| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0127/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/126 |
| Огноо | 2024-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/126
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Хохирогч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427001490156 дугаартай, 146/2024/0127/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн ******* сум, ******* дугаар баг, ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багт малын бэлчээрээс болж маргалдан гийн толгойд цохих үйлдлээр түүний биед тархи доргилт, цээж хэсэгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багт малын бэлчээрээс болж маргалдан гийн биед малын шилбүүрээр цохих, ороолгох, түлхэх үйлдлээр түүний биед баруун 10 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, баруун суга, баруун шуу, баруун шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2 дугаар ангийн хүүхэдтэйгээ мотоциклтой явж хонио усалж байсан юм. Тэгэхэд салхи зүүн өмнөөсөө байсан. Хонь зүүн бэлээ дагаад явж байсан. Хониныхоо сүүлчийг усалж дуусаагүй байсан юм. Хохирогч өмнөх хуучнаараа манай хонийг элдэж хөөгөөд байсан. Тухайн үед нь би очоогүй. Араас нь хониныхоо сүүлчийг нь туугаад очтол салхины зүг рүү хонины түрүүч нь бэлээ дагаад явж байсан. Араас нь очиход , нар нэг нь мотоциклтой, нэг нь морьтой хонийг маань туугаад байж байсан. Тэр үед 2 дугаар ангийн хүүхэд уйлаад байхаар нь буулгаад хонио буцаагаад зүүн тийш тууж байсан чинь нь морин дээрээсээ буухгүй учир зүггүй шилбүүрээрээ ороолгоод байсан. Тэгээд нөхөр нь хажуугаас мотоциклоосоо буугаад над руу чулуу барьж дайрсан. Тэгэхээр нь адилхан чулуу авсан чинь чулуугаа буулгасан. Чулуугаа буулгахаар нь би ч хаясан. Эхнэр нь шилбүүрээр толгой руу цохиод, нуруу руу ороолгоод байсан юм. Биеэ хамгаалахын эрхэнд шилбүүрээс нь барихад мориноосоо буугаад ирсэн. Шилбүүрээ огт тавихгүй байхаар нь шилбүүрийг нь хугалчихсан юм. Тэгээд шилбүүрийг нь хугалчхаад хугархайгаар нь хөл рүү нь цохисон. Тэр хойгуур нөхөр нь гар утсаа авах гээд гэр рүүгээ буцаж явсан байсан. Энэ байдлаа эхнэртээ харуулъя гэж бодоод явтал манай эхнэр надтай зөрөөд ирчихсэн байсан. Би гэртээ харьж утсаа авчхаад иртэл эхнэр хүүхэд хоёрын машины түлхүүрийг нь булааж аваад, хаалгыг таглаад танхайраад зогсож байсан. Манай хань хэрэлдээд ямар ч нэмэр байхгүй гээд байхаар нь буцаад гэртээ харьсан. Огт харьцаагүй. Өөрөө араас нь гүйж очиж түлхүүрээ авсан. Тэгээд гэртээ хариад бүх юмаа хийгээд л явж байсан. Элдэв асуудал болоогүй. Би ч гомдолтой гэж гомдол гаргах байсан. Энэ бол олон удаагийн давтамжтай зүйл болж байгаа юм. ...Манай эхнэр, хүүхдийн уруул амыг хөхрүүлсэн байсан. Би 5-21 насны охидтой. Байнгын айж цочсон байдалтай байдаг. Хониндоо явж байхад нь хэдэн малыг цувуулчихсан цулбуураар ороолгож байсан. Тухайн үед нь янз бүрийн зүйл болоогүй. Би энд хийдгээ хийсэн хүн. Чамайг энд байлгахгүй гээд байнгын дарамталдаг. Манай малыг тал тийш тараачихдаг. Сум орон нутгаараа ямар хүмүүс вэ гэдгийг манай нутгийнхан мэднэ... Би гийн хөл рүү нь хугарсан шилбүүрээр цохисон. г би цохиогүй. Бид хоёр газраас чулуу аваад бие бие рүүгээ далайсан ч цохиогүй, чулуугаа буцаан хаясан... гэв.
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр *******ийн хонь манай гэрийн гадуур бэлчиж байхаар мотоциклоор туугаад гэрийн хойд дэнж дээгүүр давуулж туутал өмнөөс ******* гарч ирээд хонио дахиад манай гэрийн урдуур туугаад байхаар нь би очиж уулзахад газраас чулуу аваад намайг заамдаж аваад байж байтал манай эхнэр морьтойгоо ирж шилбүүрээ бариад буугаад иртэл шилбүүрийг нь булааж аваад бид хоёрыг нэг удаа ороолгоод намайг миний хөлийн булчин руу өшиглөсөн. Тэгээд би гэртээ очиж утсаа аваад буцаад ирэхэд *******ийн эхнэр нь охинтойгоо машинаа унаад ирчихсэн байсан. Манай эхнэр намайг зодчихлоо гээд шилбүүрийн хугархайгаа надад өгөөд шилбээ үзүүлтэл шилбэ нь зулгараад хөхөрчихсөн байсан. ...намайг хоолойноос боомилоод шилбүүрээр нэг удаа ороолгоод шилбэний булчин руу өшиглөсөн. ... Би *******ийн хонийг туух гээд хониныхоо өмнө мотоциклоо тавьчхаад явган туух гэтэл ******* над дээр хоёр гартаа чулуу атгачихсан ирээд нэг гараараа миний цамцны энгэрээс атгаад хоолой руу шахаж боомилоод нөгөө чулуутай гараараа миний толгой руу нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 7-9,11,19-р тал/,
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай нөхөр мотоциклтой очоод малыг нь туух гэтэл ******* газраас чулуу аваад хоолойг нь боочихсон байхад нь би очоод яаж байгаа юм гэсэн чинь миний шилбүүрийг булааж аваад бид хоёрыг хоёуланг нь ороолгосон. Шилбүүрээ авах гэтэл өгөхгүй болохоор нь нөхрөө гэрээс утас аваад ир гээд явуулсан. Би шилбүүрээ авах гээд модноос нь бариад автал намайг түлхэж унагаагаад шилбүүрийн хугархайгаар миний баруун талын тохой хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж зодсон. ...эхнэр хүүхэд хоёр нь машинтайгаа ирэхэд нь эхнэр нь намайг зодчихлоо гээд шилбээ үзүүлтэл намайг хохь чинь чи чамайг хэн хүний мал хөө гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд удалгүй ирээд би нөхрөө ******* намайг зодчихлоо гэж хэлээд шилбүүрийнхээ хугархайг үзүүлсэн чинь эхнэр нь манай нөхөртэй хэрэлдээд заамдаж аваад байсан тэгээд бид хэд хэрэлдэж байгаад салаад явсан. ...******* намайг мориноосоо буухад миний шилбүүрийг булааж аваад миний хоёр хөлийн шилбэний булчин руу нэг удаа хүчтэй ороолгосон. Тэгээд хугалангуутаа нэг гараараа аман дээрээс бариад гурван хурууныхаа хумсыг шигтгээд миний амыг мушгиад түлхэж унагаахад би хойшоо толгойгоороо саваад ойчсон. Тэгээд миний баруун талын шилбэний булчин руу шилбүүрийн хугархайгаар нэг удаа хүчтэй цохиод баруун талын тохойны ясан дундуур 2 удаа цохиод баруун талын хавирга руу шилбүүрийн хугархай модоор 2 удаа цохисон гэх мэдүүлэг /хэргийн 14-16,18, 21-22-р тал/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ээж бид хоёр машинтай очтол аав хонины араас явчихсан, эхнэр нь бид хоёрыг тосож уулзсан. Ээж машинаасаа буугаад саравчны хажууд байгаа мал яагаад хөөгөөд байгаа юм бэ гэж хэлтэл энэ газар нутаг манайх л гэж хэлсэн. Нөхөр нь мотоциклтой хүрч ирээд утсаа эхнэртээ өгтөл эхнэр нь утсаараа бичлэг хийгээд байсан. Эхнэр нь миний хөлийг цохиж ийм болгосон гээд хөлөө харуулаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-р тал/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №587 дугаартай 1.гийн биед тархи доргилт, цээж хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. *******.Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдуулахгүй. 5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн *******1-*******2-р тал/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №588 дугаартай “...1.гийн биед баруун 10 дугаар хавирганы зөрөөтэй далд, хугарал, тархи доргилт, баруун суга, баруун шуу, баруун шилбэ хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. *******.Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдуулахгүй. 5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн *******8-*******9-р тал/,
Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: , нарын эрүүл мэндийн даатгалаас ямар ямар эмчилгээ үйлчилгээ авсан талаарх баримтыг шалгаж үзэхэд нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1 төрлийн 86,011 төгрөгийн эмчилгээ, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1 төрлийн 29,700 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. Дээрх хоёр иргэний 115,711 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900200080 дансанд тушаачихвал, өөр санал гомдолгүй гэх мэдүүлэг /хх-ийн 59-р тал/,
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би прокурорын тогтоолтой танилцлаа. Зарим заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гийн тархи, толгой, цээжинд нь гар хүрээгүй. Бас түүний эхнэр гийн хавирга, толгойнд нь ч хүрээгүй. Би тухайн үед болсон асуудлыг бүгдийг нь ярьсан гэх мэдүүлэг /хх-ийн 90-р тал/,
д 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хийсэн жижүүр эмчийн үзлэгийн тэмдэглэл, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 44-45-р тал/,
г малчин болохыг тодорхойлсон ******* сумын ******* дугаар багийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 7******* дугаартай тодорхойлолт, малын А дансны хуулбар /хх-ийн 62-6*******-р тал/,
Эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авсан талаарх лавлагаа /хх-ийн 5*******-54-р тал/
Хохирогчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа /хх-ийн 17-р тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-р тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 82-84-р тал/,
Хохирогч , нарт сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг танилцуулсан баримт /хх-ийн 100-102-р тал/,
Хохирлын баримт /хх-ийн 104-105, 1*******1-1*******2-р тал/,
Хохирогч нарт хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 109-р тал/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдсан, хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй, хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хоёр. Хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийн хувьд:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багт малын бэлчээрээс болж маргалдан гийн толгойд цохих үйлдлээр түүний биед тархи доргилт, цээж хэсэгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дугаар багт малын бэлчээрээс болж маргалдан гийн биед малын шилбүүрээр цохих, ороолгох, түлхэх үйлдлээр түүний биед баруун 10 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, баруун суга, баруун шуу, баруун шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан хохирогч , , гэрч , нарын мэдүүлэг, 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн жижүүр эмчийн үзлэг, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 587, 589 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар хоёр түүнээс олон хүнийг буюу 2 хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь тохирсон байна.
Шүүгдэгч *******ийн хохирогч гийн толгой руу цохисон санаатай үйлдлийн улмаас хохирогч гийн тархи доргиж цээж хэсэгт цус хуралт гэмтэл учирсан, хохирогч г малын шилбүүрээр цохих, ороолгох, түлхэх зэрэг санаатай үйлдлийн улмаас хохирогч гийн баруун 10 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, баруун суга, баруун шуу, баруун шилбэ хэсэгт цус хуралт гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдож байх ба түүнийг гэм буруугүй гэдгийг няцаах үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй.
Мөн шүүгдэгчээс хохирогч нарын мэдүүлгийг зөрүүтэй гэж мэдүүлж байгаа ч хавтаст хэрэгт өгсөн хохирогч нарын мэдүүлэг нь зөрүүгүй бөгөөд өмнөх мэдүүлгээ дэлгэрүүлж дараагийн мэдүүлгээ өгсөн байна.
Шүүгдэгчээс хохирогч гийн хөл рүү шилбүүрийн хугархайгаар цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч , нар 66*******,88******* төгрөгийн хохирлын баримт гаргаж өгснөөс хохиролд 500,000 төгрөг төлсөн баримтыг шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн.
Хохирогч нар мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэргийн материалтай танилцахаар явахад гарсан шатахууны зардал, эмчилгээний зардлын баримтууд /хх 104-105 хуудас, 1*******1 1************** тал/ хэрэгт авагдсан байна. Хохирогч нараас энэ гэмт хэрэгтэй холбоотой гарсан зардал байх тул шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.
66*******,88******* төгрөгийн хохирлоос үлдэх 16*******,88******* төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч , нарт олгох нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2.1.1-т зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж заасан.
Хохирогч нарын биед хөнгөн гэмт учруулсны улмаас эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал 115,117 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 202******* оны 07 дугаар сарын *******1-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.” гэж, 2.******* дахь хэсэгт “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 202******* оны A/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана.” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 202******* оны 07 дугаар сарын 0*******-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын ******* дахь хэсгийн *******.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж, 4 дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал”-ыг тогтоосон байна.
Дээрх аргачлалын ******* дахь хэсгийн *******.6 дахь заалтад заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг “гуравдугаар” зэрэглэлд хамаарч байх тул сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох үндэслэлтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, уг гэмтлийн улмаас хохирогч нарт учирсан өвдөлт, шаналал зэрэг нөхцөл байдал зэргийг харгалзан нөхөн төлбөрийг тогтоосон болно.
Гэмт хэрэг үйлдэх үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1******* дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 8,580,000 төгрөг байна.
Иймд хохирогч нарын сэтгэцэд учирсан хор, нөхөн төлбөрт тус бүр 8,580,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй.
Дөрөв. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр тогтоож, тус нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд тайлбарлав.
Тав. Бусад асуудлаар:
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2, *******6.5, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10 дугаар зүйл, *******7.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг 01 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийг Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нээлттэй хаалттай 42******* дугаар ангид даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.*******-д зааснаар шүүгдэгч *******аас хохиролд 16*******,88******* төгрөгийг гаргуулж хохирогч д, нарт, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгуулах нөхөн төлбөрт 17,160,000 төгрөгийг гаргуулж хохирогч д 8,580,000 төгрөг, хохирогч д 8,580,000 төгрөгийг тус тус гаргуулж олгох, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгчээс эрүүл мэндийн даатгалын санд 115,711 төгрөгийг төлүүлсүгэй.
6.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА