Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2015/ШЦТ/175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Уламбаяр,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэхь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 сарын 13-ны өдөр төрсөн, 2******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,

Үйлдсэн хэргийн талаар:

Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн нутаг ******* ******* гэх газар авто замд 2015 оны 08 сарын 01-ний өдөр ******* нь өөрийн эзэмшлийн УА3*******69 маркын ******* улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад онхолдож зорчигч ийн биемахбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгг яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 08 сарын 01-ний ( өдөр явах машинд суусан. Тэгээд ******* ******* өнгөрөөд явж байхад машин гэнэт онхолдсон. Би сайн мэдэхгүй байна. нэг мэдсэн би машин дотор хэвтэж байсан. Жолооч ирээд намайг татах гэж байснаа хүүхдээ хайгаад яваад өгсөн. Би өөрөө арай гэж машинаас гараад ирсэн чинь толгой хагарсан, гар өвдөөд байсан. Тэгээд замын машинд суугаад орсон. Эмнэлэгт үзүүлсэн чинь хүзүүний үе хугарсан байна Улаанбаатар явж нарийн үзүүл гэхээр нь очиж хүзүүний зургаа авхуулахад хүзүүний 6-7-р үе хугарсан байна. Хагалгаа хийлгэх шаардлагатай гээд өрөвсөл намдаах эмчилгээ хийж байгаад хүзүүний нугалмны хагалгаанд орсон. Жолооч архи уугаагүй эрүүл байсан. Ямар хурдтай явж байсныг мэдэхгүй. Гомдол санал гэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал бүх учирсан хохирлыг бүрэн барагдуулбал гомдоод байх зүйлгүй гэх мэдүүлэг/ХХ-ийн 19 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2015 оны 08 сарын 01-ний өдөр би руу ахындаа очих гээд зах дээрээс нэг УАЗ *******69 машинд суусан. ******* сумын 5-р баг ******* ******* өнгөрөөд овоон дээр гараад уруудаж явтал машин гэнэт замын хажуу руу хазайгаад онхолдсон. Би жолоочийн арын цонхоор гарсан. Машин дотор жолоочоос гадна 7 хүн сууж явсан. Би машинаас гарч ирээд хэсэн хугацаанд биеийн байдал хэвийн байсан тэгээд утсаар яриад эргээд босох гэхэд толгой эргээд дотор муухай оргиж ширүүн явахаар толгой эргээд байсан. Тэгээд эмнэлэгт ирж үзүүлээд гайгүй болсон. Машин хэтэрхий замын эрмэг хэсгээр явж байгаад шороо нураад хажуугийн далан руу онхолдсон байх. Би Улаанбаатар хотруу явж үзүүлж ирсэн. Тэр хүмүүс 'ердөө ирж уулзаагүй. Би эмчилгээнд хэрэглэсэн, үзүүлж харуулсан мөнгө болох 600.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/

Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2015 оны 08 сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн УАЗ-*******69 маркийн улсын дугаартай машинтай руу явж байгаад ******* ******* өнгөрөөд овоо дээр гараад уруудаж явсан чинь машины зүүн талын урд дугуй хагараад зассан замын далан руу онхолдсон. Тэгээд машинаа хүмүүстэй нийлж босгоод аас түргэн дуудсан. Түргэн ирээд хүмүүсийг аваад явсан. Би машинаа асаагаад аймгийн төв рүү орж ирээд эмнэлэг дээр хүмүүсээ үзүүлээд цагдаад мэдэгдсэн. Ойролцоогоор 30 км/цагийн хурдтай явж байсан. Дугуй хагарсан гэдгийг мэдээд тоормос гишгэсэн чинь амжаагүй замын хажуугийн далан руу унасан. машинд сууж явсан хүмүүсээс 2 хүн гэмтсэн бусад хүмүүс зүгээр. Би хохирогч д хохирлын мөнгө бэлэн 1.600.000 төгрөг, Улаанбаатар хотруу явахад 300.000 төгрөгөөр машин хөлсөлж явуулсан. Иргэний нэхэмжлэгч Чимэдцэеэд эм тариа авч өгсөн. Бэлэн мөнгө өгөөгүй. Надаас одоо 600.000 төгрөг нэхэж байгаа гэх мэдүүлэг./ХХ-ийн 37-38, *******0, *******1 дугаар хуудас/

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн *******15 дугаартай дүгнэлт. /ХХ-ийн 2*******/

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн *******17 дугаартай дүгнэлт. /ХХ-ийн 31/

-Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн 2015 оны 09 сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 3*******/

- зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /ХХ-ийн 10-11/

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13, 16/

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1*******-15/

-шүүгдэгч Ц. иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн *******2/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/

-Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2-р багийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн **************/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх , ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн ^#эм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд тус ч прокурорын газраас үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар ^үйлийн 215.1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн нутаг ******* ******* гэх газар авто замд 2015 оны 08 сарын 01-ний өдөр өөрийн эзэмшлийн УАЗ-*******69 маркын улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад онхолдож зорчигч ийн биемахбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийнн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч , иргэний нэхэмжлэгч нар нь хохиролын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч ийн бие махбодид учирсан хүндэвтэр гэмтлийн гэм хор арилаагүй байдал, иргэний нэхэмжлэгч гийн иргэний нэхэмжлэлийг барагдуулаагүй байдал зэргийг харгалзан шүүгдэгчид ял шийтгэл оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан иргэний нэхэмжлэгч гийн амбультороор үйлчлүүлэгчийн карт, комьпютерттомографын зурагууд, рентген зураг зэргийг буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч эзэмшлийн улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2015 оны 12 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 29*******, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.         Шүүгдэгч овогт ын г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас ийн биемахбодид хүндэвтэр гэмтэл учируулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.г нэг сар тав хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг сар тав хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

*******.         Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг ДУРДсугай.

5.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн иргэний нэхэмжлэгч гийн амбультороор үйлчлүүлэгчийн карт, комьпютерт томографын зурагууд, рентген зурагыг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

6.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13******* дүгээр зүйлийн 13*******.1-д зааснаар эзэмшлийн улсын дугаартай УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2015 оны 12 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7.         Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохиролын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.1-д зааснаар шүүгдэгч *******д урьд хэрэглэсэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэн түүний эдлэх ялыг 2015 оны 12 сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30******* дүгээр зүйлийн 30*******.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Н.БААСАНБАТ