Би энэ хүнийг олох гэж олон жил хөөцөлдсөн боловч олдоогүй. Иймд Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Н Б бид 2-ын гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Э нь гэрлэлт хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

       

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

           

           Нэхэмжлэгч М.Э нь БНСУ-ийн виз гаргах зорилгорр БНСУ-ын иргэн Н Б хуурамчаар гэрлэлтээ батлуулж, 2005 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 319 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбарласан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Б.Э, Х.Б нарын гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

            Иймд дээрх гэрлэлт нь Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар “гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь” тогтоогдож байх тул гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нь зүйтэй гэж үзлээ.

            Дээрх гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх болон Гэр бүлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

 

           Түүнчлэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нь нэхэмжлэгч нь цаашид хууль ёсны гэр бүлээ батлуулах ач холбогдолтой гэснийг дурдах нь зүйтэй байна.               

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10 дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 319 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн БНСУ-ын иргэн Н Б /РД:/, Д овогт М Э /РД:/ нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.

 

           2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ