Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2015/ШЦТ/173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Уламбаяр,

улсын яллагч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

Хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.-д заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 205 оны дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 982 оны 2 дугаар сарын 26-нд төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

******* нь *******тай 205 оны 0 сарын 0-ний шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашаанд хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж улмаар *******ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...205 оны 09 сарын 30-ны өдөр 7 цагийн үед гэртээ очиход ******* гэрт байж байсан. Тэгээд хувцасаа өмсөөд юу ч хэлэлгүй гараад явсан. 23 цаг болж байхад ******* согтуу ирээд надаас “зуны 3 сар чи хаагуур явсан, хэнтэй янхандаж яваад ирсэн” гээд элдвээр хардаж сэрдээд, хэл амаар доромжилсон. Тэгж байснаа гараараа толгой руу цохиод эхэлсэн. Тэгснээ орон дээрээс татаж унагаад дээрээс хөлөөрөө дэвсээд байсан. Эргэж орон дээр үсдэж гаргаж байгаад мөн гараараа цохиод байсан. Сүүлдээ миний 2 нүд хөхрөөд толгойн хэсэгт булдруу үүсч хавагнасан байсан... Тэгээд 205 оны 0 сарын 0-ний 02 цаг хүртэл намайг зодсон... ” гэх мэдүүлэг /хх-н 0-/,

Шүүгдэгч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “205 оны 09 сарын 30-ны өдөр *******, ******* гэж 2 найзтайгаа гурвуулаа -р баг “*******” ресторанд хоол идчихээд нэг нэг лааз пиво уучхаад гараад *******ын гэрт 0.75 литрийн шилтэй “Ерөөл” нэртэй архи хувааж уусан... Тэгээд *******ынд байхад манай ах Насанбат намайг ирж аваад ******* тоотод байх хашааны үүдэн дээр хүргэж өгчихөөд яваад өгсөн юм... Гэртээ ороход намайг өмнөөс “яах гэж ирсэн юм, зайл” гээд байсан. Хэвтэж байхад хүрч ирж элдэв нэгээр 9 доромжлоод цохиод аваад байхаар нь босч ирээд толгой хэсэг рүү нь 2 удаа алгадаад авсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 2/,

-Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 205 оны 0 сарын 02-ны өдрийн 57 тоот актын “*******ын биед тархины дунд зэргийн доргилт, толгойн үстэй хэсгийн хавдар, 2 нүдний дээд доод зовхи, 2 гарын бугалга, шуу, зүүн гуяны хөхөлбөр цус хуралтууд гэмтлүүд үүссэн байна. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүссэн байх боломжтой...үүссэн гэмтлүүд нь 204 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ХЗС, ЭМС-ын хамтарсан а26/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4. заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 5/,

-*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 24/,

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/,

-Баянхонгор сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 26/, -Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 200 оны 0 сарын 2-ны 07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэргийг шинжлэн судлав.

******* нь *******тай 205 оны 0 сарын 0-ний шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашаанд хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж улмаар ******* нь иргэн *******ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, *******гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдов.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

*******г бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99. дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч

******* нь хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******гийн дундын өмчлөлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 205 оны 0 сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

.         Шүүгдэгч овогт ийн *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г нэг сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн 5 дүгээр зүйлийн 5.-д зааснаар *******д оногдуулсан нэг сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.-д зааснаар шүүгдэгч *******д урьд хэрэглэсэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэн түүний эдлэх ялыг 205 оны 2 сарын 7-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5.         Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.0-т зааснаар шүүгдэгч *******гийн дундын өмчлөлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 205 оны 0 сарын 24-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хохирогч нь хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.         Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

0. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ