Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2019/00905

 

 

 

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2019/00905

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х.У-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.С-д холбогдох

Хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.У, хариуцагч Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ш.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Х.С бид хоёр 2018.03.02-ны өдөр Дорнод аймгийн сум дундын иргэний хэргийн шүүхээр гэр бүлээ цуцлуулж, охин С.Номин-Эрдэнийг эцэг Х.С “хойд эцгийн гах харуулмааргүй байна” гэж хэлж гуйснаар түүний асрамжид үлдээсэн. Уг шийдвэр гарснаас хойш Х.С нь Улаанбаатар хотод ажиллахаар ирсэн, үүнээс хойш охин маань өвөө, эмээгийнхээ асрамжид байдаг болсон. Гэтэл 2018.04.28-ны өдөр охины биеийн байдал хүнд, хумс нь гэмтсэн байдалтай над дээр ирсэн, би охиноо эмчилж, 2018.09.03-ны өдрийг хүртэл өөр дээрээ байлгасан. Харин 2018.09.03-ны өдөр Х.С гэнэт манайд ирээд би хүүхдийн асрамжийн талаар ярих гэтэл “за ярилцъя, дэлгүүр гараад ирье” гэж хэлээд охиныг минь авч явлаа гэж хэлэлгүйгээр тэр чигт нь авч явсан. Үүнээс хойш намайг охинтой маань уулзуулахгүй болсон. Тийм учраас миний бие шүүхэд хандсан. Одоо миний бие охиноо өөрөө харж хандах эдийн засгийн боломжтой, би өөрөө ажил хийж байгаа, амьдарч байгаа гэрийн ойролцоо цэцэрлэг, сургуульд явах боломжтой, хамт амьдарч байгаа хүн маань ажил хийдэг, шинжээчийн хамт охинтойгоор уулзах үед охин маань надад илүү дассан, ээжтэйгээ хамт байхаа илэрхийлж байсан учир би охиноо өөрөө авахыг хүсэж байна. Тэгээд ч охин маань бодит байдалд аавтайгаа биш аавынхаа аав ээж дээр өсөж торниж байгаа байдлыг аавдаа илүү дассан гэж үзэх боломжгүй байна. Шинжээчийн дүгнэлт гарах явцад би охинтойгоо шинжээчээр дамжуулж уулзсан, энэ үед мөн шүдийг нь үзүүлэх шаардлагатай байсан учир би өөрөө мөн үзүүлж, эмчлүүлсэн. Х.С охиноо харж хандахдаа муу, зүгээр л өвөө, эмээд нь даатгачихсан. Охин маань Сүхбаатар аймагт цэцэрлэгт явдаг, өвөө, эмээ нь л зөөдөг. Иймд хүүхдийн асрамжийг өөрчилж, охин Н-г миний асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэрлэлтээ цуцлуулж, би охиноо өөрийн асрамжид авсан нь үнэн. Хөдөө ажил төрөл олддоггүй учир Улаанбаатар хотод түр оршин сууж ажил хийж байгаа нь ч үнэн. Гэхдээ би охиндоо анхаарал хандуулдаг, Сүхбаатар аймагт манай аав, ээж хоёр харж хандаад, цэцэрлэгт нь зөөж байгаа. Хүүхдийн асрамжийг өөрчлөх боломжгүй, би охиноо өгөхгүй, хойд эцгийн гар харуулмааргүй байна. Шүүх нэгэнт намайг охин Н-н асран хамгаалагчаар тогтоосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч У.У нь хариуцагч Х.С-д холбогдуулж хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад шаардлагаа хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулгах гэж тодруулсан болно.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үнэдслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид авснаас хойш хариуцагч бодит байдлаар хүүхдээ харж хандаагүй, эмээ, өвөө дээрээ л өсөж байна, хүүхдэдээ хайр халамж хандуулахгүй, охин маань хоёр удаа өвдсөн, би гэртээ авчирч эдгээсэн, одоо миний бие өөрөө хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх боломжтой учир хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч уг тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд хөдөө ажил олддоггүй учир би Улаанбаатар хотод ажил эрхэлж байгаа нь үнэн, охиныг маань аав, ээж хоёр харж хандаж байгаа, цэцэрлэгт нь өгч, авдаг, би охиноо хойд эцгийн гар харуулахыг хүсэхгүй байна, нэгэнт шүүхийн шийдвэрээр охиныг надад өгөхөөр шийдвэрлэсэн гэж мэтгэлцсэн.

 

Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.02-ны өдрийн 205 дугаар шийдвэрээр У.У, Х.С нарын гэрлэлтийг цуцалж, 2013.04.25-ны өдөр төрсөн охин С.Н-г эцэг Х.Сийн асрамжид үлдээж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч Х.С хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдаж шийдвэрлэжээ.

 

          Энэ үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

          Харин зохигчдын гэрлэлтийг цуцласан дээрх шийдвэр гарснаас хойш охин С.Н-Э нь бодит байдлаар аав Х.Сийн асрамжид бус харин түүний аав ээж буюу өвөө эмээгийн асрамжид Сүхбаатар аймагт амьдарч, цэцэрлэгт явж байгаа, аав Х.С нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа, охин С.Н-Э нь хоёр удаа өвдөж, ээж У.У нь түүнийг гэртээ авчиран эмчлүүлж эдгээсэн болох нь зохигчдын гаргасан тайлбар, охин С.Н-Н төрсний гэрчилгээний хуулбар, охин С.Н-нөвчтэй байсан үеийн болон эдгэрсэн үеийн гэрэл зургууд, охин С.Н-намбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

          Шүүх нэхэмжлэгч У.Уийн гаргасан хүсэлтийн дагуу 2019.01.31-ний өдрийн 1179 дугаартай шүүгчийн захирамжаар хүүхдийн асрамжийн талаар дүгнэлт гаргуулахаар шинжээчээр Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийг томилсон бөгөөд тус газраас ирүүлсэн 2019.03.22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр зохигчдын сул болон давуу байдлыг тодорхойлж, хэн алины асрамжид хүүхэд очвол тэрээр юуг анхаарах талаар тусгаж, асрамжийн асуудлыг шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар шийдвэрлэхийг дурджээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-ä “ãýðëýã÷èä ýíý õóóëèéí 14.5-ä çààñíû äàãóó òîõèðîëöîîã¿é áîë õ¿¿õäèéí íàñ, ýöýã, ýõèéí õàëàìæ, àõóéí íºõöºë áîëîëöîî, ¸ñ ñóðòàõóóíû áàéäàë õ¿÷èðõèéëýë ¿éëäñýí ýñýõèéã íü õàðãàëçàí õ¿¿õäèéã ýöýã, ýõèéí õýí íýãíèé àñðàìæèä ¿ëäýýõ, òýòãýëýãèéí õýìæýýã òîãòîîõ, õàìòðàí ºì÷ëºõ äóíäûí ýä õºðºíãèéã õóâààõ àñóóäëûã ø¿¿õ øèéäâýðëýíý”,

21 ä¿ãýýð ç¿éëèéí 21.1-ä “õ¿¿õýä òºðñíººð ýöýã, ýõ, õ¿¿õäèéí õîîðîíä ýðõ, ¿¿ðýã ¿¿ñíý”, 25 äóãààð ç¿éëèéí 25.3-ò “ýöýã, ýõ, àñðàí õàìãààëàã÷, õàðãàëçàí äýìæèã÷ íü õ¿¿õäèéí ýðõ, àøèã ñîíèðõëûã õàìãààëíà”, 26 äóãààð ç¿éëèéí 26.1-ä “ýöýã, ýõ õ¿¿õäýý õ¿ì¿¿æ¿¿ëýõýä òýãø ýðõ ýäýëæ, àäèë ¿¿ðýã õ¿ëýýíý”, 26 äóãààð ç¿éëèéí 26.2-ò “ýöýã, ýõ äàðààõü ¿¿ðýã õ¿ëýýíý”, 26.2.1-ä “õ¿¿õäýý ýð¿¿ë ÷èéðýã ºñãºí áîéæóóëàõ, ñýòãýõ¿éí õóâüä òºëºâø¿¿ëýõ”, 26.2.2-ò “õ¿¿õäýý àñðàí õàìãààëàõ, òýæýýí òýòãýõ”, 26.2.3-ò “õ¿¿õäýý ¿íäýñíèé ¸ñ çàíøèë, óëàìæëàëàà äýýäëýõ ¿çëýýð õ¿ì¿¿æ¿¿ëýõ, ò¿¿íä ñóóðü áîëîâñðîë ýçýìø¿¿ëýõ, õºäºëìºðèéí àíõíû äàäëàãà îëãîõ”, 26.2.4-ò “õ¿¿õäèéí ýðõèéã õàìãààëæ, ¿¿ðãýý áèåë¿¿ëýõýä íü òóñëàõ” ãýæ òóñ òóñ çààæýý.

 

Зохигчдын гаргасан тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэргийн үйл баримтыг хуулийн дээрх заалтуудтай харьцуулан дүгнэж үзвэл Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан шаардлагыг хариуцагч Х.Соос илүүтэйгээр нэхэмжлэгч У.У хангаж байна гэж шүүх үзлээ.

 

Өөрөөр хэлбэл охин С.Н-нбага насны байдал, ýõèéí õàéðûã ýöãèéí õàéð îðëîõ áîëîìæã¿é байдал, охин С.Н-Э нь эцэг Х.Сийн асрамжид биш, харин түүний аав, ээжийн асрамжид байгаа, ээнэгшин дассан орчинг эцэг Х.Сийн орчин гэж үзэх боломжгүй байдал болон îõèí С.Н-г õàðæ õàíäàõ, òýæýýí òýòãýõ àëèâàà ¿¿ðý㠺⺺, ýìýýä áóñ çºâõºí ýöýã, ýõýä õàìààðàëòàé байдлыг харгалзан Ãýð á¿ëèéí òóõàé õóóëèéí 21 ä¿ãýýð ç¿éëèéí 21.1, 25 äóãààð ç¿éëèéí 25.3, 26 äóãààð ç¿éëèéí 26.2-ò çààñàí õ¿¿õäèéíõýý ºìíº õ¿ëýýõ эцэг, эхийн ¿¿ðãýý áèåë¿¿ëýõ ¿¿äíýýñ îõèí С.Н-насрамжийг өөрчилж, түүнийг эх У.Ут үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин хариуцагч Х.Сийн гаргасан “охиноо хойд аавын гар харуулахыг хүсэхгүй байна, шүүх нэгэнт асрамжийн асуудлыг шийдсэн” гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд, гэрлэлтийг цуцласан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс хойш охин С.Н-г бодит байдлаар өөрөө харж хандаж, анхаарч байсныг болон хүүхдийн асрамжийг өөрчлөхгүй байх шалтгааныг нотлосон бичгийн баримтгүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.1-д “эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Хүүхдийн асрамжийг өөрчилж байгаатай холбогдуулан хариуцагч Х.С нь Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдээ òýæýýí òýòãýõ ¿¿ðýãòýй байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож, хариуцагч Х.Соор охин С.Н-г сар бүр тэжээн тэтгүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллын талаар тохиролцож хэргийг тус шүүхээр шийдвэрлүүлсэн болохыг тэмдэглэв.

 

Нэхэмжлэгч У.У нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай шаардлагадаа 70,200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагадаа 33,150 төгрөг, нийт 103,350 төгрөгийг төлсөн бөгөөд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний илүү төлсөн 33,150 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч У.Ут олгох нь зүйтэй. 

 

Үндэсний статистикийн хорооны даргын 2019.01.22-ны өдрийн А/12 тоот тушаалаар 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 217,900 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013.04.25-ны өдөр төрсөн С.Н-н асрамжийг өөрчилж, түүнийг эх У.Уийн асрамжид үлдээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013.04.25-ны өдөр төрсөн охин С.Н-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50%-иар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Соор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1‑т зааснаар нэхэмжлэгч У.Уийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч У.Уээс тэмдэгтийн хураамжид төлсөн 103,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 33,150 төгрөгийг буцааж, хариуцагч Х.Соос 103,350 /70,200+33,150/ төгрөгийг гаргуулж, үүнээс 70,200 төгрөгийг нэхэмжлэгч У.Ут олгож, 33,150 төгрөгийг улсын төсөвт оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Т.ЭНХТУЯА