Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/192

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал,

улсын яллагч А.Лхагваа /томилолтоор/,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч П.*******, Д.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2407000000224 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, -ны өдөр , дүүрэгт төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, , , хамт дүүрэг, , тоотод оршин суух бүртгэлтэй боловч дүүрэг, , ад оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******гийн ******* /РД: /,

 

2. Монгол Улсын иргэн, -ны өдөр , суманд төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, , , , , хамт дүүрэг, , тоотод оршин суух бүртгэлтэй боловч дүүрэг, , тоотод оршин суух,

урьд дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Багахангай, дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх заалт, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, 261 дүгээр дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 331 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 жил 2 cap 26 хоногийн хорих ялаас 4 жилийн хорих ялыг өршөөн хассан,

******* овогт *******ийн ******* /РД: /,

 

3. Монгол Улсын иргэн, -ний өдөр аймаг, суманд төрсөн, тай, , боловсролтой, мэргэжилтэй, , , , хамт дүүрэг, , , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн , гийн замд тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Б.*******той маргалдаж түүний нуруу руу өшиглөж, биед бүсэлхийн 1 нугалмын сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн , гийн замд тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Б.*******той маргалдаж түүний толгой тус газар нь чулуугаар цохиж, биед зүүн зулайд шарх, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн , гийн замд тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Д.*******тай маргалдаж толгой тус газар чулуугаар цохиж, биед дух, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.*******, Д.*******, Б.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг тус тус нотлох, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

   Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч П.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн , гийн замд тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Б.*******той маргалдаж түүний нуруу руу өшиглөж, биед бүсэлхийн 1 нугалмын сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн , гийн замд тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Б.*******той маргалдаж түүний толгой тус газар нь чулуугаар цохиж, биед зүүн зулайд шарх, баруун, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн , гийн замд тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Д.*******тай маргалдаж толгой тус газар чулуугаар цохиж, биед дух, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  •  Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 25-ны орой намайг гэртээ байхад манай хөрш айлын гэх ах хүү халамцуу орж ирээд дэлгүүр яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд би ахын мотоциклийг жолоодож дэлгүүр ороод 0,75 литрийн Хараа архи ах надаар авхуулсан. Архиа аваад ******* гэх зүс таних ахынд очиж , ******* ах, ******* ах гурав архиа хувааж уусан. Би архи уугаагүй айраг уусан. Тэгээд архи нь дуусаад дахиж архи авахаар болоод би мотоциклийг нь унаад ыг сундлаад гийн тийшээ дэлгүүр лүү явсан. гийн засмалаар явж байтал мотоцикл эвдрээд орхиж *******ын мотоциклоор орж дэлгүүрээс хоёр шил архи надаар авхуулаад буцаж эвдэрсэн мотоцикл дээрээ очиж , *******, ******* гурав архиа хувааж уусан, намайг архиар шахсан боловч уугаагүй. Тэгээд хүний портер гуйж ахын мотоциклийг ачаад явах гэтэл тэд нар явахгүй архи уугаад байсан ба ******* нь согтчихоод чи муу архи уухгүй муу санаалж байна гээд миний зүүн талын шанаа нүүр лүү гараараа 4 удаа цохиж цээж рүү гараараа цохиж унагасан. Тэгтэл ******* газраас чулуу аваад миний толгой руу цохиж хагалсан, би цусаа гоожуулаад явган зугтаасан чинь ******* араас хүрч ирээд муу санаатай гөлөг вэ гээд газар унагаад ар нуруу руу хөлөөрөө дэвсэлж нуруу хавирга гэмтээсэн. Би босож зугтаагаад гүйхэд ******* араас мотоциклтойгоо хүрч ирж намайг хашаатай хавсарч мөргөсөн үүний улмаас миний баруун хөлийн шилбэ зулгарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал),

 

  • Шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон хохирогчоор өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед ******* гээд хар багын найзын гэр болох дүүргийн 3 дугаар хороо, Дархан ноёны хутагт гэх газар Хараа нэртэй 0,75 граммын архи , *******, , *******, бид хэд архи уусан. ...Тэгээд ын мотоциклтой ******* тэр хоёр бид хоёрын араас ирээд ******* ах нар архи уух уу гэхээр нь тэгье гээд руу явж байгаад ын “Мустанг 5” нэртэй мотоциклийн мотор нь эвдрээд *******ын “Даяун” нэртэй мотоциклтой бид хоёр мотор нь эвдэрсэн мотоцикл руу масло хийгээд гацаа нь зүгээр болохгүй байхаар нь *******, ******* хоёр дэлгүүр рүү явж Хараа нэртэй 0,75 граммын хоёр шил архитай ирээд бид хэд нэг шил архиа хувааж уугаад ******* намайг “болоо” гэсэн үү “булаа” гэсэн үү дуудаад байхаар нь англиар яриад байгаа юм уу гээд бид хоёр маргалдаад намайг заамдаад авахаар нь би хавсарч унагасан чинь ******* 5-6 см-ийн ирмэгтэй чулуу аваад баруун хөмсөгний дээр цохихоор нь чулууг нь аваад өөрийнх нь толгойны орой хэсэгт цохисон чинь ирээд намайг болиулаад байж байсан чинь ******* дахиж чулуу аваад миний хамар хэсэгт цохиод тэгээд ******* зугтахаар нь ******* араас нь мотоциклтой явсан. Тэгээд гээд портертой залуу ирээд ын мотоциклийг ачаад ын гэрт очиж буулгачхаад намайг хүргэж өгөх гэж яваад гийн зам дээр явж байхад цагдаа нар ирээд бид хоёрыг хэлтэс рүү авч явж эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26, 116-117 дахь тал),

 

  • Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...*******, , ******* бид хэд архи уусан. Тэгээд тэйгээ гэр лүүгээ хариад би *******ыг хүргэж өгөхөөр яваад ******* ах ******* ахын гэр лүү үхэр хайхаар явсан. Тэгээд би мотоциклтой *******той цуг гэр лүү нь явж байсан чинь ******* дүү “архи уух уу” гэхээр нь “ чинь зүгээр үү” гэсэн чинь “зүгээр” гээд “за тэгье” гээд руу явж байгаад миний “Мустанг 5” нэртэй мотоциклийн мотор нь зуураад зогссон чинь “Даяун” нэртэй мотоциклтой ******* ах, ******* ах хоёр ирээд эвдэрсэн мотоцикл руу масло хийгээд гацаа нь зүгээр болохгүй байхаар нь *******, ******* ах хоёр дэлгүүр рүү явж Хараа нэртэй 0,75 литрийн хоёр шил архитай ирээд бид хэд нэг шил архиа хувааж уугаад ******* хойшоо явж машин олоод ирье гээд явсан. Тэгээд ******* ирээд ******* ахыг “болоо” гэл үү “булаа” гэл үү тэгээд байхаар нь англиар яриад байгаа юм уу гээд тэр хоёр маргалдаад Эпдэв-Очир ******* ахыг түрүүлж заамдаад авахаар нь *******ыг хавсарч унагасан чинь ******* 5-6 см-ийн ирмэгтэй чулуу аваад толгой хэсэгт цохисон чинь ******* ах чулууг нь аваад өөрийнх нь толгойны орой хэсэгт цохисон чинь би очиж болиулаад байж байсан чинь ******* дахиж чулуу аваад ******* ахын хамар хэсэгт цохисон. Тэгээд ******* зугтахаар нь ******* араас нь мотоциклтой явсан. Тэгээд гээд портертой залуу ирээд миний мотоциклийг ачаад манай гэрт очиж буулгачхаад ******* ахыг хүргэж өгөх гэж яваад гийн зам дээр явж байхад цагдаа нар ирээд ******* ах бид хоёрыг хэлтэс рүү авч явж эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

  • Шүүгдэгч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед ******* гээд найз той цуг ирээд манайд айраг уусан. Тэгээд дүү *******той цуг ирээд манайд Хараа нэртэй 0,75 литрийн архи авчраад цуг ууцгаасан. Тэгээд явлаа гээд гэр лүүгээ явсан. Тэгээд би *******тай цуг үхрээ хайна гэж гараад хайж явж байхад , ******* нарын унаж явсан мотоциклийн мотор нь зуураад зогссон байхаар нь мотоциклийн мотор луу тос хийсэн чинь нэмэргүй болохоор нь ******* дэлгүүр орж Хараа нэртэй архи аваад хүрээд ирэхээр нь бид дөрөв цуг архи уусан. Тэгээд ******* архиндаа ******* найзыг “бороо” гэлүү “боолоо” гэлүү тийм юм ярьж байгаад тэр хоёр маргалдаад ******* *******ыг түлхэж унагаасан чинь ******* босож ирээд *******ыг заамдаж авахад ******* хавсарч унагаасан чинь ******* гартаа барьсан чулуугаар цохисон. Тэгээд ******* зөрүүлж чулуугаар *******ын толгой хэсэгт нь цохиод бид хоёр болиулж салгасан чинь ******* зугтахаар нь мотоциклтой би араас нь явсан. Тэгээд ******* айлын хашаа даваад орохоор нь би орхисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 414 дугаартай “*******ын *******ын биед бүсэлхийн 1 нугалмын сэлтэрсэн хугарал, зүүн зулайд шарх, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 415 дугаартай “*******ийн *******ын биед дух, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

 

  • Шинжээч эмч Р.Ням-Осорын мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн “Б.*******ын биед учирсан гэмтлээс бүсэлхийн 1 нугалмын сэлтэрсэн хугарал нь хүндэвтэр гэмтэлд хамаарна, бусад гэмтэл нь нийлээд хөнгөн гэмтэлд хамаарна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал) болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд шүүгдэгч П.******* нь Б.*******ын эрх чөлөөнд халдаж хүндэвтэр зэргийн, шүүгдэгч Д.*******, шүүгдэгч Б.******* нар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч П.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч Д.*******ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл, шүүгдэгч Д.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б.*******ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл тус тус учирсан нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр тогтоогдсон байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Д.******* нь Б.*******ыг хавсарч унаган, өөрийг нь цохисон чулууг нь авч толгойных нь орой хэсэгт цохиж биед нь зүүн зулайд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь, шүүгдэгч Б.******* нь Д.*******ыг хавсарч унагахад нь зөрүүлэн чулуугаар толгой руу нь цохиж биед нь дух, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг,

            харин шүүгдэгч П.******* нь Б.*******ыг зугтахад араас нь мотоциклтой очиж газар унагаан ар нуруу луу нь хөлөөрөө дэвсэж хашаатай хавсарсны улмаас биед нь бүсэлхийн 1 нугалмын сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

            Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч П.*******, Д.*******, Б.******* нарын архидан согтуурсан байдал, үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, бие биеийнхээ биед халдаж буй биеэ барих чадваргүй, түрэмгий зан байдал нь нөлөөлсөн байна.

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар хохирол төлбөрт нэхэмжилсэн зүйл байхгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч П.*******, Д.*******, Б.******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч П.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлт,

            шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Наранбаатар “Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү. Учир нь шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мал малладаг, 5 сартай хүүхэдтэй зэргийг, шүүгдэгч Д.******* нь энэ хэргээс хойш хүнд зодуулсны улмаас хагалгаанд орсон байгаа эрүүл мэндийн байдлыг, шүүгдэгч П.******* нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мал малладаг зэргийг тус тус харгалзан үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

           

            Шүүгдэгч П.*******, Б.******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй, харин шүүгдэгч Д.******* нь 2 удаа ял шийтгэгдэж, уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч П.*******, Д.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж гэмтэл учруулсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан, гомдол саналгүй гэх), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, мал маллаж өрхийн орлого олдог) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Б.******* нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч П.*******, Д.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах,

******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т оногдуулсан  800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.*******, Б.******* нарт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч П.*******, Д.*******, Б.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******, Д.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ