Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2015/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхтуяа

Улсын яллагч: *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 21-ний өдөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой. мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотоос 2015.04.10-11-нд шилжих шөнө 02.00 цагийн уед иргэн *******ын гэрээс. эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ./ яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх; талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дарэ.ах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2015.04.10-ны өдөр 17.00 цагийн үед гэрээсээ гараад найз Оршихынд очиход ******* захын ойролцоо байрлах "*******" барилгын 'материалын дэлгүүрийн хажүуд Агваандандартай таараад ганц юм хувааж ууя гээд дунд захын ард байрлах караокед орсон Тэгээд нэг шил архи аваад уугаад бараг дуусах гэж байтал хажуу талын ширээнд. сууж байсан нэг залуу манай ширээн дээр ирээд 1 шил архи 2 пиво ууж байтал гаднаас миний таньдаг ,  хоёр танихгүй хоёр залуугийн хамтаар дөрвүүл орж ирээд намайг дуудсан би тэд нарын сууж байсан ширээн дээр очиход 1 шил архи, пивотой авсан байсан надад архи хийж өгч байсаныг би уусан дараа нь би буцаж ширээндээ очоод ширээн дээр байсан үлдсэн архичаасаа ууж байгаад согтоод ухаан алдсан байсан сууж байсан караокеноос ч яаж гарснаа мэдэхгүй байна нэг сэргэсэн чинь танихгүй айлд унтаж байсан. Тэгээд босоод харсан чинь байхгүй надтай танилцаад байсан залуу хажууд унтаж байсан айлын гэрэл нь асаатай байсан 6и босоод харсан чинь шилэн хаалгатай сирвантан дотор нь нэг ногоон өнгийн даалинтай хөөр-эг харагдсан өөр зүйл анзаараагүй би сирвантыг нь онгойлгоод дайлан дотроос нь хөөргийг аваад дайланг нь буцааж тавиад хөөргийг нь өмсөж явсан пальтоны хармандаа хийжээд гараад алхсаар байгаад Тээврийн товчоо орж нэг цайны газар орсон чинь зүс таних таксинд нэг ах цай уугаад сууж байсан тэр ахад очоод хөөрөг сонирхох уу гэсэн чинь ямар хөөрөг юм гэхээр нь гаргаад харсан чинь хуучны бололтой хөөрөг байсан тэгсэн нөгөө ах хздэор огох г гэхээр нь 150.000 төгрөгт өгмөөр байна гэсэн чинь нөгөө ах надад 140 000 гэхээр нь би өгсөн чинь нөгөө ах хулгайн хөөрөг биш биз дээ сүүлд нь янз бүрийн юм байхвийдээ гэхээр нь би тийм юм байхгүй миний өөрийн байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би тэр ахаас 140,000 төгрөг тоолж авсан нөгөө ах автобус тосно гээд яваад өгсөн. Би тэр газраа нэг хоол авч идчихээд ширээг нь дэрлээд жоохон унтсан нэг сэрсэн чинь өглөө болчихсон блйсан Тэгээд тэндээсээ гарч алхаад ******* зах орж зүс таних таарсан хүн болгондоо архи авч ог-хамт архи уусан, мөнгөө бараг дуусгасан халаасанд арав хүрэхгүй мянган төгрөг үлдсэн байсан би бараг ухаан алдсан байсан.орой 19 цагийн орчимд захаас яваад гэртээ очиж хоносон согтуудаа айлаас хөөрөг хулгайлсан байсан. Би хөөргөний үнэлгээг зөвшөөрч байна Айлаас хөөрөг хулгайлж авсны дараа хөөргийг' барьцаанд тавиад архи аваад дараа нь буцаагаад хөөргийг нь авч өгье гэж бодож байсан, хөөрөг зарсан хүнээс хөөргийг нь буцаажхохирогчид бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн ...гэх мэдүүлэг./хх-ийн 28-29/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2015.04.10-ны шөнө гэртээ' амарч байхад манай хадам ах нэг танихгүй залуутай хоёулаа согтуу орж ирсэн ,'тэр хоёр нэг ундааны саванд хийсэн архи бололтой. уугаад дуулаад байсан би эхнэр хүүхэдтэйгээ унтлагын өрөөнд унтаж байсан тэгээд цаг орой болчихлоо явж амарцгаа гэсэн чинь манай ах энд хононо бид хоёр унтлаа гээд гал тогооны өрөөнөөс том өрөө рүү яваад орсон, би гэрлээ унтраагаад унтсан .нэг мэдсэн чинь манай эхнэр дуудаад ахтай хамт ирсэн хүн чиНь өрөөнүүдийн хаалга татаад явж байгаа гараад явчихлаа гэсэн. Манай эхнэр энэ хүн чинь маш их согтсон бараг тасарчихсан байсан яагаад ийм хурдан гараад явчихдаг юм алдчихмаар юм чинь юу билээ чиний хөөрөг хаана байгаа билээ гэхээр нь би том өрөөний шүүгээнд байгаа хөөрөг байсан шүүгээгээ татаад хартал хөөрөг байхгүй дайланг нь эвхээд буцаагаад хийчихсэн байсан 1 эгээд бусад зуйлээ бүртгэсэн чинь Миний өмсөж байсан хар өнгийн ботинк байхгүй оронд нь тэр залуугийн гутал байж байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний хөөрөг удам дамжсан шурэн толгойтой, мөнгөн нуухтай, ясан халбагатай дунД гарын халтар манан хөөрөг байгаа тэр ний шурэн толгой нь цуурхай, хөөрөг нь бөөр хэсэгтээ цуурсан шинж тэмдэгтэй байсан. Би хөөргөө бүрэн бүтнээр нь буцаагаад авчихсан байгаа надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг/хх-ийн 13-14/.

Гэрч. ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...намайг Тээврийн товчоон дээрх " " нэртэй Дайны газар ажил дээрээ бан;н байсан чинь шөнө 04.00 цагийн үед гаднаас таксинд явдаг гэдэг ах наана нь нэрийг нь мэдэхгүй залуу хоёр орж ирж манай цайны газар цай уугаад сууж байсан чинь гаднаас 30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд тэр хоёр хүнтэй мэндлээд хөөрөг гаргаж ирээд тамхилж байсан Тэгснээ удаагүй нөгөө хөөргөө зарахаар болоод байгаа бололтой гэдэг хүн авах гэж байгаа бололтой байсан би сонирхоод чагнасан чинь 150,000 төгрөгөөс доош өгөхгүй гэсэн тэгсэн ирдэг хүн 140.000 төгрөг тоолж өгөөд авсан. Тэгэхээр нь би ахыг тамхилаач гэсэн чинь нөгөө хөөргөөрөө надтай тамхилсан харахад хуучны гэмээр улаан толгойтой бордуу өнгөтэй хөөрөг байсан би авч үнэрэлчихээд буцаагаад өгсөн тэгээд хамт орж ирсэн залуутай өглөөний автобус тосно гээд гараад явсан. зарсан залуу хоол захиалаад 15 бууз идчихэзд ширээ дэрлэж хэвтээд байхаар нь үйлчилгээний газар ингэж унтаж болохгүй гэсэн чинь гараад явсан бараг өглөө болчихсон байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 16-17/        

Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...шөнө таксинд явж байгаад 03.00 цагийн үед цаг нилээн аажуу болчихсон байсан 02.00 цагийн автобус тосоод хүмүүс тарааж өгөөд дууссан байсан.Тэгээд тээврийн товчоон дээр. хун хүргэж өгөөд тэнд " " нэртэй цайны газар цай уугаад сууж байтал нэг танихгүй 30 орчим насны өндөр бор залуу орж ирээд суусан тэнд гээд бас таксинд явдаг залуу сууж байсан тэгсэн нөгөө гаднаас орж ирсэн залуу тай уулзаж байгаад над дээр ирж тамхилсан тэгсэн надад наад залуу чинь хөөрөг зарна гэж байна та хөөрөг сонирхохгүй юм уу авахгүй гэсэн тэгэхээр нь би ямар үнэтэй хөөрөг юм гэж асуусан чинь 150.000 төгрөгөөр өгчихнө гээд над руу манан хагархай шүрэн толгойтой сэвтэй хуучны гэмээр дунд гарын хөөрөг байсан. ямар учиртай зарах гэж байгаа юм гэсэн чинь мөнгөний хэрэг гарчихлаа тэгээд зарах гэж байгаа юм гэхээр нь би буруу гарын хулгайн хөөрөг биш биз гэсэн чинь тийм юм байхгүй миний өөрийн хөөрөг байгаа юм энэ ч намайг танина гэсэн тэгэхээр нь ахад нь 130.000 төгрөг байна тэрүүнд өгвөл өг гэсэн чинь нөгөө залуу та ядаж 140.000 төгрөгөөр өгчих гэхээр нь би түрийвчиндээ байсан 140.000 төгрөгийг бүгдийг нь өгөөд хөөргийг нь авсан. Тэгээд 5и цайгаа уучихаад өглөөний автобус тосох гээд явсан ч надтай хамт гараад араас машинтайгаа хөдөлсөн өөр зүйл болоогүй хөөрөг зарсан залуу эрүүл юм шиг байсан надтай зүгээр ярьж байсан би хөөргийг нь цагдаагийн байгууллагад хураалгасан байгаа надад хөөрөг зарсан залуу надаас аьсан 140.000 төгрөгөө буцааж өгөөгүй тул 140.000 төгрөгөө гэм буруутай хүнээс нэхэмжилж байна. хохиролгүй болчихвол гомдол санал байхгүй...тэх мэдүүлэг./хх-ийн 14-15/

Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2015.04.10-ны өдөр хүнтэй уулзах гээд-дунд захын арД байрлах нэрийг нь мэдэхгүй юм нэг караокед сууж байсан чинь цэргийн газар ажиллаж байхдаа танилцаж байсан нэг танихгүй залуутай орж ирээд миний хажуугийн ширээнд нөгөө залуугийнхаа хамт суусан’тэгээд архи уугаад караоке дуулаад байсан би бол хараад таньсан намайг эхэндээ таниагүй тэгээд хэсэг хугацааны дараа бид хоёр бие биеэ таниад нэг ширээнд суугаад хамт архи ууцгаасан тэгээд цаг орой болоод бид гурав ч нэлээн согтсон байсан баар хаалаа гээд бид гурав караокеноос гараад ирсэн чинь' тай хамт' явж байсан залуу би гэр лүгээ явлаа I ээд яваад өгсөн би ыг дагуулаад манай дүүгийнд очиЖ хоёулаа хоноё гэсэн тэгээд такси бариад ******* тоотод хүргэн дүү болох *******ынд очсон тэнд би/1, хоёр жоохон ярьж дуулж байгаад хамт том өрөөнд нь сэрсэн чинь алга болчихсон манай дүү намайг хангинаад хаанаас ямар хүн дагуулаад ирэв тэр хүн нөхрийн хөөргийг хулгай хийгээд явчихсан юм шиг байна гэсэн тэр шөнө ыг босоод ямар үйлдэл хийснийг нь би мэдээгүй нам унтчихсан байсан. тай 2007 оны үед л Өмнөговь аймгийн цэргийн ангид танилцаж байсан тэрнээс хойш таарч байгаагүй., түүний найз бид гурав тэр өдөр 2 шил архи хэдэн пивотой уусан өөр нэмж архи уугаагүй гэх мэдүүлэг./хх-ийн 15-16/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 04 дүгээр сарын !5-ны өдрийн N° 60 тоот шинжээчийн:

1 .Шүрэн толгойтой. мөнгөн нуухтай. манан хөөрөг ёроол болон хажуу хэсэг нь цуурсан туг .000.000 төгрөгөөр үнэлэх нь үндэслэлтэй .. гэх дүгнэлт/хх-ийн 19-20/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 3/, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 4-5/, эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх-ййн 8/7 эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-ийн 9/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 31-ний 222, Өмнөговь аймгийн Сум дундын Шүүхийн 2060 Ьны 02 дугаар сарын 11-ний өдрийн 20, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 143, Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 очы 12 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаар дугаар шийтгэх тоггоолуудаар шүүгдэгч шийтгүүлж байсан /хх-ийн 38-65/ зэрэг нотлох баримтуудын шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь 2015.04.10- 11-нд шилжих шөнө 02.00 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух иргэн *******ын гэрээс эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч *******ын.... би том өрөөнд байгаа хөөрөг байсан шүүгээгээ татаад хартал хөөрөг нь байхгүй дайланг нь эвхээд буцаагаад хийчихсэн байсан, тэгээд бусад зүйлээ бүртгэсэн чинь миний өмсөж байсан хар өнгийн ботинк байхгүй оронд нь Тэр залуугийн гутал байж байсан.' шүрэн толгойтой, ногоон оюу хажтай, мөнгөн нуухт.ай, ясан халбагатай дунд гарын халтар манан хөөрөг байгаа тэр хөөрөгний шүрэн толгой нь цуурхай, хөөрөг нь бөөр хэсэгтээ 'цуурсан шинж тэмдэгтэй байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 13-14/        ,

Иргэний нэхэмжлэгч гийн... нэг шардуу манан хагархай шүрэн хуучны гэмээр дунд гарын хөөрөг байсан, би түрийвчиндээ байсан 140.000 төгрөгийг өгөөд хөөргийг нь авсан... гэх мэдүүлэг./хх-ийн 14-15/     

Гэрч ын.... гаднаас 30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд тэр хоёр мэндлээд хөөрөг гаргаж ирээд тамхилж байсан удаагүй нөгөө хөөргөө зархаар болоод гэдэг хүн 140.000 төгрөг тоолж өгөөд авсан мэдүүлэг /хх-ийн 16-17/

Шүүгдэгч *******ын... би сирвантыг. нь онгойлгоод дайлан дотроос нь хөөргийг аваад дайланг нь буцааж тавиад хөөргийг нь өмсөж явсан; пальтоны хармайдаа хийгээд айлаас гараад явсан ...гэх мэдүүлэг/хх-ийн 28-29/ зэрэг болон хавтаст. хэрэгт авагдсан бич! ийн бусад, нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 3-т зааснаар  ялтай байдал арилаагүй байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн, согтуугаар гэмТ хэрэг үйлдсэн нь хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56 ,1.12-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдаг зэргийг ял оногдуулахдаа харгалзаж холбогдох зүйл хэсэгт заасан баривчлах ялыг хэрэглэв.

Эрүүгийн 201505000139 дугаартай хэргийг шүүх 2015" оны 06 дугаар сарын өдөр прокуророос хүлээн авч, яллагдагч *******т “батлан даалт”-ын таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч тэрээр 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 17-ны өдөр хүртэл шүүхэд ирж бүртгүүлээгүй, хаана байгаа нь тодорхойгүй гэсэн шаЛтгаанаар шүүхээс оргон зайлж болзошгүй үндэслэлээр цагдан хоригдсон болохыг мөн дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдан.ирсэн бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй , бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэгт 297 дугаар зүйлийн 297.1.1- 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон           

ТОГТООХ  НЬ:

1. Шүүгдэгч овогт ын ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэ/т; хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 3 / гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч С:Ууган5аярт оногдуулсан 3 / гурав / сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж ялыг эдлүүлсүгэй.

4.         Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдан ирсэн бичиг баримтгүй.эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй , бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай

б.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ш.үугдэг •. *******ын цагдан хоригдсон 7 / долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

б.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар шүүгдэгч *******т бусдын батлан даалтанд байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303 1. 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл'бичйх эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор. Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэг *******ыг 3 / гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ч.БАЙГАЛМАА