Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/201

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

Улсын яллагч Г.Ганзориг,/томилолтоор/

Өмгөөлөгч Г.Наранбаатар

Хохирогч Н.*******,

Шүүгдэгч Б.*******  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбагана Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 197 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2407001820248 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот , хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, ******* ******* дүүрэгт төрсөн, *******тай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, дүүргийн 3 дугаар хороо, ******* тоотод оршин суудаг,

Урьд Багахангай, ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн сар дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар тэнссэн хянан харгалзах

******* овогт ******* ******* /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч .******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* 2-12 тоотод 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Н.*******ыг хүүхдээ өмөөрлөө гэх шалтгааны улмаас цохиж эрүүл мэндэд "зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Н.******* мэдүүлэг /хх-46-48/ насанд хүрээгүй гэрч Э.ын мэдүүлэг /хх-7/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-67-68/, жолооны үнэмлэхний лавлагаа /хх-19/,

Өмгөөлөгчийн зүгээс:Аюулын зэргийн үнэлгээ /хх-38-40/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хх-67-68/,Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн баримт, хувийн байдалтай холбоотой дансны хуулга,

Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр ойрд таараагүй найзуудтайгаа таараад уусан, Тэгээд эхнэрийг орой ирэхэд нь согтуу хэвтэж байхыг минь хараад  эхнэр уурлаад байж байхад том, бага хүүхдүүд маан хоорондоо хэрэлдээд байхаар нь бага хүүгээ өмөөрөөд том хүүдээ гар хүрсэн...”  гэв.

 

     Хохирогч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бага хүү унтаж байхаар дуудаж сэрээгээд аав чинь хаагуур явсан юм бэ, хэн оруулж ирсэн юм гэж асуусан  чинь юу ч мэдээгүй унтаж байсан тэхээр нь уурлаад хүн гаднаас орж ирж байхад мэдэхгүй унтаад байхдаа яадаг юм бэ гэж уурласан тэгээд дүү нь орж ирэхэд ах нь хаагуур яваад байдаг юм бэ гэхэд аавыгаа хайгаад ирлээ гэсэн чинь юугын хайдын гэгт байхад гэж хэдэхэд нь миний хүү яахаараа намайг хайж болдоггүй юм гээд Б.******* очоод цохиод авахаар нь очоод болиулах гээл бөөн юм болсон...”  гэв.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч Б.*******  нь ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* 2-12 тоотод 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Н.*******ыг хүүхдээ өмөөрлөө гэх шалтгааны улмаас цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хорирол санаатай учруулсан болох хавтас хэрэгт авагдсан шинэчлэн судалсан нотлох баримтуул болоод, хохирогч гэрчийн өгсөн мэдүүлэг зэргээр түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гараж байна.Шүүгдэгч энхбатын хувьд өөрөө үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байдал за хүний хувийн байдал, урьд өмнө нь ял шийтгэгдэж байсан энэ 5 дугаар сарын 6-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн шинж  согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.Хохирогч Н.*******ын зүгээс бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай баримтаар нэхэмжлээгүй харин хохирогч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсантай холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд 35,396 /гучин таван мянга гурван зуун ерэн зургаан/ төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Б.******* нь нөхөн төлсөн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй.Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоног байхгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл за битүүмжлэгдсэн эд хөрөнгө тус тус байхгүй байна.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нь тодорхойлж ирүүлээгүй шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “... Б.*******ад холбогдох  эрүүгийн хэрэгт  гэм буруу эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцуулъя Б.*******ын зүгээс 2024 оны 5-р сарын 6-ны өдөр эхнэртээ хөнгөн гэмтэл учруулж прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчийн хувьд хэрэг гарснаас хойш гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мөн хэргийг хялбаршуулах талаар бол тодорхойлолтын албан тушаалтнуудтай бас очиж уулзаж байсан гэсэн хэдий боловч шүүгдэгчийн хувьд бас холбогдсон хэрэг яллагдагчаар татагдалгүйгээр  9 сард буюу  хэрэг гарснаас хойш 4 сарын хугацаанд бас яллагдагчаар татагдаж хугацаа хойшилсон асуудал байгаа  хэдийгээр шүүгдэгчийн хувьд бас гэм буруу дээрээ маргахгүй байгаа ч гэсэн энэ хэрэг шалгаж байх явцад шүүгдэгчийн хувьд бас ажил тогтвортой эрхлэх боломж бас бололцоо байгаагүй энэ хооронд бас шүүгдэгчийн хувьд хохирогчтой эвлэрч эмчилгээ сувилгаатай холбоотой зардал гаргаж, хохирогчийн зүгээс нэхэмжлээгүй  энэ нь өөрөө шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэх буюу эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал буюу шүүгдэгч одоо эрхэлсэн тодорхой ажилтай хөдөө орон нутагт тээврийн үйлчилгээ эрхэлдэг мөн хохирогчийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл бол байхгүй зэргийг харгалзаж 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...шүүгдэгчийн хувьд хэдийгээр гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа хэдий боловч үр хүүхэд гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг нь бас хэвээр хадгалагдаж байгаа яагаад шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага маань гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой боловч эргээгээд энэ хариуцлага оногдуулж байгаа шийтгэл маань өөрөө бас тэдгээрийн гэр бүл үр хүүхдүүдэд бас нөлөөлөхгүйгээр шийдвэр нь гарвал, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлүүлэх ийм боломжтой гэдэг байдлаар торгох ялын саналыг бас тавьсан учраас шүүх торгох ялын саналын хүрээнд тухайн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгнө үү ...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* 2-12 тоотод 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Н.*******ыг хүүхдээ өмөөрлөө гэх шалтгааны улмаас цохиж эрүүл мэндэд "зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал" эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.******* өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 06-ний өглөө 08:30 цагийн үед гэрээсээ гарахдаа би нөхөртөө би Улаанбаатар хот хавдар судлал луу явлаа намайг иртэл архи битгий уугаарай гэж хэлээд гэрээс Б.*******ын хамт цуг гараад ******* дүүргийн тоотод байх Б.*******ын ээжийн гадаа буулгаад би өөрөө Улаанбаатар хот луу яваад орой 18:00 цагийн үед гэртээ ирэхэд манай нөхөр, хүү хоёр унтаж байхаар нь би ыг сэрээгээд дүү чинь хааччихваа, аав чинь хэн оруулж ирсэн юм бэ гэхэд манай хүү аав гэртээ ороод ирчихсэн байна уу гээд надаас эргүүлж асуухаар нь би ыг өндөр дуугаар чи хүн орж байхад мэдэхгүй хаашаа юм бэ гээд загнахад манай нөхөр сэрчихсэн. Тэгээд манай хүү орноосоо босоод аяга угаах гээд байж байтал гаднаас манай бага хүү орж ирэхэд манай том хүү дүүгээ чи хаачаад ирж байгаа юм бэ гэхэд би аавыг хайж байгаад илээ гэхэд нь юуг нь хайдгийн хэлээд гараад явахгүй юмаа хий гэхэд ******* орноосоо босч ирээд намайг хайхаар чи яадаг юм бэ, ямар том болчихсон юм бэ, гөлөг минь ална шүү гэж хэлэхэд нь за за дуугүй бай, унтаачдээ тэгээд гэж хэлэхэд нь чи ээжийнхээ талд ордог биз дээ гээд ын зүүн хацар луу гараа атгаж байгаад цохихоор нь би *******ыг чи болиочээ гараа атгаж байгаад цохиод байхдаа яахав дээ гэхэд ******* яадгийн энийгээ харж байгаа биз дээ алчихъя гээд ын гарнаас чирээд буйдан луу түлхээд цохиход нь би *******ыг болиулах гээд дундуур нь ороход болихгүй хүүхэд лүүгээ дайраад байхаар нь би бага хүүгээ цагдаа дууд гэхэд Төгөлдөр цагдаа дуудсан. Дараа нь би цагдаагийн байгууллага луу дахин залгаж дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг,

/хх-12-14 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Э. өгсөн: “...2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ унтаж байгаад 17 цагийн үед манай ээж намайг сэрээсэн тэгээд би сэртэл манай аав ******* гэрийн хойморт шалан дээх унтаж байсан, харин манай дүү байхгүй байсан удалгүй гаднаас дүү орж ирсэн би дүү аас "Чи яагаад гэрээс гарсан юм, хаагуур явж байгаад ирж байгаан" гэтэл "Аавыг хайж байгаа ирлээ" гэхээр нь "Аавыг юунд нь хайдаг юм, гэртээ ирчихсэн унтаж байгаа биздээ" гэж уурлангуй хэлтэл манай аав ******* сэрээд над руу "Намайг хайж болдоггүй юм уу" гээд над руу усны савны таг, халуун сав зэргийг шидээд намайг зодсон энэ үед манай ээж аавыг болиулах гээд орж иртэл манай аав ******* нь ээж *******ыг гарын бугалга хэсэг рүү 4-5 удаа цохисон, Манай аав ******* нь өмнө ингэж зодож байгаагүй, харин сая согтуу байхдаа надад уурлаж байсан бүх зүйлсээ хурааж байгаад зодсон байх гэж бодож байна. Би өмнө нь гар утсаа гээсэн мөн аав хөдөө ажиллаж байх хугацаанд манай аав ээжийг хардаад "Ээж чинь хаана байна, гэрээс гарсан уу" гэх мэт зүйлсийг асууж шөнөөр залгадаг байсан заримдаа орой байсан учраас заримдаа хичээл сургуультай байхад залгахаар нь би авдаггүй байсан юм энэ бүхнийг бодож байгаад намайг зодсон бай ....” гэх мэдүүлэг,

/хх-51-52 дугаар тал/

 

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 253 дугаар: “Н.******* биед зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт,

/хх-67-68 дугаар тал/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-104 дүгээр тал/

 

  1. Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд

/хх-78 дугаар тал/

 

  1. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-111-116 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Н.*******ыг цохин, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 253 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Н.*******ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй, эрүүл мэндийн даатгалын санд 35,396 төгрөг төлсөн тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч Б.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ