| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2015/0120/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/100 |
| Огноо | 2015-07-22 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Э.Г |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2015/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа,
Улсын яллагч *******,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 3,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2014 оны 08 дугаар сарын 06 ны өдрөөс 07 нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтуугаар иргэн *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай Лексүс-470 маркын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж иргэн , нарын бие махбодид хүнд гэмтэл, иргэн *******т 33.883.330 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“... ын машиныг жолоодоод аймаг руу орж ирж явсан чинь гэрлийн үзүүрт хашаа харагдахаар нь хашааг тойрох гээд баруун гар талруугаа дарсан чинь машин фхолдчихсон. Тэгээд би ухаан алдаад сэрэхэд машины хаалганы дотор талын бариулд гар ороод гацчихсан байсан...” гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 72-74 дугаар хуудас/
Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“2014 оны 08 сарын 06-ны өдрийн 14 цагт би найз рүү яриад Баянхонгор ресторанд уулзсан. Хохирогч , бид нар хоол идэж юм ярьж сууж байтал , нар ирсэн. Тэгээд бид нар ресторанд архи, пиво ууж, караокед дуулж байгаад орой 21-22 цагийн үед ын машинтай Хөх толгойд байдаг дэлгүүрээс 1 шил архи, ундаа аваад уулан дээр гарч ууж байгаад орой 23 цагаас 24 цагийн үед эргээд Баянхонгор аймаг руу ирж яваад уулын бэлд осолдсон. Машин онхолдоод түргэн дуудаад эмнэлэг явсан.” гэх мэдүүлэг,
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Бид нар Баянхонгор сумаас хойшоо гараад нэг ууланд очоод юм яриад архи уусан. Тэгээд архиа ууж арай дуусаагүй байж байгаад Баянхонгор сум руу орох гээд явж байгаад нэг мэдэхэд л машин онхолдчихсон. Тэгээд би ослоос болж ухаан алдаад нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. бид хоёрыг Баянхонгор ресторан дээр ирэхэд нь уг машиныг жолоодоод ирсэн...” “... надад одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. ”гэх мэдуулэг / 1-р ХХ-ийн 80-81-р хуудас, 2-р ХХ-ийн 13-р хуудас/
Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“ машиныг жолоодсон явж байхад машины эзэн жолоочийн хажуугийн суудалд суугаад явж байсан юм. Арын суудалд а, бид 3 сууж явсан юм. Надад одоо нэхэмжпэх зүйл байхгүй...” “...надад №31, 243, 297 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна” гэх мэдуулэг /1-р ХХ-ийн 68-69-р хуудас, 2-р ХХ-ийн 12-р хуудас /
Хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“Би , , , нарын хамт Баянхонгор ресторанд архи ууж байгаад миний машиныг жолоодож явж байгаад Баянхонгор сумын 2 дугаар багийн нутагт миний машин онхолдсон юм...” “...Би өөрийн автомашины үнэ болох 35.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч одоо гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Одоо *******ээс ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Надад одоо ямар нэгэн номдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдуулэг /1-р ХХ-ийн 78-р хуудас, 2-р ХХ-ийн 16-р хуудас/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...2014 оны 08 дугаар сарын 06-ны шөнө манай хашаанаас хойшоо хамгийн арын хашааг ******* ******* улсын дугаартай Лексүс-470 маркийн автомашин мөргөж онхолдож осол гарсан байсан. Тэгээд гүйгээд очиход нэг залуу хөл нь хугарсан байдалтай хэвтэж байсан. Тэнд байсан 3 залуу гурвуулаа архи согтууруулах ундааны зүйл тодорхой хэмжээгээр хэрэглэсэн Лйсан...”гэх мэдуулэг /1-р ХХ-ийн 93-94 -р хуудас/
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Аймгийн төв рүү хөдөлж явж байтал машины гэрэлд гэнэт хашаа харагдахаар нь би тормос гишгээд баруун гар тийшээ дарсан чинь машин онхолдчихсон. Тэгээд би машинаас гархад а, хоёр хоёулаа машины гадаа гарчихсан зогсож байсан. Би лүүкээр гарах гэсэн чинь лүүкний аман дээр байж байсан ба би миний найз гарч чадах нь уу эзэн чинь чадна гээд цаашаа болсон. Тэгээд би буцаж ороод г машинаас гаргасан. Осол болох үед 50-60 милийн хурдтай л явсан байх...” “...би ийм хэрэгт холбогдсондоо их гэмшиж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй байж чадна. ” гэх мэдүүлэг. /1-р ХХ-ийн 129-130-р хуудас, 2-р ХХ-ийн 17-р хуудас/
-хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 4-5/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 6/,
-хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-11/
-хохирогч *******, Б., нарын эмчлүүлэгчийн карт, өвчний түүхийн хуулбарууд /1-р хх-ийн 31-66/,
-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 08 сарын 13-ны өдрийн 506, 511, 2014 оны 08 сарын 18-ны 521, 522 дугаартай дүгнэлтүүд /1-р хх-ийн т®5, 109, 113, 115 дугаар хуудас/,
-Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөны аюулгүй байдлыг хангах тасгийн зохицуулагч, Цагдаагийн ахмад А.Батхуягийн 2014 оны 08 сарын 10-ны 14 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 107 дугаар хуудас/,
-*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-рхх-ийн 146-147/,
-*******ийн жолооны үнэмлэхийн хүчинтэй эсэх талаар хийсэн лавлагаа /1-р хх-ийн 149/,
-Авто тээврийн үндэсний төвийн Баянхонгор салбарын Тээврийн хэрэгслийн техникийн дүгнэлт /1-р хх-ийн 119-120/,
-хэргийн газрын нөхөн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 224-225/, -Хөрөнгийн үнэлгээний төвийн Баянхонгор дахь салбарын шинжээчийн 2015 оны 02 сарын 13-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт/1-р хх-ийн 227-228/,
-Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон тодорхойлолтууд /1-р хх-ийн 247-248/,
-Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 05 сарын 21-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 5-6/,
-Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 сарын 14-ний 297 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 8/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэлгүй болно.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь 2014 оны 08 дугаар сарын 06 ны өдрөөс 07 нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтуугаар иргэн *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай Лексүс-470 маркын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж иргэн Б.Аптанүзул, п. нарын бие махбодид хүнд гэмтэл, иргэн *******т 33.883.330 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 1.300.000 төгрөг, хохирогч д 1.500.000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч ******* нь 33.883.330 төгрөгний хохиролыг нэхэмжлэхээс татгалзсан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол ^өлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй, хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Харин шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, *******ийн дугаартай “В” ангилалын жолооны үнэмлэхийг эрх сэргээн шинээр авч Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасагт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.гийн нурууны рентген зургийг буцаан олгож шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч *******ийн өмчлөлийн Самсунг маркийн 42 инчийн телевизорыг бүтүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгов.
Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
1. Шүүгдэгч Боржигон овогт Дүгэрийн ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас *******, нарын биемахбодид хүнд гэмтэл учруулсан, *******т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн 0рих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг уг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан *******д хяналт тавихыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан *******д сануулсугай.
7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй ба цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, нь өөрийн биед учирсан гэмтлийн улмаас үүдэн цаашид эмчилгээний зардал гарвал өөрт учирсан хохирлоо,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* нь өөрт учирсан хохирол, нэхэмжлэлээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн өмчлөлийн Самсунг маркийн 42 инчийн телевизорыг бүтүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.гийн нурууны рентген зураг 1 ширхэгийг буцаан олгосугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ