| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/0056/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/71 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Б.ЧУЛУУНХҮҮ |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч
Иргэний нэхэмжлэгч Ц.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О
,
Иргэний хариуцагч Т. /цахимаар/,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 07 дугаар сарын -ний өдөр ирүүлсэн ******* дугаартай 4 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны дүгээр сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд өмнө Хилийн цэргийн дугаар ангид тасгийн дарга, ахлах оор ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт хот, дүүрэг, дугаар хороо, хотхон тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Боржгин овогт Д Д /РД: ЕН96/
Шүүгдэгч Д нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 27 дугаартай тогтоолоор аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай шийдвэрийн дагуу ” ХХК-нд шилжүүлсэн0,000,000 төгрөгөөс 72,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Г.Ц *******, хадам ээж Л.М *******, хадам эгч Э.А 5007447434 тоот дансанд, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус ангийн2 хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цолны мөнгө болох 11,118,848 төгрөгийг Төрийн банкны ******* дугаарын түр данснаас өөрийн төрийн банкны ******* дугаарын дансанд, 2023 оны 01 дүгээр сарын -ны өдөр 5 алба хаагчийн 5 жил алба хаасны урамшуулал 59,233,981 төгрөгийг Хаан банкны ******* тоот түр данснаас өөрийн эхнэр Г.Ц *******, хадам ээж Л.М ******* дугаарын дансанд тус тус шилжүүлэн авч завшихдаа Хилийн цэргийн дугаар ангийн тасгийн дарга, ахлах ийн албан тушаалаа ашиглаж Хилийн цэргийн дугаар ангид3,118,848 төгрөгийн, алба хаагч Л., Д.Д, Б.С, Ч.З, А.М нарт 59,233,981 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний нэхэмжлэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Д.Д үйлдлийн улмаас Хилийн цэргийн дугаар ангид3,118,848 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс шүүгдэгч нь 2023 оны дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 16,2,000 хохирлыг барагдуулсан. Одоогоор 66,888,848 төгрөгийн хохиролтой байгаа. Үүнийг шүүгдэгчийн зүгээс барагдуулсан тохиолдолд анги, байгууллагын зүгээс хохирол, нэхэмжлэх зүйлгүй. Орон нутгийн хөгжлийн сангаас 2022 онд анги байгууллагад 4 айлын орон сууц бариулах зорилгоор0,000,000 төгрөгийн санхүүжилт орж ирсэн. Үүнийг Д.Д нь У ХХК-иар дамжуулж 72 сая төгрөг авсан. Үлдэгдэл сая төгрөгийг компаниар төлүүлж байгууллагын хохирлыг барагдуулах сан байна...” гэв.
Иргэний хариуцагч Т.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Манай компанийн зүгээс Хилийн цэргийн дугаар ангитай гэрээ байгуулсан. Гэрээгээ байгуулаад бараа, материал өгөх үүрэгтэй байсан. Гэрээ цуцлаад буцаагаад өгөх асуудал үүссэн. М ХХК-ий зүгээс татвараа хасаад 72 сая төгрөгийг буцаагаад шилжүүлсэн. Д.Д өөрөө авчихна гэж бодоогүй. сая төгрөгийг төлөхөд компанийн хувьд хүндрэлтэй байна...” гэв.
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Маш их буруутайгаа хүлээж байна. Хялбар аргаар мөнгө олно гэдэг нь байж болохгүй зүйл. Цахим тоглоомд орж гэнэн бодлоор мөнгө алдсандаа харамсаж байна...” гэв.
Улсын яллагч Н.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.М би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д холбогдох ******* дугаартай хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 27 дугаартай тогтоолоор аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай шийдвэрийн дагуу “У А" ХХК-нд шилжүүлсэн0,000,000 төгрөгөөс 72,000,000 төгрөгийг өөрийн эхнэр, хадам эгч Э.А дансанд, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус ангийн2 хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цолны мөнгө болох 11,118,848 төгрөгийг өөрийн төрийн банкны дансанд, 2023 оны 01 дүгээр сарын -ны өдөр 5 алба хаагчийн 5 жил алба хаасны урамшуулал 59,233,981 төгрөгийг өөрийн эхнэр Г.Ц, хадам ээж Л.М нарын дансанд шилжүүлэн авч завшихдаа Хилийн цэргийн дугаар ангийн тасгийн дарга, ахлах ийн албан тушаалаа ашиглаж, Хилийн цэргийн дугаар ангид3,118,848 төгрөгийн, алба хаагч Л.Ө, Д.Д, Б.С, Ч.З, А.М нарт 59,233,981 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгчийн 3 удаагийн үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хангаж байгаа учраас 1 гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Нийт 142,352,829 төгрөгийн хохирол учирсан байдаг. Иймд Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. ХХК нь өөрийн дансандаа сая төгрөг үлдээсэн нь тогтоогддог. Тухайн анги, байгууллагаас нэг ч бараа материал аваагүй учраас тухайн сая төгрөгийг У ХХК-иас гаргуулах сан байна. Шүүгдэгчийн тухайд нийт 66,888,848 төгрөгийн хохиролтой байгаа учраас үүнийг гаргуулах сан байна. ...Шүүхээс шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Түүнд хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал, хохирлын тодорхой хэсгийг төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлж байгаа, бага насны 2 хүүхэдтэй, өөрөө хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 12 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая төгрөгөөр торгох ял оногдуулах сан байна. Шүүгдэгчээс хохиролд 66,888,848 төгрөг гаргуулж, ХХК-иас сая төгрөгийг тус тус гаргуулж Хилийн дугаар ангид олгох, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх сан байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д өмгөөлөн оролцож байна. Шүүгдэгч нь эхнээсээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэм буруугийн талаар маргахгүй. Шүүгдэгчийн тухайд Хилийн цэргийн дугаар ангид ажиллаж байхдаа цахим мөрийтэй тоглоом тоглоод эхний удаа хожсон, цаашлаад мөнгө хожих боломжтой гэсэн үүднээс донтоод улам шунаж ийм нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгчийн зүгээс нийт 142,352,829 төгрөгийн хохирол учруулсан байгаа. 59,233,981 төгрөг, 11 сая, 5 сая төгрөгийг төлж барагдуулсан. Нийт 75,463,981 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо цэргийн ангид 66,888,848 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байгаа. Шүүгдэгч одоогоор уг үлдэгдлийг төлөх боломжгүй байгаа. Төлөхөө илэрхийлж байгаа.Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгаа. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байгаа. Түүний хувийн байдал болон үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг харгалзан прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч, Хилийн цэргийн дугаар ангийн захирагчийн захиргаа хариуцсан орлогч, ахмад Ж.П “... Намайг 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/161 дугаартай албан бичгээр Хилийн цэргийн дугаар ангийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Тиймээс энэ хэрэгт Хилийн цэргийн дугаар ангийн эрх ашгийг төлөөлж оролцох болно. Манай Хилийн цэргийн дугаар ангийн тасгийн дарга, ахлах оор ажиллаж байсан Д.Д нь ...хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цолны мөнгө болох 11,118,848 төгрөг ...барилгын материалын0,000,000 төгрөг, хүнсний 7,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байж болзошгүй учир тухайн мөнгийг нэхэмжлэх болно.Нийт 97,118,848 төгрөгийн хохирол учирснаас одоогийн байдлаар 9,600,000 төгрөгийг төлж барагдуулан8,518,848 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа учир нэхэмжлэх болно. Хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цолны мөнгийг авсан учир өнөөдрийг хүртэл зарим хугацаат цэргийн алба хаагчдад олгогдоогүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 68-р хуудас/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.П дахин өгсөн “...Хүнсний 7,000,000 төгрөгийг Хилийн цэргийн дугаар ангийн тасгийн дарга, ахлах Д.Д нь “Ар бор” ХХК-аас өөрийн Хаан банкны 53738057 дугаарын дансаар шилжүүлэн авч 1,000,000 төгрөгийг бичиг хэргийн зардалд, 6,000,000 төгрөгийг хүнсний тээврийн зардалд зарцуулсан талаар бол би мэдэхгүй. ...Тухайн 7,000,000 төгрөгийг өөрөө авч байгууллагыг хохироосон зүйл байхгүй бол нэхэмжлэхгүй. ...Манай Хилийн цэргийн дугаар ангийн тасгийн дарга, ахлах оор ажиллаж байсан Д.Д нь ... хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цолны мөнгө болох 11,118,848 төгрөг, ... барилгын материалын0,000,000 төгрөг хувьдаа авч хохирол учруулсан тул мөнгийг нэхэмжлэх болно... Нийт 91,118,848 төгрөгийн хохирол учирснаас одоогийн байдлаар 9,600,000 төгрөгийг төлж барагдуулан1,518,848 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа учир нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73-р хуудас/,
-Хохирогч Хилийн цэргийн дугаар ангид жолооч ажилтай Л.Ө гэрчээр өгсөн “...Би Хилийн цэргийн дугаар ангид 2012 оноос өнөөдрийг хүртэл жолоочоор ажиллаж байгаа. Хил хамгаалах байгууллагын хөдөө орон нутаг дахь тусгай анги салбарт таван жил тасралтгүй ажилласан тохиолдолд мөнгөн урамшуулал олгодог бөгөөд миний урамшуулал авах хугацаа 2022 оны 11 дүгээр сард болж тэтгэмж авах эрх үүссэн юм. Ингээд Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар мөнгөн урамшуулал олгох шийдвэр гарсан. Энэ тушаалаар манай ангийн нэр бүхий 5 алба хаагчид мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байсан. 2023 оны 02 дугаар сарын урьдчилгаа цалин дээр надтай хамт урамшуулал авахаар тушаал гарсан а/а Д.Д, д/ч М, а/а З нарын мөнгөн урамшуулал орсон. Харин д/ч Сундуй бид хоёрын мөнгөн урамшуулал ороогүй. Би энэ талаар 2023 оны 02 дугаар сарын эхээр ангийн удирдлагад танилцуулсан. Ангийн захирагч энэ асуудлыг тодруулахаар ХХЕГ-ын дотоод хяналтаас хүмүүс авчирч шалгуулсан. Ш \\манай ангийн Санхүүгийн албаны дарга, ахлах а/д Д.Д д/ч Сундуй бид хоёрын урамшууллын мөнгийг хувьдаа завшсан болох нь тогтоогдсон... Хил хамгаалах ерөнхий газрын даргын мөнгөн урамшуулал олгох тухай тушаал гарсны даргаар ангийн санхүүжилтээс мөнгөн урамшууллыг олгодог гэж боддог, би энэ талаар сайн мэдэхгүй байна... Таван жилийн үндсэн цалингийн 25 /хорин тав/ хувиар бодож олгох шийдвэр гарсан байсан. Сумын төв дээр таван жил ажилласан алба хаагчдад сүүлийн таван жилийн үндсэн цалингийн 25 /хорин тав/ хувь, застав дээр ажилласан алба хаагчдад 50 /тавь/ хувийг урамшуулал болгон өгдөг юм... 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр миний өөрийн 171500050838 дугаарын цалингийн харилцах дансанд манай ангийн Санхүүгийн албаны дарга, ахлах а/д Д.Д 10,292 000 /арван сая хоёр зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг өөрийнхөө данснаас шилжүүлж өгсөн... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Д.Д миний Улсын хилд таван жил ажилласан мөнгөн урамшууллыг миний дансанд шилжүүлж өгсөн... Д.Д, д/ч М, а/а З нарын мөнгөн урамшуулал орчихсон байхлаар нь өөрийнхөө мөнгөн урамшууллыг хэзээ орох талаар 2023 оны 02 дугаар сард хоёр, гурван удаа асуусан боловч ямар шалтгааны улмаас орохгүй байгаа талаар хэлээгүй, харин удахгүй оруулна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн8-р хуудас/,
-Хохирогч Л.Ө “...Хилийн цэргийн дугаар ангийн тасгийн дарга, ахлах Д Д танина. Энэ хүнтэй ямар нэгэн дотно харилцаа холбоо байхгүй. Д.Д нь Хилийн цэргийн дугаар ангид 2022 онд томилогдож ирсэн бөгөөд тэр цагаас эхлэн таних болсон... Би Хилийн цэргийн дугаар ангид жолоочоор 2012 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд Улсын хилд ажилласан 5 жил тутамд урамшуулал олгодог. Би 2017 онд Улсын хилд ажилласан 5 жилийн тэтгэмж авч байсан бөгөөд 2022 онд дахин авах эрх үүсэж холбогдох баримтыг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсэн байсан. Тэгээд миний 5 жилийн урамшууллын мөнгө орж ирэхгүй бусад надтай адилхан авах алба хаагчдын мөнгө орж ирсэн байхаар нь гайхаад ангийн захирагч Б.У асуухад орсон байх ёстой гээд тасгийн дарга Д.Д асуу гэхээр нь түүнээс асуухад программ гацаад байна удахгүй оруулна гэж байсан. Тэгсэн Хил хамгаалах ерөнхий газраас шалгалт ирээд тасгийн дарга Д.Д нь миний мөнгө болон надтай хамт ажиллаж байсан Сундуйн 5 жилийн урамшууллыг хувьдаа авч зарцуулсан нь шалгалтаар тогтоогдсон... Тухайн шалгалтын дараа тасгийн дарга Д.Д нь миний 5 жилийн урамшууллын мөнгө болох 10,292,000 төгрөгийг миний Төрийн банкны 171500050838 дугаарын дансанд шилжүүлсэн... Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ болсон зүйлийг дэлгэрэнгүй ярьсан байгаа... Би Д.Д өөрийн 5 жилийн урамшууллын мөнгийг бүрэн буцааж авсан бөгөөд одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.... Сундуй нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу 2023 оны 08 дугаар сард 1 жилийн хугацаатай сургалтад явсан бөгөөд одоо Монгол Улсад байхгүй байгаа. Сундуйн хохирол бүрэн барагдсан байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 77-78-р хуудас/,
-Хохирогч Хилийн цэргийн дугаар ангийн Хилийн цэргийн 0291 дүгээр салбарт боомтын орчуулагч, шалгагч ажилтай Б.Сундуйн гэрчээр өгсөн “...Би ... Уг албан тушаалд 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр томилогдсон ...2023 оны 02 дугаар сарын эхээр алба хаагчдын дунд Улсын хилд таван жил ажилласан алба хаагчдын мөнгөн урамшуулал олгогдож эхэлсэн талаар сонссон. Надад Улсын хилд таван жил ажилласны мөнгөн урамшуулал олгох тухай Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар мөнгөн урамшуулал олгох шийдвэр гарсан байсан юм. Ингээд урамшуулал хэзээ орох талаар ангийн Санхүүгийн тасгийн дарга, ахлах а/д Д.Д тодруулахад удахгүй орно гэсэн, тэгээд хүлээж байтал а/а Д., а/а Ч.З, д/ч А.М нарын урамшууллын мөнгө орчихсон гэхээр нь дахиад Д.Д тодруулж асуухад төрийн сангийн сүлжээ болохгүй байна, удахгүй оруулна гэж хэлж байсан, дахиад залгахаар утсаа авахаа больчихсон. 2023 оны 02 дугаар сарын эхээр ангийн захирагч х/а Б.У надтай холбогдоод ангид ХХЕГ-аас хяналт шалгалт хийлгүүлнэ, та нарын мөнгөн урамшууллыг а/д Д.Д хувьдаа завшсан байж болзошгүй байна гэж хэлсэн...Таван жилийн үндсэн цалингийн 25 /тавь/ хувиар бодож олгох шийдвэр гарсан байсан. Би яг хэдэн төгрөгийн урамшуулал олгогдох талаар тасгийн даргаас асуухад 18,200,000 төгрөгийн урамшуулал олгогдоно гэж хэлж байсан... 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр миний өөрийн 5720614074 дугаарын цалингийн харилцах дансанд манай ангийн Санхүүгийн албаны дарга, ахлах а/д Д.Д 9,500,000 /есөн сая таван зуун мянга/ төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг Д таван жилийн мөнгө гэсэн утгатай шилжүүлж өгсөн... Би албанаас Улсын хилд таван жил ажилласны урамшуулал олгох хүснэгтэн жагсаалтыг 2023 оны 03 дугаар сард харсан бөгөөд надад нийтдээ 18,289,574 /арван найман сая хоёр зуун наян есөн мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тооцоолол гаргасан байсан. Иймд одоо дутуу байгаа 6,789,574 /зургаан сая долоон наян есөн мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг Д.Д нэхэмжилж байна... Санхүүгийн тасгийн дарга, ахлах а/д Д.Д урамшуулал хэзээ орох талаар 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр тодруулахад удахгүй орно гэсэн, тэгээд хүлээж байтал а/а Д.Д, а/а Ч.З, д/ч А.М нарын урамшууллын мөнгө орчихсон гэхээр нь дахиад Д.Д тодруулж асуухад төрийн сангийн сүлжээ болохгүй байна, удахгүй оруулна гэж хэлж байсан, дахиад залгахаар утсаа авахаа больчихсон.... Д 9,500,000 төгрөгийг над руу шилжүүлээд утсаар ярихдаа урамшууллын мөнгийг чинь зүй бусаар хэрэглэсэнд уучлаарай, удахгүй гүйцээж өгнө гэж хэлж байсан, өөр зүйл яриагүй. Түүний дараа 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Д аав нь гэх хүн надтай утсаар холбогдоод би Д аав нь байна, удахгүй мөнгийг чинь гүйцээж өгнө гэж байсан... Би урамшууллын мөнгийг юунд зарцуулсан талаар асууж тодруулаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 91-92-р хуудас/,
-Хохирогч Хилийн цэргийн дугаар ангийн Хилийн цэргийн 0291 дүгээр салбарт боомтын орчуулагч, шалгагч ажилтай Б.С “2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “... Хилийн цэргийн дугаар ангийн ахлах шалгагч албан туша Б овогтой Сундуй би Улсын хилд ажилласан 5 жилийн урамшуулал болох 18,289,594 төгрөгийг тус ангийн тасгийн дарга, ахлах оор ажиллаж байсан Д.Д бүрэн авсан бөгөөд одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие 2023 оны 09 дүгээр сараас 1 жилийн хугацаатай буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Күншан хотод хэлний бэлтгэлд суралцаж байгаа тул Монгол улсад очиж мэдүүлэг өгөх, хавтаст хэргийн матери танилцах боломжгүй байгаа билээ. Тиймээс миний энэ байдлыг харгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж өгөхийг хүсье...” гэсэн хүсэлт /1-р хх-ийн6-р хуудас/,
-Хохирогч А.М “...Завхан аймгийн Тэс сумын Хилийн цэргийн дугаар ангид баримт бичгийн шалгагчаар ажиллаж байгаад 2023 оны 03 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. ... Миний орон нутагт ажилласан 5 жилийн урамшуулал 2023 оны 01 дүгээр сард орох ёстой байсан. Тэгтэл урамшуулал орж ирэхгүй байсан. Тэгэхээр нь Санхүүгийн албаны дарга Д асуухад мэдээ нь явсан санхүүжилт орж ирээгүй байна гэж хэлдэг байсан. Би мөнгө орсон талаар ойр ойрхон хэд хэдэн удаа асуухад дээрх хариултыг надад хэлдэг байсан. Тэгж байгаад 2023 оны 02 дугаар сарын дундуур орж ирсэн санаж байна. Мөнгө орж ирэхдээ 5 жилийн урамшуулал гэсэн утгатай 13,706,457 төгрөг орж ирсэн. ...Надад ямар нэгэн гомдол, санал нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 201-202-р хуудас/,
-Хохирогч, Хилийн цэргийн дугаар ангид жолооч ажилтай Д.Д “...2022 оны 11 сард 5 жилийн урамшууллын мөнгө орох байсан. Тэгээд орохгүй байхаар нь Хилийн цэргийн дугаар ангийн албаны ахлах Д.Д асуусан чинь 3 хоногийн дараа орно гэж надад хэлсэн. Тэгсэн чинь хувийн данснаас,214,000 миний өөрийн эзэмшлийн данс руу орж ирсэн... Тухайн үед 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нурууны хагалгаанд орох шаардлагатай болоод ахлах Д руу утсаар ярьсаар байгаад хувийн данснаас над руу,214,000 төгрөг орж ирсэн. Тэр данс байгууллагын данс биш байсан. Одоо надад гомдол санал байхгүй... “ гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 207-208-р хуудас/,
-Хохирогч, Хилийн цэргийн дугаар ангид харуулын дарга Ч.З “...2022 оны 11 дүгээр сард Хил хамгаалах ерөнхий газраас 5 жилийн урамшуулал 7,100,000 төгрөг орж ирэх байсан. Тэгээд орж ирэхгүй болохоор нь ерөнхий Д.Д асуусан чинь санхүүжилт орж ирээгүй гэж явсаар байгаад 2023 оны 03 дугаар сард хувийн данснаас миний өөрийн эзэмшлийн 51143814 гэсэн данс руу 7,100,000 төгрөг орж ирсэн...Д 7,100,000 төгрөгөө авсан одоо надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 212-213-р хуудас/,
-Гэрч Хилийн цэргийн дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан Б.У “...Манай ангид жолооч, ахлах ахлагч Ө Улсын хилд алба хаасны 5 жилийн урамшууллын мөнгө орохгүй байна, надтай хамт урамшуулал авах ёстой байсан 5-н алба хаагчаас 3-н алба хаагчийн урамшуулал орсон, заставын ахлах шалгагч д/ч С бид хоёрын урамшуулал орохгүй байна гэж хандсан. Би урамшуулал нь орсон 3-н алба хаагчтай холбогдож урамшуулал нь хэзээ, ямар данснаас орсон талаар асуухад а/д Д.Д хувийн данснаас шилжиж орсон болох нь тогтоогдсон. Би дээрх асуудлыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагад танилцуулж дотоод хяналт шалгалт оруулах хүсэлтийг тавьсан. Уг хүсэлтийн дагуу ХХЕГ-ын Санхүүгийн хяналт, дотоод аудитын хэлтсээс 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд бүрэлдэхүүн ирж хяналт шалгалтыг явуулаад “Ах ахуй үйл ажиллагааг шалгасан дүнгийн тухай” Улсын байцаагчийн албан шаардлага, дүгнэлтийг гаргаж акт тогтоогоод Санхүүгийн албаны дарга, ахлах а/д Д.Д 111.700.489 төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй байна гэсний дагуу би цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлж хандсан юм... Д.Д нь 2022 оны дүгээр сард манай байгууллагад Санхүүгийн албаны даргаар шилжин томилогдож ирсэн... 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын даргын Б/43 дугаар тушаалаар жолооч а/а Л.Ө, Д.Д, д/ч Б.С, а/а Ч.Зоригтбаатар, д/ч А.М нарт мөнгөн урамшуулал олгох тухай тушаал гарсан байсан... Урамшуулал олгогдох 5-н алба хаагчийн мөнгөн урамшууллыг манай ангийн цалингийн данс болох ******* дугаарын дансанд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төвлөрүүлж, 5-н алба хаагчийн цалингийн дансанд шилжүүлэх байсныг Санхүүгийн албаны дарга, ахлах а/д Д.Д өөрийн хувийн дансанд шилжүүлэн авч а/а Д.Д, а/а Ч.З, д/ч А.М нарын урамшууллын мөнгийг өөрийнхөө хувийн данснаас а/а Д.Д, а/а Ч.З, д/ч А.М нарын цалингийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Харин Б.С, Л.Ө нарын урамшууллын мөнгийг дансанд нь шилжүүлээгүй хувьдаа завшсан байсан... 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хугацаат цэргийн алба хаагчдын цалинг авахаар мөнгөн кассын ажлыг хавсран гүйцэтгэгч О.Л хамт Тэс сумын Төрийн банкин дээр очиж хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цалинг бэлнээр авах гэж хандахад банк бэлэн мөнгөний нөөц дууссан, бэлэн мөнгөтэй болохоор өгөх олгох талаар хэлэхэд касс Л анги руу буцааж явуулаад өөрөө Төрийн банкны теллерт хандаж тухайн мөнгийг өөрийнхөө хувийн дансанд шилжүүлэн авч хугацаат цэргийн алба хаагч нарт тухайн сарын цалинг олгоогүй хувьдаа завшсан болох нь шалгалтаар илэрсэн... Завхан аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас Хил хамгааллын нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор 2022 оны 01 дүгээр сард Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн хурлаар манай байгууллагын алба хаагчдын орон сууцыг сэргээн засварлах, орон сууцны барилгын материал худалдан авах ажилд зориулж0,000,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Уг санхүүжилтийг 2022 оны эхний хагас жилд олгох байсан боловч тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож байгаад 2022 оны 12 дугаар сарын 21-ний олгох шийдвэр гарсныг манай ангийн Санхүүгийн албаны дарга, ахлах а/д Д.Д нь “ ” ХХК-ны дансаар дамжуулан авч байгууллагын кассад төвлөрүүлэх байсныг хувийнхаа дансанд шилжүүлэн авч хувьдаа завшсан болох нь уг шалгалтаар мөн илэрсэн... Алба хаагчдад олгох 5 жилийн урамшууллын 59,233,981 төгрөгийг ангийн харилцах данс болох ******* дугаарын дансанд гүйлгээ хийж шилжүүлэхдээ ангийн захирагч буюу миний гарын үсгийг зуруулж, өөрийн гарын үсгийг зурж дансанд төвлөрүүлээд алба хаагчдад урамшууллыг олгохдоо алба хаагч бүрийн хувийн дансанд шилжүүлэх ёстой байсныг өөрийн хувийн дансанд төвлөрүүлж өөрийнхөө хувийн данснаас 3-н алба хаагчийн урамшууллыг данс руу нь шилжүүлж 2 алба хаагчийн мөнгийг хувьдаа завшсан байсан... Би түүнээс дээрхи мөнгийг хэрхэн юунд зарцуулсан болохыг асууж тодруулахад Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагад тодорхойлолт бичиж өгөхдөө дээрхи мөнгийг хувьдаа завшсан болохоо хүлээн зөвшөөрсөн байсан... Манай ангийн Санхүүгийн албаны дарга, ахлах Д.Д нь байгууллагын асуудлыг бүрэн хариуцаж ажиллах үүрэгтэй боловч ажилдаа хариуцлагагүй хандаж байгууллага болон алба хаагч нарыг хохироосон харамсаж байна. Энэ асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Д.Д нь өнөөдрийн байдлаар 22,000,000 орчим төгрөгийн хохирлыг барагдуулж Б.С, Л.Ө нарт өгсөн байгаа, Д.Д гаргасан уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 94-95-р хуудас/
-Гэрч Б.У дахин өгсөн “...Хилийн цэргийн дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цэргийн цолны цалин болох нийт 11,118,848 төгрөгийг тасгийн дарга, ерөнхий Д.Д нь хувийн дансанд авсан гэдгээ тухайн үед надад хэлээгүй... Харин 2023 оны 02 дугаар сард Увс аймгийн төв Улаангом суманд зохион байгуулагдсан Баруун бүсийн 5 төрөлт тэмцээнд оролцоод буцаад Хилийн цэргийн дугаар анги дээр ирэхэд тасгийн дарга Д.Д нь 2022 оны аудитын шалгалтад орох гээд Завхан аймгийн төв Улиастай сум руу явсан байна. Тэгээд Д.Д нь надад утсаар 2023 оны 01 дүгээр сарын хугацаат цэргийн алба хаагчдын цолны мөнгийг хувь дансаар авсан гэдгээ хэлсэн. Тэрнээс өмнө мэдээгүй байсан. ...Хилийн цэргийн дугаар ангийн дотоод орлогын санд 2 сая гаран төгрөг байх ёстой бөгөөд тухайн орлогыг арьс шир зарж борлуулах, үлдэгдэл ноолуураа зарсан мөнгө байсан. Тухайн дотоод орлогыг ангийн төрийн сангийн дансанд байх ёстой байсан. ...Тэгээд Увс аймагт зохион байгуулагдсан гар бөмбөгийн тэмцээнд оролцогчдын хувцас, бооцооны мөнгө, хоолны зардалд 2 сая орчим төгрөг зарцуулсан. ...Тэгээд тасгийн дарга Д.Д тухайн дотоод орлогын мөнгөнөөс зарцуулж байна гэж бодсоноос хугацаат цэргийн алба хаагчдын 1 дүгээр сарын цолны мөнгөнөөс авах тухай огт хэлээгүй. ...Хилийн цэргийн дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цэргийн цолны цалинг хувийн дансаар авсан гэдгийг би өөрөө сүүлд мэдсэн бөгөөд тасгийн дарга Д.Д нь Завхан аймгийн төв рүү аудитын шалгалтад яваад буцаж ирээгүй алга болчихсон. ...Хилийн цэргийн дугаар ангийн дотоод орлогын мөнгөн дүнд надад тусдаа акт тавигдсан байгаа... Би дугаар ангийн захирагчийн хувьд Орон нутгийн сангаас олгож байгаа0,000,000 төгрөгийг авч зарцуулахад гэрээ байгуулах компани ол гэдэг чиглэлийг би зөвлөлийн хурал дээр хэлсэн. Үүний дагуу тасгийн дарга Д.Д өөрөө олж дангаараа шийдсэн. Тухайн үед ар талын албаны Отгон- болон үнэлгээний хорооны гишүүдтэй зөвлөөгүй байсан ...Хилийн цэргийн дугаар ангиас “Ар бор” ХХК луу шилжүүлсэн хүнсний зардлаас 7,000,000 төгрөгийг тасгийн дарга Д.Д нь буцааж өөрийн хувийн дансаар авч тухайн үеийн тээврийн зардал гаргасан байгаа... тухайн үедээ надад тээврийн зардал гаргахаар өмнө хийсэн гүйлгээнээс шилжүүлсэн талаар мэдэгдсэн... Завхан аймгийн Орон нутгийн сангаас олгосон0,000,000 төгрөгийн 10 хувь болох,000,000 төгрөгийг татварт төлсөн талаар Д.Д нь өөрөө тухайн компанитай тохирч өгсөн асуудал. Би болон бусад хүмүүс огт мэдэгдээгүй байгаа юм. ... 2023 оны 01 дүгээр сарын цэргийн цолны цалин болох нийт 11,118,848 төгрөгийн 1,600,000 төгрөгийг гар бөмбөгийн тэмцээнд зарцуулсан зүйл байхгүй. Харин ангийн дотоод орлогоос ашиглаж байгаа гэж бодсон. ... 2023 оны 01 дүгээр сарын цэргийн цолны цалин болох нийт 11,118,848 төгрөгийн 1,600,000 төгрөгийг гар бөмбөгийн тэмцээнд зарцуулахаар үүрэг чиглэл өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 97-98-р хуудас/,
-Гэрч, Хилийн цэргийн дугаар ангид эмийн санч ажилтай О.Л “...2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай ангийн Санхүүгийн тасгийн дарга, цахлах а/д Д.Д над руу утсаар залгаад өрөөнд ороод ир гэж дуудсан, тэгэхээр нь өрөөнд нь яваад ортол хоёулаа Төрийн банк орж гарын үсгийн баталгаа өгнө гээд бид хоёр хамт Төрийн банк орсон, банк ормогцоо хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цалинг татна гэсэн чинь банкны теллер манайх бэлэн мөнгө байхгүй, зузаатгал ороогүй байгаа гэсэн чинь Д.Д тэгвэл цалинг дансанд байршуулъя гэсэн чинь теллер нь дансанд байршуулж болохгүй гэж хэлтэл Д.Д манайх төрийн санд цалинг хонуулж болдоггүй, хонуулчихаар буцаагаад татчихдаг юм гэж хэлсэн. Д.Д өөрийнхөө гарын үсэг зурчихсан мөнгөн шилжүүлгийн баримтыг надад өгөөд та гарын үсгээ зурчих гэж хэлээд надаар гарын үсэг зуруулсан. Тэгээд шилжүүлэг хийхээр болоод гүйлгээ хийлгэх болоод теллерт нь хандаад нөгөө дансанд хийчих гэж хэлсэн, би тухайн үед байгууллагын данс юм байх гэж бодоод анзаараагүй, тэгээд гүйлгээ хийлгэхээр болоод бид хоёр банкнаас гарсан. Банкнаас гараад би ажил руугаа яваад Д.Д дэлгүүр орно гээд үлдсэн... 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр би Д.Д хугацаат цэргийн алба хаагчдын цалинг олгохгүй юм уу хоног хугацаа нь хэтэрлээ гэж хэлэхэд ангийн захирагчийг ирэхээр цалин олгох гээд хүлээж байгаа гэж хэлсэн. Тухайн үед ангийн захирагч Увс аймагт явж байсан юм. Ангийн захирагчийг ирсний дараа Д.Д хугацаат цэргийн алба хаагч нарын цалинг олгох юу болсон бэ гэхэд аймгийн төв рүү явж Аудитын шалгалтад орчхоод ирээд тавина гэж хэлэхээр нь та аймгаас шууд хот явахгүй юм уу гэж асуухад би Аудитад шалгуулчхаад ирээд эндэх ажлаа цэгцэлчхээд явна гэж хэлээд аймгийн төв рүү явсан. Тэгээд аймгаас буцаж ирээгүй, хугацаат цэргийн алба хаагч нарын цалинг олголгүй явчхаад одоог хүртэл буцаж ирээгүй... Манай цэргийн анги нийт 155 хугацаат цэргийн алба хаагчтай... Хугацаат цэргийн алба хаагч нарт сар бүрийн цалинг нь бэлнээр нь гар гарт нь олгож гарын үсэг зуруулдаг юм. Хугацаат цэргийн алба хаагчид сар бүр 74600 /далан дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийн цалинг бэлнээр нь олгодог юм... Би хугацаат цэргийн алба хаагч нарт олгох цалинг Д.Д ямар дансанд шилжүүлж авсан болохыг мэдэхгүй байна... Одоо хүртэл хугацаат цэргийн алба хаагч нарт 2023 оны 01 дүгээр сарын цалинг олгоогүй байгаа, хугацаат цэргийн алба хаагч нарт 2023 оны 01 дүгээр сарын цалинг хувьдаа завшсан талаар мэдсэн... Би орон нутгийн хөгжлийн сангаас авсан санхүүжилт болон алба хаагч нарын мөнгөн урамшууллыг хувьдаа завшсан гэх асуудлуудын талаар мэдэхгүй байна. Харин Хил хамгаалах ерөнхий газрын Санхүүгийн хяналт, дотоод аудитын хэлтсээс ирсэн шалгалтын бүрэлдэхүүнээс Д.Д нь хугацаат цэргийн алба хаагч нарт 2023 оны 01 дүгээр сарын цалинг хувьдаа завшсан талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р хуудас/,
-Гэрч Хилийн цэргийн дугаар ангид Санхүүгийн тасгийн дарга ажилтай Ж.Н “... Би 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Тэс сумын Хилийн цэргийн дугаар ангийн Санхүүгийн тасгийн дарга, ахлах ийн ажлыг хүлээж авсан. Намайг ажил хүлээж авахаас өмнө Хил хамгаалах ерөнхий газрын Улсын байцаагчийн 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн -01-03/01 дугаартай албан шаардлагыг манай байгууллагад ирүүлсэн байсан. Уг шаардлагад Санхүүгийн тасгийн дарга, ахлах , ахлах дэслэгч Д.Д гаргасан зөрчлийн талаар дурдаж улсын байцаагчийн шаардлага өгсөн байсан... 2023 оны 01 дүгээр сараас эхлээд Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар хугацаат цэргийн алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдад цолны цалин болох 74,600 /далан дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг байгууллагын данснаас төрийн сангаар дамжуулан гүйлгээ хийлгэж байгууллагын нэр дээрх төрийн банкны данснаас бэлнээр авч кассаар дамжуулан хугацаат цэргийн алба хаагчдын гарт бэлнээр нь олгодог... Хугацаат цэргийн алба хаагчдын тоо бүртгэлийг цэргийн албаны тасгаас боловсруулж ирүүлснийг цалин хөлсний тооцооллыг хийж тасгийн дарга, ахлах оор хянуулж ангийн захирагчаар батлуулдаг, батлагдсан цалингийн тооцооллын дагуу үндсэн хөрөнгө, үнэт цаасны нярав хугацаат цэргийн алба хаагч тус бүрд бодогдсон цалин буюу 74,600 төгрөгийг бэлнээр гарт нь олгон гарын үсэг зуруулж баталгаажуулдаг юм... Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар урамшуулал олгогдох болсон алба хаагч тус бүрд Хилийн цэргийн дугаар ангийн байгууллагын данснаас мөнгөн урамшууллыг шилжүүлэх төлбөрийн хүсэлтийг төрийн сангийн мэргэжилтнээр хянуулж баталгаажуулснаар алба хаагчийн картын дансанд олгодог. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-1-р хуудас/,
-Гэрч Ж.Н дахин өгсөн “...Д.Д нь хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цэргийн цолны цалин болох нийт 11,118,848 төгрөгийг хувийн дансаар авч цалин олгогдоогүй байсан. тэгээд Д.Дарамрагчаа нь 2023..02-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023..27-ны өдөр 4,600,000 төгрөг, ний 9,600,000 төгрөгийг манай ангийн Төрийн банкны 171501856910 дугаарын данс руу шилжүүлснийг хүлээн авч2 хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цолны мөнгийг олгож одоо 1,518,848 төгрөг дутуу үлдсэн байгаа. Эхний ээлжид 2023 оны 05 дугаар сард халагдсан хугацаат цэргийн алба хаагчдын цалинг олгосон бөгөөд одоо 67 цэргийн 2023 оны 01 дүгээр сарын цолны мөнгийг олгоогүй үйлдсэн... Хил дээр ажилласан 5 жилийн урамшуулал болох 2 алба хаагчийн бүрэн төлж барагдуулсан байгаа ...Барилгын материал авсан гэж зарлагдсан0,000,000 төгрөгөөс ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл байхгүй.... Учирсан хохирол тус бүрийг үзэхэд... хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цолны мөнгө болох 11,118,848 төгрөг... Барилгын материалын0,000,000 төгрөг...Хүнсний 7,000,000 төгрөг тус тус байгаа бөгөөд нийт 97,118,848 төгрөгийн хохирол учирснаас одоогийн байдлаар 9,600,000 төгрөгийг төлж барагдуулан8,518,848 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106-107-р хуудас/,
-Гэрч Хилийн цэргийн дугаар ангийн Захиргааны удирдлага, хүний нөөцийн тасгийн дарга ажилтай Т.Г“...Би Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/1358 дугаар тушаалаар Завхан аймгийн Тэс сумын Хилийн цэргийн дугаар ангийн Захиргааны удирдлага, хүний нөөцийн тасгийн даргаар томилогдсон, одоо уг албан тушаалд ажиллаж байна... 2023 оны 02 дугаар сарын эхээр би Хил хамгаалах байгууллагуудын Захиргааны удирдлага, хүний нөөцийн тасгийн дарга нарын цугларалтад хамрагдаж байсан юм, миний хойноос Санхүүгийн тасгийн дарга, ахлах а/д Д.Д очих ёстой байсан боловч хугацаандаа очоогүй, би энэ талаар ангийн захирагчид мэдэгдэхэд Д утас нь холбогдохгүй байна Д 2 алба хаагчийн таван жилийн урамшууллын мөнгө олгоогүй, мөн хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цалинг олгоогүй байна гэж хэлсэн, Д хот орсон юм шиг байна, түүнийг ааваар нь хайлгаж байна гэж мэдээлэл өгсөн. Би цугларалт дуусаад ангидаа буцаж ирэх үед манай анги дээр Хил хамгаалах ерөнхий газраас аудитын шалгалт ирж анги дээр ажиллаж шалгалт хийсэн. Шалгалтын дүнгээр Санхүүгийн тасгийн дарга, ахлах Д.Д 2 алба хаагчийн Улсын хилд алба хаасны 5 жилийн урамшуулал, хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цалин, Завхан аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас манай ангид 2022 онд 4 айлын орон сууц шинээр барих ажилд олгосон 72,000,000 төгрөгийг хувьдаа завшсан байна гэж тогтоогдсон. Харин тухайн мөнгийг хувьдаа завшсан үйлдлийг нь тогтоосон боловч ямар зүйлд зарцуулсан болохыг тогтоогүй... Д.Д хамт ажиллаж байхад “One X bet” гэх нэртэй Олон улсын бооцоот тоглоом байнга тоглодог байсан бөгөөд уг бооцоот тоглоомд тухайн тоглоомыг тоглохдоо ашигласан байж болзошгүй байгаа юм. Учир нь дээрх мөнгийг Д.Д нь өөрийнхөө хувийн дансаар дамжуулж авсан байж болзошгүй байгаа юм... Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2022 оны дүгээр сарын 15-ны өдрийн Б/670 дугаар тушаалаар Хилийн цэргийн 0286 дугаар ангиас дугаар ангид Санхүүгийн тасгийн дарга, ахлах ийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, мөн оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/1035 дугаар тушаалаар Санхүүгийн тасгийн дарга, ахлах оор томилсон... Хугацаат цэргийн алба хаагчдад 2023 оны 01 дүгээр сараас эхэлж 74,600 /далан дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийн цалин олгож эхэлсэн. Би яг ямар журмаар олгогддог болохыг одоогоор сайн мэдэхгүй байна...Хугацаат цэргийн алба хаагчдын нэрс, тоо, олгох мөнгөн дүнгийн жагсаалтыг цэргийн албаны тасгийн дарга х/ч С. боловсруулж баталгаажуулаад тасагт шилжүүлдэг, тасгаас төрийн сангаар дамжуулан бэлэн мөнгөөр татан авч үндсэн хөрөнгө, үнэт цаасны няравт шилжүүлдэг, үүний дараа үндсэн хөрөнгө, үнэт цаасны нярав хугацаат цэргийн алба хаагчид гарт цалин хөлсийг бэлнээр нь олгодог... Мөнгөн урамшуулал авах эрх үүссэн алба хаагчдын судалгааг Захиргааны удирдлага, хүний нөөцийн тасгаас гаргаж Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлдэг. Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар мөнгөн урамшуулал олгох алба хаагчдын нэрс бүхий тушаалыг гаргаж хариуг ирүүлдэг. Ингээд ХХЕГ-аас сарын санхүүжилтээр олгох мөнгөний хэмжээг тасагт сар бүр шилжүүлж өгдөг. Санхүүгийн тасгаас урамшуулал авах эрх нь үүссэн алба хаагчдын хувийнх нь дансанд мөнгөн урамшууллыг нь шилжүүлж өгдөг... Өнөөдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цалинг олгоогүй...Д.Д Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/397 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулж Хилийн цэргийн 7 дугаар ангид салбарын орлогч албан тушаалд шилжүүлэн томилсон. Одоо Д.Д нь хотод байгаа бөгөөд5112136 дугаарын утастай байсан, харин түүний аав Д9757535 гэсэн дугаараар холбогдож болно. Д.Д урьд өмнө8012893 гэсэн дугаар барьж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 112-113-р хуудас/,
-Гэрч, Хилийн цэргийн дугаар ангийн бараа материалын нярав ажилтай Б.Э “... Би “У А” ХХК-ны талаар мэдэхгүй. Намайг нярваар ажиллах хугацаанд “ Андиа” ХХК-аас барилгын материал авч байгаагүй. Харин энэ “ Андиа” ХХК-аас барилгын материал авна гэж Д.Д надаар падан бичүүлж авч байсан. Тухайн барилгын материалын падааныг би өөрөө бичээгүй бөгөөд Д.Д өөрөө бичиж ирээд надаар гарын үсэг зуруулж байсан. Би яагаад гарын үсэг зурсан гэхээр ангийн захирагч, хурандаа Уламжаргал Завхан аймаг руу ажлаар явах гэж байгаа учир яар захирагчаар гарын үсэг зуруулах шаардлагатай байна гэж байсан.... 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Барилгын материал худалдаж авсан тухай” акт үйлдэж нийт0,000,000 төгрөгийн барилгын материал хүлээн авсан зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 116-117-р хуудас/,
-Гэрч Хилийн цэргийн дугаар ангийн Дотоод хяналтын ахлах офицер ажилтай Б.М “... Би “У А” ХХК-ийн талаар мэдэхгүй, 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сар хүртэл Завхан аймгийн Тэс сумын Хилийн Цэргийн дугаар ангийн Барилга орон сууцны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд “ Андиа” ХХК-тай харьцаж байгаагүй... 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хилийн Цэргийн дугаар ангийн Барилга орон сууцны албаны даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчийн ажлыг авахад0,000,000 төгрөгийн бараа материалын талаар мэдээгүй. Надад ямар нэгэн барилгын материал хүлээлгэж өгөөгүй... Энэ яригдаж байгаа0,000,000 төгрөгийн бараа материалын талаар манай цэргийн ангид 2023 оны 02 дугаар сард дотоод аудитын шалгалт ирэхэд мэдсэн. Цэргийн ангид0,000,000 төгрөгийн бараа материал авч засвар үйлчилгээ хийж барилга байгууламж барьсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 120-121-р хуудас/,
-Гэрч Хилийн цэргийн дугаар ангийн тооцооны ажилтай Ш.Амаржаргалын “...Би “У” ХХК-ийн талаар мэдэхгүй. Намайг тооцооны оор ажиллах хугацаанд Би “ Андиа” ХХК-аас барилгын материал авч байгаагүй. Харин Санхүүгийн тасгийн дарга, ахлах Д.Д нь надаар 2023 оны 01 дүгээр сард Завхан аймгийн Төрийн аудитоор манай цэргийн анги ороход0,000,000 төгрөгийн барааны баримт дээр гарын үсэг зуруулж байсан... 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Барилгын материал худалдаж авсан тухай” акт үйлдэж нийт0,000,000 төгрөгийн барилгын материал хүлээн авсан зүйл байхгүй. Зүгээр аудитын шалгалтаар орохдоо Д дарга надаар гарын үсэг зуруулсан. Тухайн үед би ирээгүй байсан бөгөөд 2022 оны 07 дугаар сарын баримт дээр гарын үсэг зурж болох юм уу гэхэд Д дарга өөрөө нотломж үйлдэж ирэхдээ миний нэрийг оруулсан байсан. Тэгээд намайг гарын үсэг зурчих гээд байхаар нь би зурсан юм. Тэрнээс манай дугаар цэргийн ангид0,000,000 төгрөгийн бараа материал ирсэн зүйл огт байхгүй...Д.Д зурчих ямар нэгэн асуудал байхгүй гэж зуруулсан. Тухайн үед манай дарга байсан болохоор би итгээд гарын үсэг зурсан: Намайг айлган сүрдүүлсэн, дарамталсан зүйл байхгүй. Мөн надад ямар нэгэн шан харамж өгсөн, өгөхөөр амласан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 124-125-р хуудас/,
Гэрч, Хилийн цэргийн дугаар ангийн цалин хөлсний ажилтай Б.Г “... Хилийн цэргийн алба хаагчдад 5 жил тутам хил дээр ажилласан нэмэгдэл гэж урамшууллыг олгодог. 5 жилийн урамшуулал олгохдоо цэргийн ангийн хүний нөөцийн тасгаас сар бүр эрх нь үүссэн буюу 5 жил нь гүйцсэн алба хаагчдын нэрсийг цалин хөлсний руу ирүүлдэг... Эрх үүссэн алба хаагчдын 60 сарын үндсэн цалингийн жагсаалтыг үйлдэж хүний нөөцийн тасаг руу илгээдэг. Тэгээд хүний нөөцийн тасгийн алба хаагч нь Хил хамгаалах ерөнхий газар луу баримтыг явуулсны дараа төв дээр хянагдаад 5 жилийн урамшуулал олгох Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаал гардаг... тухайн жилд урамшуулал авах болон тэтгэвэрт гарах алба хаагчдын төсвийн төсөөллийг өмнөх жил нь байгууллагад хүргүүлж дараа жилийн төсөвт суулгуулсан байдаг... 5 жилийн урамшуулал авах албан хаагчдын нэр Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаал гарч ирсний дагуу тухайн тушаалыг үндэслэн 60 сарын үндсэн цалинг түүвэрлэж тооцооллын хийдэг... Хилийн застав дээр ажилласан бол 50 хувь, ангийн төв дээр ажилласан бол 25 хувиар тооцож түүвэр хийгээд Хил хамгаалах ерөнхий газрын Санхүү хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсний дараа тухайн тооцооллын дагуу ерөнхий газраас санхүүжилт манай дугаар ангийн Төрийн сангийн 900021412001 дугаарын дансанд шилжигдэн орж ирсний дараа миний хийсэн урамшууллын тооцооллын дагуу алба хаагчдын цалингийн дансанд олгогддог... Төрийн сангийн гүйлгээ хийхэд журмын дагуу 1, 2 дугаар гарын үсэг буюу ангийн захирагч 1 дүгээр гарын үсэг зурж, тасгийн дарга, ахлах 2 дугаар гарын үсэг зурж арилжааны банканд хүргүүлж гүйлгээ хийгддэг... Хугацаат цэргийн алба хаагчдын цалинг цэргийн албаны тасгаас нэрсийн жагсаалтыг гаргаж тасагт ирүүлсний дараа би болон тасгийн дарга хянаад ангийн захирагчаар батлуулдаг... Үүний дагуу санхүүжилт төрийн санд орж ирсний дараа 1,2 дугаар гарын үсгээр гүйлгээ хийгдэж кассын нярав бэлэн мөнгийг авч кассад хийгээд тэндээс хугацаат цэргийн алба хаагчдад бэлнээр тараагддаг... 2023 оны 01 дүгээр сард хугацаат цэргийн алба хаагчдад олгох 11,1 сая төгрөгийг банканд бэлэн мөнгө байхгүй гэхээр нь цэргийн ангийн Төрийн банкны түр данс руу шилжүүлээд тухайн данснаас Д дарга өөрийн хувийн данс руу шилжүүлэн авсан гэдгийг би сүүлд нь шалгалт ирсний дараа мэдсэн... Тухайн хугацаат цэргийн алба хаагчдын цалинг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна... Д гэдэг хүн цэргийн цалингаас 9,5 сая орчим төгрөгийг сүүлд өгсөн бөгөөд одоо 2 сая гаран төгрөг дутуу байгаа гэсэн. Энэ талаар дарга Наранчимэг сайн мэдэж байгаа... 5 жилийн урамшуулал авсан 5 албан хаагч мөнгөө бүрэн буцааж авсан байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 128-1-р хуудас/,
-Гэрч, Хилийн дугаар ангид Ар тал хангалтын даргаар ажиллаж байсан Э.О “... Завхан аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас манай ангид0,0 сая төгрөгийг олгох утгатай яриа би энэ ажилд орох үед яригдаж байсан. Үүний дагуу ангийн даргаар ажиллаж байсан Б.У хурандаа спорт заал болон 10 тээврийн хэрэгслийн граж, 4 айлын орон сууц барина гээд гар зураглал, тооцоо судалгааг өөрсдөө гаргаж байсан удаатай... Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ээжийн бие тааруу байгаа гэх үндэслэлээр чөлөө аваад Увс аймагт ирсэн. Би аймагт ирсний дараа 5 хоноод миний ээж нас барсан. Тэгээд үргэлжлүүлэн гачигдлын 14 хоногийн чөлөө авсан. Би 2023.01.-ны өдөр ажилдаа орсон. 2023.01.08-ны өдөр байх малын сууриар яваад ирсэн. Тэр үед ангийн дарга Б.У нь 7 хоногийн нэг өдөр нь / яг хэд дэх өдрийг санахгүй байна, гэхдээ 2023 оны 01 дүгээр сарын эхээр/ албан бус ажлын чиглэл өгсөн хурал хийсэн. Уг хуралд ямар хүмүүс сууж байсныг санахгүй байна гэхдээ миний хажууд өөр хүмүүс байсан санагдаж байна. Б.У нь аймгаас олгож байгаа0,0 сая төгрөг шийдэгдсэн энэ мөнгөөр айлын орон сууц барина гэж хэлж байсан. Би тэр мөнгийг ямар байдлаар яаж орж ирснийг мэдэхгүй. Учир нь холбоотой асуудлыг ангийн дарга, тасгийн даргын хоёрын 1,2 дугаар гарын үсгээр гүйлгээ хийгддэг юм... Ангийн дарга Б.У хэлэхдээ уг0,0 сая төгрөгийг тасгийн дарга Д дансанд татсан утгатай зүйл хэлсэн... Таны асууж байгаа 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “У А” ХХК-аас “Барилгын материал худалдаж авсан тухай” акт үйлдэх болсон шалтгаан нь Завхан аймгаас манай ангид олгож байгаа0,0 сая төгрөгийн хурлын шийдвэр нь хилийн салбарт айлын байшин барихаар тусгагдсан байсан. Тэр мөнгөөр ангийн төв дээр авто машины граж барина гэж байсан. Ангийн дарга Б.У нь 2022 оны 07 дугаар сард би аймагтай ярилаа. Энэ мөнгийг авахын тулд тухайн айлын байшингийн материал авснаар баримт бүрдүүлэн аймгаас мөнгийг нэхэмжлэх шаардлагатай байна. Энэ ажлыг зээлээр хийснээр материал бүрдүүлэн төлбөрийг аймгаас гаргуулж авахгүй бол болохгүй байна гэсэн утгатай зүйлийг хэлж байсан...Тэр материалыг Санхүүгийн албаны дарга Д болон ангийн дарга Б.У нар бэлдсэн байх. Намайг бэлд гэсэн үүрэг өгөөгүй. Харин тус компаниас материал хүлээн авсан дээр комиссын дарга гээд гарын үсэг зуруулж байсан удаатай... 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “У А” ХХК-аас “Барилгын материал худалдаж авсан тухай” актины дагуу тус компаниас барилгын материал худалдаж авсан, уг материалаар барилга барьсан асуудал байхгүй...Сүүлд сонсоход энэ мөнгийг Д нь гаргуулан авсан юм шиг байлаа. Гэхдээ яаж авсныг нь мэдэхгүй байна...“У А” ХХК-аас0,000,000 төгрөгийн барилгын материал авсан баримт дээр гарын үсэг зурахад хэн нэгэн хүн, албан тушаалтнаас намайг айлган сүрдүүлж, дарамталсан эсвэл шан харамж өгсөн, өгөхөөр амласан зүйл байхгүй... Ангийн дарга Б.У албаны даргаар энэ материалыг бүрдүүлсэн. Уг материалыг аймгийн хурлын даргад явуулах гэж байна гэж хэлээд Д.Д нь надаар гарын үсэг зуруулж байсан удаатай... Тухайн үед аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд байж магадгүй албан тоотоор баримтыг явуулж байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 134-р хуудас/,
-Гэрч Г.Ц “... Д.Д нь манай нөхөр байгаа юм... мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй... Д.Д нь 2022 оны 12 дугаар сард өдрийг нь санахгүй байна манай нөхөр над руу яриад ээж рүү мөнгө хийсэн чам руу хийнэ тэгэхээр нь миний данс руу хийгээрэй гэж хэлсэн албаны мөнгө байгаа юм гэсэн. Манай ээж миний ******* дугаарын данс руу 18,0 сая төгрөг хийсэн би тухайн мөнгийг өөрийн нөхрийн 53738057 дугаарын данс руу нь шилжүүлсэн. Мөн удалгүй дахиад манай нөхөр над руу яриад яг хэзээ гэдгийг нь он сараар нь санахгүй байна. Ээж рүү албаны мөнгө явуулсан байгаа чам руу орохоор нь над руу явуулаарай гэсэн удалгүй ээжээс гаруй сая төгрөг орж ирсэн би тухайн мөнгийг өөрийн нөхрийн данс руу шилжүүлсэн. Мөн удалгүй дахиад над руу яриад яг хэзээ гэдгийг нь санахгүй байна ээж рүү мөнгө хийсэн байгаа чам руу одоо хийнэ тэгэхээр нь буцаагаад хийгээрэй гэж хэлсэн тэр үед ээжээс 50,0 гаруй сая төгрөг гэж санаж байна орж ирсэн тухайн мөнгийг өөрийн нөхөр лүү шилжүүлсэн. Мөн 2022 оны 12 дугаар сард байх миний ******* дугаарын данс руу 40,0 орчим сая төгрөг миний данс руу 2 хувааж шилжүүлсэн би буцаагаад тэр даруйд нь Д.Д данс руу шилжүүлж байсан. Тухайн гүйлгээнүүд Д.Д данснаас биш байгууллагын данснаас орж ирээд байдаг байсан. Тэгээд тухайн мөнгөнүүдийг буцаагаад өөрийнхөө данс руу авдаг байсан... Ямар учиртай мөнгө вэ гэдгийг асуугаагүй надад хэлэхдээ албаны мөнгө шүү буцаагаад хийгээрэй л гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 140-р хуудас/,
-Гэрч Л.М “... Д.Д нь манай охин Г.Ц суусан хүргэн байгаа юмаа... Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй... 2022 оны 12 дугаар сарын сүүлээр би өдрийг нь санахгүй байна манай хүргэн Д.Д нь миний ******* дугаарын дансанд 18,0 сая төгрөг хийгээд над руу яриад та эргүүлээд Ц данс руу хийчхээрэй Ц над руу хийнэ гэж ярьсан. Тэгээд би өөрийн охин Ц ******* дугаарын данс руу шилжүүлсэн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр бас өдрийг нь санахгүй байна манай хүргэн Д.Д нь ,0 гаруй сая төгрөг миний ******* дугаарын данс руу шилжүүлсэн над руу утсаар яриад Ц руу явуулаарай албаны мөнгө байгаа юм гэж хэлсэн. Мөн 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр дахиад миний ******* дугаарын данс руу 50,0 гаруй сая төгрөг шилжүүлээд Ц руу хийгээрэй Ц над руу шилжүүлнэ гэж хэлсэн.. Ямар учиртай мөнгө вэ гэдгийг асуугаагүй. Надад хэлэхдээ албаны мөнгө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 145-р хуудас/,
-Гэрч Э.А “... Д.Д нь манай нөхрийн дүү Г.Ц суусан нөхөр нь байгаа юм... Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй... 2021 онд санаж байна яг тодорхой он сарыг нь санахгүй байна миний Хаан банкны 5007447434 дугаарын данс руу 20,000,000 орчим төгрөг орж ирсэн тэгсэн чинь Д.Д над руу залгаад дансанд чинь мөнгө орсон уу гэхээр нь ямар учиртай мөнгө вэ гэсэн чинь 2-3 хоногийн дараа буцаагаад авна гэж хэлсэн. Тэгээд 2 хоногийн дараа буцаагаад Д.Д гэх Хаан банкны данс руу тухайн мөнгөө авсан. Ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 150-р хуудас/,
-Гэрч Б.Э “...Хил хамгаалах ерөнхий газрын даргын шийдвэрээр хилийн цэргийн дугаар ангийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хянал шалгалтыг Завхан аймгийн Тэс суманд байрлах Хилийн цэргийн дугаар ангид очиж шалгалтыг хийсэн. Тухайн шалгалтыг манай хэлтсийн дарга дэд хурандаа Х.М ахалж ажилласан... Төлөвлөгөөт бус шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг улсын байцаагчийн албан шаардлагад дэлгэрэнгүй тусгасан байгаа... 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №-01-03/01 дугаартай “Аж ахуй, үйл ажиллагааг шалгасан дүнгийн тухай” улсын байцаагчийн албан шаардлагад Хил хамгаалах ерөнхий газрын даргын шийдвэрээр хилийн цэргийн дугаар ангийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх талаар тухайн ангийн эрх бүхий албан тушаалтны зүгээс сана тавьсан эсэхийг мэдэхгүй... Тухайн үед ямар нэгэн мэдээлэл өгөөгүй шууд ажлын бүлэг томилоод томилоод шууд шалгалтын ажлыг газар дээр нь очиж шалгасан... Би төлбөрөө төлж барагдуулсан эсэхийг мэдэхгүй байна... Санхүүгийн тасгийн дарга нь төсвийн мөнгийг бусад хуулийн этгээдээр дамжуулан өөрийн хувийн дансанд авах эрхгүй. Шалгалтын үеэр энэ зөрчил дутагдлын талаар мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 168-169-р хуудас/,
-Гэрч, Хил хамгаалах ерөнхий газрын Дотоод аудит мэргэжлийн хяналтын газрын хяналт дотоод аудитын хэлтсийн дотоод аудитор, улсын байцаагч ажилтай С.Д “... Хил хамгаалах ерөнхий газрын даргын шийдвэрээр хилийн цэргийн дугаар ангийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Завхан аймгийн Тэс суманд байрлах Хилийн цэргийн дугаар ангид очиж шалгалтыг хийсэн. Тухайн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд улсын байцаагчийн албан шаардлага, төлбөр барагдуулах акт, алба үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр 3 төрлийн зөвлөмж дотоод аудитын ажлын баримтын тус тус хүргүүлсэн байгаа... 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №-01-03/01 дугаартай “Аж ахуй, үйл ажиллагааг шалгасан дүнгийн тухай” улсын байцаагчийн албан шаардлагад Хил хамгаалах ерөнхий газрын даргын шийдвэрээр хилийн цэргийн дугаар ангийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх талаар тухайн ангийн эрх бүхий албан тушаалтны зүгээс санал тавьсан эсэхийг мэдэхгүй... Хилийн цэргийн ангийн захирагч нар нь Хил хамгаалах ерөнхий газрын даргатай шууд харьцдаг эрх бүхий албан тушаалтан учир тухайн үед шууд итгэж танилцуулсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 170-171-р хуудас/,
-Гэрч Т.Н “...2022 оны 06 дугаар сараас өнөөдрийг хүртэл “ Андиа" ХХК-ийн захирлаар ажиллаж байна... Дээрх хүмүүсийг танина. Намайг Тэс сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байхад У дарга тус ангийн даргаар ирж, танилцаж байсан, албан, ажлын харилцаатай байсан. Мөн намайг Тэс сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байхад О шилжин ирж, ажлын шугамаар танилцаж байсан. Д би 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр нэг удаа уулзаж, барилгын материал нийлүүлэх гэрээг байгуулж байсан, түүнийг сайн танихгүй ... Манай компани 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан. Компани барилгын засвар хийх, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, хувьцаа эзэмшигч нь би дангаараа. Мөн би өөрөө тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Манай компани нь тодорхой үйл ажиллагаа явуулах оффис байхгүй байгаа, гэхдээ компанийн хаяг манай гэрийн хаягаар явдаг. Компанийн үндсэн хаяг анх үүсгэн байгуулагдахдаа өгсөн Завхан аймгийн Тэс сумын хаягаараа байгаа... Хариулт: 2022 оны 11 дүгээр сарын 20-ны үед би Хилийн цэргийн дугаар ангийн Санхүү албаны дарга Д барилгын материал худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээг хоёр хувь байгуулсан, гэхдээ гэрээний нэг хувийг ангийн даргаараа баталгаажуулаад над руу явуулна гэж Д авсан боловч над руу явуулаагүй... Гэрээ байгуулсны дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр билүү 22-ны өдөр Д миний утас руу холбогдоод гүйлгээ хийх гэж байгаа юм, гэрээний үнийн дүн болох0,000,000 төгрөгийн ибаримтыг шивж өгөөч гэхээр нь би ибаримтаа шивж өгсөн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр компанийн Хаан банкны 51193697 дугаартай данс руу0,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Гэтэл мөнгө орж ирсэн өдөр Д над руу залгаад0,000,000 төгрөгөө бид нар танай компаниас буцаан татан авъя, он гаргаад бид өөрсдөө худалдан авалтаа хийнэ гэх утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь НӨАТ-ын 10 хувиа авч үл үлдэгдэл 72 сая төгрөгийг хийнэ гэж хэлсэн, тэгсэн Д бид нар энэ хүмүүсээс материал авсан юм гээд гурван хүний дансны дугаарыг хэлж өгсөн, тэгээд би тэр гурван хүний данс руу нь 32 сая, 18 сая, 22 сая төгрөгөөр шилжүүлсэн, одоо тэр дансны дугаарыг санахгүй байна. Гэхдээ компанийн дансны хуулгыг авах юм бол харагдана. Барилгын материалыг худалдан авах гэрээг Д байгуулсан. Гэрээ байгуулах үед Д нь дарга байхгүй байна, даргаар баталгаажуулчхаад тан руу гэрээг явуулна гэсэн юм... Анх бол барилгын материал нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Тэгээд компани руу санхүүжилт орж ирсний дараа Д буцаагаад мөнгийг татан авах, он гарсны дараа барилгын материалаа өөрсдөө авна гэх зүйл хэлсэн. Тэгээд шинэ жил болоод дууссаны дараа Д над руу залгаад манайхаас хүмүүс ярих юм бол бараагаа нийлүүлнэ, гэрээний хугацааг хүлээгээд байж байгаа гэж хэлээрэй гэсэн. Тэгсэн хоёр хоногийн дараа тус ангийн ар талын албаны дарга О над руу утсаар залгаад барилгын материалаа авъя, танайх материалаа нийлүүлээч гэсэн, тэгэхээр нь би болсон учрыг нь хэлсэн. Тэгсэн чинь О би санхүү албаны хүмүүсээс тодруулъя гэсэн. Тэгээд тодруулчхаад танаас авсан мөнгийг байгууллагын кассад төвлөрүүлээгүй байна, тэр мөнгийг та хэнд өгсөн юм гэх асуудал ярихаар нь мөнгө шилжүүлсэн гурван хүний дансыг О өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа У дарга над руу утсаар та мөнгийг нь буцаагаад шилжүүлсэн юм уу, манай албаны дарга хувьдаа ашиглачхаад байх шиг байна гэх зүйл хэлж байсан... Хэзээг нь сайн санахгүй байна Хилийн цэргийн Ерөнхий газраас шалгалт ирсэн байна гэж шалгалтын М гэх хүн надтай холбогдож, гэрээний талаар тодруулсан, тэгэхээр нь би мөн л болсон явдлын талаар хэлсэн... Манай компани Хаан банкны 51193697 дугаартай нэг л данстай, банкнуудад данс байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 184-186-р хуудас/,
-Иргэний хариуцагч Т.Н “...8,000,000 төгрөгийг өрхийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 192-193-р хуудас/,
-Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай тогтоол, Уг тогтоолын хавсралтын 193 дахь заалт /1-р хх-ийн 232-233-р хуудас/,
-Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2022 оны дүгээр сарын 15-ны өдрийн Б/670 дугаартай “Д.Д 2022 оны дүгээр сарын 18-ны өдрөөс дугаар ангид тасгийн дарга, ахлах ийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон” тушаал /2-р хх-ийн 1-р хуудас/,
-Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/1035 дугаартай “Д.Д 2022 оны 05 сарын 20-ны өдрөөс дугаар ангид тасгийн дарга, ахлах ийн албан тушаалд томилсон” тушаал /2-р хх-ийн 2-8-р хуудас/,
-2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №-01-03/01 дугаартай “Аж ахуй, үйл ажиллагааг шалгасан дүнгийн тухай” улсын байцаагчийн албан шаардлага /2-р хх-ийн 173-177-р хуудас/,
-Арилжааны банкнуудын дансны хуулга зэрэг баримтууд, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 36-132-р хуудас/,
-Г.Ц *******, Л.М *******, 541218, 5411055, Э.А 5007447434 нарын банкны харилцах дансны хуулганууд /3-р хх-ийн 183-196-р хуудас/,
-Хаан банкны ******* түр харилцах дансны хуулга /3-р хх-ийн 116-р хуудас/,
-Санхүүгийн тасгийн дарга, ерөнхий ийн ажлын байрны “Ангийн төсөв зардал, санхүүжилтийг хууль, эрхийн актын хүрээнд төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах...” гэсэн тодорхойлолт /2-р хх-ийн 3-р хуудас/,
-2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Хилийн цэргийн дугаар ангийн 100091412407 данснаас У А ХХК-ны 51193697 данс руу0,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн хүсэлт /1-р хх-ийн 234-236-р хуудас/
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Хилийн цэргийн дугаар ангийн 100091412001 данснаас “алба хаагч нарын 5 жилийн урамшууллын мөнгө 59,233,981 төгрөгийг “ шилжүүлэн авсан төлбөрийн хүсэлт /1-р хх-ийн 32-р хуудас/,
-2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Хугацаат цэргийн цолны цалин 11.118.848” төгрөгийг шилжүүлэн авсан төлбөрийн хүсэлт /1-р хх-ийн 21-р хуудас/,
-2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хилийн цэргийн дугаар ангийн 100091412407 дугаарын данснаас Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 27 дугаартай тогтоолоор аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай шийдвэрээр олгогдсон 0,000,000 төгрөгийг “ А” ХХК-ийн Хаан банкны 51193697 тоот дансанд,
-2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хилийн цэргийн дугаар ангийн 100091412001 дугаарын данснаас “тус ангийн2 хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цолны мөнгө болох 11,118,848 төгрөгийг” Төрийн банкны ******* дугаарын түр дансанд,
-2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хилийн цэргийн дугаар ангийн 100091412001 дугаарын данснаас “5 алба хаагчийн 5 жил алба хаасны урамшуулал 59,233,981 төгрөгийг Хаан банкны ******* тоот түр дансанд тус тус баримт /1-р хх-ийн 21-45-р хуудас/,
-Шүүгдэгчийн хувийн байдалд холбогдох болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Д.Д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамаар байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамаар, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь Хилийн цэргийн дугаар ангийн албаны дарга, ахлах ийн албан тушаалд ажиллаж байхдаа албан тушаалын хувьд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 27 дугаартай тогтоолоор аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай шийдвэрийн дагуу У А” ХХК-нд шилжүүлсэн0,000,000 төгрөгийн 72,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Г.Ц *******, хадам ээж Л.М *******, хадам эгч Э.А 5007447434 тоот дансанд, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус ангийн2 хугацаат цэргийн алба хаагчдын 2023 оны 01 дүгээр сарын цолны мөнгө болох 11,118,848 төгрөгийг Төрийн банкны ******* дугаарын түр данснаас өөрийн төрийн банкны ******* дугаарын дансанд, 2023 оны 01 дүгээр сарын -ны өдөр 5 алба хаагчийн 5 жил алба хаасны урамшуулал 59,233,981 төгрөгийг Хаан банкны ******* тоот түр данснаас өөрийн эхнэр Г.Ц *******, хадам ээж Л.М ******* дугаарын дансанд тус тус шилжүүлэн авч завшсан үйл баримт хангалттай нотлогдож байна.
Тодруулбал, шүүгдэгчийн тухайн үед эрхэлж байсан албан тушаал, албан тушаалын хувьд хариуцаж байсан эд хөрөнгийг захиран зарцуулах эрх хэмжээ, үйлдэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан байдал, газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж зориуд хүсэж үйлдсэний улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн субьектив шинжийг, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлээрээ обьектив шинжийг тус тус хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хөрөнгө завших гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т уг гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол, 2.2-т их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулахаар тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Д.Д хувьд Хилийн цэргийн дугаар ангид албаны дарга, ахлах ийн албан тушаалд ажиллаж байхдаа өөрт нь албан тушаалын байдлынх нь хувьд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс завшсан байх тул түүнийг хөрөнгө завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч Д.Д нь гэмт үйлдлийнхээ улмаас бусдад 142,352,829 төгрөгийн хохирол учруулсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хэлнэ гэж хуульчилсан тул түүний бусдад учруулсан хохирлыг их хэмжээний хохирол гэж үзэх үндэслэлтэй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан ба Д.Д хэд хэдэн удаагийн үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангаж буй учир үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгт тооцох нь хуульд нийцнэ.
Иймд Шүүгдэгч Д.Д үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан их хэмжээний эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Д.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм бурууг хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.
Шүүгдэгч Д.Д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирол төлбөрийн зарим хэсгийг сайн дураараа нөхөн төлсөн, зарим хэсгийг хөдөлмөрийнхөө үр шимээр нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.
Түүнчлэн шүүх шүүгдэгч Д.Д оногдуулах ялын төрөл, хэмжээ хязгаарыг тогтоохдоо түүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, үйлдлийн хэр хэмжээг харгалзаж, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.
Иймээс шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ахуй амьдралын нөхцөл зэргээс гадна улсын яллагч, өмгөөлөгч нарын саналыг харгалзан шүүгдэгч Д.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж, 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус хуульчилсан тул шүүх шүүгдэгч Д.Д хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол, Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүдээ тэжээн тэтгэх үүрэг зэргийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулахаар тогтов.
Шүүгдэгч Д.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч Д.Д гэмт үйлдлийн улмаас хохирогч Л.Ө, Д.Д, Б.С, Ч.З, А.М нарт 59,233,981 төгрөгийн хохирол учирсан байх боловч уг хохирлыг шүүгдэгч нь хохирогч нарт төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр болон баримтаар нотлогдож байна.
Мөн Хилийн цэргийн дугаар ангид 83,118,848 төгрөгийн хохирол учруулснаас 16,2,000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгээр болон баримтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай ... үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан.
Иймээс Хилийн цэргийн дугаар ангид учруулсан хохирлын үлдэгдэл 66,888,848 төгрөгийг шүүгдэгч Д.Д гаргуулж хилийн цэргийн дугаар ангид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Д нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 27 дугаартай тогтоолоор аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөг батлах тухай шийдвэрийн дагуу У А” ХХК-нд шилжүүлсэн0,000,000 төгрөгөөс 72,000,000 төгрөгийг гаргуулан авч,,000,000 төгрөгийг У ХХК-ий захирал Т.Н татварт өгөх нэрийдлээр авч үлдсэн байх боловч У ХХК нь дээрх0,000,000 төгрөгт холбогдох татвар төлөөгүй болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Тодруулбал иргэний хариуцагч У ХХК-ий захирал Т.Н нь Хилийн цэргийн дугаар ангитай үүргийн харилцаанд ороогүй атлаа татвар нэрийдлээр, орж ирсэн мөнгөнөөс авсан нь нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг хожим нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж хуульчилсан тул Хилийн цэргийн дугаар анги нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн У ХХК-ий захирал Т.Н,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иймээс иргэний хариуцагч У ХХК-иас,000,000 төгрөгийг гаргуулан Хилийн цэргийн дугаар ангид олгох нь зүйтэй юм.
Мөн шүүгдэгч Д.Д гэмт үйлдлийн улмаас гэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй, хэн нэгэн этгээдээс энэ талаар нэхэмжлээгүй тул цаашид түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон:
1. Шүүгдэгч Б овогт Д Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан их хэмжээний эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б овогт Д Д 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 2027 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдоогүй ба урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д 66,888,848 /жаран зургаан сая найман зуун наян найман мянга найман зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж, Иргэний хуулийн 492 зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар иргэний хариуцагч “У” ХХК-иас,000,000 төгрөгийг гаргуулж тус тус Хилийн цэргийн дугаар ангид олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тэмдэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг заасугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН