Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/197

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

Улсын яллагч Г.Ганзориг /томилолтоор/

Хохирогч Н.*******,

Шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.*******ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 185/А дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2407002350227 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******,*******,******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сан техникч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* дүүргийн *******, тоотод оршин суудаг, урьд

Багахангай, ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгуулж эрүүгийн хариуцлага хүлээж байсан,

******* овогт *******ийн *******, /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр согтуурсан үедээ ******* дүүргийн *******, ын тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Н.*******г эр, эмийн хардалтын улмаас хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж, нүүр хэсэгт гараараа цохиж, үснээс зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: хавтаст хэргээс хохирогч Н.*******гийн мэдүүлэг /хх-9-11/, гэрч Н.ийн мэдүүлэг /хх-15/, гэрч н.ын мэдүүлэг /хх-13/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-31-32/, шийтгэлийн хуудас /хх-67/.

Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Т.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Голын эрэг дээр найзуудтайгаа уулзаад тэгээд хариад тоглоомын талбай байж байгаад найзуудтайгаа таараад гэрт нь очиж пиво уугаад тасраад унтаж байтал, Н.******* гаднаас орж ирээд дуудсан харь гэж хэлэхэд нь согтуурхаж өшиглөөд, ширээн дээр хамт унасан. Гадаа гараад Н.*******гийн найзыг алгадсан. Согтуу байсан учир бусад үйл явдлыг сайн санахгүй байна...”  гэв.

 

Шүүгдэгч Н.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр 06 цагийн үед Т.*******ы найзууд, манай нэг найзтай нийлээд пиво уугаад халчихсан байсан. Өдөр Т.*******ы хажууд сууж байхад нэр нь мэдэгдэхгүй ямар ч байсан нэг эмэгтэй хүнтэй чат бичиж байсан. Тэгэхэд нь би хэн юм гээд асуухад огт хариу хэлээгүй. Түүнээс болоод маргаан гараад найзыгаа явъя гээд гэртээ очиж хүүхдээ үлдээчхээд буцаад н.тэй гараад Гродокын арын уулан дээр байж байгаад орой Т.******* ирээд ав гэж залгахаар нь очиход согтуу унтаж байсан. Сэрээтэл залгаагүй байж чи залгаад байхад утсаа авахгүй байсан гэж уурлаад намайг өшиглөж унагаагаад, ширээн дээр үстэж унагаахаар нь зугтаад гартал араас гарж ирээд намайг Н.тэй андуурч цохиод, дахиж намайг цохиод машины түлхүүр надаас нэхээд байсан. Удалгүй цагдаа ирээд Т.*******ыг аваад явсан...”гэв.

    

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар

гаргасан дүгнэлт тайлбар

 

Улсын яллагч...Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.******* нь согтуурсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 03-ний өдөр ******* дүүргийн ******* ын 4/5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Н.*******г эр эмийн хардалтын улмаас маргалдаж түүний хэвлий хэсэгт өшиглөж, нүүр хэсэгт нь гараараа цохиж, үснээс нь зулгааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь дээд уруулын салслаг шар зөөлөн эдийн няцрал, баруун зулайд үсний халзрал, хуйханд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хохирогч Н.*******гийн зүгээс нэхэмжилсэн зүйлгүй, эрүүл мэндийн даатгалын санд хохирогч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардалд 35.396 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч буй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж аюулын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдож ирүүлээгүй, шүүгдэгчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн үндэс, хэргийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох албадлын арга хэмжээ хэрэглэх үндэслэл тус тус байхгүй байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх  дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.******* нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр согтуурсан үедээ ******* дүүргийн *******, ын тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Н.*******г эр, эмийн хардалтын улмаас хэвлий хэсэгт хөлөөрөө өшиглөж, нүүр хэсэгт гараараа цохиж, үснээс зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.******* өгсөн: “...2024 оны 06-р сарын 02-ны орой 20:00 цагийн үед би нөхөр, хүүхэд, мөн нөхрийн найзуудтай гол дээр байж байгаад нөхрийнхөө хажууд сууж байхад нөхөр нэг эмэгтэй хүнтэй чатаар харилцаад байхаар нь би хальт харсан чинь зүрх дараад байсан. Би нөхрөөсөө ямар хүнтэй харилцаад байгаа талаар асуухад нөхөр чи юу яриад байгаа гэхээр нь би чи харуулаач" гэхэд үгүй гэж хэлээд цаашаа утсаар яриад явсан би найз тэй мөн ийн 2 эмэгтэй дүүтэй нь гэр рүүгээ явсан. Би найз тэй буцаж гараад уулан дээр сууж байгаад хоорондоо ирээд байж байхад шөнийн 01:21 минутад манай нөхөр, *******аас чатаар "намайг ирээд авчих" гэж зурвас ирсэн Би нөхөр рүүгээ 4 удаа залгаад утсаа авахгүй байсан. Хэсэг хугацааны дараа Тайвнаа гэх нөхрийн дүү над руу залгаад "******* ах машин аваад явсан чинь алга болчихлоо та хоёр хамт байна уу" гэж асуусан. Тэгээд Тайвнаатай саадан дээр таараад бид гурам хамт нөхрийг хайгаад хороонд явж байхад Тайвнаагийн машин Гандан-Уулын тоот айлын гадаа байсан. Бид гурав тэр айлд орсон чинь нөхөр ******* орон дээр унтаж байсан. Би нөхрийгөө сэрээгээд харихгүй юм уу гэхэд нөхөр намайг гэдэс рүү өшиглөөд жийсэн. Би чи яагаад байгаа юм гээд газар байсан углаашаар нөхрийнхөө гар руу шидсэн чинь нөхөр босож ирээд миний үснээс зулгаагаад бид хоёр хамт ширээн дээр унасан. Би арай гэж гарыг нь тавиулаад ор луу түлхээд гарнаас нь бариад байж байхад тэр айлд байсан 2 ах салгаад намайг гэрээс гаргасан. Би гэрийн гадаа тэй хамт зогсож байхад нөхөр тэр айлаас гарч ирээд ийн нүүр лүү нэг удаа гараараа цохиод газар унасан. Тэгээд надруу дайраад миний хамар уруул хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр үед нэг ах манай нөхрийг цааш нь татаад аваад явсан. Би шууд зугтаагаад хашааны гадаа гартал хамраас цус гараад цусаа арчаад зогсож байхад нөхөр хашаанаас гарч ирээд надаас машины түлхүүр нэхээд над дээр ирсэн. Би машины түлхүүр байхгүй гэж хэлсэн чинь намайг үсдээд намайг газар унагаагаад дээрээс дараад унасан. Нөхөр миний үснээс хоёр гараараа ороож байгаад зулгаагаад байсан. Би нөхрийнхөө доороос арай гэж түлхэж байгаад гарсан. Дэргэд байсан хүмүүс салгаад би нөхрийнхөө ах Нямдорж руу залгаад "танай дүү чинь намайг гудамжинд зодоод байна, та хурдан хүрээд ирээч гэж хэлсэн. Удалгүй Нямдорж ах ирээд нөхөр дахиад над руу дайрах үед Нямдорж ах салгаад *******ыг цаашаа аваад явсан. Би цагдаа руу залгаад согтуу хүн агсам тавиад байна гэж дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг,

/хх-16-18 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.ийн өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 02-ний өдөр ******* дүүргийн *******ны хойно байрлах гол дээр би 2 дүүгийн хамт болон *******, ******* нарын хамт гол дээр байх үед ******* ******* нар маргалдаад тэгээд ******* бид хоёр манай хоер дүүгийн хамт түрүүлээд явчихсан тэгээд бид хоёр уулын энгэр дээр очоод 2.5 литрийн Сэнгүр гэх нэртэй пиво 2 ширхэгийг хувааж уугаад сууж байх үед ******* надад ******* хүрч ирээд авчих гэнээ гэж хэлсэн тэгээд бид хоёр хайгаад ын тоглоомын саад дээр байж байх үед Энхтайван хүрч ирээд бид гурав нийлээд хайсан тэгсэн Гандан Уулын тоотод ******* тасарчихсан унтаж байсан чинь ******* очоод сэрээсэн чинь ******* *******гын цээж гэдэс хэсэг рүү жийгээд унагаачихсан тэгээд босохгүй явахгүй гээд байсан чинь ******* газараас углааш аваад *******ы гар хэсэг рүү цохисон цохих үед ******* босож ирээд *******г үстээд ширээн дээр дараад унагаачихсан тэгэхээр нь гүйж очиж салгаад ******* бид хоёр гараад гэрийн гадаа зогсож байх үед ******* ардаас гарч ирээд миний зүүн хацар хэсэг рүү цохиод намайг газар унагаачихсан тэгээд би нүүрээ дараад сууж байсан чинь ******* хашааны гадаа орилоод байсан тэгэхээр нь би гүйгээд гараад очсон чинь *******гын хамар хэсгээс цус гарчихсан ******* газар үснээс нь чирчихсэн явж байсан тэгээд салгах гээд нэлээн оролдоод тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн тиймэл зүйл болсон...” гэх мэдүүлэг,

/хх-19-21 дүгээр тал/,

 

3.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.Нямдоржийг өгсөн: “...2024 оны 06-р сарын 03-ны шөнө би гэртээ унтаж байхад 03:00 цаг өнгөрч байх үед манай дүү *******ы эхнэр ******* над руу утсаар залгаад та хаана байна гэж асуусан. Хариуд нь би "ах нь гэртээ байна" гэж хэлэхэд "******* намайг зодоод байна" гэж хэлэхээр нь би хаана гэж асуусан чинь утас нь тасарсан. Удалгүй дахин залгаад ын тоотын гадаа байна гэж хэлээд би очсон. Намайг очход ******* нь *******г урдаас нь хувцсаар нь заамдаад боогоод зогсож байсан. Би *******ыг араас нь хүзүү хэсгээр нь гараараа татаж салгаад авсан чинь над руу бас дайрах гээд байсан. Тэгээд байж унагаахаар нь би дахин очиж салгаад *******, нарыг "цагдаа нар иртэл чи Цаанаа очоод байж бай" гэж хэлээд цаашаа нь явуулсан. Тэгтэл ирээд "би Машинаас гар утсаа авна" гээд машин руу явж байхад нь ******* нь ийн Бегес рүү нь өшиглөөд хөөгөөд байхаар нь би *******ыг барьж аваад дээр нь суугаад тайвшруулж байгаад босгоход ******* тэр айл руу орсон. Би өглөө эрт ажилтай байсан болохоор гэр рүүгээ явсан.

/хх-24-25 дүгээр тал/,

 

4.Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 291 дугаар: “Н.*******гын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун зулайд шарх, зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун зулай, зүүн нүдний зовхи, зүүн хацар, чамархай, духны зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт,

/хх-31-32 дугаар тал/

 

5.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-60 дүгээр тал/

 

6.Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-73-76 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хардалтын улмаас халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь хохирогч Н.*******гын нүүр рүү гараараа цохин, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 291 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.******* нь хохирогч Н.*******гын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, цаашид шүүх хуралд оролцохгүй” гэсэн, түүнчлэн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 35,396 төгрөгийг шүүх хуралдааны өмнө төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгч Т.******* нь торгуулийн ялыг оногдуулах боломжтой гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул улсын яллагчийн “...800 нэгжтэй тэнцэх буюу 800.000 төгрөгөөр торгох...” гэх, санал, дүгнэлтийг хүлээн авах зүйтэй гэж үзэв.

 

Харин шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Т.******* нь энэ хэрэгт эд  мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг 800 /Найман зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 /Найман зуу мянган / төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ