| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/02972/И |
| Дугаар | 183/ШШ2021/02750 |
| Огноо | 2021-11-29 |
| Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2021/02750
| 2021 оны 11 сарын 29 өдөр |
| Дугаар 183/ШШ2021/02750 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.А
Хариуцагч: Т.Г
Хариуцагч: Ц.М
Өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: .....шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.АХан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам/17080/ наадамчдын зам гудамж **** дугаар байр **** тоот хаягтай байрыг 2020 онд худалдан авч, 2021 оны **** дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн Ү-********** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ гарч уг байрны хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл миний байрыг миний зөвшөөрөлгүй Т.Г нар эзэмшиж, ашиглан чөлөөлж өгөхгүй байгаа тул миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам/17080/ наадамчдын зам гудамж **** дугаар байр **** тоот орон сууцыг Т.Г , Ц.М нарын хууль бус өмчлөлөөс чөлөөлж өгнө үү” гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний нөхөр Ц.М бид хоёр 2020 оны **** дугаар сард Хүннү вилла хотхоны 000 49 м.кв байрыг зарна гэх зарын дагуу зуучлагч ажилтантай очиж уулзан, тухайн байрыг 85 000 000 төгрөгөөр авахаар болж Ш ХХК-тай гэрээ байгуулан, 78 000 000 төгрөгийг бэлнээр, 2 000 000 төгрөгийг нь дансаар төлж, үлдэх 5 000 000 төгрөгийг **** дугаар сарын 18-ны өдөр компанийн дансанд нь шилжүүлсэн. Тухайн мөчид бидэнд зөвхөн байрны түлхүүрийг өгч байрны гэрчилгээ, эсвэл захиалгын гэрээг өгөөгүй бөгөөд энэ тухай асуухад “хэд хоногийн дараа захиалгын гэрээг шилжүүлээд өгье, яг одоо шилжүүлэх гэхээр 3 дахин дамжигдсан захиалгын гэрээг нотариат дээр баталж өгөхгүй байна, 2-3 компанийн материал солилцооны хөлсөөр дамжиж явсан байр, манайх өмнөх эзэнд нь бага зэрэг төлбөрийн үлдэгдэлтэй тул гүйцээж өгөөд, ирэх долоо хоногт бичиг баримтыг чинь өгнө, одоо худалдах, худалдан авах гэрээ хийгээд, компанийн санхүүгийн тамгатай орлогын баримт өгнө” гэж хэлсэн тул итгээд, түлхүүр хүлээлцэх баримтад нөхөр Ц.М гарын үсгээ зурж, бид байрандаа нүүж орсон. Хэлсэн хугацаанд нь бичиг баримтаа авахаар шаардахад ажлын зовлонгоо ярьж хугацааг хойшлуулж байсан бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын сарын 13-ны өдөр н.******* гэх хүнтэй утсаар ярьж, залилуулснаа ойлгосон. н.******* Ж.******* 2020 оны **** дугаар сард байраа худалдах зар тавьснаар Д.Б холбогдож байрыг нь худалдаж авахаар тохиролцож, түлхүүрийг хүлээж аваад байрыг бид 2-т дамжуулан зарсан, тухайн үед уг байрны бичиг баримт угаасаа гараагүй байж байгаад 2021 оны **** дугаар сард н.*******ын нэр дээр гарсныг сая шүүхэд ирээд мэдсэн. Ингээд бид тус шүүхэд Д.Б мөнгөө гаргуулан авах талаар нэхэмжлэл гаргасан байгаа. Нэхэмжлэгч нар Д.Б байрны төлбөрт мөнгө авсан байдаг, бидний хувьд 85 000 000 төгрөгөө буцаагаад авчих юм бол байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ань хариуцагч Т.Г , Ц.М нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын гудамж, 000орон сууцыг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Миний бие тус байрыг 2020 онд худалдан авч, улсын бүртгэлийн Ү-000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээгээр хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл тус байрыг миний зөвшөөрөлгүй Т.Г , Ц.М нар эзэмшиж, ашиглаж байх тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү” тайлбарласан.
Иргэний хуулийн 10**** дугаар зүйлийн 10****.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 10****.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 10****.3-т “Энэ хуулийн 10****.1, 10****.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан байна.
Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөлүүд бүрдэх ёстой.
Хавтас хэрэгт авагдсан 2021 оны **** дугаар сарын 25-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын гудамж, 000хаягт байрлах, 49.1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ж.А-г бүртгэсэн үйл баримт тогтоогдох бөгөөд Э.******* нь дээрх шаардлагыг гаргах эрхтэй, Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “...Бид Ш ХХК-иас тус орон сууцыг 85 000 000 төгрөгөөр худалдан авч гэрээ байгуулсан. 2021 оны 9 дүгээр сарын сарын 13-ны өдөр Г.У гэх хүнтэй утсаар ярьж, залилуулснаа ойлгосон. Бид Д.Б 85 000 000 төгрөгөө авчихвал байрыг чөлөөлөхөд татгалзахгүй” гэж тайлбарласан.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан Ш ХХК, Ц.М нарын хооронд 2020 оны **** дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн баримт, Ц.М Хаан банк дахь 00 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр хариуцагч нар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 85 000 000 төгрөгөөр худалдан авахаар Ш ХХК-тэй гэрээ байгуулсан, байрны үнийг бүрэн төлж барагдуулсан үйл баримт тогтоогдох боловч дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан шаардлагыг хангаагүй. е
Түүнчлэн хариуцагч нар Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж, 183.3-т “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн жинхэнэ эзэмшигчийг үнэн зөв тогтоохын тулд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байгаа этгээд бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй” гэж тус тус заасан эрхээ хэрэгжүүлсэн, бүртгэлийн байгууллага болон захиргааны шүүхэд хандсан талаарх баримтгүй байна.
Иймд хариуцагч нарт Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хууль ёсоор эзэмшил үүссэн болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 10**** дугаар зүйлийн 10****.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам, Наадамчдын гудамж, 000орон сууцыг хариуцагч Т.Г , Ц.М нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11****, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 10**** дугаар зүйлийн 10****.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүүшийн ам /17080/, наадамчдын гудамж, 000хаягт байрлах, 49.1 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-000 дугаар бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг хариуцагч Т.Г , Ц.М нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5**** дугаар зүйлийн 5****.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ