Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2015/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Уламбаяр,

улсын яллагч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

Хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.*******-д заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 20*******5 оны ************** дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******983 оны *******0 дугаар сарын **************-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* *******-р багт орших “*******” хүүхдийн дэлгүүрийн 2 давхарт оршин суух иргэн *******той маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Хохирогч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Манай хажуу талын айл болох *******ийнд хүмүүс 7 хоног архидсан гэхээр нь би ороод “та нар хүн' амраагаач, байнга ингэж байх юм, арай ч дээ 7 хоног архи уулаа, энэ залуу ч гэсэн хаашаа юм бэ” гэсэн чинь нөгөө нь чамд хамаагүй, танай гэрт архи уугаагүй шүү гөлөг минь гэхээр нь би “муу банди минь” гэсэн. Тэгээд бид 2 жоохон маргалдсан чинь миний нүүр рүү цохьчихсон. Тэгэхээр нь би халуун саваар цохисон. Тэгтэл намайг унагаагаад үсдэж зодсон.” гэх мэдүүлэг/хх-ийн *******0-**************/,

гэрч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Тэр өдөр манай ах ******* нэг залуутай архи ууж байсан... Тэгээд бид нар унтах гээд байтал ах орж ирээд танай ах чинь харанхуй шөнө хаалга үүд нүдээд амраахгүй юм муу чацага чинь гэсэн чинь ах юу гээд байгаа юм бэ пизда минь гэтэл ах халуун сав шидчихсэн. Тэгээд тэр хоёр барилцаж аваад газар өнхөрч ойчсон. ах ахыг газар уначихсан байхад дээрээс нь цохиод байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн *******2/,

гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Намайг унтах гээд хэвтэхэд бие засчихаад ирье гээд гарсан. Тэр хооронд коридорт бөөн дуу чимээ болоод явчихаар нь гараад иртэл гэдэргээ саваад ойчсон., Цаана нь нэг залуу ална гэчихсэн зодоон хийсэн бололтой зогсож байсан. Кордиорт халуун савны хагархай шил дүүрэн байсан. Шилэн дээр г түлхээд унагаачихсан юм шиг байна лээ... Тэгэхэд гуя руу нь шил орчихсон байхаар нь би шилийг нь авсан... Анх харахад ын нүд үл ялиг хөхөрсөн байсан. Намайг гараад ирэх хойгуур нусаа нийсэн чинь нүд нь бүлтэрээд гараад ирсэн гэсэн. Тэгээд буцаагаад хийчихсэн гээд байж байсан. Тэгээд нүд нь бүр аймар том болоод хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн *******3/,

шүүгдэгч *******ийн хэрэг бүртгэлтийн шатан өгсөн: “Тэр өдөр би *******ийнд очсон. Тэгээд тэнд 0.5 граммын ******* шил Ерөөл архи *******тэй хувааж уусан. Тэгээд унтах гээд байж байсан чинь гаднаас орж ирээд та.нар архидлаа л гэсэн байх нэг мэдэхэд муудалцаад эхэлсэн. Тэгээд Ганбодд намайг халуун саваар цохиод авсан. Тэгээд бид 2 зууралдаад өнхөрч унаад байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 2*******-22/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20*******5 оны *******0 дугаар сарын 26-ны өдрийн 557 дугаартай дүгнэлт /хх-ийн *******7/,

-*******ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт/хх-ийн 26,

-иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 27/,

-*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 36/, *******

-Баянхонгор аймгийн шүүхийн 2002 оны 0******* сарын *******7-ны өдрийн 0******* дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-45/,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны *******0 сарын 23-ны өдрийн 6*******9 дугаартаи тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулга /хх-ийн 46/ зэргийг шинжлэн судалсан болно.

******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* *******-р багт орших “*******” хүүхдийн дэлгүүрийн 2 давхарт оршин суух иргэн *******той маргалдажулмаар эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь; уг хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, энэ баримтуудаар хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч *******д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.******* дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол батлаж ирүулсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй гздгээ илэрхийлсэн, мөн хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь “сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх харгалзан үзэв.

Шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.******* дэх хэсэгт заасан шүүгдэгч нь хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч гомдол санал байхгүй, нэхэмжпэх зүйлгүй гэсэн байх' тул *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

*******ийн эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 20*******5 оны ************** сарын *******2-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.*******,286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.         Шүүгдэгч ынхон овогт ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.******* дэх хэсэгт зааснаар *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 3.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******34 дүгээр зүйлийн *******34.*******0-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 20*******5 оны ************** сарын *******2-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

4.         Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5.         Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш *******4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.         Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ