Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/319

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421002440338 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ******* ХХК-ний экскаваторын операторчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* сумын 10 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* . /РД: *******/

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сард иргэн худалдан борлуулахаар үлдээсэн түүний эзэмшлийн Хюсон /HYOSUNG/ маркийн улсын дугаартай мотоциклыг ус ХХК-д өрийн барьцаанд тавьж, улмаар 2024 оны 04 дүгээр сард бусдад худалдан борлуулж олсон орлогоор өөрийн өр, зээлийг дарж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 3,068,628 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч ******* 2023 оны 09 дүгээр сард хохирогч худалдан борлуулахаар үлдээсэн түүний эзэмшлийн маркийн улсын дугаартай мотоциклыг ус ХХК-д өрийн барьцаанд тавьж, улмаар 2024 оны 04 дүгээр сард бусдад худалдан борлуулж олсон орлогоор өөрийн өр, зээлийг дарж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 3,068,628 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний бие Билгүүн гэх танилаасаа түүний гэх нэртэй мотоциклыг нь 2023 оны 11 дүгээр сард эхлээд хэсэг хугацаанд авч үлдсэн. Харин дараа нь тухайн мотоциклыг хүн сонирхоод байхаар нь зөвшөөрөл аваад хүнд зарж өгөх гэж байсан боловч тэр хүн маань авахаа больчихсон. Тухайн мотоцикл нь миний ажиллаж байсан компанийн грашд байсан юм. Би тухайн компанид ажиллаж байх үедээ ...өрөнд орсон. Тухайн төлбөр мөнгөө төлж чадаагүй болохоор захирал грашд байсан мотоциклыг надад өгөхгүй байгаад байсан. Ингээд сүүлдээ би төлбөр мөнгөө төлөөгүй учраас захирал тухайн мотоциклыг зарж борлуулаад миний төлөх ёстой байсан мөнгөө авсан. ...Захиралд мотоциклыг 1,500,000 төгрөгт зарж борлуулах зөвшөөрлийг би өөрөө өгсөн...” гэх мэдүүлэг, хохирогч “... нь 2023 оны 07 дугаар сараас эхлэн мотоциклоо зарчих гээд гуйгаад байсан учраас түүнд 2,500,000 төгрөгөөр худалдан борлуулахаар болж 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр маркийн улсын дугаартай мотоциклыг үлдээж Улаанбаатар хот руу явсан. 4 хоногийн дараа мөнгө явуулна гэж хэлээд миний мотоциклыг авч үлдсэн. ... нь өөрөө худалдан авмаар байна гээд надаас гуйгаад байсан бөгөөд сүүлд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр надаас таньдаг дүү маань авах гэж байгаа юм гэж хэлээд авсан. ... надад 1,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн тул надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч “...Дамно ХХК-ний шинжээчээр маркийн улсын дугаартай мотоциклын хөрөнгийн үнэлгээг үнэлүүлж дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтийн зардал нь 118,000 төгрөг болсон бөгөөд тухайн зардлыг газрын 2024 оны батлагдсан төсвийн зардлаас 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дамно ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд байгууллагын төрийн сан банкны 10007001******* данснаас шилжүүлсэн. Энэ төлбөрийг хариуцлага хүлээж байгаа этгээдээс гаргуулан авах шаардлагатай байна...” гэх мэдүүлэг, гэрч Г.ын “... нь манай ХХК-д 2021 оноос эхлэн 3-4 жил ажилласан. ...2023 оны 08 сарын эхээр ажиллаж байгаад ирэхгүй алга болсон. Тэгээд ирээд манайд хальт ажиллаж байх үедээ 2023 оны намар 9 билүү 10 сард манай грашд мотоцикл авчирч тавьсан. ... манайд ажиллах үедээ хэрэгтэй байна гээд цалингаасаа давуулж мөнгө авах, мөн багаж сэлбэг алга болгох зэргээр манайд 1,500,000 төгрөгийн тооцоотой байсан. Тэгээд тооцоогоо дуусгаагүй байж мотоциклоо авна гээд ирэхээр нь би “тооцоо мөнгөө өгөөд ирж аваарай” гээд мотоциклыг нь өгөөгүй. тэр мотоциклыг өөрийнх нь мотоцикл гээд унаад л яваад байдаг байсан. ...Өөр хүний мотоцикл гэж огт хэлээгүй. өөрөө надад төлөх ёстой байсан 1,500,000 төгрөгийнхөө оронд мотоциклыг нь зараад тэр мөнгөө гаргаж авах зөвшөөрөл өгсөн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч “... ах 2023 оны зунаас эхлээд хар өнгөтэй спорт загварын мотоцикл өөрийнх нь гээд зунжин унасан. Тэгээд сүүлдээ зун дуусаж байх үед нэг клонкийн тэнд ах онхолдоод мотоцикл нь эвдэрсэн. Тэгээд мотоциклоо ажлын грашд авчирч хийгээд байж байгаад өөрөө компанид их өртэй болсон. захирал эхэндээ “ахын дүү өрөө өгөөд мотоциклоо аваарай” гэж байсан ч ах өрөө өгч чадахгүй байсаар байгаад сүүлдээ захирлыг “наад мотоциклоо зараад мөнгөө ав” гэсэн. ...Тэгээд ах надаар дамжуулаад тэр мотоциклыг үзэж хараад авахаар болсон...” гэх мэдүүлэг, гэрч “...Тухайн мотоцикл нь надад ирэхдээ бичиг баримтгүй ирсэн. надад хэлэхдээ захирал танд бичиг баримтыг нь олж өгнө гэж байсан гэж хэлсэн. ..Би дүү гээр дамжуулж  худалдаж авсан. Эзэн нь ус компанид өрөнд орчихоод байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний шинжээчийн дүгнэлт, хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн баримт, хохирогчийн т гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хохирогч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй. Хохирол төлбөрт 1,000,000 төгрөг авсан тул нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 118,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч / /-т олгох, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх т хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгчид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 118,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч / /-т олгосугай.

 

   5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх т хүргүүлсүгэй.

 

   6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА