Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2015/ШЦТ/001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Э.,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн *******53 дугаар зүйлийн *******53.******* дэхь хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******97******* оны 0******* дүгээр сарын *******6-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл-4,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 20*******4 оны *******0-р сарын 22-ны өдрийн 23 цагаас 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт орших ******* ******* ******* ******* урд хэсгээр тавигдаж байсан хатаж бэхжээгүй, шинээр цутгалт хийгдсэн бетонон хучилттай авто зам дээгүүр өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж уг замыг санаатайгаар эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Иргэний нэхэмжлэгч ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн мөрдөн байцаалтад өгсөн: 20*******4 оны *******0 дугаар сарын 22-ны өдөр МҮСТ-ийн урд хэсгээр тавьж байсан зам дээгүүр ******* гэгч нь өөрийн унаж явсан тээврийн хэрэгслээр явж эвдэлсэн хэрэгт компаниас намайг төлөөлүүлэн иргэний нэхэмжлэгчээр оролцуулж байгаа юм. ...Нөгөө талаар уг замын эвдэлсэн даруйд нөхөж хийж гүйцэтгэхэд гарсан зардлыг шинжээч томилж , дүгнэлт гаргуулсан байна. Эдгээр зардлуудыг энэ гэм буруутай гэх хүнээс нэхэмжилнэ.

...аас хохирлын мөнгө гэж инженер ий мэдүүлэгт дурдагдсан тоо хэмжээгээр бодож 350.000 төгрөгийг өгсөн. Манай компанийн зүгээс гаргах санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 29, /

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

******* нь хөдлөөд ёотон цагаан байрны урдуур хөндлөн зам тавьж байгаа зам руу ороод ******* нь энд зам тавьж байгаа юм биш үү гэхэд наадах чинь зам тавиад удаж байгаа юм наад замаараа явчих зүгээр гайгүй гэсэн. Тэгэхэд нягтлан машинаас бууж зам дээр гишгэж үзчихээд уг замаараа цааш явсан. Зогссон газраас цаашаа жаахан яваад машин доошоо болсон тэгэхэд нягтлан дугуй хагарчихав уу гээд машинаасаа бууж харчихаад энэ чинь нойтон зам байна гээд цааш нь харахад жаахан зай үлдсэн байсан чинь одоо буцаж байхаар гээд цаашаа чигээрээ гараад ахуйн үйлчилгээнд г хүргэж өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 30-3*******/

Гэрч Б.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 23 цаг 50 минутын орчимд зам дээр очиход эхний тавсьан 20 метр орчим газар бэхжилт аваад эхэлсэн байсан. Тухайн үед хүний хөл татарсан хөдөлгөөн бараг байхгүй болохоор нь би хоёр ажилтнаа буулгасан. Тэгээд өглөө зам дээр ирэхэд тавьсан зам дээгүүр машин явсан байсан гэх мэдүүлэг /Хх-н 32-35/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 20*******4 оны *******0 сарын 22-ны өдөр сүүлийн 400 метр замын хучилтыг тавиад хоносон. Тэгсэн маргааш өглөө нь замруу машин орсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...бетонон замыг нөхөж тавина гэсэн ойлголт байхгүй. Тухайн үед нь үзэмжийн асуудал гэж бодоод зүсэлт хийж нөхсөн. Зардалд *******.500.000 орчим төгрөг гарсан гэх мэдүүлэг /Хх-н 39/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

20*******4 оны *******0 дугаар сарын 22-ны өдөр нь амралтын өдөр байсан санагдаж байна. ... Шинэ төгөлийн орчмоос хөлөө бариулж гарч ирчихээд ирж аваад гийн арын зүүн гар тийшээ эргэдэг тойрог дээр очиж зогсход тууз татчихсан байсан. Тэгээд хойшоо өгсөөд дэлгүүрийн харалдаа урд хэсгээр шороон замруугаа ороод урагшаа эргээд гийн арын зэрэгцээ 2 ёотонгийн баруун талынх нь байранд манайх байдаг гэж зааж өгөхөд манай байр төв зам хоёрын хооронд замын хаяа хэсгээр тавьсан байсан боржурыг өөрөө бууж холдуулаад шинээр тавьсан байсан зам руу ороод манай байрны үүдэнд зогссон. Манай нөхөр байхгүй Лвынд байна гэхээр нь хүргээд өг ахуйн үйлчилгээний хажууд байдаг гэж хэлсэн. Тухайн үед хөлөө бариулаад хойд талын суудал дээр хэвтчихсэн байсан болохоор хаашаа хөдөлж явсаныг нь мэдээгүй намайг ахуйн үйлчилгээний гадаа хүргэж өгсөн. Замдаа нойтон замаар явж суусан эсэхийг би мэдээгүй. Би урд өдөр нь таксигаар “АЗ” хүүхдийн дэлгүүрийн урд харалдаа хэсгээр замаар эргээд урагшаа яваад *******ын холдуулсан хэсгээр яваад хүргүүлсэн. Намайг урд өдөр нь хүргүүлэхэд боржураар зам хаагаагүй байсан. Төв замаас зүүн тийш нь манай байшингийн урдуур гарч МСҮТ-ийн урд хэсэг хүртэлх замыг тавиад удаж байгаа анх тавихдаа дээгүүр нь хучаад блок тавьчихсан урд талынхаа дэлгүүр орох гэж тойрж явдаг байсан ба тухайн үед хатаад хаалтуудыг нь авчихсан түүнээс хойш машин зүгээр явдаг байсан. Миний хувьд цаашаа МСҮТ-ийн зүгт явж байгаагүй. Тухайн өдөр замыг үргэлжүүлж тавьж байгааг мэдээгүй. Би уг замыг стандарын шаардлага хангахгүй зам байгаа юм. Би арыг даана яв гэж хэлээгүй. МСҮТ-ийн урд хэсэг хүртэлх замыг өмнө нь хийгээд хатчихсан байсан гэдгийг би мэдэж байгаа, мөн 20*******4 оны *******0 дугаар сарын 22-ны өдөр уг замыг цааш нь үргэлжлүүлээд хийж байсан гэдгийг (ж мэдээгүй. Манай байшингийн үүднээс хөдлөөд цаашаа чигтэй явсан замдаа ******* нь зогсож буусан эсэхийг нь мэдээгүй. Явсаар байгаад намайг ахуй үйлчилгээний хажууд буулгасан. ******* ******* ******* ******* урд хэсэг рүү зам тавиад хатчихсан байсан. 20*******4 оны *******0 дугаар сарын 22-ны өглөө 09 цаг өнгөрөөж гэрээсээ гарсан замыг үргэлжлүүлээд тавьж байсныг нь би мэдээгүй гэх мэдүүлэг /Хх-н 42/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... г энд буу гэхэд миний хөл өвдөөд байна уулзвараар тойроод байшингийн наагуур засмал руугаа орчихдог юм гэхээр нь тэндээс хөдлөөд дээшээ засмалаараа яваад баруун гар тийш эргэсэн эхний уулзвараар эргээд буцаж уруудаад нэгдэлчингийн ард талын 2 ёотон цагаан байрны баруун талаар нь гарч засмал зам руугаа нийлээд зүүн талын байшинд нь очиход нь манай Шхөр алга байна би орохоо болилоо гэхээр нь хаашаа явах юм гэж асуухад зүүн гар тийш чигээрээ яв гэхээр нь явж болохгүй юм биш үү гэж асуухад наад замаа дэвсээд үз тавиад удаж байгаа зам гэхээр нь дарга ээс би хаашаа явах вэ ингэж явж болох уу гэхэд дарга гаас бид хоёр үүгээр явж үзээгүй өөрөө замаа заа, явж болох юмуу гэхэд наадах чинь стандарт бус зам тавиад зогсчихсон байгаа юм би арыг нь даана чи чигээрээ яв гэхээр нь би чигээрээ уг замаар зүүн тийш явсан. Явж байхад машин зуураад эхлэхээр нь би дугуй хагарчихав уу гэж бодоод зогсоод кабинаа онгойлгоод дугуйруугаа харахад дугуй шигдчихсэн байхаар нь холынхоо гэрэл дээр тавиад д энэ зам чинь нойтон байна гэж хэлэхэд наад зам чинь аль хэр хол байна гэхээр нь 20 алхам газар байна гэхэд жаахан газар байна наана чинь хориглох тэмдэг алга байна, чи дүрэм мэддэг юмуу чигээрээ гар гэхээр нь би чигээрээ гараад ахуйн үйлчилгээний байранд байх ээжийнд нь хүргэж өгсөн.

...Миний машины хүрд баруун талдаа тухайн үед би машинаа барьж явсан ба өөрөө машинаасаа бууж замын боржурыг холдуулсан юм.

А ...би компанийн захирал тэй уулзсан, тэр намайг машины мөрөөр эвдэгдсэн хэсгийг нөхөхөд гарсан зардлыг төлчих гэсэн, хохирлын мөнгө болох 350.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Сономдоржид өгсөн байгаа..гэх мэдүүлэг /хх-ийн 57-58, 60, 2-р хх-ийн 244/

‘Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүуд /хх-ийн *******2-*******4/ -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******5-*******8/ -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, тэмдэглэлүүд /хх-ийн 20-26/

- ХХК-ны итгэмжлэл олгосон албан бичиг /хх-ийн 27/

-Авто зам, тээврийн хяналтын улсын байцаагчийн 20*******4 оны *******2 сарын *******8-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 5*******-52/

-  *******ын иргэний үнэмлэхнийхуулбар, лавлагаа/хх-ийн 6*******-63/

-  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 64/

-  Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ХАБХТасгийн зохицуулагч ийн бичсэн тэмдэглэл /хх-ийн 76/

-  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 20*******4 оны *******0 сарын 3*******-ний өдрийн 05-07-0*******8/369 тоот дүгнэлт /хх-ийн 78-79/

- Баянхонгор хотын доторх *******0 км бетонон хучилттай авто замын 3-р хэсгийн хэсэгчилсэн шинэчлэлийн ажлын төсөв /хх-ийн 80-84/

-Захиргааны хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 20*******5 оны 03 сарын 09-ний өдрийн 60 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн *******37/

-хохирлын талаарх зарлагын баримт, орлогын мэдүүлэг /хх-ийн 245-246/

-Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-ийн 248/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотолх баримт зэргийг шинжлэн судалсан болно.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй.

Нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд тус прокурорын газраас *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******53 дугаар зүйлийн *******53.******* дэхь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч ******* нь 20*******4 оны *******0-р сарын 22-ны өдрийн 23 цагаас 00 цагийн орчимд Баянхонгор сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт орших ******* ******* ******* ******* урд хэсгээр тавигдаж байсан хатаж бэхжээгүй, шинээр цутгалт хийгдсэн бетонон хучилттай авто зам дээгүүр өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж уг замыг санаатайгаар эвдэж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгов.

Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгчид баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Иргэний нэхэмжлэгч нь хохирлын зардал гарвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамаар нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *******ын унаж явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг, гэр бүлийн дундын өмчлөлийн цагаан өнгийн хувцасны шкаб, тольтой ширээний ком, 2 хаалгатай хөргөгч, бор өнгийн буйдан, цагаан өнгийн угаалгын машин зэргийг 20*******4 оны *******2 сарын **************-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилснийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.*******, 286, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

*******.         Шүүгдэгч овогт гийн ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.******* дэхь хэсэгт зааснаар *******ыг өршөөсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир гурав хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.*******-д зааснаар шүүгдэгч *******т урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэн, мөн хуулийн 300 дугаар зүйлийн 300.*******-д зааснаар шүүх хуралдааны танхимаас сулласугай.

5.         Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.******* дэхь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нь хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

7.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******34 дүгээр зүйлийн *******34.*******0-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, гэр бүлийн дундын өмчлөлийн цагаан өнгийн хувцасны шкаб, тольтой ширээний ком, 2 хаалгатай хөргөгч, бор өнгийн буйдан, цагаан енгийн угаалгын машин зэргийг битүүмжилсэн 20*******4 оны *******2 сарын **************-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.*******.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.*******-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.*******-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

*******0.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.******* дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцал бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Н.БААСАНБАТ