Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х. даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

улсын яллагч А.Лхагваа /томилолтоор/,

хохирогчийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан,

шүүгдэгч Н.*******ын өмгөөлөгч О.Санчирбал, 

шүүгдэгч Н.*******гийн өмгөөлөгч Б.Ганзориг /цахимаар/,

шүүгдэгч Ж.*******, Х.******* нарын өмгөөлөгч Л.Эрдэнэ /цахимаар/,

шүүгдэгч Х.*******гийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг /цахимаар/,

шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал,

шүүгдэгч Н.*******, Н.*******, Н.*******, Ж.*******, Х.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор З.Алтансолонгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шилжүүлж ирүүлсэн

******* овогт *******гийн *******,

******* овогт гийн *******,

Давай овогт гийн *******,

овогт гийн *******,

овогт гийн *******,

овогт ын ******* нарт холбогдох эрүүгийн 2136 00137 0090 дугаартай хэргийг тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 335 дугаар тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ДШМ/245 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон хэргийг дахин 2024 оны 05 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот, ,, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт *******гийн ******* /РД:/,

  1. Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, авто мэргэжилтэй, аймгийн ийн ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт аймгийн сум, , тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

******* овогт гийн ******* /РД:/,

  1. Монгол Улсын иргэн, -ний өдөр суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, мэргэжлийн боловсролтой, мэргэжилтэй, ХХК-ийн ажилтай, ам бүл дөрөв, эх, хүүхдүүдийн Улаанбаатар хотын дүүрэг, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Далай овогт гийн ******* /РД:/

  1. Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 7, авто сургуулийн ажилтай, аймгийн сум, ийн тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

ургийн овогт гийн ******* /РД:/,

  1. Монгол Улсын иргэн, -ны өдөр аймгийн суманд төрсөн, тай, эмэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, авто сургуулийн ажилтай, ам бүл 2, аймгийн сум, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

ургийн овогт гийн ******* /РД:/,

  1. Монгол Улсын иргэн, -ний өдөр аймгийн суманд төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, аймаг дахь ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сум, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

ургийн овогт ын ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.*******ыг аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч Н.*******ийн “” ХХК-иар дамжуулан аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Автотээврийн газрын даргаар ажиллаж байсан Н.*******тай гэрээ шууд байгуулах аргаар байгуулж, улмаар уг пүүний эхний санхүүжилт болох 13’067’479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч Н.*******ийн эзэмшлийн “” ХХК-ийн дансаар, хоёр дахь санхүүжилт болох 3’631’000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөн компанийн дансаар дамжуулан авч тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16’698’479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

2018 оны 09 дүгээр сарын 19- ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11 -ний өдрийг хүртэлх хугацаанд аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын буюу албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.ыг “” авто сургуульд суралцсан гэх баримт бичиг бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосон. Улмаар Б.оор дамжуулан нийт 1’700’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн дугаартай дансаар авч Б.ээн, Э., Б., Б., Б. нарыг авто сургуульд, П., Б., М., Э., Г., О. нарыг авто сургуульд тус тус суралцсан гэх бичиг баримт бүрдүүлэн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан, мөн Б.оор дамжуулан Б., Б., Б., Э. нарт “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 500’000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн дугаартай дансаар дамжуулан авч нийт 2’200’000 төгрөгийн ашиг олж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №54 дугаартай тогтоолоор битүүмжилсэн өөрийн эзэмшлийн “Тоёота приус-40”  загварын улсын дугаартай автомашиныг гэрч Б.од 23’500’000 төгрөгөөр зарсан" үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

 Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.ийг урьдын таарамжгүй харилцааны улмаас

аймгийн сумын 12-11 тоотод 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө,

тоот байрны гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр,

Налайх дүүргийн 06 дугаар хороонд байрлах амралтын газарт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус зодсон үйлдлийг болон 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогчийн “ эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар;

Шүүгдэгч Н.*******г аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа аймгийн замын сангийн хөрөнгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүгдэгч Н.*******тай бүлэглэн шүүгдэгч Н.*******ийн эзэмшлийн “” ХХК-иар дамжуулан шууд гэрээ байгуулах аргаар байгуулж,  2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн А/89 дугаартай, Комисс байгуулах тухай тушаалаар уг пүүг хүлээн авах комисст шүүгдэгч Н.*******ыг гишүүнээр томилж тендер сонгон шалгаруулалтад оролцож ажил, бараа, үйлчилгээ нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих аж ахуй нэгж, байгууллагуудад, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны байдал болон орон нутгийн төсөвт 16’698’479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

Шүүгдэгч Н.******* шүүгдэгч Н.*******, Н.******* нартай бүлэглэн албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан “Явуулын пүү худалдан авах тухай” тендерийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулж орон нутгийн төсөвт 16’698’479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч Н.*******д өөрийн эзэмшлийн “” ХХК-ийн нэрээр оролцох боломжийг олгож, улмаар “ “ ХХК-ийн дансанд эхний санхүүжилт болох 13’067’479 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, хоёр дахь санхүүжилт болох 3’631’000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус шилжиж орж ирснийг шүүгдэгч Н.*******, Н.******* нарт бэлнээр болон дансаар шилжүүлж уг гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон” үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

Шүүгдэгч Б.*******г  аймгийн орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа аймгийн Авто тээврийн газрын дарга Н.*******д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №444 дугаартай зөвлөмж хүргүүлсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

Шүүгдэгч Х.*******г гэрч Б.ыг “” авто сургуульд суралцсан гэж сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж шүүгдэгч Н.*******ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан Б.од “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар;

Шүүгдэгч Ж.*******г гэрч П., Б., М., Э., Г., О. нарыг “” авто сургуульд суралцсан  гэж edu.police.gov.mn  сайтад өөрийн эрхээр бүртгэл хийж шүүгдэгч Н.*******ын албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан тухайн хүмүүст “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.*******, Н.*******, Х.*******, Ж.*******, Н.*******, Б.******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....Өмнө өгсөн мэдүүлгээс зөрүүтэй зүйл байхгүй...” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нарт холбогдох хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хэлэлцүүлсэн  дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  1. Шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь бүлэглэж,  шүүгдэгч Н.*******, Б.******* нарыг хамжигчаар оролцуулан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон”  үйлдлийн талаар:
    1. аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/643 дугаартай “... суманд 3 замын уулзвар дээр явуулын пүү барих 16.700.000 төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрхийг аймаг дахь Н.*******д шилжүүлэх тухай  аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар (3 дахь хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
    2. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр аймгийн сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажпын гэрээ (3 дахь хавтаст хэргийн 25-30 дугаар хуудас),
    3. ХХК-ийн , шүүгдэгч Н.*******ийн аймгийн Засаг даргын орлогч Т.д явуулсан “...гэрээний дагуу эхний 80 хувийн санхүүжилт болох 13.360.000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд шилжүүлэн олгож өгнө үү” гэх албан бичиг (3 дахь хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
    4. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын санхүүжилтийн эрх нээх тойрох хуудас (3 дахь хавтаст хэргийн 34 дүгээр хуудас);
    5. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 108 дугаартай аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажпын 80 хувийн санхүүжилт буюу 13.067.479 төгрөгийг олгох тухай төлбөрийн хүсэлт (3 дахь хавтаст хэргийн 35 дугаар хуудас),
    6. ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 80 хувийн санхүүжилтийг нэхэмжилсэн нэхэмжлэх (3 дахь хавтаст хэргийн 36 дугаар хуудас),
    7. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын 20 хувийн санхүүжилт буюу 3.361.000 төгрөгийг олгох тухай төлбөрийн хүсэлт (3 дахь хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),
    8. ХХК-ийн дугаартай дансны “2018 оны 11 дүгээр зарын 06-ны өдөр “ суманд явуулын пүү санхүүжилт 80%” гэх утгатай 13.067.479 төгрөгийн орлого орсон, мөн өдөр “******* бараа мат” гэх утгаар 13.067.000 төгрөгийн зарлага гарсан. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “А/643 захирамж явуулын пүү эцсийн санхүүжилт” гэх утгаар 3.631.000 төгрөгийн орлого орж, улмаар уг данснаас шүүгдэгч Н.*******ийн Хаан банк дахь дугаарын данс 3.600.000 төгрөгийн гүйлгээ хийсэн” гэх агуулгатай дансны хуулга (2 дахь хавтаст хэргийн 26 дугаар хуудас),
    9. Шүүгдэгч Б.*******гийн гэрчээр өгсөн: “аймгийн Авто тээврийн газрын дарга Н.******* нь тухайн үед надтай ирж уулзаад манайд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас пүү барих ажлын мөнгө суулгаж өгсөн тухайн пүүг яаралтай суулгах шаардлагатай байна. Өвөл хөрсний хөлдөлт болохоос өмнө хурдан шуурхай хиймээр байна гэж хандсан. ...тэгвэл гэнэтийн давагдашгүй хүчин зүйл буюу хөлдөлт болох гээд байна гэхээр нь би зөвлөмж бичиж хүргүүлсэн. ...Би ойлгохдоо явуулын пүү гэж урьд өмнө нь харж байгаагүй ийм ч гэж ойлгоогүй. Энэ зурагнаас харахад хөрсний хөлдөлт нөлөөлөх зүйл алга байна “ гэсэн мэдүүлэг,
    10. Шүүгдэгч Н.*******гийн яллагдагчаар өгсөн:” ... аймгийн ИТХ-аар аймгийн суманд явуулын пүү барих ажил гэж 16.7 сая төгрөг тусгагдсан байсан.... Ингээд би урьд өмнө нь ямар нэгэн тендер сонгон шалгаруулалт явуулж байгаагүй  туршлага мэдлэг муу байсан тул мэргэжлийн байгууллагад хандаж тухайн үеийн  Орон нутгийн өмчийн дарга ******* гэдэг хүн дээр ороод намар 10 сараас хөлдөлт эхэлнэ. Тэгтэл  манай байгууллагаас тендер зарлаж пүү ав гэсэн одоо яах бэ гэхэд ******* надад зөвлөмж бичиж өгсөн.Түүний дагуу би орон нутгийн телевизэд зар өгөхөд  1 аж ахуйн нэгж буюу ХХК нэртэй компани санал хүргүүлсэн ....тэр компанийн цаана ******* байсан гэдгийг мэдээгүй  гэсэн мэдүүлэг /5-р хх-24/,
    11. Хөрөнгийн үнэлгээний “Вендо”ХХК-ын  150 тонны даацтай зөөврийн авто пүүг 8815996 төгрөгөөр үнэлсэн  үнэлгээ, /2-хх 136 р тал/,
    12. Вендо шинжилгээний байгууллагын үнэлгээ / автомашины үнэлгээ, /4-р хх 109/,
    13. Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалын тодорхойлолт /3 дугаар хх-ийн 7 дугаар хуудас/,
    14. Авто тээврийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолт, /3-р ХХ -07/,
    15. аймгийн Засаг даргын  2017 оны 05 дугаар сарын 02 ны өдрийн б/36 дугаартай “Б.*******г аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга” аар томилсон тушаал /4-р хх-124/,
    16. Авто тээврийн Үндэсний төвийн П.гийн 2017 оны 05 дугаар сарын 01 ны өдрийн б/385 дугаартай “Н.*******г аймгийн Авто тээврийн төвийн дарга” аар томилсон тушаал /4-р ХХ-126-132/,
    17. Гэрч Б.ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-хх 48-53 /,
    18. аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/643 дугаартай захирамж /3 дугаар хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
    19. аймгийн орон нутгийн өмчийн газрын дарга Б.*******гээс аймгийн авто тээврийн төвийн дарга Н.*******д хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 444 дугаартай зөвлөмж /3 дугаар хх-ийн 23 дугаар хуудас/,
    20. аймгийн авто тээврийн төвийн даргын баталсан “Зөөврийн электрон авто пүү нийлүүлэх ажлын даалгавар” /3 дугаар хх-ийн 22 дугаар хуудас/,
    21. аймгийн авто тээврийн төвийн дарга Н.*******, “” ХХК-ийн Н.******* нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээ” /3 дугаар хх-ийн 25-30 дугаар хуудас/,
    22. аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдсан авто тээврийн хэрэгслийн явуулын пүү барих ажлыг улсын ашиглалтад хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл /3 - хх-ийн 42-43 дугаар хуудас/
    23. Комиссын “SCS маркийн зөөврийн электрон пүүг нь зохих зөвшөөрөл, зураглалийн ажил бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтанд оруулах нь зүйтэй гэж дүгнэв. Дүгнэлт гаргасан Н.*******, Н.*******, , Т. /нябо/” гэх агуулга бүхий дүгнэлт /3 дугаар хх-ийн 44-45 дугаар/,
    24. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Явуулын пүү авах санхүүжилт нь орон нутгийн төсвийн орлого буюу замын сангийн хөрөнгөөр буюу аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 07 дугаар хуралдааны 7/03 дугаартай тогтоолын 4 дүгээр хавсралтаар 16.7 сая төгрөг баталж авсан хөрөнгө байгаа юм” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),
    25. Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н.******* 2018 оны 11 дүгээр сарын эхээр над руу оос яриад “хоёулаа БНХАУ-аас пүү авч ирээд энд авто тээврийн газарт шахъя, ашигтай юм байна” гэж хэлсэн. Мөн намайг “урагшаа Эрээн хот руу вагоны билет, Эрээнээс Бээжин хот орох онгоцны билет захиалчих” гэхээр нь би захиалсан. Н.******* надтай утсаар ярьснаас хойш хоёр билүү гурван хоногийн дараагаар Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд бид хоёр Эрээн хот ороод тэндээсээ Бээжин явсан. Бээжин дээр очоод Н.******* нь таньдаг өвөр монгол нөхөртэй уулзаад тэрэнтэй хамт цаашаа таксигаар Тяньжин гэдэг хот руу явсан. Тэнд очоод пүүг монгол мөнгөөр тооцох юм бол 3 сая төгрөгөөр авсан. Тэр пүүг худалдан авсан мөнгө нь надаас бас гарсан. Пүү гэхээр хүмүүс том ачааны автомашины жин, тонныг хэмждэг төхөөрөмж гэж ойлгоод байх шиг байна лээ, тийм биш жижигхэн хүн өргөөд явчих боломжтой төхөөрөмж байсан. аймгийн Автотээврийн газрын дарга нь (Н.*******) гэдэг залуу байдаг, тэр хоёр тухайн үед найзууд байсан. Одоо бол харилцаа тааруухан гэж надад хэлсэн. Энэ асуудлыг танай байгууллагаас шалгаад эхлэнгүүт Н.******* нь руу өөрөө яриад “чи намайг пүү нийлүүлсэн гэж битгий хэлээрэй, чи бид хоёр ямар нэгэн харилцаа байхгүй гэж хэлээрэй” гэж үг зааж өгсөн талаар надад хэлсэн...Худалдаж авсан пүү гэх зүйл нь овор хэмжээний хувьд бага, чемодан шиг зүйл байсан. Ингээд Н.******* бид хоёр худалдаж авсан зүйлээ автобусанд ачаад Эрээн хотод ирсэн. Эрээнээс би дэлгүүртээ бараа худалдаж аваад жин хэмжигч пүүтэйгээ хамт нэгтгээд Эрээнээс Замын-Үүд рүү ачаа зөөдөг 69 загварын автомашинд үнэ тохирч ачуулсан. Тийм болохоор ямар нэгэн гаалийн бүрдүүлэлт хийгээгүй” гэх мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 32-36, 39 дугаар хуудас);
    26. Шүүгдэгч Н.******* 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын-Үүд боомтоор гарч, мөн оны 11 дүгээр сарын 10- ны өдөр орж ирсэн” гэх Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 2-5а/8489 дугаартай албан бичиг, лавлагааны хариугаар (1 дэх хавтаст хэргийн 212-213 дугаар хуудас),
    27.  Гэрч П. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын- Үүд боомтоор гарч, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орж ирсэн” гэх Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 2-5а/9892 дугаартай албан бичиг, лавлагааны хариугаар (1 дэх хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас) ,
    28. аймгийн Авто тээврийн төвийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19- ний өдрийн А/89 дугаартай “... аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү нийлүүлэх ажпыг хүлээн авах ажлын комиссыг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Комиссын дарга: Н.*******-Автотээврийн төвийн дарга; Гишүүд: Н.*******-Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч” гэх тушаалын хуулбар (3 -хх 41 -р хуудас),
    29. Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...Энэхүү пүүнд баталгаажуулалтын гэрчилгээ авахаар 2018 оны өвөл 11 дүгээр сард аймгийн Автотээврийн төвийн дарга Н.*******, аймгийн Замын цагдаагийн тасгийн дарга Н.******* нар тухайн үед пүүг бариад ирсэн. Надад энэ пүүг баталгаажуулаад өгөөч гэж гуйхаар нь би 100, 200 кг-ийн тухай тавьж үзээд ямар нэгэн зөрүүгүй зааж байсан тул би Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн бүртгэлээс харахад Н.*******, Н.******* нарын авч ирсэн пүү нь стандартын шаардлага хангаж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн пүү байсан тул баталгааны гэрчилгээг бичиж олгосон. ...Мөн тухайн үед аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Н.*******, Автотээврийн төвийн дарга Н.******* нар цуг ороод ирэхээр нь би ажлын шугамаар оруулж ирсэн пүү юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),
    30. Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”..Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1 -д босго үнийг тодорхойлж зааж өгсөн байдаг бөгөөд Засгийн газрын 2013 оны №68 дугаар тогтоолын хавсралтаар 10 саяаас дээш 50 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг худалдан авахдаа харьцуулалтын аргаар худалдан авахаар заасан байдаг. аймгийн Авто тээврийн төвийн дарга Н.******* нь ХХК тай байгуулсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8.1.1-д заасан харьцуулалтын аргаар тендер сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй байна....Захиалагч нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасан гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол гэрээ шууд байгуулж болно гэж заасныг хэрэглэх тохиолдолд ...шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, тухайн бараа ажил , үйлчилгээг гүйцэтгэх чадвартай нэг , эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж шалгаруулах ёстой байтал тус материалд хэлэлцээр хийсэн баримт материал байхгүй байна.... худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил , арга зүйн зөвлөгөөг захиалагчийг хангах гэж заасан тул зөвхөн Сангийн яам нь зөвлөмж тайлбарыг өгдөг. ...Энэ албан бичгийг харахад ******* нь онцгой нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж бичсэн нь мөн буруу энэ хүн энэ бичгийг гаргахад ядаж аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэрийг үндэслэл болгох байсан гэсэн мэдүүлэг / 4 дүгээр хавтаст хэргийн 54-55 хуудас/,
    31. Шүүгдэгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Н.******* нь 2018 оны 10 дугаар сарын дундуур байх, сайн санахгүй байна манайд хоол идээд сууж байгаад “танайх чинь аж ахуй нэгж билүү? Хэрэв тийм бол танайхаар нэг пүү гэж зүйлийн мөнгийг оруулаад гаргачихъя, манайд ашигтай байгаа юм” гэхээр нь би төрийн байгууллагад хэрэгтэй юм ирж байгаа юм байна, тэгээд ч цагдаа хүн, дарга хүн худал хэлэхгүй байх гэж бодоод би зөвшөөрсөн юм. ...манай компанийн данс руу 2018 оны 10 дугаар сарын сүүл 11 дүгээр сарын эхээр байх 13 сая төгрөг “авто пүү” гэсэн утгаар орж ирсэн. Би тэр мөнгийг бэлнээр гаргаж аваад бүгдийг нь Н.*******д өгсөн. Түүний дараагаар 2018 оны 12 дугаар сарын эхээр дахин 3’600’000 төгрөг орж ирэхэд нь би мөн бэлнээр бүгдийг нь өгсөн. Би пүү нийлүүлсэн тохиолдол байхгүй. Н.******* намайг Автотээврийн төвийн дарга Н.******* дээр очиж уулзаад гэрээн дээр гарын үсэг зурчих гэхээр нь би Н.*******гийн өрөөнд очиход “та пүүний гэрээн дээр гарын үсэг зурах хүн юм уу?” гэж хэлээд гарын үсэг зуруулсан, өөр юм асуугаагүй. Би гарын үсэг зураад явсан. Түүнээс биш би ямар нэгэн материал бүрдүүлсэн зүйл байхгүй. Ер нь бол Н.******* гэдэг хүн л миний компанийн регистр, дансны дугаарыг ашиглаж надаар гэрээн дээр гарын үсэг зуруулсан. ...Би пүү хүлээн авах ямар ч хуралд суугаагүй. Би таны надад үзүүлсэн хурлын тэмдэглэлийг харж уншлаа. Ёстой огт ямар ч үндэслэлгүй зүйл байна. Хуралд суугаагүй хүн яасан гэж ийм зүйл ярьж байхав дээ” гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,

 

  1. Шүүгдэгч Н.*******ын аймгийн Цагдаагийн газрын Замын Тасгийн даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шүүгдэгч Ж.*******, Х.******* нарын хамжигчаар оролцуулан бусдад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгуулсан үйлдлийн талаар:

2.1  Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.******* нь миний төрсөн хүүхэд болох Б.оор дамжуулж хэд хэдэн хүний жолооны үнэмлэхийг ямар нэг сургалтад суулгахгүйгээр шууд авч өгсөн байдаг. Мөнгийг нь миний хүү Б. өөрийн Хаан банк дахь тоот дансаараа шилжүүлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 22 цаг 53 минутад Н.*******ын Хаан банк дахь тоот данс руу “1 хүүхдийн жолоо” гэсэн утгаар 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ гүйлгээг хийхийн өмнөх нь 22 цаг 47 минутад Хаан банкны тоот данснаас “” гэх утгаар буюу нэрээр миний хүүгийн дээрх данс руу 230.000 төгрөг шилжиж орж ирсэн байгаа юм. Тэгэхээр манай хүүгээс шилжүүлсэн 150.000 төгрөг нь гэх хүнтэй холбоотой байх гэж бодож байна. ...2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 10 минутад Н.*******ын Хаан банк дахь тоот данс руу “ үнэмлэх” гэх утгаар 150.000 төгрөг шилжүүлсэн. Мөн энэ гүйлгээ хийхийн өмнө 14 цаг 32 минутад Хаан банкны тоот данснаас “-жолооны үнэмлэх” гэсэн гүйлгээний утгаар буюу нэрээр миний хүүгийн дээрх данс руу 230’000 төгрөгийг шилжүүлсэн байна. ...2019 оны 09 дүгээр сарын 20-ны шөнийн 04 цаг 22 минутад Н.*******ын Хаан банк дахь тоот данс руу “3-н хүүхдийн үнэмлэх” утгаар 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн энэ гүйлгээг хийхийн өмнө 04 цаг 16 минутад Хаан банкны тоот данснаас “лувсангаас-жолооны үнэмлэх” /дансыг шалгахад ээн гэдэг хүний данс байв/ гэх утгаар 690.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байгаа юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас),

2.2  Гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/46, А/09 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам”-аар аймгийн цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжид эрх бүхий албан хаагчдад шалгалт авах эрх олгосон. Зарим аймгийн замын цагдаагийн тасагт мэргэшсэн алба хаагч байхгүй тохиодолд Замын цагдаагийн тасгийн дарга шалгалт авах тохиолдол байгаа. Замын цагдаагийн тасгийн дарга нь шалгалт авах эрх бүхий алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, жолоодох эрхийн шалгалтанд тэнцсэн хүмүүсийн үнэлгээний хуудас болон шалгалтын тогтоол дээр гарын үсэг зурж Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд ирүүлдэг юм. Замын тасгийн дарга эзгүй тохиолдолд түүнийг орлож байгаа ахлах зохицуулагч уг гарын үсгүүдийг зурж ирүүлдэг юм. Энэ нь тухайн алба хаагчийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байгаа. аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт “жолоодох эрхийн шалгалт” авах эрх нь зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч байсан санагдаж байна. 2018 оноос хойш одоо тодорхой мэдэхгүй байгаа учраас материалаар гаргаж өгөх болно. Дээрх журмын дагуу шалгуулагч нь иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, эрүүл мэндийн үзлэгийн хуудас, шалгалтанд орох эрхийн үнэлгээний хуудас, өнгөт цээж зураг /сүүлийн 3 сарын дотор авахуулсан/ зэрэг материалыг бүрдүүлсэн байх ёстой. Үүнээс үнэлгээний хуудас эх хувиар, бусад нь хуулбараар Цагдаагийн ерөнхий газрын архивт архивлагдсан байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-45 дугаар хуудас/,

2.3. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.******* нь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга гэдгийг мэднэ. ...2019 оны 08 дугаар сарын 17-ны едөр миний төрсөн өдөр болж би 18 насанд хүрэх үед над руу өөрийн 8811-тэй дугаараас залгаад “чи жолооны үнэмлэхтэй юу, автомашин барьж чадна биз дээ, би чамд жолооны үнэмлэх гаргаад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сургалтад суугаагүй, төлбөр төлөөгүй хүнд жолооны үнэмлэх гаргаж өгч болдог юм байхдаа гэж бодоод “тэгье” гэж хэлсэн. Тэгэхэд Н.******* руу иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зургийн хамт “******* *******” гэсэн хаяг руу чатаар явуулсан. Тэгэхдээ би ямар нэгэн сургалтын төлбөр төлөөгүй, аймагт болон өөр хаана ямар ч жолооны сургалтад хамрагдаагүй. 1 сарын дараа Н.******* над руу утсаар яриад “чиний жолооны үнэмлэх гарсан байна, өөр чиний найз нөхөд дотроос ийм байдлаар 250’000 төгрөг өгөөд жолооны үнэмлэх гаргуулж авах хүн байна уу, ямар нэгэн жолооны сургалтад суух шаардлагагүй, шууд гаргаад өгье, харин тухайн хүний “цусны бүлэг тодорхойлсон шинжилгээний бичиг, иргэний үнэмлэхийн ар өвөргүй зураг зэрэг байхад болно” гэсэн. Иргэний үнэмлэхийн кодоос нь цээж зургийг нь татчихдаг гэж Н.******* надад хэлж байсан. Би ийм байдлаар Н.*******аар 10 гаруй найздаа жолооны үнэмлэхийг нь гаргуулж өгсөн юм. Жолооны үнэмлэхийг Н.******* намайг Тэнгис кино театрын хойд талд байрлах жолооны сургалтын төв дээрээс очоод авчих гэдэг юм. Би уг сургалтын төвд очиход оос ирсэн үнэмлэхүүд гээд байж байдаг юм....Н.******* сүүлдээ бүүр надаас цусны бүлгийн шинжилгээ хэрэггүй, зөвхөн иргэний үнэмлэхийн хуулбар,мөнгийг нь шилжүүлчих гэдэг байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 50-54 хуудас),

    1. 2019 оны 07 дугаар сарын 25-ны “гэрч Б. С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 203 дугаар хуудас),
    2. Гэрч Б.ээний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дунд сургуульд сурч байхдаа Б.ыг таньдаг байсан юм. ...Би 2019 оны 02 дугаар сард 18 нас хүрч “Дабль икс” сургалтын төвд сурч байхдаа сургалтын төлбөрийн гуравны нэгийг нь өгсөн ба бүрэн өгөөгүй учраас сургалтаа дуусгаж жолооны үнэмлэхээ авч чадаагүй. Тэгээд зун өнгөрч намар болсон. Тэгэхэд Б. надтай уулзаад “андаа чи жолооны үнэмлэхтэй юу, чамайг жолооны үнэмлэх авахад би тусалж чадна, чи 230’000 төгрөг өгсөн байхад болно, чи автомашин барьж чаддаг юм чинь сургалтад суух шаардлагагүй, шалгалт өгөх шаардлагагүй” гэж хэлсэн. Мөн цусны бүлгээ тодорхойлуулаарай гэсэн. ...Тэр үед би автомашин барих шаардлагатай байсан, тэгээд сургалтад суухгүй, цаг хугацаа хэмнэх боломжтой, мөн 230’000 төгрөг өгөхөөр мөнгөнд хэмнэлттэй боломж байна гэж бодоод жолооны үнэмлэх гаргуулж авсан. ...Би өөрийн найз , нарын тэгээд өөрийн гурван жолооны үнэмлэх гаргах талаар Б.той ярьж тохиролцоод нэг хүний 230 000 төгрөг, нийт 690’000 төгрөг төгрөгийг өөрийн Хаан банкны тоот данснаас 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.ын тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас),
    3. Гэрч Б.ээний “ В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 181 дүгээр хуудас);
    4. Гэрч Б.ээний “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 182 дугаар хуудас),
    5. Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны тоот данснаас Хаан банкны тоот данс руу жолооны үнэмлэх” гэх гүйлгээний утгатай 230’000 төгрөг шилжүүлсэн.  ...Миний санаж байгаагаар бол миний найз залуу уг мөнгийг тухайн тоот данс руу шилжүүлчих гэсэн, тэгээд л би уг мөнгийг шилжүүлсэн юм. ... жолооны үнэмлэх авахаар уг мөнгийг шилжүүлж байгаа гүйлгээний утга дээр “-жолооны үнэмлэх” гэж бичээрэй гэсэн юм. ... нь 18 нас хүрээд 2019 онд жолооны үнэмлэх авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62  хуудас),
    6. Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...манай найз надад “надад сургалтад суухгүйгээр жолооны үнэмлэх гаргаж өгдөг таньдаг хүн байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэдэн төгрөгөөр гаргадаг юм бэ” гэж асуухад “230’000 төгрөгөөр гаргадаг” гэж хэлсэн. ийн таньдаг хүнтэй уулзаад өөрийн регистрийн дугаар, цээж зургийг өгсөн. Тэгэхэд би 230’000 төгрөгийг найз охин Г.ын тоот данснаас тухайн хүний хэлж өгсөн тоот данс руу “-жолооны үнэмлэх” гэх гүйлгээний утгатайгаар 2019 оны 12 дугаар сарын 04 ний өдөр шилжүүлсэн. ...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр надад олгогдсон жолооны үнэмлэхийг авахдаа ямар нэгэн жолооны сургалтын төвийн сургалтад хамрагдаж, шалгалт өгсөн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас),
    7. Гэрч Б.гийн   мөрдөн байцаалтын шатанд өгсөн :”..Би 2019 оны 12 дугаар сард жолооны үнэмлэхтэй болсон. Б. нь миний найз бөгөөд тэр надад “жолооны сургалтад суухгүйгээр, шалгалт өгөхгүйгээр жолооны үнэмлэхтэй болж болно, надад таньдаг хүн байгаа, Улаанбаатар хотод гаргадаггүй өөр нэг аймагт гаргадаг, тэгэхээр 1 сарын хугацаа болно” гэж хэлсэн. ...Би Б.оос “чи жолооны үнэмлэх гаргах боломжтой юу, хэрвээ боломжтой бол үнэмлэх гаргуулж авмаар байна, би жолооны сургалтаа төгсөөгүй болохоор үнэмлэх авч болохгүй байна” гэж хэлсэн юм. Тэгээд ямар нэгэн жолооны сургалтад хамрагдаж, шалгалт өгөхгүйгээр жолоочийн үнэмлэхээ гаргуулж авсан. ...миний жолооны үнэмлэхийг 2019 оны 12 дугаар сард надад авч ирж өгсөн. ...Би Б.од жолооны үнэмлэхээ гаргуулж авахаар түүний данс руу 200’000 төгрөг шилжүүлж, иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг 2 хувийг өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-70 дугаар),
    8. гэрч Б.гийн  “В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 хавтаст хэргийн 185 дугаар хуудас),
    9. Гэрч Б.гийн “2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 186 дугаар хуудас),
    10. Гэрч П.гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны эхээр жолооны үнэмлэх авсан. Би жолооны үнэмлэх авахдаа жолооны сургалтад сууж, жолоодох эрхийн шалгалт өгсөн зүйл огт байхгүй. Би Б.ын найз бөгөөд тэр надад “манай ах жолооны үнэмлэх 250’000 төгрөгөөр гаргаж өгдөг, сургалтад суухгүйгээр жолооны үнэмлэх  гаргуулах хүн байна уу? Автомашин барьж чаддаг байхад болно” гэж хэлж байсан. Тэгэхээр нь 2019 оны 11 дүгээр сард Б.оос “нөгөө ах чинь жолооны үнэмлэх гаргаж байгаа юу, би жолооны үнэмлэх гаргуулж авмаар байна” гэж хэлсэн. Тэгэхэд Б. “манай ах жолооны үнэмлэх гаргаж байгаа, болно гэж байна, 250’000 төгрөг хэрэгтэй” гэж хэлсэн. Би жолооны үнэмлэх гаргуулж авахын тулд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 130’000 төгрөгийг Б.ын тоот данс руу шилжүүлж өгсөн. Тэр үед би Е.оос 20’000 төгрөгийн авлагатай байсан. ...100’000 төгрөгийг бэлнээр Б.од шинэ жилийн үеэр буюу 2019 оны 12 дугаар сарын 10-ны үед өгсөн. ...Ийм байдлаар би Б.од 250’000 төгрөг өгч, жолооны сургалтад хамрагдаж, шалгалт өгөхгүйгээр жолооны үнэмлэхтэй болсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас);
    11. Гэрч Э.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн :” Би 2019 оны 12 дугаар сард жолооны үнэмлэхтэй болсон. Миний багаасаа найзалсан найз Б. надад “манай ах аймгийн замын цагдаагийн тасгийн даргаар ажилладаг, жолооны үнэмлэх гаргаж байгаа” гэж хэлсэн. ...хичээлийнхээ хажуугаар ажил хийж мөнгө олоод оос “ах чинь жолооны үнэмлэх гаргаж байгаа юу” гэж асуухад “гаргаж байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “хэдээр гаргаж байгаа вэ?” гэж асуухад “230’000 төгрөгөөр гаргаж өгнө” гэж хэлсэн. Би өөрийн найз М.ы хамт үнэмлэх гаргуулж авахаар М.ы Төрийн банкны 37000008659 тоот данснаас 500’000 төгрөгийг ээний тоот данс руу шилжүүлсэн. Тэгэхэд би ээнд 40’000 төгрөгийн өртэй байсан ба түүнийгээ өгсөн. бид хоёр ямар нэгэн жолооны сургалтад хамрагдаж, шалгалт өгөхгүйгээр Б.оор дамжуулан жолооны үнэмлэх гаргуулж авсан. бид хоёр жолооны үнэмлэхээ 2020 оны 01 дүгээр сард авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас),
    12. Гэрч М.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн :” Би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 18 нас хүрсэн. Би дээд курст сурдаг найз Э.гээс “18 нас хүрчихлээ, жолооны курст хамт суух уу?" гэж асуусан. Э. “миний таньдаг ах байгаа сургалтад суухгүйгээр, шалгалт өгөхгүйгээр жолооны үнэмлэх гаргуулах боломжтой, 230’000 төгрөгөөр гаргана гэж байна, гадуур сургалтын төлбөр 250’000 төгрөг гэж байгаа юм чинь хямд гаргаж байна” гэсэн. ...2019 оны 12 дугаар сарын 18 ны өдөр Э. 270’000 төгрөг бэлнээр өгсөн. Би өөрийнхөө Төрийн банк дахь тоот данснаас Хаан банкны данс руу 500’000 төгрөг шилжүүлсэн. ...2020 оны 01 дүгээр сарын 03-ны үед Э. над руу залгаад “ андаа чиний жолооны үнэмлэх чинь гарчихсан байна би аваад очиж байна” гэж хэлсэн. ...Би жолооны үнэмлэхээ 2020 оны 07 дугаар сард Архангай аймагт гээсэн” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас),
    13. Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн :” 2019 оны 12 дугаар сарын эхээр найз // гэгчтэй таараад юм ярьж байхдаа жолооны шалгалт өгөөд тэнцээгүй талаар хэлсэн чинь “манай ах жолооны үнэмлэх гаргадаг юм. Нэг хүний жолооны үнэмлэх гаргаж өгөхөд 230’000 төгрөг” гэж хэлсэн. Дараа нь О.д найзын ах нь жолооны үнэмлэх гаргаж өгдөг гэнэ, хоёулаа хичээл амжихгүй байгаа юм чинь жолооны үнэмлэхээ гаргуулах уу” гэж хэлсэн. Тэгээд хоёулаа жолооны үнэмлэхээ гаргуулахаар болоод той би утсаар ярьсан чинь иргэний үнэмлэхийн зургаа явуулчих гэж хэлсэн. Ингээд фейсбүүк чатаар зургаа явуулсан  над руу нэг дансны дугаар явуулсан. Тэр данс руу нь би хоёр хүний мөнгө болох 460’000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш буюу 2020 оны 2 дугаар сард той уулзсан чинь О. болон миний жолооны үнэмлэхийг өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 83 дугаар хуудас);
    14. Гэрч О.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн :” Г. нь манай найз ий найз нь байгаа . ээр дамжуулж хоёр жилийн өмнө той танилцаад үерхэж байгаад одоо больсон. ...2019 оны 12 дугаар сард надтай уулзаад сууж байхдаа “миний найзын ах нь жолооны үнэмлэх гаргадаг юм. Чи шалгалтаа өгч амжихгүй байгаа бол би тэр хүнд хэлээд чинийхийг бас гаргуулъя” гэж хэлсэн....2020 оны 02 дугаар сард надад жолооны үнэмлэх гаргаж өгсөн байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84 дүгээр хуудас),
    15. Гэрч Б.гын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн :” ...Би 2018 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дабл Экс” нэртэй жолооны курст сурч байгаад шалгалт өгөөд тэнцээгүй юм ингээд тухайн үед би Англи улсад суралцахаар явсан тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтаа дахиж өгч чадаагүй юм. 2020 оны хавар хэдэн сард байсныг нь санахгүй байна. би Англид сурч байхад өөрийн найз тай фэйсбүүк мессенжер чатаар холбогдсон чинь жолооны эрхийн үнэмлэхээ найзынхаа ахаар гаргуулж байгаа гэхээр нь би яаж гаргуулж байгаа юм бэ гэхэд нарийн юм яриагүй харин би найзаасаа асуугаад өгье гэж хэлсэн. Үүнээс хойш 14 хоногийн дараа байхаа надтай холбогдоод 250.000 төгрөг өгчихвөл жолооны үнэмлэх гаргаад өгөх юм шиг байна гэхээр нь би ы данс руу шилжүүлсэн би тухайн үед өөрийнхөө Худалдаа хөгжлийн данснаас шилжүүлсэн. Ингээд би Монгол улсад 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ирээд 21 хоног тусгаарлалтад байж байгаад гарсан. тай уулзсан чинь нөгөө жолооны үнэмлэх чинь худлаа болсон шүү гээд надад 150.000 төгрөгийг буцааж өгсөн. 100.000 төгрөгийг удахгүй өгнө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 85-86 дугаар хуудас/,
    16. Гэрч Б.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” ..Би Б. гэх хүнийг огт танихгүй. Харин манай найз ээний танил гэж сонсож байсан. ...Би ээнтэй нэг сургуулийг хамт суралцаж төгссөн манай нөгөө ангийн хүүхэд байгаа юм. Бид хоёр бараг зургаан жил үерхэж байна. ...ээн надад хэлэхдээ “Б.од миний таньдаг хүн байдаг юм, жолооны үнэмлэх гаргаж байна гэнэ ээ, тэгээд 130’000 төгрөгөөр гаргаж байгаа гурваас дөрвөн долоо хоног болно” гэж хэлсэн.. Бас манай найз ээнээр үнэмлэх гаргуулсан юм. ...2019 оны 10 дугаар сард авах ёстой байсан цалингаасаа 230’000 төгрөг ээнд суутгуулаад л жолооны үнэмлэхээ авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87-89 дүгээр хуудас);
    17. Гэрч Б.ий “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жзлоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 180 дугаар хуудас);
    18. Гэрч Б. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 "-х хавтаст хэргийн 179 дүгээр хуудас);
    19. Гэрч Б.ийн “...Б. “манай ах жолооны үнэмлэх шууд гаргаж өгдөг” гэхээр нь тухайн үед Б.ын хэлсэн дээрх данс руу 230’000 төгрөг шилжүүлж байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 141 дүгээр хуудас);
    20. Гэрч Б.ийн “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 178 дугаар хуудас);
    21. Гэрч Б. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 177 дугаар хуудас);
    22. Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээн анх найзынх нь ах жолооны үнэмлэх гаргадаг, жолооны курст явахгүйгээр гаргаж өгдөг талаар ээн ярьсан. Тэгэхээр нь ээн бид хоёр электрон тамхи зарж олсон мөнгөнийхөө ашгаар жолооны үнэмлэх захиалахаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг ,
    23. Гэрч Э.гийн “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 184 дүгээр хуудас);
    24. Гэрч Э. В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 183 дугаар хуудас),
    25. Гэрч Э.ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн :”... Шалгалт өгөх эрх нээгдсэний дараа буюу 15 дахь өдрөөс эхлэн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын өрөөнд тусгайлан бэлтгэсэн 3 компьютер байгаа түүнд орж 3, 3- аар шалгалтаа өгдөг. Тэгээд замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалтанд тэнцсэн иргэд нь жолоодлогын шалгалтыг өгдөг. Жолоодлогын шалгалтанд тэнцсэн бол материалд гарын үсэг зурагдаж Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргэгдэж жолооны үнэмлэх хэвлэгддэг. ...Тасгийн даргаас ч намайг гуйж байсан, надад мөнгө төгрөг өгч байсан тохиолдол байхгүй.... Үндсэн шалгагч нь би учраас надаар гарын үсэг зуруулах тохиолдол байдаг. Би энэ хүмүүсийг бол танихгүй юм байна. Яг хэрхэн яаж шалгалт авснаа санахгүй байна. Магадгүй энэ хүмүүс тасгийн даргатай холбоотой хүмүүс юм бол тасгийн дарга ******* шалгалтыг аваад надаар гарын үсэг зуруулсан байж болох тасгийн дарга ******* шалгалтыг аваад надаар гарын үсэг зуруулсан байж болох юм..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 110-112 дугаар хуудас/,
    26. Гэрч Ш.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн :”... 2003 онд анх байгуулж 2007 онд шинэчилсэн бүртгэл хийлгэсэн тухайн компанийг манай аав Шолтой анх байгуулж миний нэр дээр бүртүүлсэн юм. Тус компани нь жолооны сургалт, боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн, аялал жуулчлал, хүнсний дэлгүүрийн чиглээр үүсгэн байгуулсан боловч зөвхөн жолооны сургалтыг дагнан явуулж байна. Тус жолооны сургалтыг миний аав Шолтой зохион байгуулж явуулдаг байсан бөгөөд манай аав 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өвчний улмаар нас барж тус сургалтын төв одоогоор үйл ажиллагаагаа явуулахгүй зогссон.  Сургалтын хичээлийг манай аав Шолтой заадаг байсан. Одоо тэр сургалтанд сурч байсан суралцагчдын бүртгэл гэж байхгүй, аав байхдаа ч бүртгэл гэж албажсан бүртгэл байхгүй өөрийнхөө дэвтэр дээр л хөтөлдөг байсан. ...Нас барахад нь холбоотой бүх зүйлийг нь шатаасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 121-122 дугаар хуудас/,
    27. Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бүх шалгалтанд тэнцсэн хүмүүсийн материалыг бүрдүүлж тасгийн дарга Н.*******ын гарын үсэгтэй албан тоотоор хүргүүлдэг байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 1-3 дугаар хуудас/
    28. Шүүгдэгч Ж.*******гийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би авто курст жолооны багшаар ажиллаж байсан болохоор Шолтой гэж хүнийг сайн танина. Би жолооныхоо курсийг явуулахдаа тэдний тэнхимийг түрээсээр ашигладаг байсан юм. 2019 оны сүүл 2020 оны эхэнд Шолтой ах над руу залгаад чи жолооны сургууль дээрээ энэ хүмүүсийг оруулж бүртгээд төгсгөчих энэ хүмүүс бол Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга *******ын хүмүүс байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд надад 2019 оны 12 дугаар сард , , 2020 онд , , гэсэн 6 хүүхдийн нэр өгч би тус хүүхдүүдийг өөрийнхөө жолооны курст бүртгээд сургалтын хугацаа дууссан даруйд үнэлгээнийхээ хуудсыг гаргаж өгсөн. Тухайн үед жолооны сургалтын төлбөр 200.000- 300.000 төгрөгийн хооронд байсан юм. Би тэр хүмүүсээс мөнгө төгрөг аваагүй, *******ын хүмүүс гэхээр нь тэгж байгаад төлөх байх гэж бодоод мөнгө төгрөг ч нэхээгүй. Сургалтын хугацаа дуусаад шалгалт болоход би программ дээр дүүргэлт хийгээд өөрийнхөө эрхээр шалгалтын үнэлгээний хуудас гаргасан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх- ийн 53-54 дүгээр хуудас/,
    29. ын ын тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудасны хуулбар, С ангиллын эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудасны хуулбар, ын ээн, жаргалын гийн //, ын , ын , гийн , сүрэнгийн , гийн , ы , ын , ын , ын нарын тээврийн хэрэгсэл Жолоодох эрхийн шалгалтанд орох үед хөтөлсөн үнэлгээний хуудас, шалгалтын материал, жолоодох эрхийн үнэмлэх авах үед бүрдүүлсэн материалууд /1 дүгээр хх-ийн 174-203 дугаар хуудас/,
    30. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт явуулдаг “Фрэнш оранж” ХХК, “” ХХК, “” ХХК-иудын улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 206-209 дүгээр хуудас/,
    31. Шүүгдэгч Ж.*******гийн хөтөлж байсан өдөр тутмын тэмдэглэлд буюу баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 118-120 дугаар хуудас/,
    32. аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас үйлдэгдсэн албан тоотод үзлэг хийсэн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-н 27-30 дугаар хуудас/
    33. “Фрэш-Оранж” жолооны сургуулийн цахим санд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хх-ийн 32-38 дугаар хуудас/,
    34. “” жолооны сургуулийн цахим санд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
    35. Шүүгдэгч Х.*******гийн хаягаар нэвтэрч үзлэг хийсэн “...Б.ын регистрийн дугаараар хайлт хийхэд сургалт эхэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, сургалт дуусах 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, бүртгэсэн огноо-2018 оны 08 дугаар сарын 08-ны 18 цаг 34 минут 20 секунд гэсэн бүртгэлтэй байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (6 дахь хавтаст хэргийн 39-41 дүгээр хуудас);
    36. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ц.ын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 74 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас гэсэн бичиглэлтэй 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн баримт бичгийн гэсэн хэсгийн Х.******* гэсэн нэрийн өмнө зурагдсан Х.*******гийн гэх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Х.*******гийн гэх чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээрээ тохирч байна” гэсэн дүгнэлт /6 дугаар хх-ийн 104-114 дүгээр хуудас/, зэрэг нотлох баримтууд, 
  1. Шүүгдэгч Н.*******ын аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №54 дугаартай тогтоолоор битүүмжилсэн өөрийн эзэмшлийн “Тоёота приус-40”  загварын улсын дугаартай автомашиныг гэрч Б.од 23’500’000 төгрөгөөр зарсан" үйлдлийн  талаар:

3.1. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (4 дэх хавтаст хэргийн 19 дүгээр хуудас);

3.2. Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (4 дэх хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас) ,

3.3. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..өмнө нь Н.*******тай таарахад өөрийнхөө унаж байсан хар саарал өнгийн Приус-40 загварын автомашиныг зарна гэж байсан болохоор түүн рүү залгаад “чи автомашинаа зарна гэж байсан, юу болсон бэ” гэхэд ажил дээр хүрээд ир” гэсэн. Би аймаг дахь Цагдаагийн газрын үүдэнд очиж *******тай уулзаад “автомашинаа зарчих” гэхэд “тэгье тэгье, ав” гээд бид хоёр Н.*******ын унаж байсан улсын дугаартай Приус-40 загварын саарал өнгийн автомашиныг 23 сая төгрөгөөр тохирч наймаалцсан. Би яг тэр дор нь буюу 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 5.5 сая төгрөгийг түүний дугаарын данс руу ...шилжүүлээд автомашинаа авч явсан. Ингээд машинаа унаж байтал Н.******* “Улаанбаатар хотод байна үлдэгдэл мөнгөө шилжүүлээч” гэхээр нь би түүний дээрх данс руу 2021 оны 06 дугаар сарын 17 ны өдөр 15 сая төгрөгийг шилжүүлсэн. ... энэ автомашиныг одоо шилжүүлэх боломжгүй , асуудал шийдэгдсэний дараа шилжүүлье, чи унаад явж бай” гэж надад хэлж байсан. Түүнээс биш яг битүүмжилсэн энэ тэр гэж юм яриагүй” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас);

    1. аймгийн Автотээврийн төвөөс гаргуулан авсан ZVW403061645 арлын дугаартай авто машины түүхчилсэн лавлагаа /6 дугаар хх-ийн 53, 63 дугаар хуудас/,
    2.  Шүүгдэгч Н.*******ын Хаан банк дахь дугаарын дансны 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (6 дахь хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд,
  1. Шүүгдэгч Н.*******ын Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Ө.ийг урьдын таарамжгүй харилцааны улмаас аймгийн сумын 12-11 тоотод 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө,  тоот байрны гадна 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, Налайх дүүргийн 06 дугаар хороонд байрлах амралтын газарт 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус зодсон үйлдлийг болон 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийн улмаас хохирогчийн “ эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулсан үйлдлийн талаар:
    1. Хохирогч Ө.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хамгийн анх 2021 оны 06 дугаар сарын 02 өдөр аймгийн төвд байх гэртээ үл ялих зүйлээс шалтгаалж зодож байсан. Тэгээд хэсэг хугацаанд тэгж зодож байгаад би чамайг ална гэж хэлээд гал тогооны өрөөнөөс хутга авч ирээд миний хэвлийн баруун дээд хэсэгт хоёр удаа зүссэн. Тэр үед би бүр шоконд ороод шууд хүүхдээ аваад үүрээр 04 цагт гэрээс нь зугтааж гаран Улаанбаатар хотод ирж байсан. Үүний дараа 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод 18 цагийн орчим намайг ажил дээрээ байхад залгаад “би ирчихсэн байна, пязда минь хаалгаа тайл, чамайг ирэхээр чинь хутга шааж ална” гээд орилоод байсан. ... ******* намайг харчхаад шууд хүрч ирээд хоолойноос боож газар унагаан биеийн бүх хэсэгт цохиод байсан. ...Тэр өдрийн оройдоо би үр хүүхдүүдээ бодоод хоёулаа цагдаагийн байгууллагад ажилладаг юм чинь гэр гэр рүүгээ хүүхдүүд рүүгээ яараад шүүх эмнэлэгт үзүүлэлгүй явчихсан юм. Тэгээд маргаашаас нь ажилдаа иртэл бие өвдөөд байхаар нь шүүх эмнэлэгт дараа үзүүлж байсан юм. ... 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******ыг охинтой нь уулзуулахаар нэг удаа уулзсан. Тэр үед ******* гурвуулаа хамт салхинд гаръя гээд охин бид хоёрыг гэрээс ирж аваад Тэрэлжид мэлхий хад нэртэй амралтын газар байшин аваад хамт амарсан. Энэ үед бид хоёр шар айраг уусан байсан бөгөөд ******* согтуурчихсан үедээ мөн л үл ялих зүйлээр шалтаглан миний хоолойг боож газар унагаан цохиж зодсон. Энэ үед тэнд амарч байсан хүмүүс цагдаад дуудлага өгөөд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн..” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 89-93 ,176-178 дугаар хуудас/
    2. Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Криминалистикийн Шинжилгээний тасгийн шинжээчийн“...Ө.ийн биед зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /7 дугаар хх-ийн 195-196 дугаар хуудас/,
    3. 2021 оны 08 дугаар сарын 13 ны өдрийн үйлдлийн талаар Си Ди бичлэгийг хэрэгт хавсаргасан тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хх-ийн 95-100 дугаар хуудас/,
    4. Гэрч Б.аас хавтас хэрэгт тусгуулахаар гарган өгсөн Си Ди бичлэгийг хэрэгт бэхжүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/7 дугаархх-ийн 101-109 дүгээр хуудас/
    5. Гэрч Э.батын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг өдөр би найзтайгаа хөдөө явж ирээд дүгээр байранд түрээсээр амьдардаг гэрт нь оруулж өгчихөөд гараад явж байсан тэгэхэд тус байрны хүлээлгийн танхимд нэг эрэгтэй нь нэг эмэгтэйтэй нь зууралдаж байсан, тэр зууралдаж байсан эмэгтэй нь цагдаагийн дүрэмт хувцастай байсан. ...нөгөө нэг эмэгтэй нь гар утсаараа тэр хоёр хүний бичлэг хийгээд өөрөө тайлбарлаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 116-117 дугаар хуудас/
    6. Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд намайг ороход Ө., Н.******* нар байрныхаа хүлээлгийн танхим дотор өөд өөдөөсөө хараад хэрэлдээд зогсож байсан ба дүүгээ аваад лифт рүү орох гэтэл оруулахгүй бид хоёр руу Н.******* дайраад түлхээд зулгаагаад байсан. Тэгж байгаад манай дүүг үснээс нь зулгаагаад газар унагаагаад бөгс рүү нь өшиглөөд газар өнхрүүлээд байсан. Ө.ийн авч орсон миний rap утасны бичлэгээр бол Н.******* нь зодож эхлэх үед газар унаад бичлэг нь дууссан байсан. Тэгээд л тэнд ер нь хүн амьтнаас ичмээр бөөн юм болсон. аргаа бараад орцноос гарч ирж байгаа нэг залуугаас тусламж гуйхад тэр залуу “чи одоо болиоч” гэж байгаад яваад өгсөн ба тэр залуугийн хэлснийг тэр гурав сонсохооргүй байдалтай байгаад байсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 120-122 дугаар хуудас/
    7. Шинжээч Г.ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тархи доргилт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн хэвлийн урд хананы сорви бас дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргино гэдэг нь толгой, нүүрний хэсэгт гадны хүчин зүйлээс хүчин зүйл үйлчилсний улмаас тархины доргилт гэмтэл үүсдэг тул дагзны хуйхны зөөлөн эдийн няцралт, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал нь хамт гэсэн үг юм. Эдгээр гэмтлүүдийн аль нэгнээс болж тархи доргилт үүссэн гэсэн үг, эхсүл бүгдээс нь шалтгаалаад. ...Өөрийнх нь буюу Ө.ийн хэлснээр 2021 оны 06 дугаар сард Н.******* гэж хүнд зодоод зүсүүлж байсан гэж байсан ба дээрх гэмтлүүд үүссэн цаг хугацаанд хамт үүссэн байх боломжгүй, хуучин сорви байсан. Дээр хэлсэнчлэн сорви нь байгаагүй ч гэсэн тархи доргилтоороо хөнгөн зэргийн гэмтэл гарч байгаа. Тухайн сорвийг яг хэзээ үүссэн байж болохыг тогтоох боломжгүй ба сорви ер нь дунджаар 6 сарын дараа арьсныхаа өнгөтэй ижил болдог, 6 cap дотроо хүрэн ягаан байж байгаад хүрэн бор өнгөтэй болдог. Ө.ийн сорви нь хүрэн бор өнгөтэй байсан. Олгойны сорви бол биш. Хутга, мэснээс үүсгэгдсэн сорви байж болно. Ирмэгтэй ямар нэгэн зүйлээс үүссэн байж болно. ...Ө. нь ямар нэгэн эмнэлгийн бичиг баримт авч ирж үзүүлээгүй, биеэр нь өөрийг нь л үзсэн...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 141-145 дугаар хуудас/,
    8. Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...жижүүрийн 102 дугаарын утсаар гэгч нь “” амралтын газарт эхнэр, нөхөр хоёр хэрүүл маргаан үүсгээд байна гэх дуудлага 21 цаг 10 минутанд ирсний дагуу ны хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч П., олон нийтийн цагдаагийн ажилтан Алтантулга нарыг явуулсан ба дэслэгч П. нь эргэж танилцуулахдаа “энэ хүмүүс нь цагдаагийн ёс журмаа дууд гээд явахгүй үгэнд орохгүй, тавьсан шаардлага биелүүлэхгүй хоорондоо маргалдаад байна. хоёулаа цагдаагийн алба хаагч нар юм байна гэж хэлсэн ба бид хоёрыг утсаар ярих хооронд цаад талд нь эмэгтэй, эрэгтэй хоёр хүн орилж хэрэлдээд байгаа нь сонсогдсон тул эдгээр хүмүүсийг шалгахад эмэгтэй нь Тээврийн цагдаагийн албаны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хариуцсан байцаагч, эрэгтэй нь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга албан тушаалтай цагдаагийн алба хаагч нар байсан тул Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ёс журмын эргүүл цагдаагийн хошууч Л.од мэдэгдсэн ба эдгээр хүмүүсийг Налайхын дүүргийн цагдаагийн хэлтэс дээр аваад ир гэсэн тул авчруулах талаар цагдаагийн дэслэгч П.од утсаар хэлэхэд энэ хоёр хүн тавьсан шаардлага биелүүлэхгүй байна нэмэлт хүн ирүүлэх хэрэгтэй байна гэсэн тул 112 чиглэлт үүрэг гүйцэтгэж байсан хоёр албан хаагчийг явуулсан ба 22 цагийн үед Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр дээрх хоёр хүнийг авч ирсэн ба дээрх хоёр хүнийг ёс журмын хэлтсээс ирсэн цагдаагийн хошууч Л.од хүлээлгэн өгсөн ба хошууч нь ******* гэгчийг эрүүлжүүлэх байранд эрүүлжүүл гэсэн тул би өөрийн биеэр эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэх үүрэг өгөөд эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 163-164 дүгээр хуудас/,
    9. Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хувиараа орчим амралтын газар ажиллуулдаг юм аа. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай амралтанд амрахаар 30 гарам насны эрэгтэй эмэгтэй 2 хүн хүүхэдтэйгээ ирсэн. Тэгээд амралтын байшин аваад орсон бөгөөд яг хэдэн цагт гэдгийг нь сайн мэдэхгүй байна. манай амралтын газрын бусад амрагчид /тухайн гэр бүлийн орсон байшингийн нөгөө жигүүрт амарч байсан/ над руу залгаад хажуу талын хүмүүс зодолдоод байх шиг байна түчигнээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хоёрын амарч байсан байшинд очсон. Намайг очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо зууралдсан, хэрэлдсэн байдалтай байсан. Тэгээд би тэр хоёрыг зодоон цохион хэрүүл маргаан битгий хий гэж шаардлага тавьсан. Тэгээд би тэр хоёртой хэсэг хугацаанд хамт байсан бөгөөд намайг хамт байх хугацаанд хэрүүл маргаан , зодоон болоогүй. Тэгээд би тэр байшингаас гарч яваад 20-30 минутын дараа буцаж очсон. Тэгэхэд тэр хоёр дахиад л зууралдчихсан байсан. Гэхдээ намайг харахад тэр хоёр нэг нэгнээ цохиж зодоогүй, зууралдчихсан байдалтай байж байгаад намайг харчхаад болиод хоёр тийшээ салж байсан. Намайг хоёр дахь удаагаа ороход эхнэр нь цагдаа дуудаад өгөөч гэж хэлж байсан. Тэгээд эхнэр нь байшингаас гарах гээд хаалга руу явтал нөхөр нь цамцнаас нь зуурч татаж байгаад цамцыг нь тайлчихсан. Тэгээд эхнэр нь цээж нүцгэн гадаа зогсоод байсан. Нөхөр нь дотроосоо хаалга түгжчихээд онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйд хөнжил аваачиж нөмрүүлж өгсөн. Намайг хоёр дахь удаагаа ороход нөхөр нь надад хандаж “ширээн дээр байсан хутгыг заагаад ахаа энэ хутгыг аваад далд хийчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хутгыг аваад гарсан. Тэгээд нэлээн удаж байгаад цагдаа нар ирээд хэсэг байж байгаад нөхрийг нь түрүүлээд аваад явсан. Миний анзаарснаар тэр хоёр эд хөрөнгийн маргаантай юм шиг байна лээ. Байр сууцны тухай яриад маргалдаад байсан. Тухайн 2 хүн хоёулаа согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 186-189 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус хэлэлцүүллээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч нарын гэм буруугийн дүгнэлтүүд, шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн үйл баримтыг дараах байдлаар дүгнэлээ.

  Шүүгдэгч Н.******* нь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын албан үүргийг гүйцэтгэж байхдаа аймгийн авто тээврийн төвийн дарга албан тушаалтай шүүгдэгч Н.*******тай урьдчилан үгсэн тохиролцон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан замын сангийн хөрөнгө болох 16.698.479 төгрөгөөр “Явуулын пүү худалдан авах тухай” тендерээр зарласан ажлыг шүүгдэгч Н.*******тэй урьдчилан тохиролцон түүний зөвшөөрснөөр эзэмшлийн “” ХХК- ийн нэр, тамга, тэмдэг, банкны дансыг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд ашиглан 16.689.479 төгрөгийг дансаар нь дамжуулан  гаргуулж 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт  заасан заалт,  мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсэгт заасан заалтыг тус тус зөрчиж тендер сонгон шалгаруулалтын аргыг хууль бусаар сонгон  2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 13.067.479 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 3.631.000 төгрөгийг  16.698.479 төгрөгийг авч 8.815.996  төгрөгийн өртөг бүхий явуулын пүүг захиалагчид нийлүүлж 7.882.483 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээр албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт уг үйлдэлтэй холбоотой шинжлэн судалсан:

  аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/643 дугаартай захирамж,

  2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр аймгийн сумын гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээ,

    ХХК-ийн , шүүгдэгч Н.*******ийн аймгийн Засаг даргын орлогч Т.д явуулсан “...гэрээний дагуу эхний 80 хувийн санхүүжилт болох 13.360.000 төгрөгийг Хаан банкны тоот дансанд шилжүүлэн олгож өгнө үү” гэх албан бичиг,

  2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын санхүүжилтийн эрх нээх тойрох хуудас,

  2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 108 дугаартай аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажпын 80 хувийн санхүүжилт буюу 13.067.479 төгрөгийг олгох тухай төлбөрийн хүсэлт,

  ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 80 хувийн санхүүжилтийг нэхэмжилсэн нэхэмжлэх (3 дахь хавтаст хэргийн 36 дугаар хуудас);

  2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү тавих ажлын 20 хувийн санхүүжилт буюу 3.361.000 төгрөгийг олгох тухай төлбөрийн хүсэлт ,

  ХХК-ийн дугаартай дансны “2018 оны 11 дүгээр зарын 06-ны өдөр “ суманд явуулын пүү санхүүжилт 80%” гэх утгатай 13.067.479 төгрөгийн орлого орсон, мөн өдөр “******* бараа мат” гэх утгаар 13.067.000 төгрөгийн зарлага гарсан. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “А/643 захирамж явуулын пүү эцсийн санхүүжилт” гэх утгаар 3.631.000 төгрөгийн орлого орж, улмаар уг данснаас шүүгдэгч Н.*******ийн Хаан банк дахь дугаарын данс 3.600.000 төгрөгийн гүйлгээ хийсэн” гэх агуулгатай дансны хуулга,

  Хөрөнгийн үнэлгээний “Вендо”ХХК-ын  150 тонны даацтай зөөврийн авто пүүг 8.815.996 төгрөгөөр үнэлсэн  үнэлгээ,

  Замын цагдаагийн тасгийн даргын албан тушаалын тодорхойлолт Авто тээврийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолт, Авто тээврийн Үндэсний төвийн П.гийн 2017 оны 05 дугаар сарын 01 ны өдрийн б/385 дугаартай “Н.*******г аймгийн Авто тээврийн төвийн дарга” аар томилсон тушаал,

  Гэрч Б.ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,

  аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/643 дугаартай захирамж,

  аймгийн авто тээврийн төвийн даргын баталсан “Зөөврийн электрон авто пүү нийлүүлэх ажлын даалгавар” , аймгийн авто тээврийн төвийн дарга Н.*******, “” ХХК-ийн Н.******* нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан аймгийн суманд гурван замын уулзвар дээр явуулын пүү барих ажлын гэрээ” аймгийн сумын нутаг дэвсгэрт баригдсан авто тээврийн хэрэгслийн явуулын пүү барих ажлыг улсын ашиглалтад хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл

Комиссын “SCS маркийн зөөврийн электрон пүүг нь зохих зөвшөөрөл, зураглалийн ажил бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтанд оруулах нь зүйтэй гэж дүгнэв. Дүгнэлт гаргасан Н.*******, Н.*******, , Т. /нябо/” гэх агуулга бүхий дүгнэлт,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг,  

Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.*******,  Гэрч П.  нар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Замын-Үүд боомтоор гарч, мөн оны 11 дүгээр сарын 10- ны өдөр орж ирсэн” гэх Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 2-5а/8489 дугаартай албан бичиг, лавлагааны хариу бичиг,

аймгийн Авто тээврийн төвийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 19- ний өдрийн А/89 дугаартай тушаалын хуулбар,

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Энэхүү гэмт хэргийн субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тодорхойлогдох бөгөөд энэ нь шууд болон шууд бус санаагаар илэрч болно. Харин сэдэлтийн хувьд шунахай болон хувийн бусад сонирхол байснаар тогтоогдох бөгөөд энэ нь гэмт хэргийн санааг тодорхойлж улмаар албан тушаалын байдлаа урвуулсан үйлдэл, эс үйлдэхүй, түүний үр дагавар буюу албан тушаалтны бий болгосон хууль бус давуу байдал, үр дагавар болон учирсан хор хохирлын хоорондын шалтгаант холбоог илтгэх үндсэн шалгуур болно.

Шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь бүлэглэж, шүүгдэгч Н.*******ийг хамжигчаар оролцуулан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтан  гэх тодорхойлолтод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга ажилтай шүүгдэгч Н.*******, аймгийн Авто тээврийн төвийн дарга ажилтай, шүүгдэгч Н.******* нар хамаарч байх ба эдгээр шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг хамтран оролцох хэлбэрээр үйлдсэн шинж хангагдаж байна.

Шүүгдэгч Б.*******гийн хувьд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № А/643 дугаартай захирамжийн 3 дахь заалтад “худалдан авах ажиллагааны хэрэгжилтэнд хяналт тавьж, өмч бүртгэлд тусгахыг Орон нутгийн өмчийн газрын дарга Б.*******д үүрэг болгосугай” гэж заасны дагуу шүүгдэгч Н.*******гийн гэрчээр өгсөн: “ ...би өмнө нь тендерт оролцож зарлаж байгаагүй бөгөөд магнай байгууллагад тендер сонгон шалгаруулалт явагдаж байгаагүй болохоор мэдэх боломжтой хүн гэдгээр нь Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан Б.*******гээс асууж зөвлөгөө авсан. Тэгээд тухайн хүнээс зөвлөмж авсан” гэж мэдүүлсэн /3 дугаар хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/, мэдүүлэгт дурьдснаар 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр №444 дугаартай “зөвлөмж хүргүүлэх” тухай албан бичгийг /3 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас/ хүргүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно.” гэж заасны дагуу аймгийн Авто тээврийн төвөөс тендерийн үйл ажиллагаа зохион байгуулахтай холбогдуулан тус аймгийн Орон нутгийн өмчийн газар буюу захиргааны байгууллагад хандан мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан “Оролцогчоос гаргасан хүсэлт, тайлбар, мэдээлэл зэрэг нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад бүрэн бус, эсхүл буруу бичигдсэн байвал захиргааны байгууллага оролцогчид холбогдох зөвлөгөө өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгдэгч Б.******* нь  албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байх ба зөвлөмжинд дурьдсан агуулга нь 2005 оны батлагдан 2018 онд мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөгөө өгсөн утгатай байна. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...” гэж заасан ба шүүгдэгч Б.******* нь шүүгдэгч Н.*******гийн хүсэлтийн дагуу  зөвлөмжийг албан бичгээр хүргүүлсэн бөгөөд 2005 оны батлагдан 2018 онд мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан Тендерийн хавтаст хэрэгт бүрдүүлэх баримт бичиг, материалд хамаарахгүй байх тул шүүгдэгч Н.*******, Н.*******, Н.******* нартай дээрх гэмт хэргийг үйлдэхэд нь хууль бус үйлдлийн учир холбогдлын талаар мэдсэн,  урьдчилан тохиролцсон үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийг гэм буруутайд тооцуулахаар уг хэрэгт хамжигчаар оролцсон байдал нь ямар хуулийн заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнээгүй бөгөөд гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөг захиалагчийг хангах гэж заасан тул зөвхөн Сангийн яам нь зөвлөмж тайлбарыг өгдөг. ...Уг албан бичгийг харахад ******* нь онцгой нөхцөл байдал үүссэнийг тодорхойлж бичсэн нь буруу энэ хүн энэ бичгийг гаргахад ядаж аймгийн онцгой комиссоос гарсан шийдвэрийг үндэслэл болгох байсан” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 54-55 хуудас/, Сангийн яамны эрх хэмжээг өөрийн албан тушаалын эрх хэмжээг хэтрүүлсэн талаар мэдүүлсэн ч аймгийн хэмжээнд Орон нутгийн өмчийн  тендерийн зөвлөмж өгөх үйл ажиллагаанд аймгийн хэмжээнд мэргэжлийн удирдлага, өдөр тутмын үйл ажиллагаагаар хангаж ажилласан байдлыг буруутгах үндэслэлгүй бөгөөд уг албан бичигт онцгой нөхцлийг тодорхойлсон агуулгагүй байх тул гэрчийн мэдүүлгээс Б.*******д холбогдох талаар мэдүүлснийг харгалзан буруутгах нь үндэслэлгүй байна.

Иймд аймгийн  прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.*******г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамжигчаар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.******* нь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох сургалтанд хамрагдаагүй Б.ыг “” авто сургуульд суралцсан мэтээр шүүгдэгч Х.*******тай урьдчилан тохиролцож  баримт бүрдүүлэн Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд хүргүүлж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдер В ангиллын жолооны үнэмлэхийг гаргуулсан, сургалтад хамрагдаагүй Б.ээн, Э., Б. Б., Б. нарыг “” авто сургуульд, шүүгдэгч Ж.*******тэй урьдчилан тохиролцон түүний бүрдүүлсэн баримтаар П., Б., М., Э., Г., О. нарыг “Фрэш-Оранж” авто сургуульд тус тус суралцсан мэтээр баримт бүрдүүлэн Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд хүргүүлж В ангиллын жолооны үнэмлэхийг гаргуулсан, гэрч Б., Б., Б., Э. нараас В ангиллын жолоодох эрхийн үнэмлэх гаргуулж өгөх зорилгоор 500.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан авсан, хууль бусаар жолоодох эрхийн үнэмлэх гаргуулан өгөх үйл ажиллагаанаас нийтдээ 2.200.000 төгрөгийг өөрийн эзэмшилд авсан үйлдлээр  албан тушаалын тодорхойлолтын 1.1, 1.9, 2.4, 3.3, 3.6-д заасан чиг үүрэг, Хууль зүйн сайдын 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/189 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Жолоодох эрхийн үнэмлэх олгох журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралтын “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам”, Хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны А/171, А/496 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-ыг тус тус зөрчин албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, ашиглаж өөртөө давуу байдал бий болгож, хууль ёсны байдалд хор уршиг учруулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдэлтэй холбоотой бүрдүүлсэн болон талуудын хэлэлцүүлсэн Гэрч П., Б., Б., Б.ээн, Б., Б.,    Г., П., Э., М., Г., О., Б.,  Б., Б., Э., Э., Ш., Б. нарын мэдүүлэг,

  Гэрч Б.ээний “В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа,

  гэрч Б.гийн “В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас , 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа,

  Гэрч Б.ий “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жзлоочийн лавлагаа , В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас

  Гэрч Б.ийн “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа, В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас ,

  Гэрч Э.гийн “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авто курст суралцаж “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан” гэх агуулга бүхий жолоочийн лавлагаа, В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн” гэх агуулга бүхий жолоодох эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудас (1 дэх хавтаст хэргийн 183 дугаар хуудас),

  ын ын тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудасны хуулбар, С ангиллын эрхийн шалгалтанд орох үнэлгээний хуудасны хуулбар,

  ын ээн, жаргалын гийн //, ын , ын , гийн , сүрэнгийн , гийн , ы , ын , ын , ын нарын тээврийн хэрэгсэл Жолоодох эрхийн шалгалтанд орох үед хөтөлсөн үнэлгээний хуудас, шалгалтын материал, жолоодох эрхийн үнэмлэх авах үед бүрдүүлсэн материалууд,

  Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт явуулдаг “Фрэнш оранж” ХХК, “” ХХК, “” ХХК-иудын улсын бүртгэлийн лавлагаа,

  Шүүгдэгч Ж.*******гийн хөтөлж байсан өдөр тутмын тэмдэглэлд буюу баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 118-120 дугаар хуудас/,

  аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас үйлдэгдсэн албан тоотод үзлэг хийсэн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-н 27-30 дугаар хуудас/,

  “Фрэш-Оранж” жолооны сургуулийн цахим санд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хх-ийн 32-38 дугаар хуудас/,    

  “” жолооны сургуулийн цахим санд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дугаар хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

  Шүүгдэгч Х.*******гийн хаягаар нэвтэрч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ц.ын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэхүү үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга ажилтай шүүгдэгч Н.******* нь  шүүгдэгч Х.*******, Ж.******* нарын үйлдсэн жолооны курсын бүртгэл, шалгалтын үнэлгээний  хуудсыг ашиглаж бусдад жолооны үнэмлэхийг хууль бусаар гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “урьдчилан үгсэн тохиролцсны” дагуу гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэртэй үйлдлүүдээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”  гэмт хэргийн шинж хангагдаж байна.

Шүүгдэгч Н.*******, Ж.*******, Х.******* нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болон тэдгээрийн өмгөөлөгчдийн зүгээс энэхүү үйлдлийн гэм буруугийн талаар маргаагүй болно.

  Мөн шүүгдэгч Н.******* нь яллагдагчаар татагдсан үед Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай тогтоолоор түүний эзэмшлийн 2013 онд үйлдвэрлэгдэж, 2021 онд Монголд орж ирсэн ZVW403061645 арлын дугаартай, улсын дугаартай “Тоёото приүсс-40” маркийн хар саарал өнгийн тээврийн хэрэгсэл битүүмжилж, хадгалах, хамгаалах үүргийг Н.*******д хүлээлгэн өгсөн байхад  2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.од 23.500.000 төгрөгөөр худалдаалж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр О.Солонгын нэр дээр шилжүүлэн хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн болох нь 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, аймгийн Автотээврийн төвөөс гаргуулан авсан ZVW403061645 арлын дугаартай авто машины түүхчилсэн лавлагаа, шүүгдэгч Н.*******ын Хаан банк дахь дугаарын дансны 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан” эд хөрөнгийг битүүмжлэхдээ эд хөрөнгөө бусдад шилжүүлэх, устгах, өөрчлөх, захиран зарцуулах, хөдөлгөхийг хориглож , өөрт нь эсхүл бусад боломжтой хүнд хадгалах , хамгаалах үүрэг хүлээлгэнэ” гэж заасны дагуу үүрэг болгосон байхад шүүгдэгч нь машинаа солих нэрийдлээр бусдад худалдан борлуулж үрэгдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.                                             

Мөн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхээс хянаж үнэлээд шүүгдэгч Н.******* нь хохирогч Ө.ийн эсрэг үйлдсэн үйлдлийг дараах байдлаар тогтоолоо.

Шүүгдэгч Н.******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ө.ийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө аймгийн сум 12-11 тоотод таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодсон үйлдэл нь Хохирогч Ө.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хамгийн анх 2021 оны 06 дугаар сарын 02 өдөр аймгийн төвд байх гэртээ үл ялих зүйлээс шалтгаалж зодож байсан. Тэгээд хэсэг хугацаанд тэгж зодож байгаад би чамайг ална гэж хэлээд гал тогооны өрөөнөөс хутга авч ирээд миний хэвлийн баруун дээд хэсэгт хоёр удаа зүссэн. Тэр үед би бүр шоконд ороод шууд хүүхдээ аваад үүрээр 04 цагт гэрээс нь зугтааж гаран Улаанбаатар хотод ирж байсан” гэсэн мэдүүлгийг үндэслэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл байна гэж үзлээ.

тоотын гадна орцонд  2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Н.******* нь гэрч, хохирогч нарын мэдүүлэгт дурьдснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Ө.тэй  “хүүхдүүдээ байрнаас гарга байрнаас гар” гэх хоорондын амьдарч байгаа орон сууц, эзэмших, ашиглахтай холбоотой эд хөрөнгөтэй маргаанаас үүдэлтэй хэрүүл маргаан үүсгэж харилцан зууралцан улмаар хохирогчийн биед нь тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ө.ийн өгсөн: “…хоолойноос боож газар унагаан биеийн бүх хэсэгт цохиод байсан. ...Тэр өдрийн оройдоо би үр хүүхдүүдээ бодоод хоёулаа цагдаагийн байгууллагад ажилладаг юм чинь гэр гэр рүүгээ хүүхдүүд рүүгээ яараад шүүх эмнэлэгт үзүүлэлгүй явчихсан юм. Тэгээд маргаашаас нь ажилдаа иртэл бие өвдөөд байхаар нь шүүх эмнэлэгт дараа үзүүлж байсан юм...” гэсэн мэдүүлэг,

  2021 оны 08 дугаар сарын 13 ны өдрийн үйлдлийн талаар Си Ди бичлэгийг хэрэгт хавсаргасан тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт,

  Гэрч Б.аас хавтас хэрэгт тусгуулахаар гарган өгсөн Си Ди бичлэгийг хэрэгт бэхжүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

  Гэрч Э.батын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг өдөр би найзтайгаа хөдөө явж ирээд дүгээр байранд түрээсээр амьдардаг гэрт нь оруулж өгчихөөд гараад явж байсан тэгэхэд тус байрны хүлээлгийн танхимд нэг эрэгтэй нь нэг эмэгтэйтэй нь зууралдаж байсан, тэр зууралдаж байсан эмэгтэй нь цагдаагийн дүрэмт хувцастай байсан. ...нөгөө нэг эмэгтэй нь гар утсаараа тэр хоёр хүний бичлэг хийгээд өөрөө тайлбарлаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг,

  Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд намайг ороход Ө., Н.******* нар байрныхаа хүлээлгийн танхим дотор өөд өөдөөсөө хараад хэрэлдээд зогсож байсан ба дүүгээ аваад лифт рүү орох гэтэл оруулахгүй бид хоёр руу Н.******* дайраад түлхээд зулгаагаад байсан. Тэгж байгаад манай дүүг үснээс нь зулгаагаад газар унагаагаад бөгс рүү нь өшиглөөд газар өнхрүүлээд байсан. …нэг залуугаас тусламж гуйхад тэр залуу “чи одоо болиоч” гэж байгаад яваад өгсөн ба тэр залуугийн хэлснийг тэр гурав сонсохооргүй байдалтай байгаад байсан...” гэсэн мэдүүлэг,

  2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Тэрэлжийн мэлхий хад гэх амралтын газарт  хохирогч Ө.тэй мөн орон сууц эзэмших, ашиглахтай холбоотой эд хөрөнгийн маргаантай харилцааны улмаас хоорондоо маргалдан бие биеэнтэйгээ зууралдах явцдаа  зодолдсон үйлдэл нь Хохирогч Ө.ийн өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******ыг охинтой нь уулзуулахаар нэг удаа уулзсан. Тэр үед ******* гурвуулаа хамт салхинд гаръя гээд охин бид хоёрыг гэрээс ирж аваад Тэрэлжид мэлхий хад нэртэй амралтын газар байшин аваад хамт амарсан. Энэ үед бид хоёр шар айраг уусан байсан бөгөөд ******* согтуурчихсан үедээ мөн л үл ялих зүйлээр шалтаглан миний хоолойг боож газар унагаан цохиж зодсон. Энэ үед тэнд амарч байсан хүмүүс цагдаад дуудлага өгөөд Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн..” гэсэн мэдүүлэг , Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Криминалистикийн Шинжилгээний тасгийн шинжээчийн“...Ө.ийн биед зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт,

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...энэ хүмүүс нь цагдаагийн ёс журмаа дууд гээд явахгүй үгэнд орохгүй, тавьсан шаардлага биелүүлэхгүй хоорондоо маргалдаад байна. хоёулаа цагдаагийн алба хаагч нар юм байна гэж хэлсэн ба бид хоёрыг утсаар ярих хооронд цаад талд нь эмэгтэй, эрэгтэй хоёр хүн орилж хэрэлдээд байгаа нь сонсогдсон тул эдгээр хүмүүсийг шалгахад эмэгтэй нь Тээврийн цагдаагийн албаны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хариуцсан байцаагч, эрэгтэй нь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга албан тушаалтай цагдаагийн алба хаагч нар байсан” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бусад амрагчид /тухайн гэр бүлийн орсон байшингийн нөгөө жигүүрт амарч байсан/ над руу залгаад хажуу талын хүмүүс зодолдоод байх шиг байна түчигнээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр хоёрын амарч байсан байшинд очсон. Намайг очиход эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо зууралдсан, хэрэлдсэн байдалтай байсан. Тэгээд би тэр хоёрыг зодоон цохион хэрүүл маргаан битгий хий гэж шаардлага тавьсан. Тэгээд би тэр хоёртой хэсэг хугацаанд хамт байсан бөгөөд намайг хамт байх хугацаанд хэрүүл маргаан , зодоон болоогүй. Тэгээд би тэр байшингаас гарч яваад 20-30 минутын дараа буцаж очсон. Тэгэхэд тэр хоёр дахиад л зууралдчихсан байсан. Гэхдээ намайг харахад тэр хоёр нэг нэгнээ цохиж зодоогүй, зууралдчихсан байдалтай байж байгаад намайг харчхаад болиод хоёр тийшээ салж байсан. ...Намайг хоёр дахь удаагаа ороход нөхөр нь надад хандаж “ширээн дээр байсан хутгыг заагаад ахаа энэ хутгыг аваад далд хийчих” гэж хэлсэн. Миний анзаарснаар тэр хоёр эд хөрөнгийн маргаантай юм шиг байна лээ. Байр сууцны тухай яриад маргалдаад байсан. Тухайн 2 хүн хоёулаа согтуу байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч Н.*******ын гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хохирогч Ө.ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэргийн  “байнга үйлдэх” шинж нь үгүйсгэгдэж байх ба шүүгдэгчийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Ө.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийллийн шинж тогтоогдохгүй байна гэж үзээд Прокурорын яллах дүгнэлтээр зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зүйл ангийг өөрчилж “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчиллээ.

Шүүгдэгч Н.*******, Н.*******, Н.*******, Ж.*******, Х.******* нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг” бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан ажлын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг” бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч  Ж.*******г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч. нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, хохирогч Ө. нь шүүгдэгч Н.*******аас нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгээр шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд гэмт хэргийн улмаас жолооны үнэмлэх гаргаж өгөх үйлдлээр олсон орлого болох 2.200.000 төгрөг, явуулын пүүний зөрүү өртөг болох 7.882.483 төгрөг бүгд 10.082.483 төгрөгийг шүүгдэгч Н.*******аас гаргуулж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Н.*******, Н.*******, Н.*******, Ж.*******, Х.******* нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талуудаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтүүдийг хянаж үзээд шүүгдэгч нарт дараах  байдлаар эрүүгийн хариуцлагыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан нөхцөлд хамрагдахгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргиин улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх  нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд дараах байдлаар шүүгдэгч нарт тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг  мөн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял шийтгэл оногдууллаа. Үүнд:

Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлүүдээс нийтийн албанд томилох эрхийг хасаж , торгох ялыг,

Мөн хуулийн Тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлүүдээс торгох ялыг,

Мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлүүдээс торгох ялыг тус тус оногдуулахаар,

Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлүүдээс нийтийн албанд томилох эрхийг хасаж, торгох ялыг оногдуулахаар,

Шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлүүдээс  нийтийн албанд томилох эрхийг хасаж, торгох ялыг оногдуулахаар,

 Шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлүүдээс нийтийн албанд томилох эрхийг хасаж, торгох ялыг оногдуулахаар,

Шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлүүдээс нийтийн албанд томилох эрхийг хасаж, торгох ялыг оногдуулахаар тус тус шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах торгох ялыг, мөн хуулийн Тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах торгох ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх торгох ялыг тогтоов. 

  Шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 1 /нэг/ жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2208016910873 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.*******, Н.******* нар нь урьд шүүхийн шатанд цагдан хоригдсон 84 хоногийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15 нэгжээр цагдан хоригдсон 1 хоногийг тооцон ял эдэлсэнд тооцлоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 (тав) ширхэг Си ди /диск/-ийг хэргийн хамт хадгалж, иргэн Б., Б., О., Э. нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Тээврийн Цагдаагийн газар руу хүчингүй болгуулахаар шилжүүллээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******, Н.*******, Н.*******, Н.*******, Ж.*******, Х.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт ын *******г цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  1. аймгийн Прокурорын газраас ******* овогт *******гийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан  мөн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг” бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт гийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан ажлын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг” бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Далай овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч  овогт гийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд,

Шүүгдэгч овогт гийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 7000 / долоон мянган/ нэгж буюу 7 000 000 / долоон сая / төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6.000 /зургаан мянга/ нэгж 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 / хоёр/  жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар;

Шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 / хоёр/  жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Х.*******г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 / хоёр/  жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ялыг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 10.300 /арван мянга гурван зуу/ нэгж буюу 10.300.000  /арван сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын цагдан хоригдсон 84 хоногийг, тооцон 1.260 нэгж буюу 1.260.000 төгрөгийн торгох ялыг тус тус эдэлсэнд тооцон шүүгдэгч Н.*******ын биечлэн эдлэх ялыг 9.040 нэгж буюу 9.040.000 /есөн сая дөчин мянга/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Н.*******гийн цагдан хоригдсон 84 хоногийг торгох ялаар тооцон биечлэн эдлэх ялыг 4.740 /дөрвөн мянга долоон зуун дөч/ нэгж буюу 4.740.000 /дөрвөн сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 9.040.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Н.*******д оногдуулсан 4.740.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Н.*******т оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг, шүүгдэгч Х.*******д оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг тус тус 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.*******аас 10.082.483 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
  7.  Шүүгдэгч Н.*******, Ж.*******, Х.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 5 (тав) ширхэг Си ди дискийг хэргийн хамт хадгалж, Б., Б., О., Э. нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Тээврийн Цагдаагийн газар хүргүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******, Н.*******, Н.*******, Ж.*******, Х.*******, Б.******* нарт урьд авсан  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД