| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2017/03021/И |
| Дугаар | 183/ШШ2017/02613 |
| Огноо | 2017-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2017/02613
| 2017 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2017/02613 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай 2, Сэнтрал тауэр 8 давхарт байрлах, 5036895 тоот регистрийн дугаартай, Юнител ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа, Наадамчдын зам гудамж, 728 дугаар байр, 39 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 30 настай, ПН:87112238 регистрийн дугаартай, Наран овогт Дамдинсүрэнгийн Нямдаваад холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 975.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Юнител ХХК нь хариуцагч Д.Нямдаваад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 975.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Юнител ХХК нь Д.Нямдаваад холбогдуулан 975.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Нямдаваа нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Юнител ХХК Д.Нямдаваад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 975.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Юнител ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Нямдаваад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 975.000төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 27.950 төгрөгнөөс 13.975 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 13.975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН