Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/241

 

 

      

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж

 Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр

 Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам

 Хохирогч Х.Мын өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан

 Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгчөөр өмгөөлөгч З.Алтанцэцэг

 Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгчөөр өмгөөлөгч М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б нарт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2024 оны 10 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...... хамт Дорноговь аймгийн ....... оршин суудаг,  урьд

-Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

-Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-т зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн хэрэг хариуцах чадвартай, Б.Э

 

Монгол Улсын иргэн, ...... өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорноговь аймгийн ....... ажилтай, ам бүл .......  Сайншанд сумын ......... тоотод оршин суудаг,  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... Х.Мтай үл ялих зүйлийн улмаас маргалдан зодолдож  түүний эрүүл мэндэд их тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таслагчийн мурийлт, зүүн нүдний салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын үзүүр, дээд уруулын зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.Б, Б.Э нар нь бүлэглэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдөр шилжих шөнө ...... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... Б.Стай үл ялих зүйлийн улмаас маргалдан зодолдож  түүний эрүүл мэндэд баруун богтос ясны хугарал, зүүн шуу, нүүрний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн танхайрч зодоон хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ,гэм буруугийн талаар маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг  

 

Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмтэл учруулсан. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Х.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн 07 цаг 30 минут хүртэлх хугацаанд ...йн уурын зуухны машинистаар үүрэг гүйцэтгэж байсан юм. Тухайн үед ээлжийн ахлагч Ганбаатар болон машинист С, Ш болон шинээр ажилд орсон хүмүүс байсан бөгөөд 00 цаг өнгөрч байтал бид нар цайгаа уух гээд байж байтал гаднаас урьд ажиллаж байсан Б, Г болон Э гэх хүн дагуулаад гаднаас 2,5 литрийн пиво 3 ширхгийг барьчихсан амралтын өрөөнд орж ирсэн. Тэд нар амралтын өрөөнд сууж байгаад пиво ууж дуусгачхаад Б такси дуудаад дахин 1 пиво авчирч ууцгаасан бөгөөд Г нь унтчихсан байсан. Тэгээд би зуухныхаа аманд нүүрсээ ойртуулчхаад ус уух гээд ажилчдын амралтын өрөө рүү ортол Э гэгч нь надад хандаж " "танай эхнэр банзал, янхан, чи юу ч мэдэхгүй энд донгиороод байгаа биз дээ" гэж хэлэхээр нь би тэр хүнд хандаж "чи юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь босож ирээд намайг заамдаж байгаад миний нүүр лүү гараа зангидаж байгаад 2 удаа цохичихсон бөгөөд би газарт унасан чинь миний нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Тэгтэл надтай хамт ажиллаж байсан Ш намайг салгаад ажилчдын амралтын өрөөнөөс аваад гарсан чинь араас гарч ирээд уурын зуухны галлагааны зааланд хувцаснаас татаж унагаагаад нүүр лүү 2-3 удаа цохисон, 2 удаа өшиглөсөн. Тухайн үед миний хажууд Ганбаатар, Ш нар харж байсан бөгөөд ахиж намайг Э гэгчээс салгаагүй боловч Г нь амралтын өрөөнд унтаж байгаад босч ирээд намайг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/

 

Хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... машинистаар үүрэг гүйцэтгэж байсан юм. ...00 цаг өнгөрч байтал гаднаас урьд ажиллаж байсан Г /нохой Ганаа гэж дууддаг/ Б, Э гэдэг 2 хүн дагуулаад гаднаас орж ирсэн. Ирэхдээ 2,5 литрийн пиво 3 ширхгийг барьчихсан байсан бөгөөд ажилчдын амралтын өрөөнд орж ууцгаасан бид нар зөрөөд ажилдаа гарцгаасан. Тэгээд бид нар зуухныхаа аманд нүүрсээ ойртуулчхаад ус уух гээд ажилчдын амралтын өрөө рүү ортол Э гэгч нь М ахыг цохиж унагаагаад доороо хийчхээд дээрээс нь дэвсээд зодоод байхаар нь би тэр Э гэгчийг болиулах гээд тэврээд авсан чинь Б намайг зүүн талын шанаа руу гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхэд Ш Быг барьж аваад зодоон тухайн үедээ салцгаасан. Тэгээд бид нар ажилчдын амралтын өрөөнөөс гарч ирээд уурын зуухны галлагааны зааланд ажлаа хийж байтал Буянаа нь гарч ирээд надад хандаж Г /нохой Ганаа гэж дууддаг/ дуудаж байна гэж хэлэхээр нь хамт орсон чинь Буянаа миний араас өшиглөхөд би эргэж хараад "Чи муу яахаараа намайг өшиглөдөг юм бэ” гээд зууралдаад байж байтал Эрхэмээ нь гаднаас ажилчдын амралтын өрөөнд орж ирээд нийлээд зодсон бөгөөд миний өмсөж явсан малгайтай цамцны малгайг татаж нүүр таглахаар нь би өмсөж явсан цамцаа тайлсан чинь Эрхэмээ миний зүүн гар луу болон мөр сэрээгээр 6 удаа хатгахад нь би буланд шахагдаад ойччихсон. Тэгэхэд Эрхэмээ болон Буянаа нар нь миний дээрээс хоёулаа дэвсээд байсан бөгөөд Эрхэмээ нь миний нүүр лүү өшиглөөд байхаар нь би гараараа хаагаад байсан чинь миний баруун гар хугарчихсан. Би Эрхэмээгээс яагаад намайг зодож байгаа юм бэ гэж асуусан чинь Эрхэмээ нь надад хэлэхдээ "би Мг алах байсан юм, чи намайг салгачихлаа" гэж хэлж байсан. Намайг болон М ахыг зодож байх үед гаднаас Г орж ирж салгаагүй бол цаашдаа юу болохыг хэлж мэдэхгүй байна... М ахыг Эрхэмээ нь зодож байхад зөрүүлээд цохисон байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/

 

Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг ээлжийн ахлах Ганбаатар ах “Э, М хоёр зодолдоод байна” гэж сэрээхээр нь би амралтын өрөөнөөс гараад зуухны галлагааны өрөөнд очсон чинь Э нь Мын дээр нь гарсан байхаар нь би Эыг салган амралтын өрөө рүү Эыг авч ороод удаагүй байхад цагдаа нар ирж юу болсон талаар асуусан ..." Юунаас болж муудсан талаар М, Э нараас асууж байхад М, Э нарын хамраас цус гарч байсан. Эын баруун талын хацар хэсэг шалбарсан байхаар нь яагаад ийм болсон юм гэж Эаас асуухад М хүрзээр цохисон гэж байсан... Э нь Стай муудсан гэж байсан. Мыг С өмөөрч Этай муудсан байх..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р тал/

 

Гэрч Ж.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг уурын зуухны галлагааны зааланд гал тулж байхад Гтай гаднаас ирдэг Э гэх залуу Мад нэг юм хэлээд /яг юу гэж хэлснийг нь санахгүй байна, дотор уурын зуухны чимээтэй байсан/ М, Э хоёр хүрз барин  нэг нэгнээ цохихоор нь би арай гэж салгасан. М, Э хоёр намайг боль гэж байхад болихгүй зодолдоод байсан...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-р тал/

 

Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ... дугаартай "1.Х.Мын биед их тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын үзүүр, дээд уруулын зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан их тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний салстын цус харвалт гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Учирсан зүүн нүдний доод зовхи, хамрын үзүүр, дээд уруулын зулгаралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51-р тал/

 

Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ... дугаартай "1.Сын биед баруун богтос ясны хугарал, зүүн шуу, нүүрний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Учирсан баруун богтос ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 4. Учирсан зүүн шуу, нүүрний зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг эмчилгээний баримт бичгийг үндэслэн тогтоох боломжгүй байна." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-73-р тал/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Дуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас Х.М, Б.С нарын эмчилгээний зардлыг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-р тал/

 

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 14/110 дугаартай лавлагаа /хх-ийн 137-141-р тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... архидан согтуурах үедээ тэнд ажиллаж байсан Х.Мтай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд их тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таслагчийн мурийлт, зүүн нүдний салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын үзүүр, дээд уруулын зулгаралт бүхий хөнгөн гэмтэл,

 

Шүүгдэгч Б.Б , Б.Э нар нь бүлэглэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-ны өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... ажиллаж байсан Б.Стай маргалдан түүний нүүр, гар луу өшиглөж эрүүл мэндэд нь баруун богтос ясны хугарал, зүүн шуу, нүүрний зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл тус тус санаатай учруулжээ.

 

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Х.М, Б.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Г, Ж.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ..., 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/513 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн ... дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Мад учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Эын дээрх үйлдлийн улмаас Х.Мын биед хөнгөн хохирол, ... дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Сд учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Э, Б.Б нарын дээрх үйлдлийн улмаас Б.Сд хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч нарын эрх чөлөөнд идэвхтэй үйлдлээр халдаж, хөнгөн, хүндэвтэр хохирол  учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

 

Шүүгдэгч Б.Эын хохирогч Х.Мыг, шүүгдэгч Б.Э, Б.Б нарын хохирогч Б.Сыг зодож цохисон үйлдэл хохирогч Х.Мын биед учирсан хөнгөн гэмтэл, хохирогч Б.Сын биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “бүлэглэж” гэж хүндрүүлэх шинжийг тус тус хуульчилсан байна.

 

“Бүлэглэж” гэдгийг хоёр,түүнээс дээш хүн үйлдлээрээ санаатай нэгдсэн байхыг ойлгох бөгөөд уг хэрэгт шүүгдэгч Б.Э, Б.Б нар нь бүлэглэж хохирогч Б.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 108-р тал/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Эыг хохирогч Х.Мын биед хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Э, Б.Б нарыг бүлэглэж хохирогч Б.Сын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн талаар:  Хохирогч Х.М эм тарианы зардал 442430 төгрөг, ажилгүй байсан 15 хоногийн цалин 1,445,445 төгрөг болон сэтгэцэд учирсан гэм хорын зардал нэхэмжилснээс 442430 төгрөгийн эм, тарианы зардал нь  хэргийн 31,58 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул гаргуулан олгох, харин ажилгүй байсан 15 хоногийн цалингийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийг дан ганц цалингийн тодорхойлолтыг үндэслэж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хохирогч Б.Саас хохирол, төлбөртэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хохирогч Х.Мын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 1,362,250 төгрөг, хохирогч Б.Сд 293,000 төгрөгийн зардал зарцуулсан болох нь 138,141 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт  “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон  даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төлүүлнэ” гэж заасан тул хохирогч Б.Сд зарцуулсан 293,000 төгрөгийг шүүгдэгч Б.Э, Б.Б нараас тэнцүү хуваан гаргуулах, хохирогч Х.Мад  зарцуулсан 1,362,250 төгрөгийг шүүгдэгч  Б.Эаас гаргуулан  Эрүүл мэндийн даатгалын газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба  хохирогчийн эрүүл мэндэд их тархины баруун тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний ухархайн дотор, доод ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхи, хамрын үзүүр, дээд уруулын зулгаралт гэмтэл учирч 7 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, биеийн байдал сайжирч эмнэлэгээс гарсан боловч дахин эмнэлгийн чөлөө олгосон баримтыг  харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон 3,300,000 төгрөгөөр тооцон олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч түүний өмгөөлөгч нар нь хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй гэж үзлээ. Хохирогч түүний өмгөөлөгчөөс шинжээч томилуулах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүсэлтээсээ татгалзсан болно.

 

Шүүгдэгч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мад 500,000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эм,тарианы зардалд 450,000 төгрөгийг төлсөн тул төлбөрөөс хасч шүүгдэгчээс сэтгэцэд учирсан гэм хорын зардалд 2,792,430 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэлээ.

 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Улсын яллагчаас Б.Эт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, урьд 2024 оны 04 сарын 15-ны өдрийн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 1 сар 3 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 13 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн 6 жил 2 сар 13 хоногийн хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

 өмгөөлөгч З.Алтанцэцэгээс шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар торгох ял оногдуулах, өмгөөлөгч М.Эрдэнэчимэгээс шүүгдэгч Эт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ял, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ. 

 

    Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт ”Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

Шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,500,000 /хоёр сая таван зуу/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 04 сарын 15-ны өдрийн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан  6 жил 1 сар 3 хоногийн хорих ялыг эдэлж байсан ба Дорноговь аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 сарын 05-ны өдрийн албан бичгээр ялын тооцоог 05 жил 06 сар 13 хоногийн ялын үлдэгдэлтэй болохыг гаргаж ирүүлсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Б.Эын эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 13 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан нийт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 2 /хоёр/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Б.Бын эдийн засгийн байдал, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсан болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 4 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон эдлэх ялаас нь хасч тооцох нь зүйтэй.

 

        Бусад асуудлаар: Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт шалгагдан цагдан хоригдож байхдаа урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж байсан болохыг дурдав.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч С. Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б. Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эт энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4.Шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2024 оны 04 сарын 15-ны өдрийн Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 1 сар 3 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 13 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан нийт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 2 /хоёр/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 6 жил 2 сар 13 хоногийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 4 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон эдлэх ялаас нь хасч тооцсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан торгох ялыг 6 сарын  хугацаанд  төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас хохирогч Х.Мад сэтгэцэд учирсан гэм хорын зардалд 2,792,430 төгрөг,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Б нараас тус бүр 146,500 төгрөг, шүүгдэгч Б.Эаас 1,362,250 төгрөгийг тус тус гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт  /Төрийн сан банк дахь 100900020080  дансанд/ олгож, хохирогч Б.М нь ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9.Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.Эт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.АДЪЯАСҮРЭН