| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2015/0211/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/171 |
| Огноо | 2015-12-17 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2015/ШЦТ/171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шуүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Э.Уламбаяр,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн
Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн ******* тоот хэргийг 2015 оны 12сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 197******* оны 02 сарын 1*******-ний өдөр төрсөн, *******1 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, регистрийн дугаартай,
Монгол Улсын иргэн, 1976 оны 12 сарын 09-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, регистрийн дугаартай,
Шүүгдэгч *******, ******* нар нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр баг сумын төвд архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар *******ийн биед хөнгөн гэмтэл учруулсан,
Мөн *******, ******* нар нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр баг сумын төвд архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар *******ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ахмадын баярын үйл ажиллагаа өндөрлөсөн. Орой 10 цагийн орчимд сумын буудалд *******, засаг дарга *******, багийн засаг дарга *******, *******, нягтлан , банкны эрхлэгч нар ороод архи ууцгаасан... , , *******, нар гарч явсан. , *******, бид ******* үлдсэн ба согтоод засаг дарга рүү салаавч өгөөд агсраад байсан. Би ын салаавч өгсөн гарыг цааш нь түлхэхэд ширээн дээр байсан шилтэй архийг аваад миний толгойн баруун дээд хэсэгт 2 удаа цохисон тэгэхэд нь би ын 2 гарыг нь хумхиж барьж аваад буудлын орон дээр давхралдаж унасан. Тэгэхэд ******* ыг цааш нь аваад, дарга намайг аваад хоёр тийш нь салгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19/,
*******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “... 80 сая төгрөгийн юм хийсэн гэхэд нь би “та нүдэнд харагдах юу хийсэн юм” гэхэд миний урдаас салаавч өгсөн би гарыг нь цааш нь түлхэхэд миний толгой руу шилтэй архиар 2-3 удаа цохиж авсан, би ын гарыг нь бариад орон дээр давхраараа унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******6/,
Хохирогч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2015 оны 10 сарын 01-ний өдөр ******* сумын ахмадын баярын арга хэмжээнд оролцсон. Дараа нь ******* сумын тамгын газрын дарга , ахмадын хороон дарга нар намайг дуудаад ******* сумын тамгын газрын даргын өрөөнд очиход ******* сумын засаг дарга , тамгын газрын дарга , засаг даргын орлогч , 1-р багийн засаг дарга *******, 2-р багийн засаг дарга *******, Хаан банкны эрхлэгч , бас нэг эмэгтэй ажилтан байсан. Бид нар Тамгын газрын буудалд 23 цагийн орчимд ороод баярын арга хэмжээний тухай яриад архи, айраг тойруулсан... рүү *******, нар нь дайраад, маргалдаад байсан. Тэгэхээр нь би г өмөөрөөд , *******, дарга нарт “төрийн албанд ёс зүй гэж байдаг, та нар юу хийж бүтээгээд, юу хийж байсан юм, яагаад эмэгтэй дарга руугаа дайраад байгаа юм” гэхэд над руу дайраад хэл амаар доромжлоод байсан... дарга бид 2 ажлын шугамаар хоорондоо ярьж сууж байгаад хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж байхад намайг “баячуул чи юу хийсэн юм” гээд хэрүүл нэхээд байхаар нь маргалдаж барилцаж авахад ийг өмөөрөөд ******* намайг барьж байгаад , нар хамтран намайг орон дээр дарж унагаагаад дээрээс цохиж зодсон, хамраас цус гоожуулсан, баруун талын хавирга гэмтээсэн. Би хэн хэн яаж цохиж зодсон талаар согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22/,
*******ын сэжигтэн яллагдагчаар өгсөн: “ рүү *******, нар нь дайраад, маргалдаад байсан. Тэгэхээр нь би г өмөөрөөд , *******, дарга нарт “төрийн албанд ёс зүй гэж байдаг, та нар юу хийж бүтээгээд, юу хийж байсан юм, яагаад эмэгтэй дарга руугаа дайраад байгаа юм” гэхэд над руу дайраад хэл амаар доромжлоод байсан... дарга бид 2 ажлын шугамаар хоорондоо ярьж сууж байгаад хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдаж байхад намайг “баячуул чи юу хийсэн юм” гээд хэрүүл нэхээд байхаар нь маргалдаж барилцаж авахад ийг өмөөрөөд ******* намайг барьж байгаад , нар хамтран намайг орон дээр дарж унагаагаад дээрээс цохиж зодсон, хамраас цус гоожуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн *******8-*******9/,
Гэрч Б.*******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2 хоорондоо маргалдсан рүү салаавч гаргаад ууж байсан архиа ширээн дээрээс аваад ийн толгойн тус газар цохиод авах шиг болоход , нар барилцаж аваад орон дээр унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Гэрч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “ 2 хоорондоо маргалдсан рүү салаавч гаргаад ууж байсан архиа ширээн дээрээс аваад ийн толгойн тус газар цохиод авах шиг болоход , нар барилцаж аваад орон дээр унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 сарын 16-ны өдрийн *******5*******1 дугаар шинжээчийн дүгнэлт “*******ын биед тархины доргилт, баруун хавирганы нум хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтэл нь 201******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/*******22 тушаалын гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.*******.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ. /хх-ийн 33/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 сарын 08-ны 528 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: *******ийн биед тархины доргилт, толгойн баруун зулайн үстэй хэсгийн ирмэг тэгш бус ангайсан шарх гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Үүссэн гэмтэл нь 201******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/*******22 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-ийн 36/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 11/,
-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, фото зургууд /хх-ийн 16/, -*******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 59-60/ -*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/ -Баянхонгор сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт/хх-ийн 61/
-Баянхонгор аймгийн ******* сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт, -*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/
-эвлэрлийн гэрээ /хх-ийн 80-81/ зэрэг болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр баг сумын төвд архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар *******ийн биед хөнгөн гэмтэл учруулсан,
мөн *******, ******* нар нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр баг сумын төвд архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар *******ын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч нарын биед учирсан гэмтэл эдгэрсэн, гэмт хэргийн учирсан гэм хор арилсан нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *******ийн эзэмшлийн 37 инчийн Ю телевизорыг битүүмжилсэн 2015 оны 11 сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, *******ын эзэмшлийн 1_ЕХ115 570 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 11 сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2*******8 дугаар зүйлийн 2*******8.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 29*******, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт , овогт гийн нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
*******. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13******* дүгээр зүйлийн 13*******.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн Ю маркийн 37 инчийн телевизорыг битүүмжилсэн 2015 оны 11 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ын эзэмшлийн 570 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 11 сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй хүчингүй болгосугай.
5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ