| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0836/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/853 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/853
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Г.Намжил,
хохирогч Э.А,
шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Т**ж овогт О*********ы С*****д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 24********************** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 20** оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ажилгүй, ам бүл 4, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо Арктай шар байрны ***** тоотод оршин суух хаягтай,
Урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Т**ж овогт О*********ы С***** /РД:УШ********/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.С нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.А******ы эзэмшлийн **-** УНУ улсын дугаартай, Тоёото приус *** загварын тээврийн хэрэгслийн капот, урд салхины шил, 4 хаалганы шил, багажны хаалганы шил, зүүн урд хаалганы борооны хамгаалалт, зүүн дээд мөр зэргийг чулуугаар олон удаа цохиж, мөн хохирогчийн iPhone 14 pro max загварын гар утсыг эвдэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4,875,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С*****: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.А*******ы өгсөн: “...Одоогоор гомдол саналгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.А********ы өгсөн:
"... Энэ үед гар утсыг булааж аваад гар утасны гэрийг салгаж шидээд чиний машин хаана байна гэсэн. Би машинаа зааж өгөөд очиход би чиний машин болон гар утсыг эвдэлчхээд шоронд сууна гэсэн. Тэгээд машиныг замыг хажуу талаас чулуу аваад цонх, копут гээд машин тойруулаад шидээд цохиод байсан. Мөн гар утсыг шидээд газарт унахаар аваад шидээд байсан. Үүний дараа айгаад зам руу хүн хайгаад тэгж байгаад хүнтэй таараад утсаар нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа цагдаа ирээд С******г аваад явсан...2023 оны 11 дүгээр сарын 30-нд 28,500,000 төгрөгөөр 1000 машины авто зогсоолоос авч байсан. Урд болон ард талын салхины шил, жолооч талын урд цонх, жолоочийн эсрэг талын урд болон ард цонх хагарсан. Урд копут цөмөрч гэмтсэн. Жолооч талын цонх дээд төмөр хүрээ хонхойсон. Үнэлгээний газарт хандаж байж мэднэ. 2023 оны 11 дүгээр сард хувь иргэнээс 3,200,000 төгрөгөөр авч байсан iphone 14 pro мах загварын ягаан өнгөтэй. Дахин ашиглах боломжгүйгээр бутарсан. Одоогийн ханш 2,800,000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой хуулийнд дагуу арга хэмжээ авч хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.М***********н өгсөн:
“...2023 оны 12 сарын 01-ний өдөр С******* овогтой М*******т рд:********** нь **-** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай Г****** к******** ББСБ-д 18,500,000 төгрөгийн барьцаанд тавьж тээврийн хэрэгслийн өмчлөлийн бүртгэлийг манай байгууллагад шилжүүлэн өгсөн. Тухайн зээл авсан өдрөөс эхлэн одоог хүртэл зээлийн төлөлт хийгдээд явж байна. Иймд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн бүртгэлд нь манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг тул нийт учирсан хохирол төлбөрийг манай байгууллагад барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 19 дүгээр хуудас /,
мөрдөн байцаалтад гэрч С.М********н өгсөн:
“...Он сарыг нь санахгүй байна 2023 онд А гээд манай танил найзын дүү нь надаас автомашинаа барьцаалж зээл авах гэсэн юм. Миний нэр дээр болохгүй байна гэхээр нь ах нь өөрийнхөө нэр дээр тээврийн хэрэгслийг нь барьцаанд тавиад өгье гэж хэлээд **-** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1-р хороололд байрлах Г***** к***** ББСБ-д өөрийнхөө нэр дээр барьцаанд тавьж өгч байсан. Түүнээс тээврийн хэрэгсэл минийх биш А гээд дүүгийн тээврийн хэрэгсэл юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас /,
-БОДИТ ҮНЭЛГЭЭ ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ШД-275 дугаар шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-31 дүгээр хуудас/,
-2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/2312/18.5-2.9-36 дугаартай Зээлийн гэрээ /хавтаст хэргийн 42-45 дугаар хуудас /,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.С****** нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.А********ы эзэмшлийн **-** УНУ улсын дугаартай, Тоёото приус ** загварын тээврийн хэрэгслийн капот, урд салхины шил, 4 хаалганы шил, багажны хаалганы шил, зүүн урд хаалганы борооны хамгаалалт, зүүн дээд мөр зэргийг чулуугаар олон удаа цохиж, мөн хохирогчийн iPhone 14 pro max загварын гар утсыг эвдэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4,875,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч О.С*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгөнд 4,875,000 төгрөгийн хохирол учруулсан тул гаргуулж хохирогчид олгуулах саналтай...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч О.С******* нь 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.А*********ы эзэмшлийн **-** УНУ улсын дугаартай, Тоёото приус ** загварын тээврийн хэрэгслийн капут, урд салхины шил, 4 хаалганы шил, багажны хаалганы шил, зүүн урд хаалганы борооны хамгаалалт, зүүн дээд мөр зэргийг чулуугаар олон удаа цохиж, мөн хохирогчийн iPhone 14 pro max загварын гар утсыг эвдэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4,875,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Э.А********ы өгсөн:
"...2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 00 цаг 01 минутын орчимд С***** над руу залгаад би гэрийн талын хан бүргэдэйн ойролцоо нэг ахад хутгалуулчихлаа чи хурдан хүрээд ир гэж дуудсан...Энэ үед гар утсыг булааж аваад гар утасны гэрийг салгаж шидээд чиний машин хаана байна гэсэн...Тэгээд машиныг замыг хажуу талаас чулуу аваад цонх, копут гээд машин тойруулаад шидээд цохиод байсан. Мөн гар утсыг шидээд газарт унахаар аваад шидээд байсан. Үүний дараа айгаад зам руу хүн хайгаад тэгж байгаад хүнтэй таараад утсаар нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа цагдаа ирээд С******г аваад явсан 2023 оны 11 дүгээр сарын 30-нд 28,500,000 төгрөгөөр 1000 машины авто зогсоолоос авч байсан. Урд болон ард талын салхины шил, жолооч талын урд цонх, жолоочийн эсрэг талын урд болон ард цонх хагарсан. Урд копут цөмөрч гэмтсэн. Жолооч талын цонх дээд төмөр хүрээ хонхойсон. Үнэлгээний газарт хандаж байж мэднэ. 2023 оны 11 дүгээр сард хувь иргэнээс 3,200,000 төгрөгөөр авч байсан iphone 14 pro мах загварын ягаан өнгөтэй. Дахин ашиглах боломжгүйгээр бутарсан. Одоогийн ханш 2,800,000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой хуулийнд дагуу арга хэмжээ авч хохиролгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,
-БОДИТ ҮНЭЛГЭЭ ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ШД-*** дугаар шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-31 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Шүүгдэгч О.С***** нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах субьектив санаа зорилго нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдаг онцлогтой.
Шүүгдэгч О.С***** нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл хийсэн байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.С******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө, устгах гэмтээх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.С****** нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хавтаст хэрэгт авагдсан “...Бодит үнэлгээ ХХК –ийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШД-*** дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.А******д 4,875,000 төгрөгийн хохирол учирсан...” бөгөөд /хавтаст хэргийн 27-31 дүгээр хуудас/-д авагдсан байна.
Хэдийгээр **-** УНУ улсын дугаартай, Тоёото приус ** загварын тээврийн хэрэгсэл нь Г**** к****** ББСБ-д барьцаанд байгаа боловч хохирогч өөрөө тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж ашиглаж байгаа учраас Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С******с 4,875,000 төгрөг гаргуулж хохирогч Э.А*******д олгуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч: “...шүүгдэгч О.С******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, тус ялыг түүний оршин суугаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт биелүүлэх саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч шүүх хуралдаанд: “...Би өөрийн байрныхаа нэг өрөөг бусдад түрээслүүлэн сард 600,000 төгрөгийн орлого олдог. Торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэх хүсэлт, дүгнэлтүүдийг гаргаж оролцлоо.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т**ж овогт О*********ы С*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж эд хөрөнгө, устгах гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С******д 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.С******д оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С*******с 4,875,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А*******д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.С*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ