Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2015/ШЦТ/099

 

2015.07.20  99

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа,

Улсын яллагч *******,

Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******,

Иргэний нэхэмжлэгч,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар *******, Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар *******, ******* нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 08 сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, ам бүл-4

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 сарын 14-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, ам бүл-4,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 сарын 04-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2015 оны 02 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн сумын нутаг орчим согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ улсын дугаартай Ланд крузер-80 маркын автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2, 2 дугаар бүлгийн 2.7 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас Мустанг-5 маркын мотоцикльтой мөргөлдөж иргэн ын амь насыг хохироож, иргэн биед хүнд гэмтэл учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2015 оны 02 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн сумын нутаг гэх газарт улсын дугаартай Ланд крузер-80 маркын автомашины жолоог согтууруулах ундааны зүйл хэргэлсэн *******т шилжүүлсэн,

Шүүгдэгч ******* нь 2015 оны 02 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн сумын нутаг гэх газарт өөрийн эзэмшлийн улсын дугаартай Ланд крузер-80 маркын автомашины жолоог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн *******т шилжүүлсэн гэмт хэрэгүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжпэн судлав: Үүнд

Хохирогч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2015 оны 02 сарын 25-ны өдөр 14 цаг 30 минутын үед Цанрар утсаар залгаад гүүрэнд болон талийгаач нь осолд орж нэг нь нас барсан, нэг нь бие нь муу байна гэж хэлсэн. Тэгээд уг газар очиход газар дээрээ нас барсан, ухаангүй байсан бөгөөд түргэн аваад аймаг явсан. Тэнд байсан “Ланд Крузер-80” машинд байсан 5 залуугийн 2 нь гадаа, 3 нь дотор байсан бөгөөд бүгд согтуу байсан. Намайг очиход гэдэг залуу согтуу “би машины эзэн нь байгаа юм” гээд уулзаж байсан...” #х мэдүүлэг/1-р ХХ-ийн 45-49 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2015 оны 02 сарын 25-ны өдөр над руу залгаад осол болсон талаар мэдэгдээд нэг хүн нь ухаан орохгүй байна, маш хүнд байна. Нөгөө хүн нь хүнд гэмтсэн талаар мэдэгдсэн. Тэгээд хэрэг болсон газар очиход , нар байсан бөгөөд ороод буцах замд осол болчихлоо гэсэн. Намайг очиход нэг хүн нь нас барсан байсан. яаралтай Улаанбаатар хот руу авч явах шаардлагатай 3 ясны хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй гэсний дагуу жижиг онгоц буулгаад хот руу яваад эмчлүүлээд ирсэн. Нийт хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ******* 13773000 төгрөг, *******, ******* нар 5666000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч талд хохирлыг бүрэн барагдуулж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан. Залуу хүмүүс хийсэн хэрэгтээ гэмшиж, ухаарч байгаа гэж ойлгож байна. хувьд Улаанбаатар хотруу яваад эмчилгээг бүрэн хийлгэж ирсэн. Одоо биеийн байдал сайжирсан гэх мэдүүлэг,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Бид нар ийн машинаар явсан бөгөөд Уран ууланд гарч мөргөчихөөд бууж ирээд Сархад нэртэй архи гаргаж ирж оос бусад нь уусан ба тэгээд буцах гэхэд ууланд очиж мөргөе гээд уулан дээр гараад буцаад ирэхэд машин барьж гүүрэн дээр ирсэн. гүүрэн дээр ирээд зогсоход бид нар ыг “жолоогоо эрүүл байгаа д өг” гэхэд “зүгээр гайгүй” гээд байсан би зөндөө гуйсан боловч жолоо шилжүүлээгүй юм...” гэх мэдуулэг /1-р XX-ийн 54-61 дүгээр хуудас/

Гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Бид нар Уран ууланд мөргөөд байж байтал хэн нэг нь архи гаргаад ирсэн ба тэр архинаас оос бусад нь уусан. Тэгээд ууланд мөргөхөөр болоод эрүүл гээд машин бариад явах болсон. Тэгээд уулнаас буухад машин барьж явах болсон. нь оос энэ 2 чинь машин барих гээд байна яах юм бэ гэж асуухад тэг тэг гэж хэлсэн гэсэн. Мөн нь уг машиныг унаж үзмээр байна гээд хэлж байсныг би санаж байна...” гэх мэдуулэг /1-р ХХ-ийн 62-64 дугаар хуудас/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“..., нар нь сундлаатай урд явж байсан ба урдаас нь нэг “Ланд-80” машин эргэлтэн дээр эсрэг урсгалд ороод өөрөөр хэлбэл мотоциклийн яг өөдөөс гарч ирж байгаа харагдсан ба “би яанаа, мөргөлдөх вий дээ” гээд бодож байтал зөрж гарч амжилгүй мөргөлдсөн...”гэх мэдуулэг /1-р ХХ-ийн 65-66 дугаар хуудас/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“..Талийгаач миний урд явж байхад урдаас нь нэг “Ланд-80” машин урсгал сөрж гарч ирээд эхлээд зүүн гар тал руугаа дарахад оо эсрэг тал руу нь дарсан гэтэл нөгөө машин буцаагаад явж байсан чиглэлийнхээ баруун гар тал руу дарж мотоцикльтой мөргөлдсөн юм. Тэгээд харахад талийгаач болон нар нь машины урд талд газар унасан, мотоцикль машины доогуур орсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 68-71 дугаар хуудас/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 02 сарын 25-ны өдөр Ланд машинтай 5 залуу ирээд архи асуугаад намайг суулгаад хөдөлсөн. Жолооч тэндээс хөдлөхдөө аймар ширүүн машинаа орилуулаад хөдөлсөн. Тэгээд гүүрнээс жоохон яваад байж байтал нэг хүн нь “өөдөөс 2 мотоцикль ирж байна, зөөлөн яваарай” гэж хэлж байсан санагдана тэгээд л мөргөлдсөн ба их богино хугацаанд болсон...” гэх мэдуулэг /1-р ХХ-ийн 68-71 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол мөнгөө бүрэн төлнө. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноо хүлээн зөвшөөрч байна, мөн урсгал сөрж осол гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг. /1-р XX-ийн 183-184 дүгээр хуудас/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :

Хэрэг болох өглөө намайг хамт уул руу явъя гээд би хамт явсан. Бид нар Уран уулан дээр очоод 1 шил архиа уусан. намайг машин барь гэж хэлээгүй, би өөрөө иоодолд машин баръя гэж хэлэхэд за тэгвэл чи гайгүй бол машин барьчих гэж хэлсэн. Тэгээд Нарийний гүүрэн дээр хоол идэх гэж очиход нэг эмэгтэй хүн аймаг хүртэл дайгдахаар болоод суусан. Тэндээс би машин барьж явж байгаад удалгүй осол болсон гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Цоодоолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2015 оны 02 сарын 25-ны Уран ууланд очиж мөргөөд тэндээ , , , нар Сархад нэртэй архи уусан. ууланд очно гээд явах болоход “би замдаа архи ууна, чи уухгүй юм чинь машин бариад яв” гээд машинаа бариулсан. Тэгээд ууланд очиж мөргөөд буцахад би гээд машины жолооны ард суусан байсан учир оос “ унах гээд байна гэж асуухад тэг тэг бариулчих гэж хэлээд би юу ч хэлэлгүй арын суудалд суусан. Тэгээд гүүрэн дээр ирээд “чи д машинаа бариул” гэхэд за яах вэ, наадах чинь гайгүй байна, энэ талын хөтөл дээр гараад яахаа шийдье гэж хэлэхээр нь би дугараагүй юм... гэх мэдүүлэг./1-р ХХ-ийн 189-190 дүгээр хуудас/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Тухайн өдөр бид нар өглөө 08 цагийн үед Уран уулруу бид хоёр , , нарыг аваад явсан. Ууланд өргөх гэж байгаа гээд 0.75 хэмжээтэй Улаанбаатар нэртэй архи байсан. Сархад нэртэй архи авсан. ын гаднаас хөдөлсөн. ыг гэрээс нь очоод авахад машиныхаа щраас Сархад нэртэй 0.5 хэмжээтэй архи авсан. Бид нар аймгаас хөдлөхдөө дэлгүүрээс сүү, тамхи болон замдаа хэрэглэх зүйлсийг авсан. Уран овоон дээр гараад тэд нар 1 шил архи уусан. Цаашаа уул хүртэл би машин барьж яваад , 2 хоорондоо би унана гээд маргалдаад байсан. Тэгээд бид нар Нарийний гүүрээр дайраад явахаар болоод замд зогсоод буучихаад эргээд машинд суух гэтэл би машин унана гээд жолоочийн суудал дээр суучихсан байсан. Тэгэхээр нь би ид машин унах гээд байна гэхэд унуулчих гэж хэлсэн. архи бага уусан гайгүй байсан. Нарийний гүүрэн дээр очиход 1 хүн аймаг хүртэл дайгдахаар болсон. Тэгээд тэр хүнээс архи байна уу гээд асуухад Ерөөл нэртэй архи өгсөн. Тэр хүн ын сууж байсан талаас суугаад, би жолоочийн ард сууж явсан. Тэгээд замд явж байгаад осол гарсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2014 оны 02 сарын 25-ны өдөр өдөр би найз нартайгаа Уран уул руу явна гэж ярьсан байсан. Тэгээд бид нар явах замд би ийг архи уудаггүй, няхуур нямбай болохоор нь чи машин барь гэж хэлээд түлхүүрээ өгсөн. Тэгээд , , бид 4 Сархад нэртэй архи уусан. Бид нар ууланд оччихоод буцаад явах гэтэл уул руу явъя гэсээр байгаад явсан. Халзайн уул хүртал машин барьж явсан. Тэгээд бид 4 дахиад 1 шил архи уусан. Мөнхбааатар машинд түлхүүр зоолттой байсныг сугалаад д өгөөд архи уусан нь машин барьж магадгүй гэж хэлсэн гэсэн. Би тэр талаар сайн мэдэхгүй. Тэгээд тэндээс хөдлөхөд Ууганбатаар машин барьсан байсан. Яагаад машин барьж байгаа юм бэ гэхэд гүүр хүртэл бариадхая гэж хэлсэн. Тэгээд гүүрнээс 1 шил архи авсан. Би хойно нь сууж явааад нэг сэргэтэл мотоцикльтой мөргөлдсөн байсан. Би ганцхан д л машиныхаа түлхүүрээ өгсөн байсан гэх мэдүүлэг,

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2014 оны 02 сарын 25-ны өдөр өдөр би найз нартайгаа Уран уул руу явна гэж ярьсан байсан. Тэгээд бид нар явах замд би ийг архи уудаггүй, няхуур нямбай болохоор чи машин барь гэж хэлээд түлхүүрээ өгсөн. Тэгээд , , бид 4 Сархад нэртэй архи уусан. Бид нар ууланд оччихоод буцаад явах гэтэл уул руу явъя гэсээр байгаад явсан. уул хүртэл машин барьж явсан. Тэгээд бид 4 дахиад 1 шил архи уусан. машинд түлхүүр зоолттой байсныг сугалаад д өгөөд архи уусан нь машин барьж магадгүй гэж хэлсэн гэсэн. Би тэр талаар сайн мэдэхгүй. Тэгээд тэндээс хөдлөхөд машин барьсан байсан. Яагаад машин барьж байгаа юм бэ гэхэд гүүр хүртэл бариадхая гэж хэлсэн. Тэгээд гүүрнээс 1 шил архи авсан. Би хойно нь сууж яваад нэг сэргэтэл мотоцикпьтой мөргөлдсөн байсан. Би ганцхан д машиныхаа түлхүүрээ өгсөн байсан гэх мэдүүлэг,

-           зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 3-5/

-осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглалууд. /хх-ийн 6, 1/

-           гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 8-10. 14-15, 21-25, 31-33/

-хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 11-13/

-           цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-19/

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26, 27/

-согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 28/

-  Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт. /ХХ-ийн 94-95/

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 03 дугаар Фврын 02-ны өдрийн 186 дугаартай дүгнэлт. /ХХ-ийн 98/

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2346 дугаартай дүгнэлт./ХХ-ийн 105/

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2345 дугаартай дүгнэлт./ХХ-ийн 106/

- хөрөнгийн үнэлгээчиний 2015 оны 04 сарын 22-ны өдрийн 63, 64 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /ХХ-ийн 115, 123-124/

-2015 оны 03 сарын 05-ны өдрийн тээврийн хэрэгслийн техникийн дүгнэлт /ХХ-ийн 133-135/

- Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн шинжээчийн 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт. /ХХ-ийн 144-146/

-Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт./ХХ-ийн 157-159/

- Баянхонгор сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 234/

-шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 235/

-шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 2 хавтас-1/

- Баянхонгор сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 241/

-шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 237/

-   шүүгдэгч *******ын дугаартай дипломын хуулбар /хх-ийн 238-239/

- шүүгдэгч *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 242/

-  Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 10 сарын 26-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 243-247/

-  Баянхонгор сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 248/

-шүүгдэгч Ж. ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 249/

-шүүгдэгч Ж. ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 250/

- хохирлын талаархи баримтууд /2-р хавтас 29-65/

-Хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримтууд. /2-р хавтас 67- 101/

-Бэст Эстим Эйт ХХК-ний 201504240142 дугаартай гэсэн упсын дугаартай Тоёота Ландкрузер 80 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /2-хавтас 115/

-хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /2-р хавтас 132/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч нарыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч нар нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, (бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь 2015 оны 02 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн сумын нутаг орчим согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ улсын дугаартай Ланд крузер-80 маркын автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2, 2 дугаар бүлгийн 2.7 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас Мустанг-5 маркын мотоцикльтой мөргөлдөж иргэн ын амь насыг хохироож, иргэн биед хүнд гэмтэл учруулсан,

Шүүгдэгч ******* нь 2015 оны 02 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн сумын нутаг гэх газарт улсын дугаартай Ланд крузер-80 маркын автомашины жолоог согтууруулах ундааны зүйл хэргэлсэн *******т шилжүүлсэн,

Шүүгдэгч ******* нь 2015 оны 02 сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн сумын нутаг гэх газарт өөрийн эзэмшлийн улсын дугаартай Ланд крузер-80 маркын автомашины жолоог согтууруулах ундааны зүйл хэргэлсэн *******т шилжүүлсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хохирогч *******д 105.000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, мөн шүүгдэгч тус бүрийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан (ял санал гомдолгүй, хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Харин шүүгдэгч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, *******ын № дугаартай “ВСЕ” ангилалын, *******ын № дугаартай “ВСОЕ” ангилалын, *******ийн №601595 дугаартай “ВСОЕ” ангилалын жолооны үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасагт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ослын талаарх бичлэг бүхий СО-г хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч *******ийн эзэмшлийн УНД улсын дугаартай Ланд крузер-80 маркын авто машин, шүүгдэгч *******ын улсын бүртгэлийн Г- дугаартай Баянхонгор сумын тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгов.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.         Шүүгдэгч овогт гийн ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас ын амь төсыг хохироосон, биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч овогт ын , Хиат овогт ын нарыг согтуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас ын амь насыг хохироосон, биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******ид оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан *******, *******, ******* нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг уг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгг заасныг журамлаж шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, гурван жилийн хугацаагаар, шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар, *******ид оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******, *******, ******* нарт хяналт тавихыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан *******, *******, ******* нарт сануулсугай.

7. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй ба цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Хохирогч нь өөрийн биед учирсан гэмтлийн улмаас үүдэн цаашид эмчилгээний зардал гарвал өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн УНД улсын дугаартай Ланд крузер-80 маркын авто машин, шүүгдэгч *******ын улсын бүртгэлийн Г- дугаартай Баянхонгор сумын тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг бүтүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ослын талаарх бичлэг бүхий СР-г хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, ялтан *******ын № дугаартай “ВСЕ” ангилалын, *******ын № дугаартай “ВСЭЕ” ангилалын, *******ийн №601595 дугаартай “ВСОЕ” ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасагт хүргүүлсүгэй.

11.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.

12.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

13.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтнуудад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.БААСАНБАТ