Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч Г.Ганзориг /томилолтоор/,

хохирогч М.*******а,

хохирогчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2407 00000 0213 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******,*******, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/,

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Д.******* нь 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн , , салдаг замын уулзварт улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйл дэх заалтыг зөрчиж, эсрэг урсгалаас М.*******ын жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан улсын дугаартай “Мустанг” маркийн мотоциклтой мөргөлдөж, зам тээврийн осол гарган М.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2024 оны 7 дугаар сарын 6-ны өдөр манай хүү машинаа үлдээчхээд та хоёр салхинд гарахгүй юу гээд манай авгай даралт ихтэй хоёулаа өглөө 08 цагийн үед тэрэлж рүү явж, 12 цаг өнгөрөөгөөд наашаа явж байгаад осол гарсан...” гэв.

Хохирогч М.*******а шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гомдолтой байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Би замын цагаан зураасаар ойролцоо явж байхад намайг машин мөргөсөн…” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-06 дахь тал/,

            Цагаан шонхорын жигүүр НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 24/142 тоот шинжээчийн “... маркийн улсын дугаартай автомашины жолооч Д.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаар “...М.*******ын биед баруун шуу ясны хугарал, хоёр хавирганы хугарал, цээжин цус хуралт, зулгаралт, шодонд шарх гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 874 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд “...М.*******ын биед баруун шуу ясны хугарал, 4,5,6 р хавирга , зүүн дал, 6, 7, 8 ,9 ,10 р хавирганы хугарал, шодойд шарх, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт , зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дахь тал/,

            ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 430 дугаар “...мотоцикл 450,00 төгрөг...” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

            Хохирогч М.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Туулын гүүр гараад баруун салаад туслах зам руу орох гээд явж байх үед Тэрэлж зүгээс цагаан өнгийн аука маркийн тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирээд миний унаж явсан Ура Мустанг маркийн мотоциклийн урд хэсэг рүү мөргөсөн тэгээд газар онхолдсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

            Иргэний нэхэмжлэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн хэрэг болсон өдөр би байгаагүй учир мэдэхгүй. улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 09 дүгээр сард худалдаж авч байсан миний машин. Би өөрийн төрсөн ааваасаа нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

            Шүүгдэгч Д.*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэрэлжээс гараад буцаад явж байх үед Налайх дүүргийн гүүр орох гээд явж байтал өөдөөс улаан өнгийн мотоциклтой эрэгтэй хүн ирж байсан. Тухайн замаас ямар нэгэн тээврийн хэрэгсэл ирж байна уу гээд хараад урагшаа харах хооронд би хажуу урсгал руу бага зэрэг далийж ороод өөдөөс ирж байсан мотоцикл мөргөчихсөн. Тэгээд би шууд замаа чөлөөлөөд тухайн хүн дээр очоод шууд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,

            Сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн талаарх бичгэн баримт /хавтаст хэргийн 110 дахь тал/,

            Хохирогч М.*******ын хохиролтой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 62-64, 85, 92, 94-97 дахь тал/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна…” гэх,

            Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой 13.200.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан мотоциклд учирсан 490.000 төгрөг, мөн малчин авч ажиллуулсантай холбоотой 1.500.000 төгрөг, нийт 15.272.700 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс буюу буруутай этгээдээс гаргуулж шийдвэрлэж өгнө үү…” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.

            Шүүгдэгч Д.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үе, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр  12 цагийн орчим Налайх дүүргийн , , салдаг замын уулзварт улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйл дэх заасан “ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, эсрэг урсгалаас М.*******ын жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан улсын дугаартай “Мустанг” маркийн мотоциклтой мөргөлдөж, зам тээврийн осол гарган иргэн М.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол хохирол учруулсан болох нь:

            2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт,

            Цагаан шонхорын жигүүр НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 24/142 тоот шинжээчийн дүгнэлт,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлт,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 874 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт,

            Хохирогч М.*******ын өгсөн: “...Туулын гүүр гараад баруун салаад туслах зам руу орох гээд явж байх үед Тэрэлж зүгээс цагаан өнгийн аука маркийн тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирээд миний унаж явсан Ура Мустанг маркийн мотоциклийн урд хэсэг рүү мөргөсөн тэгээд газар онхолдсон...” гэсэн мэдүүлэг,

            Шүүгдэгч Д.*******ын өгсөн: “...Тэрэлжээс гараад буцаад явж байх үед Налайх дүүргийн гүүр орох гээд явж байтал өөдөөс улаан өнгийн мотоциклтой эрэгтэй хүн ирж байсан. Тухайн замаас ямар нэгэн тээврийн хэрэгсэл ирж байна уу гээд хараад урагшаа харах хооронд би хажуу урсгал руу бага зэрэг далийж ороод өөдөөс ирж байсан мотоцикл мөргөчихсөн. Тэгээд би шууд замаа чөлөөлөөд тухайн хүн дээр очоод шууд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх ба уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцно” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бол гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилсан байх ба шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйл дэх заалтыг зөрчиж, эсрэг урсгалаас М.*******ын жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан мотоциклыг түүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаарх улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байдлыг дурдлаа.

Иймд шүүгдэгч Д.*******ыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

            Шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэл 13 200 000 төгрөг, мотоциклийн өртөг 450 000 төгрөг, үнэлгээний хөлс 45 000 төгрөг, эмчилгээтэй холбоотой 768 734 төгрөг, хөлсөөр мал маллуулсан ажилтны цалин 1 500 000 төгрөг бүгд 15 963 764  төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Үүнээс хэрэгт баримтаар авагдсан эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардлаас 98 625 төгрөгийн зардлын баримт нь хэрэг болохоос өмнө буюу 2024 оны 07 дугаар сарын 04 ны өдрийн баримт болон зардал тодорхойгүй 36 000 төгрөгийн зардалыг хангах үндэслэлгүй бөгөөд 634 109 төгрөгийн эмчилгээ, шатахуун зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

Мөн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон ба хохирогчийн зүгээс Сэтгэцэд учирсан хор уршгийг  3 дугаар зэргээр буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13 200 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.5-т ” гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт” зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг  шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тусгасан байдлыг үндэслэл болгов.

Ийнхүү хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон байдлыг үндэслэн нөхөн төлөх хэмжээг Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу тооцон гаргуулахдаа уг гэмт хэргийн үйл баримт болох зам тээврийн осол гарахад хохирогчийн замын цагаан зураасны ойролцоо  явж өөртөө болон бусдад эрсдэл учруулахаар  мотоцикл жолоодсон үйлдэл нь энэ гэмт хэргийг үйлдэгдэхэд  нөлөөлсөн байдлыг харгалзан  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 000 төгрөгийг 13 дахин буюу 8 580 000 төгрөгөөр тогтоон шүүгдэгчээс гаргуулж уг нэхэмжлэлийн  шаардлагаас 4 620 000 төгрөгийг хасаж  шийдвэрлэв.

Харин хохирогчийн унаж явсан мотоциклын өртөг, эвдрэлийг шинжлэн үнэлсэн үнэлгээний зардал бүгд 495 000 төгрөгийг, уг гэмт хэргийн улмаас урьд эрхэлж байсан мал маллах ажил хөдөлмөрийг гүйцэтгэх боломжгүй үедээ өөрийн малыг иргэн С.Бямбасүрэнтэй гэрээ байгуулаан ажиллуулсан зардал 1 500 000 төгрөгийн нэхэмжлэлүүдийг хэрэгт авагдсан бичгэн баримт, хөрөнгийн үнэлгээний дүгнэлт зэргийг үндэслэн хангаж шийдвэрлэлээ.

Иймд хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас нийт 11 209 109 төгрөгийн шаардлагыг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчээс хохирогчид нөхөн төлсөн  734 000 төгрөгийг хасаж энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгчээс нийт 10 475 109 төгрөгийг гаргуулж 4 754 655 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор  шийдвэрлэв.

Мөн хохирогчид энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлыг эмчлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 530 681 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулахаар шийдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүний оршин суугаа газар болон ажил хөдөлмөр эрхэлдэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулах дүгнэлтийг гаргаж байна..” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Шүүхээс шүүгдэгчээс 10.440.475 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан байгаа учраас шүүгдэгчид түүнийг ажил хөдөлмөрөө эрхэлж хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой байдлаар эрүүгийн хариуцлагыг оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршиг тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байх ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Д.*******аас 10 475 109 төгрөгийг гаргуулан хохирогч М.*******ад олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 754 655 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 530 681 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Х.ГАНБОЛД