Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2015/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч *******,

Нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2-т зааснаар *******, *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 20*******5 оны 05 сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн *******97******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5,

Монгол Улсын иргэн *******992 оны *******2 дугаар сарын 26-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5

Монгол Улсын иргэн *******985 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 20*******5 оны 0******* дүгээр сарын *******3-наас *******4-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын *******-р баг “*******” гэх газраас хохирогч гийн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлан авч нядалж, хохирогч д бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэж 20*******5 оны 0******* дүгээр сарын *******3-*******4-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр баг “*******” гэх газраас иргэн гийн 4 тооны адууг хулгайлж, бусдад 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ...

-хохирогч гийн ... манайх 46 тооны адуу байхаас тоолж үзэхэд 42 тооны адуу болсон байсан. Уг адуун дотроос хээр морь, хул хээр морь, хондон даага хондон морь гэсэн 4 тооны битүү саран тамгатай адуунууд алга байсан. Тэгээд мөрийг нь хөөтөл голын захаас ганцын гуйнз чигтэй явсан байхаар нь буцаж цагдаад мэдэгдсэн. Гэтэл манай адуунуудыг ын харъяат *******, *******, ******* гэх хүмүүс бүлэглэн хулгайлж нядалсан нь тогтоогдсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

-гэрч Б.Пүрэвсүрэнгийн ... 20*******5 оны 0******* дүгээр сарын *******4-ний өдрөөс *******5-нд шилжих шөнө 03 цагийн орчимд ******* манайд орж ирсэн ба эхнэр хүүхдүүдийн хамт явж байна горхины ойрхон довон дотор машины акумлятор суугаад, та акумлятороо өгөөч гэхээр нь би түүнд акумлятор өгч явуулсан. Тэгээд дараа нь манай эхнэр акумляторыг аймгаас ирэхдээ өөс аваад ирсэн. явган явж байна гэж хэлсэн. Ганцаараа манайд орж ирсэн бор өнгийн дээлтэй байсан. Би түүнтэй дахиж уулзаагүй ... гэх мэдүүлэг/хх-ийн 50-5*******/,

-шүүгдэгч *******ийн ... 20*******5 оны 0******* дүгээр сарын ны өдөр ийн эзэмшлийн цагаан өнгийн портер машинаар *******, ******* нарын хамт өдөр *******3:00 цагийн үед адуу хулгай хийх зорилгоор ******* сум гараад явсан. ******* сум *******-р баг *******ын ам гэх газар нийт 40 гаран тооны адуун дотор 4 тооны адууг барьж аваад сум 3-р баг ын гол гэх газар 3 тооны адууг нядлаад үлдсэн ******* адууг машин дээр ачиж манайд болох Өлзийт сум *******-р баг цагаан толгой гэх газар гэртэй ******* тооны адууг нядлаад 3 тооны адууны махыг зарсан. ******* сум явах болсон шалтгаан нь надад мөнгө төгрөгний хэрэг гараад адуу хулгай хийх гэж би *******, ******* нарыг айлаас адуу аваад ирье гэж хэлээд ******* сум цуг явсан. Би адуу хулгай хийх зорилготой ******* сум явах зорилготой байсан. 4 тооны адуу хулгай хийх санааг би гаргаж , нартай явсан. *******, нар нь ******* сум *******-р баг *******ын ам гэх газар ирээд 4 тооны адуу хулгай хийж байгаа талаар мэдэж байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн *******32/,

-шүүгдэгч *******ийн ... 20*******5 оны 0******* дүгээр сарын *******3-ны өдөр *******, ******* нартай миний эзэмшлийн цагаан өнгийн Портер маркын *******337 улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр ******* сумын “*******ны ам” гэх газар 47 тооны адуу дотороос 4 тооны адуу хулгайлж машин дээр ачаад 3 тооны адууг сум 2-р баг өвөр гэх газар 3 тооны адууг нядлаад ******* тооны адууг нядалсан. Би ******* сумруу явж байгаад 47 тооны адуун дотороос 4 тооны адуу барьж авч байхад хулгай адуу байсан талаар мэдэж байсан. 4 тооны адуу хулгай хийх санааг ******* гаргасан. ******* бид хоёр 4 тооны адуу хулгай хийж байгаа талаар мэдэж байсан.Надад өөр нэмж ярих зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн *******3*******/,

-шүүгдэгч *******гийн ... 20*******5 оны 0******* дүгээр сарын *******3-ны өдөр Бөянмөнх ахын цагаан өнгийн портер машинаар ах ******* сумаас хүнээс адуу авна гээд , нарын хамтаар ******* сум явсан. Тэгээд ******* сум дээр явж байсан чинь 47 тооны адуу таараад ******* ах миний авах ёстой адуу байгаа юм гээд тэр адуун дотороос 4 тооны адуу барьж аваад машин дээр сумын нутаг өвөр гэх газар 3 тооны адууг орой 20 цагийн үед нядлаад ******* тооны адууг машин дээр амьдаар ачаад ахын Баяндөхөм гэх газар буулгаж ах нядалсан. Би тухайн үед 4 тооны адуу хулгайлж байгаа талаар 47 тооны ^адуун дотороос 4 тооны адуу барьж аваад машин дээр ачихад хулгайн адуу байсан талаар мэдэж байсан. 4 тооны адуу хулгай хийх санааг ******* ах гаргасан. ******* ах бид хоёр 4 тооны адуу хулгай хийж байгаа талаар мэдэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн *******33/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт/хх-ийн 3-5/, адууны арьс ширэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн *******3-*******5/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 32-34/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 37-40/, эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 6*******-62/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгүүд /хх-ийн 87-88, 92-93, 95-96, 98, *******00-*******0*******, *******03-*******04/ болон шүүхээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэх бэлтгэл шатнаас эхлэн үйлдэж төгсгөх хүртэл бусдын малыг хэрхэн хулгайлах, зарж борлуулах, нуун далдлах зэрэг асуудлаар урьдчилан үгсэн тохиролцсон буюу гэмт санаа, зорилго, үйлдлээ нэгтгэн улмаар харилцан гүйцэтгэх үүргээ хуваарилах зэргээр тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээ нь хуульд нийцсэн ба хохирол бүрэн барагдсан, гомдол саналгүй талаараа хохирогч нь бичгээр илэрхийлсэн /хх-ийн **************8/ байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн цагаан өнгийн маркийн *******3-37 улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн боловч уг автомашин нь иргэн гийн эзэмшлийнх /хх-ийн *******20/ байх тул тухайн 20*******5 оны 02 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгов.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгч *******, *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулж, шүүгдэгч *******, ******* нарын эдлэх ялыг тэнсэн харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч ******* нь 3 хүртлэх насны хүүхэдтэй болох нь хүү Б.Бямбацогтын төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон /хх-ийн *******65/, гэрийн дотор ам бүл-2, хүү Б.Бямбацогтын хамт амьдардаг ганц бие эцэг /хх-ийн **************0/, зэрэг ар гэр ахуй амьдралын байдлыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч нарын эд хөрөнгийг хураахгүйгээр ял оногдуулсан тул хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн 4 тооны адуу, шүүгдэгч *******гийн эзэмшлийн 3 тооны адуу, шүүгдэгч 4|*******ийн эзэмшлийн 3 тооны адууг тус тус шүүгдэгч нарт буцаан олгож 20*******5 оны 02 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.*******, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

*******.         Шүүгдэгч овогт гийн , овогт гийн , овогт ын нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2-т зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарын эдлэх 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6******* дүгээр зүйлийн 6*******.*******-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж ******* /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

5.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6******* дүгээр зүйлийн 6*******.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.*******, 63.2-т зааснаар *******өд 2 /хоер/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг ******* /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.

7.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******34 дүгээр зүйлийн *******34.*******0-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн цагаан өнгийн \Л/*******с*******еВопдо маркийн *******3-37 улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч д буцаан олгож, шүүгдэгч *******ийн эзэмшлийн 4 тооны адуу, шүүгдэгч *******гийн эзэмшлийн 3 тооны адуу, шүүгдэгч *******ийн эзэмшлийн 3 тооны адууг тус тус шүүгдэгч нарт буцаан олгож, 20*******5 оны 02 сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8.         Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9.         Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

*******0.       Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

**************.       Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ        Б.ГЭРЭЛМАА