Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2015/ШЦТ/098

 

205.07.07 98

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч *******

Нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа

Хохирогч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 205 оны 06 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 975 оны 08 сарын 06-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ******* бүл 2,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 203 оны дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг дэвсгэр ******* ******* гэх газраас хохирогч *******ын эзэмшлийн 7 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж хохирогч *******т бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжпэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 203 оны дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг дэвсгэр ******* ******* гэх газраас хохирогч *******ын эзэмшлийн 7 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж хохирогч *******т бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан ...

-хохирогч *******ын 203 оны сарын 25-26-нд шилжих шөнө ******* сумын -р баг ******* ******* гэх газраас 7 тооны адуугаа алдсан юм. Адуугаа хайж Бөмбөгөр, Баацагаан, Баян-Овоо сумдын нутгаар явж нилээн хугацаа өнгөрсөн. 204 оны 05 сарын 08-ны өдөр миний алдсан гэх 7 тооны адуунаас тооны зээрд адуу гүйж ирээд адуун дотороо байж байсан чинь манай нэг тооны адууны араас гэх хүн ирэхээр нь би тэр хүнтэй уулзаад миний алдсан адуу байна. хаанаас ирсэн талаар асуухад ******* гэх хүн надад 203 оны 2 сард 2 адуугаар миний машиныг сольж авсан гэхээр нь очиж үзэхэд миний адуу мөн байсан тул хэсгийн төлөөлөгч тай х*******т нийт 2 тооны адууг хүлээж авсан. Хохирол гомдлоо бүрэн барагдуулж авсан. Энэ хүнд хөнгөн ял оноож өгнө үү гэх мэдүүлэг

-Гэрч Т.Сүрэндул*******ын: 203 оны дүгээр сарын 25-26 шилжих шөнө манайх 7 тооны адуугаа алдсан юм. Тухайн үед 7 тооны адууг хайж манай нөхөр Ганбаатар Баацагаан сум, Бөмбөгөр сум, Баян-овоо сумын нутгаар явж хайсан боловч олдоогүй ,сураг гаргаагүй. Тэгээд 204 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай алдсан гэх 7 тооны адуунаас зээрд зүсмийн адуу гүйгээд ирсэн. Уг манай зээрд зүсмийн адууны араас 3 хоногийн дараа сумаас гэх хүн ирээд манай тооны адууг гүйлгээд алдсан гэхээр нь нөхөр бид хоер 203 юны сарын 25-ны өдөр манайх 7 тооны адуу алдсанаас тооны адуу нь мөн байна хаанаас авсан талаар асуухад гэх хүн нь 203 оны 2 дугаар сард ******* гэх хүн нь 2 тооны адууг улаан өнгийн жийп машинаар сольсон талаар хэлэхээр манай нөхөр Ганбаатар нь сум явж үлдсэн тооны адуу нь мөн байна гээд аваад ирсэн. Манай алдсан 2 тооны адууг тоо ёсоор нь хүлээж авсан харин 5 тооны адуу алга байсан гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/

-Гэрч ын 203 оны 0 сарын эхээр манай хүү нь шинэ мотоцикль худалдаж аваад Баянцагаан сум явна гээд явсан. Тэрнээс хойш сураг чимээгүй байж байгаад 204 оны 0 дүгээр сард манай хүү ******* нь Улаан өнгийн жийп машин унаад ирсэн өөрийн мотоциклио машин дээрээ ачаад ирсэн байхаар нь би юун машин талаар асуухад сумын гаас худалдаж авсан гэж ярьж байсан. Тухайн үед машин тэрэг яваад зүгээр байсан цагаан сар өнгөрөөд манай хүү ******* Улаанбаатар хот явж ажил хийнэ гээд улаан өнгийн машинаа манай хашаанд үлдээгээд явсан. 204 оны 04 сард байх Шавуудорж гэдэг хүн ирээд манай хүү надад адуу авчираад машинаар зарсан чинь хулгайн адуу байсан байна. Тэр адууны эзэн ирээд адуугаа авсан би өөрийн улаан өнгийн машинаа авна гээд улаан өнгийн жийп машинаа аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

-Гэрч Х.ийн: Би 2 тооны адуу буюу 4 сарваа, 3 гүү, морь, 4 үрээгээр машинэа зарсан. Анх ирэхдээ 5 адуу ирсэн надад 3 адуу үлдсэн өөрөө адууг нь мөнгөөр нь зарсан. тооны адууг нь алаад явсан Би 9 адууг тэмдэглэл хөтлөж хүлээлгэн өгсөн 3 тооны адууг *******аар хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

-205 оны 04-р сарын 04-ний өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-28/, -205 оны 04-р сарын 04-ний өдрийн 73 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-3/, -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 6-7/

-Хохирол барагдуулах талаар хийсэн хэлцэл /хх-ийн 76-77/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/

-шүүгдэгч: 203 оны 0 дугаэр сарын дундуур ******* сумын нутгаас нийт 20 гаран тооны адуу байхаар нь 7 тооны адууг тасдаж аваад хойшоо сум руу цагаан өнгийн мустанг 5 маркийн мотоциклор тууж сум руу явж байх з*******д нэг тооны зээрд зүсмийн гүү үхсэн. адууг з*******д гүйлгээд алдсан үлдсэн 5 тооны адуутай очоод машинаар 2 тооны адууг сольж, үлдсэн тооны адууг тэнд ийн гэрийн гадаа нядлаад авч явсан үлдсэн тооны адууг ийнд үлдээсэн. Би ийнд 5 тооны адуутай очоод 2 тооны адуугаа уг машиныг сольсон нь үнэн. Би 204 онд өөрийн ах д өгөөд ахөөр хүнд зараад одоо тэр цагаан өнгийн мустанг 5 маркийн мотоцикль эвдэрээд дууссан гэсэн. Миний албан ёсны нэрийг гэдэг юм. Хүмүүс н*******айг ихэвчлэн Цэрэндорж гэж дууддаг юм. Би өөрийн хэргийн хохиролд нийт 3.000,000 төгрөг бэлэн өгсөн. Одоо 790,000 төгрөг төлөх дутуу байгаа тэр мөнгөө төлнө, Би энэ хэргийн хохирогч Ч.Ганбаатараас уучлалт гуйсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт х*******ааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44, 46, 47 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Шүүгдэгч ******* нь 203 оны дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын дүгээр багийн нутаг дэвсгэр ******* ******* гэх газраас хохирогч *******ын эзэмшлийн 7 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч ******* 2 тооны адуугаа хүлээж авсан. 5 тооны адууны 3.500.000 төгрөгийн хохирлоос төлөөд үлдсэн 500.000 төгрөгийг 205 оны 08 сарын 0-ний өдөр төлөхөөр тохиролцсон хэлцэл байгаа боловч хохирогчид уг төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн мөн түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулав.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч эд хөрөнгийг хураахгүйгээр ял оногдуулсан тул эд хөрөнгө битүүмжлэх тухай 205 оны 05 сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.0-т зааснаар хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоциклийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 50.000 төгрөг гаргуулж улсын орлого болгож, түүний хэргийн учир цагдан хоригдсон 23 •оногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

. Шүүгдэгч овогт гийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч эд хөрөнгийг хураахгүйгээр таван сар хорь хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дүгээр зүйлийн 5. дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч эдлэх таван сар хорь хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59. дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч цагдан хоригдсон нэг зуун хорин гурав хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоциклийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 50.000 төгрөгийг хурааж, улсын орлого болгосугай.

6.         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7.         Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.         Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Н.БААСАНБАТ