Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/347

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч П.Пагма нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Мэндбаяр

Иргэдийн төлөөлөгч Ц.Хишигмөнх

Шинжээч

Гэрч *******, *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандах

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000002 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, өвөө, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг Баруун барьхан гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт өөрийн төрсөн дүү үл ялих зүйлээр маргалдан улмаар биеийн цээж, хэвлий, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохой, баруун гуян тус газарт нийт 6 удаа хутгалж, хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учруулж алахыг завдсан  гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед айж сандарсны улмаас хутга хэрэглэсэн. Дүү маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ирэх бүрд би айдаг. Өмнө нь нэг удаа тоосгодуулж хохирол учирч байсан. нь хаалга нүдээд байхаар нь би ямар нэгэн зүйл болж магадгүй гэж бодоод хутга авч гарсан. Тухайн үед над руу мод авч дайрахаар нь би  доош суугаад хутга хэрэглэсэн. Надад дүүгээ алах санаа зорилго байгаагүй...” гэв.

Шинжээч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Дээрх цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн гэмтлүүдийн улмаас хохирогч эмнэлгийн тусламж аваагүй бол тодорхой хугацааны дараа амь нас хохирох аюултай байсан...” гэв.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд: “...Мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Гэрч ******* шүүх хуралдаанд: “...Мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Ц.Хишигмөнх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийг уншиж танилцсан. Хүний биед хохирол учруулсан учир хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй. Гэр бүлийн нөхцөл байдлыг нь шийдвэр гаргахдаа харгалзан үзнэ үү. Мэс хүний биед хохирол учруулна гэдгийг мэдэж байгаа тул хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 сарын 25-ны өдөр, өдөр нь бой хийгээд орой дууссан. Бой хийж дууссаны дараа , бид 3 архи уусан юм. Шөнө архиа ууж дуусгаад гэр рүүгээ харьсан. Гэртээ харьснаас хойш болсон үйл явдлыг санахгүй байна. Намайг ухаан ороход хутгалсан байсан. Зүүн гарны мөр, тохой хэсэгт зүсэгдсэн, гэдэс, хавирга болон гуя хэсэгт хутгаар хатгасан байсан...” гэх,  “...Ах бид хоёр гадаа зодолдоход хажууд хэн ч байгаагүй. Харин гэрт ээж , өвөө нар байсан өөр хүн байгаагүй. Одоо миний биеийн байдал хэвийн болсон ямар нэгэн зовуурь байхгүй. Надад цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй...” гэх,  “...Би хэрэг болдог өдөр нэлээн архи ууж согтсон байсан. Би өмнө нэг удаа ах руу тоосго шидэж байсан. Би архи уухаараа гэр орныхоо хүмүүст агсам согтуу тавьчих гээд байдаг. Би өөрөө бол сайн мэддэггүй. Хэрэг болдог өдөр би гэртээ шөнө согтуу очсон. Тэгээд аав, ээж, ахын үгэнд нь ороогүй тэрнээс болж намайг хутгаар хатгасан байх. Тэгэхээр миний буруутай үйлдлээс болсон  гэж бодож байна...” гэх мэдүүлгүүд /1-р хх-ийн 23-24, 26, 89/

Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү болох нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэх айл руу бой хийхээр явсан. Тухайн өдрийнхөө шөнийн 03 цагийн орчимд ыг гэрт нь хүргэж ирсэн. ... “гадаа гарж хөрзөн гаргана” гээд байх шиг байсан. Тэгээд төрсөн ах нь “харанхуй шөнө болж байна, одоо унтаж амар” гэхэд нь согтуурхаад хэрүүл маргаан үүсгээд гадагшаа гараад явсан. ыг гадагшаа гарахад нь гэрийнхээ хаалгыг хаасан. Удалгүй хаалга угзарч татаад байхаар нь араас нь гарсан. Гарсан даруйдаа тэр хоёр гэрийн гадаа ноцолдоод байх шиг байсан. Ноцолдож байснаа ыг чирээд гэр рүү оруулж ирсэн. Гэрт оруулж ирэхээр нь харсан чинь ыг энэ тэнд нь хутгаар зүссэн байсан. Эмнэлэг хурдан дууд гэсэн чинь утасны сүлжээ болохгүй гийнх руу явган яваад утсаар ярьсан. ...Хоёр гарны мөр, тохой хэсэгт нь зүссэн байсан. Гэдсэнд нь бас хутгалж гэдэс нь наашаагаа ил гарч ирсэн, гуя хэсэгт нь бас зүссэн байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30/

Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 сарын 25-ны өдөр би , нарын хамт 50 гаруй хонь бой хийсэн. Оройхон бид 3 ганц хоёр шил архи уусан. Шөнө 3 цагийн орчимд гэр рүүгээ харъя гээд би хүргэж өгсөн. Гэрт нь оруулаад орон дээр унтуулж амраагаад “ах нь явлаа шүү, одоо амраарай” гэж хэлээд би гэр рүүгээ буцсан. Тэгтэл 2 цаг орчмын дараа ын ах манай гэрт ирээд “утсаараа яриулчих манайд сүлжээ орохгүй байна” гэхээр нь би утсаараа яриулсан. Утсаар ярьж дуусчихаад надаар буцаад гэртээ хүргүүлсэн. Би гэр рүү нь хамт ороход ыг байшингийнхаа баруун талд хэвтүүлээд дээгүүр нь хучсан байсан. ыг хүргэж өгөхөд биед нь ямар ч гэмтэл шарх байгаагүй. Өдөр нь хонио бойлчихоод шөнө нь гэртээ харьсан. шөнө утсаар ярихдаа “би хамаагүй ноцолдож байгаад сандраад мэс хүргэчихлээ” гэж хэлээд манайд ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* сумын Эрүүл мэндийн төвд туслах ажилтнаар ажилладаг юм. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5 цагийн орчимд сумын 1 дүгээр багт нь бусдад хутгалуулсан гэх дуудлаганд эрүүл мэндийн төвийн бага эмч , жолооч нарын хамт явсан. Бид нарыг очиход ыг орон дээр хэвтүүлсэн байдалтай байсан. Гэдсэндээ нэлээн гүн хутгалуулсан харагдсан. Гэдэс нь гараад ирчихсэн байсан. Тэгээд гар хөл, цээж гээд 7-8 удаа зүсэгдсэн харагдсан. ыг төрсөн ах нь “би хутгалчихсан” гэж байсан. Очоод шууд боолт хийгээд яаралтай сумын эмнэлэгт авч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5 цагийн орчимд сумын 1 дүгээр багт нь бусдад хутгалуулсан гэх дуудлаганд эрүүл мэндийн төвийн бага эмч , туслах ажилтан нарын хамт явсан. Сумын төвөөс 40 орчим километр газарт тус хэрэг болсон. Очиход гэдийн гадаа баруун урд хэсэгт цасан дээр цус болсон байсан. Гэрт ороход орон дээр даавуугаар биеэ хучаад хэвтэж байсан. Даавууг авахад ын гэдсэнд гүн хутгалж дотор гэдэс нь гарч ирсэн байдалтай, биеийн зарим хэсэгт зүсүүлсэн байсан. ... нь би дүүгээ хутгалчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн ажилтай. ...Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ” гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс гэх хүний биед гэмтэл учирсан явдалд буруутай этгээдээс 2,095,000 төгрөгийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93/

Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн хэрэг болсон өдөр гэртээ эхнэр болон нарын хамт унтаж байсан бөгөөд шөнө /хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна/ хүү нь нэлээн согтуу байдалтай ирсэн. Тэгээд буцаад гарахаар нь ийг дүүгээ унтуулаачээ гэж хэлсэн. Тэрнээс хойш сайн мэдэхгүй байна. Тэгээд түргэн /эмнэлэг/ ирээд аваад явсан. Тэгэхэд л нь ыг хутгалсан гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цонх тогшихоор нь харсан чинь гэрт орж ирээд “дүү ыг хутгалчихлаа утсаар чинь дуудлага өгье” гэж хэлээд утсаар ярьсан. Тэгээд дуудлага өгчихөөд яваад өгсөн. ... нь юунаас болж дүүгээ хутгаар хатгасан талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/

Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 сарын 25-ны өдөр гэх айлд хонь бойлох гээд ын хамт очсон. Тэгээд , бид гурав 50 орчим хонь барьж бойлсон. Ингээд орой болсон тул бид гурав машинтай нь сум орж ганц шил архи аваад буцаад гэрт нь ирсэн. Тэгээд бид гурав ганц шил архиа уучихаад би арын өрөөнд нь унтаад өгсөн. Өглөө боссон чинь нь дүү ыг хутгалаад эмнэлэг, цагдаа ирж аваад явсан гэж байсан. ...Бид гурав ямар нэг хэрүүл маргаан хийгээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107/

 

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 11 сарын 26-ны шөнө гэртээ ээж , өвөө нарын хамт унтаж байхад 02-03 цагийн хооронд төрсөн дүү архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд хэсэг хэвтэж байгаад хөрзөн хураана, гарлаа гэсэн. Тэгэхээр нь ээж “чи шөнө хөрзөн хураана гэж юу байдаг юм унтаж амар” гэсэн. Тэгсэн “та нар намайг ажил хийдэггүй гэдэг биз дээ” гээд гарна гээд ээжийг түлхсэн. Тэгэхээр нь би “чи яах гээд байгаа юм бэ унтаж амар” гэхэд чамд хамаагүй гээд гадагшаа гарсан. Гадаа гарахаар нь би хаалгаа түгжчихсэн. Тэгсэн удаагүй хаалгаа цохиод татаад орох гээд байсан. Тэгэхээр нь би юмыг яаж мэдэх үү гартаа юм барьсан байж магадгүй гэж бодоод миний анд авч явдаг хутгаа орныхоо ширдэг доороос аваад хаалгаа онгойлгосон. Тэгсэн намайг чирч татаж гаргаад гартаа мод бариад цохих гээд далайхаар нь би доошоо суугаад хутгаар хэд хэдэн удаа хатгасан. Тэгэхэд зугтаахаар нь би гэр рүү ороод хальт суугаад хаашаа явчихав гэж бодоод гарсан чинь гэрийн баруун урд цасан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь гэр рүү чирч оруулаад гэх айл руу очиж түргэн дуудсан. Би тухайн үед айж сандраад ыг хэдэн удаа хутгалснаа мэдээгүй. Харин аймагт ирж сахиж байхдаа 6 удаа хутгалснаа мэдсэн. тухайн үед намайг цохих гээд далайсан, гэхдээ цохиж чадаагүй. өмнө нь архи уусан үедээ тоосгоор миний толгойнд цохиж байсан. Сая бас цохих байх гэж бодоод айсандаа хутга барьсан. ын согтолт гайгүй байх шиг харагдсан, би архи уугаагүй байсан. ...ыг согтуу ирэх болгонд манай гэрийнхэн айдаг юм. Тухайн үед согтуу ирээд гадаа гараад мод бариад цохих гээд хаалга гаднаас татаад байсан. Хаалга эвдрэх гээд байсан болохоор айж сандарсандаа хаана нь хэдэн удаа яаж хатгаснаа мэдээгүй. Дүүгээ бол алах санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60, 2-р хх-ийн 06/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 тоот дүгнэлтэд:

1. биед цээжний баруун хажуу хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, баруун уушгины дунд дэлбэнд хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун цээжний хөндийн цус, хий хуралдалт, хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохой, баруун гуяны зүсэгдсэн шарх, баруун бугалга, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.4. Дээрх цээж, хэвлийн хөндийн хатгагдаж нэвтэрсэн шарх, баруун мөр, зүүн бугалга, зүүн тохой, баруун гуяны зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, баруун бугалга, тохойнд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

5. Цээжний баруун хажуу хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх, баруун уушгины дунд дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун цээжний хөндийн цус, хий хуралдалт, хэвлийн зүүн доод хэсгийн хатгагдаж нэвтэрсэн шарх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун мөр, зүүн бугалга, зүүн тохой, баруун гуяны зүсэгдсэн шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалга, тохойны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /1-р хх-ийн 47-50/

 

Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн 23 тоот дүгнэлтэд:

1. овогтой ын /РД: / сэтгэцийн байдалд эмгэг өвчин тогтоогдохгүй байна.

2. Н. нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. Н. нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаггүй ба холбогдох өвчний түүх байхгүй байна. /1-р хх-ийн 110-112/     

Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн 17 тоот дүгнэлтэд:

1. *******ийн /РД: / сэтгэцийн байдалд эмгэг өвчин тогтоогдохгүй байна.

2. ******* нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. ******* нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаггүй ба холбогдох өвчний түүх байхгүй болно.

4. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна. /1-р хх-ийн 117-119/          

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 13 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн объектууд нь биет байдлаар байх тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгийн даавуун өмдөнд баруун шуумгийн баруун дээд оёдлоос доош 36 см баруун хажуугийн оёдлоос 5 см зайд 2 см урттай гэмтэл байна.

Хар саарал өнгийн ноосон өмдөнд баруун шуумгийн дээд оёдлоос доош 37 см, дотор оёдлоос баруун тийш 19 см зайд 2 см хэмжээтэй гэмтэл байна.

3. Гэмтлүүд нь зах ирмэг жигд, суналтгүй, ирмэгүүд нийлж нэг бүхлийг үүсгэж, утасны зах ирмэг бохирлогдоогүй байх тул хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна.

4. Гадаргуун хэсгээс арчдас авч үзэхэд цусаар бохирлогдож байсан шинж тэмдэг илэрч байна гэжээ. /1-р хх-ийн 124-126/

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14 тоот дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн бариултай хутган дээрээс гарын мөр илэрсэнгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн бариултай хутган дээрээс биологийн гаралтай ул мөрөөр бохирлогдож байсан шинж тэмдэг илэрч байна гэжээ. /1-р хх-ийн 134-135/

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 975 тоот дүгнэлтэд:

1. Хохирогч сэтгэцэд // тухайн гэмт хэргээс шалтгаалан сэтгэл зүйн гэмтэл, гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд байна.

2. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаар байна.

3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна гэжээ. /2-р хх-ийн 01-02/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 08/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 09-13/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 14/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-17/

- Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 62-64/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 65/

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 77-78/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 79/

- Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 80-81/

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 82-84, 85-87/

- Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын мэдээлэл /1-р хх-ийн 142-143/

- Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 145/ болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн *******ийн гэр бүлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлт, дүү хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хохирогч эмнэлгийн ор хоногийн төлбөр төлсөн бэлэн мөнгөний баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар: Хүрэн өнгийн бариултай хутга 1 ширхэг, хохирогч өмсөж явсан гэх 2 ширхэг өмдийг шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд мэтгэлцээний үндсэн дээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алахаар завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

 

Хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Н. нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт байх гэртээ согтуу орж ирсэн бөгөөд шөнө гарч “хөрзөн гишгэнэ, та нар намайг юу ч хийдэггүй гэдэг биз дээ” гэж гэрийнхэндээ агсан тавьж “унтаж амар” гэж хэлсэн ээж ийг түлхэн холдуулж гарч явсан байна. Улмаар ыг гэрээсээ гарахад  нь хаалгаа түгжсэн ба хаалга балбаад байхаар нь гадаа гараад түүнтэй ноцолдох явцдаа хохирогчийг хэд хэдэн удаа хутгалсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******, хохирогч Н. нар нь төрсөн ах дүүс бөгөөд  өндөр настай ээж, хойд аав, сэтгэцийн өвчтэй эмэгтэй дүүгийн хамт Дорнод аймгийн ******* суманд айлын хуц, ухна харж амьжиргаагаа залгуулдаг, хохирогч Н. өмнө нь шүүгдэгч *******ийн толгойн тус газар нь тоосгоор цохиж байсан, байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж  гэрийнхэндээ агсан тавьж айлгадаг болох нь шүүгдэгч *******ийн “... өмнө нь архи уусан үедээ тоосгоор миний толгойд цохиж байсан. Сая дахин цохих байх гэж бодоод айсандаа хутга барьсан. ...ыг согтуу ирэх болгонд манай гэрийнхэн айдаг юм. Тухайн үед согтуу ирээд гадаа гараад мод бариад цохих гээд хаалга гаднаас татаад байсан, хаалга эвдрэх гээд байсан болохоор айж сандарсандаа хаана нь хэдэн удаа яаж хатгаснаа мэдээгүй. Дүүгээ бол алах санаа зорилго байгаагүй” гэх мэдүүлэг, хохирогч “...Би хэрэг болдог өдөр нэлээн архи ууж согтсон байсан. Би өмнө нэг удаа ах руу тоосгоор цохиж байсан. Би архи уухаараа гэр орныхоо хүмүүст агсам согтуу тавьчих гээд байдаг. Би өөрөө бол сайн мэддэггүй. Хэрэг болдог шөнө би гэртээ согтуу очсон тэгээд аав, ээж ахын үгэнд нь ороогүй тэрнээс болж намайг хутгаар хатгасан байх, тэгэхээр миний буруутай үйлдлээс болсон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг, *******ийн гэр бүлд хийсэн нөхцөл байдлын дүгнэлт, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Туяамандахын “...Миний үйлчлүүлэгчийг хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байх тул миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал юм.

“Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал, хуурмаг мэдээ тараах зэрэг хэлбэрээр илэрдэг. Түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгтэй байдалд оруулж хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотны хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болдог онцлогтой.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө 02 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг байх гэртээ өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтанд оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн “...2023 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө гэртээ ээж , өвөө нарын хамт унтаж байхад 02-03 цагийн хооронд төрсөн дүү архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд хэсэг хэвтэж байгаад хөрзөн хураана, гарлаа гэсэн. Тэгэхээр нь ээж “чи шөнө хөрзөн хураана гэж юу байдаг юм унтаж амар” гэхэд “та нар намайг ажил хийдэггүй гэдэг биз дээ” гэж хэлээд “гарна” гээд ээжийг түлхсэн. Тэгэхээр нь би “чи яах гээд байгаа юм бэ, унтаж амар” гэхэд чамд хамаагүй гээд гадагшаа гарсан. Гадаа гарахаар нь би хаалгаа түгжчихсэн. Тэгсэн удаагүй хаалгаа цохиод татаад орох гээд байсан. Тэгэхээр нь би юмыг яаж мэдэх үү гартаа юм барьсан байж магадгүй гэж бодоод анд авч явдаг хутгаа орныхоо ширдэг доороос аваад хаалгаа онгойлгосон. Тэгсэн намайг чирч татаж гаргаад гартаа мод бариад цохих гээд далайхаар нь би доошоо суугаад хутгаар хэд хэдэн удаа хатгасан...” гэх мэдүүлэг, хохирогч “...Ах бид хоёр гадаа зодолдоход хажууд хэн ч байгаагүй. Харин гэрт ээж , өвөө нар байсан өөр хүн байгаагүй. ...Би хэрэг болдог өдөр нэлээн архи ууж согтсон байсан. Өмнө нэг удаа ахыг тоосгоор цохиж байсан. Би архи уухаараа гэрийнхэндээ агсам согтуу тавьчих гээд байдаг. Би өөрөө бол сайн мэддэггүй. Хэрэг болдог өдөр би гэртээ шөнө согтуу очсон. Тэгээд аав, ээж, ахын үгэнд нь ороогүй тэрнээс болж намайг хутгаар хатгасан байх. Тэгэхээр миний буруутай үйлдлээс болсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч *******ийн “...Миний хүү болох нь 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэх айл руу бой хийхээр явсан. Тухайн өдрийнхөө шөнийн 03 цагийн орчимд ыг гэрт нь хүргэж ирсэн. ... “гадаа гарж хөрзөн гаргана” гээд байх шиг байсан. Тэгээд төрсөн ах нь “харанхуй шөнө болж байна, одоо унтаж амар” гэхэд нь согтуурхаад хэрүүл маргаан үүсгээд гадагшаа гараад явсан. ыг гадагшаа гарахад нь гэрийнхээ хаалгыг хаасан. Удалгүй хаалга угзарч татаад байхаар нь араас нь гарсан. Гарсан даруйдаа тэр хоёр гэрийн гадаа ноцолдоод байх шиг байсан. Ноцолдож байснаа ыг чирээд гэр рүү оруулж ирсэн. Гэрт оруулж ирэхээр нь харсан чинь ыг энэ тэнд нь хутгаар зүссэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.гийн “...ын ах манай гэрт ирээд “утсаараа яриулчих манайд сүлжээ орохгүй байна” гэхээр нь би утсаараа яриулсан. Утсаар ярьж дуусчихаад надаар буцаад гэртээ хүргүүлсэн. ... шөнө утсаар ярихдаа “би хамаагүй ноцолдож байгаад сандраад мэс хүргэчихлээ” гэж хэлээд манайд ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч “...ыг төрсөн ах нь “би хутгалчихсан” гэж байсан. Очоод шууд боолт хийгээд яаралтай сумын эмнэлэгт авч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч ... нь би дүүгээ хутгалчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч *******гийн“...Би тухайн хэрэг болсон өдөр гэртээ эхнэр болон нарын хамт унтаж байсан бөгөөд шөнө хүү нэлээн согтуу байдалтай ирсэн. Тэгээд буцаад гарахаар нь ийг дүүгээ унтуулаачээ гэж хэлсэн. Тэрнээс хойш сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг  хийсэн тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн  шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч *******ийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өөрчилж, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтанд оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг 2 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Хохирогч эрүүл мэндэд шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, эмчилгээний зардалд нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2,095,000 төгрөгийг зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардал төлбөрийн мэдээллийн баримт зэргээр тогтоогдож байна. Шүүхийн шатанд шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 300,000 төгрөг төлж баримтыг шүүхэд ирүүлжээ. Иймд эрүүл мэндийн даатгалын санд төлөгдөх 2,095,000 төгрөгөөс шүүгдэгчийн төлсөн 300,000 төгрөгийг хасаж 1,795,000 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид  төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн бариултай 1 ширхэг хутга, хохирогчийн өмсөж байсан 2 ширхэг өмд зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтанд оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******өөс даатгуулагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 1,795,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

 

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн бариултай 1 ширхэг хутга, хохирогчийн өмсөж байсан 2 ширхэг өмд зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА

  ШҮҮГЧИД                                       Л.БАТЖАРГАЛ

                                                   П.ПАГМА