| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2015/0109/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/102 |
| Огноо | 2015-07-23 |
| Зүйл хэсэг | 126.3., |
| Улсын яллагч | Т.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2015/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286:, 290:дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг согтуугаар бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар шүүгдэгч М.*******ыг 16/арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар М.*******ад оногдуулсан 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид.эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59.дүгээр зүйлийн 59.1-т зааснаар. шүүгдэгч М.*******ын цагдан хоригдсон 108 /нэг: зуун: найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар з.үйлийн '88.1.3-д зааснаар тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр, цагаан алаг өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, хохирогч *******н ягаан өнгийн өмд,1 ширхэг, цагаан, ногоон цоохор дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж. шүүгдэгч М.*******ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах. прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.*******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ
Ч.БАЙГАЛМАА