Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02788

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2021/02788

Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Г  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, НШШГГ-т холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэртэй төлбөрийн 1 223 322 963 төгрөгийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар Г  ХХК-иас шаардаж буй НШШГГ-т  ажиллагаа хууль бус болохыг болон тус төлбөрийг Г  ХХК нь төлсөн болохыг тус тус тогтоож, битүүмжилсэн данснуудыг сэргээлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэрээр Б.Ч-с486 816 51 ам.доллар, Г  ХХК-иас 340 462 ам.доллар, улсын тэмдэгтийн хураамжийн 31 956 166 төгрөгийг тус тус гаргуулж 216 Якомпанид олгохоор шийдвэрлэсний дагуу Г  ХХК-иас зохих төлбөрийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Иргэн Б.Ч  болон Б групп ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр №BG150022 тоот хувьцаа худалдах, худалдан авах тухай болон Компанийн эрх шилжүүлэх гэрээ хийгдэж Г  ХХК-ийн 100 хувийн хувьцааг нийт 5 500 000 000 төгрөгөөр Б групп ХХК нь худалдан авсан. Тус №BG150022 тоот худалдах, худалдан авах гэрээний 6.2.1-т “Гэрээнд заасан төлбөр шимтгэлийг хугацаандаа багтаан худалдагчид бүрэн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу төлбөрийг хоёр хувааж 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2 000 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 3 500 000 000 төгрөгийг Г  ХХК-иас иргэн Б.Ч д шилжүүлснээр гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дууссан. Тус үнийн дүнд №BG150022 тоот хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэрийн дагуу Турк улсын 216 ЯХХК-д төлөх үлдэгдэл төлбөр 1 223 322 963.7 төгрөг багтсан билээ. Гэрээнд зааснаар 1 223 322 963.7 төгрөгийг Г  ХХК-иас Б.Ч н дансанд шилжүүлснээр Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэрийн биелэлт хангагдсан байна. Мөн тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5-т “Гэрээ байгуулсан буюу эрх бүхий байгууллагад худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн өдрөөс өмнө бусад иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлцлээс үүдсэн зөрчил, өр төлбөр, маргаан болон өөрийн буруугаас компани бусдад учруулсан хохирлыг худалдагч тал буюу Б.Ч  хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Гэтэл НШШГГ-т  нь Монголын олон улсын ба Үндэсний арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэрт тусгагдсан 1 223 322 963 төгрөгийг төлөхийг манай компаниас шаардаж данснуудыг битүүмжилж, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Үүнээс шалтгаалан манай компанийн бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж ихээхэн хэмжээний эдийн засгийн хохирол учирч байна. Г  ХХК нь Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын ** дугаар шийдвэрийн дагуу иргэн Б.Ч н Турк улсын 216 ЯХХК-д төлөх 1 223 322 963 төгрөгийг хариуцан бусдын төлбөрийг өмнөөс нь нэмж төлөх үүрэггүй учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Г  ХХК-ийг татан оролцуулж байгааг хууль бус гэж үзэж байна. Манай компанийн толгой компани болох Б групп ХХК-ийн зүгээс шийдвэр гүйцэтгэгчийн дээрх хууль бус үйл ажиллагааг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд НШШГГ-т холбогдуулан Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгон, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлүүлэх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ***** дугаар бүхий мэдэгдэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ***** дугаар байрны тус бүр 142.2 м.кв 9 ширхэг нийт 1279.8 м.кв бүхий орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02367 дугаар шийдвэрээр хангаж, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны ** дугаар шийдвэрт заагдсан төлбөрийг Б групп ХХК болон Г  ХХК нь иргэн Б.Ч д бүрэн төлсөн болохыг тогтоож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Мөн Б групп ХХК нь Г  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ч д төлбөрийг төлсөн, Б.Ч  нь уг төлбөрийг 216 ЯХХК-д шилжүүлээгүй үйл баримт тогтоогдсон. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бол түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ЕШ2020/00**7 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж болон 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ГХ2020/00158 дугаар гүйцэтгэх хуудсаар 183/ШШ2019/02367 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхийг даалгасан. Гэтэл НШШГГ-т  нь гүйцэтгэх хуудсанд заагдсан шийдвэрийг дутуу биелүүлж, тус төлбөрийг Б.Ч  төлөх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон атал өнөөдрийг хүртэл Г  ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй байна. НШШГГ-т дээрх хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой манай компаниас хүргүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 31-ний 21/10 дугаар албан бичигт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 241 дугаартай мэдэгдэх хуудсаар хүсэлтийг хүлээн аваагүй гэх хариу ирүүлснийг эс зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн **/21 дүгээр албан бичгээр гомдол гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 4/520 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг мөн хүлээн аваагүй. Тус хариу мэдэгдэх хуудсанд дурдсан хариуг эс зөвшөөрч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газарт 2021 оны 9 дүгээр сарын 15-ны 58/2 тоот албан бичгээр гомдол гаргахад тус ерөнхий газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 04/2228 дугаар албан бичгээр гомдол үндэслэлгүй гэсэн хариуг өгсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэртэй төлбөрийн 1 223 322 963 төгрөгийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар Г  ХХК-иас шаардаж буй НШШГГ-т  ажиллагаа хууль бус болохыг болон тус төлбөрийг Г  ХХК нь төлсөн болохыг тус тус тогтоож, битүүмжилсэн дансуудыг сэргээж өгнө үү” гэв.

                                                                                                                                    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэрээр Б.Ч-с486 816 ам.доллар, Г  ХХКомпаниас 340 462 ам.доллар гаргуулж Турк улсын 216 Якомпанид олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Г  ХХК, Б.Ч  нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийг барагдуулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Г  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б групп ХХК-иас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хүсэлт ирүүлсний дагуу үл хөдлөх эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураан авсан. Г  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б групп ХХК-ийн өмчлөлийн зоорийн зориулалттай дараах орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлүүлж, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ногоон нуур гудамж *** дүгээр байрны *** тоот, 142.2 м.кв талбайтай зоорийн зориулалттай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 153 244 700 төгрөгийн 70 хувь болох 107 271 290 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, СБД  талбайтай зоорийн зориулалттай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 153 244 900 төгрөгийн 70 хувь болох 107 271 290 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, СБД  талбайтай зоорийн зориулалттай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 153 244 900 төгрөгийн 70 хувь болох 107 271 430 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ногоон нуур гудамж *** дугаар байрны *** тоот, 142.2 м.кв талбайтай зоорийн зориулалттай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 153 244 900 төгрөгийн 70 хувь болох 107 271 430 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-******** дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ногоон нуур гудамж*** дугаар байрны *** тоот, 142.2 м.кв талбайтай зоорийн зориулалттай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 153 244 900 төгрөгийн 70 хувь болох 107 271 430 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ногоон нуур гудамж *** дүгээр байрны *** тоот, 142.2 м.кв талбайтай зоорийн зориулалттай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 153 244 900 төгрөгийн 70 хувь болох 107 271 430 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ногоон нуур гудамж *** дүгээр байрны *** тоот, 142.2 м.кв талбайтай зоорийн зориулалттай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 153 244 900 төгрөгийн 70 хувь болох 107 271 430 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ногоон нуур гудамж *** дугаар байр *тоот, 142.2 м.кв талбайтай зоорийн зориулалттай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 153 244 900 төгрөгийн 70 хувь болох 107 271 430 төгрөгөөг, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ногоон нуур гудамж *** дугаар байр ** тоот, 142.2 м.кв талбайтай зоорийн зориулалттай орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 153 244 900 төгрөгийн 70 хувь болох 107 271 430 төгрөгөөр үнэлснийг талуудад 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар санал болгох үнийн 50 хувиар оруулах болохыг талуудад мэдэгдсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/Ш32019/05877 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02367 дугаар шийдвэрээр Б групп ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, битүүмжилсэн  эд хөрөнгийг чөлөөлж, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ***** дугаар мэдэгдэлд дурдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ***** дугаар байрны тус бүр 142.2 м.кв, 9 ширхэг нийт 1279.8 м.кв бүхий орон сууцны үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээр хуулийн дагуу  явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүйгээр хүчингүй болгуулахыг хүссэн Г  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г  ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэртэй төлбөрийн 1 223 322 963 төгрөгийн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар Г  ХХК-иас шаардаж буй НШШГГ-т  ажиллагаа хууль бус болохыг болон тус төлбөрийг Г  ХХК нь төлсөн болохыг тус тус тогтоож, битүүмжилсэн данснуудыг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэрээр Б.Ч-с486 816 51 ам.доллар, Г  ХХК-иас 340 462 ам.доллар, улсын тэмдэгтийн хураамжийн 31 956 166 төгрөгийг тус тус гаргуулж 216 Якомпанид олгохоор шийдвэрлэсэн. ... Б.Ч , Б групп ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулагдаж, Г  ХХК-ийн 100 хувийн хувьцааг 5 500 000 000 төгрөгөөр Б групп ХХК нь худалдан авсан. Тус гэрээний гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-д 1 223 322 963.7 төгрөгийг Г  ХХК-иас Б.Ч н дансанд шилжүүлснээр дээрх ** дугаар шийдвэрийн биелэлт хангагдсан. Гэтэл НШШГГ-т  нь уг төлбөрийг төлөхийг манай компаниас шаардаж данснуудыг битүүмжилж, хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан тул уг асуудлаар тус шүүхэд хандан Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгон, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлүүлэх ... тухай нэхэмжлэлийн шаардлагыг НШШГГ-т холбогдуулан гаргаж, тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02367 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл НШШГГ-т  нь өнөөдрийг хүртэл Г  ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бол түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар 1 223 322 963 төгрөгийг Г  ХХК-иас шаардаж буй НШШГГ-т  ажиллагаа хууль бус болохыг, тус 1 223 322 963 төгрөгийн төлбөрийг Г  ХХК нь төлсөн болохыг тус тус тогтоож, данснуудын битүүмжлэлийг сэргээж өгнө үү” гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2019/02367 дугаар шийдвэрээр,

 

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба Арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэрээр Б.Ч-с486.816,51 ам.доллар, Г  ХХК-иас 340.462 ам.долларыг тус тус гаргуулж, Турк улсын хуулийн этгээд 216 ЯХХК-д олгохоор шийдвэрлэсэн,

 

2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Г  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ч  нь Б групп ХХК-тай хувьцаа худалдах худалдан авах гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, Г  ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б групп ХХК-д шилжүүлсэн,

 

            Дээрх гэрээний 4.5-д “...Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэрийн дагуу Турк улсын 216 ЯХХК-д төлөх үлдэгдэл төлбөр 1.223.322.963,7 төгрөгийн шийдвэрийн биелэлтийг хангана...” гэж заасан,

 

Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний нийт дүн 5.5 тэрбум төгрөгийг худалдан авагч Б групп ХХК 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 2.0 тэрбум, 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 3.5 тэрбум төгрөгөөр тус тус Г  ХХК-д, мөн өдрөө Г  ХХК-иас Б.Ч д шилжүүлсэн, 

 

Гэрээний 4.5-д “...Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэрийн дагуу Турк улсын 216 ЯХХК-д төлөх төлбөр 1.223.322.963,7 төгрөгийн шийдвэрийн биелэлтийг хангана...” гэж зааснаар гэрээний дүн 5.5 тэрбум төгрөгт дээрх төлбөр буюу үнийн дүн орсон байх бөгөөд, ...Б групп ХХК шүүхийн шийдвэрийн дагуу төлөх байсан 1.223.322.963,7 төгрөгийг 216 ЯХХК-ийн болон шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлэхээр тохиролцоогүй, Б групп ХХК нь Г  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ч д төлбөрийг төлсөн,  Б.Ч  уг төлбөрийг 216 ЯХХК-д шилжүүлээгүй үйл баримт тус тус тогтоогдох бөгөөд дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байна.

 

          Иймд нэхэмжлэгч Г  ХХК нь Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэрийн дагуу төлөх 1 223 322 963 төгрөгийг Б.Ч д төлж барагдуулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, тус компанид холбогдуулан дээрх шийдвэрийн дагуу төлбөр гаргуулахаар явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, битүүмжилсэн данснуудыг сэргээх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г  ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдох иргэний хэрэгт Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаар шийдвэрийн дагуу төлөх 1 223 322 963 төгрөгийг Б.Ч д төлж барагдуулсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үндэслэлээр тус компанид холбогдуулан дээрх шийдвэрийн дагуу төлбөр гаргуулахаар явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоож, битүүмжилсэн данснуудыг сэргээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  



 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНГӨНТУУЛ