| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2015/0001/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/002 |
| Огноо | 2015-12-23 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2015/ШЦТ/002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Э.Уламбаяр
Улсын яллагч: *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 0******* дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,
Шүүгдэгч ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж *******ыг хөрөөгөөр цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад : Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн.
....Би 2015 оны 11-р сарын 21-ний өглөө 11 цаг өнгөрч байхад Баянхонгор сумын ******* тоотод байх гэрээсээ гараад гудамжны үзүүрт очиход зүс таних хоёр ахтай таарсан. ах нь гурвуулаа нэг айлд очоодохъё гээд хоёр ахтай хамт “ ******* *******” танихгүй айлд очиход тэр айлд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан бид гуравт нэг шил архи гаргаж өгснийг дээрх хамт явсан хоёр ахтай бид гурав хувааж уугаад дуусахад нэг ах нь гарч яваад дэлгүүрээс нэг шил архи авч ирснийг бид гурав хувааж уугаад айлаас ганцаараа гараад Баянхонгор сумын ******* тоотод байх гэртээ очоод найз *******гийнд мод хөрөөдөж өгөхөөр цагийн орчимд гэрээсээ модны урт хөрөө аваад гарч явж байх замдаа Баянхонгор сумын ******* дугаар баг дугаар гудамжны үзүүрт тай таарахад архи уусан байдалтай намайг нэг шил архи аваад өгөөч гэж хэлсэн, би мөнгө байхгүй гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгэхэд миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиход нь би барьж явсан хөрөөгөөрөө ын баруун, зүүн тус газар нь мод хөрөөддөг хөрөөний шүдтэй хэсгээр нь цохисон ...гэх мэдүүлэг /хх-йин 341/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн.
... 2015 оны 11-р сарын 21-ний өдөр Есөн-Эрдэнэ зах дээр хүмүүстэй архи уугаад ухаангүй тасарсан, том эгч ийнд ороход зүүн гуянаас цус гоожсон байдалтай байсан. Дараа нь гэх залууд хөрөөгөөр цохиулсан талаараа мэдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10/
Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн...2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор сумын ******* дугаар багт байрлах "Ус түгээх усан сан “ дээр ус түгээж байхад цагийн орчимд гэх залуу ногоон куртиктэй залуугийн мөрөн дээр мод хөрөөддөг урт хөрөө тавьсан байдалтай “ “ дэлгүүрийн харалдаа урд хоорондоо маргалдаад зогсож байснаа нөгөө залуугийн зүүн хөлөн тус газар нь хөрөөгөөр 1 удаа цохисон...гэх м эд ү vл э г/ x x - и й н 21/
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн
2015 оны 11-р сарын 21-ний өдөр Баянхонгор сумын *******-3-21 тоотод байх дэлгүүрт худалдагчийн ажилтай байхад 1******* цагийн орчимд дэлгүүрийн харалдаа урд ******* гэх залуу ын зүүн мөрөн дээр хөрөө тавьсан байдалтай хоорондоо маргалдаад байгаа харагдсан. Би тухайн үед дэлгүүрт хүмүүс орж ирээд харж чадаагүй, дараа нь харахад хөрөөгөө бариад Есен-Эрдэнэ зах чиглээд, доголсон байдалтай зүүн зүгт алхаж яваа харагдсан....гэх мэдүүлэг/хх-ийн 20 /
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдрийн 620 дугаартай шинжээчийн
1 *******ын биед зүүн тохой, баруун, зүүн гуянд шарх гэмтлүүд үуссэн байна.
2.Дээрх гэмтлүүд нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
З.Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а2/422 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 28/
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгзэр сарын 23-ны өдрийн 612 дугаартай шинжээчийн
1 *******ийн биед тархины хөнгөн доргилт, баруун дээд зовхи, баруун хамар уруулын нугалаасны дагуух жижиг зулгаралтууд, баруун дээд зовхины хавдар цус хуралт гэм1т;үүд үүссэн байна.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3. Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а2/422 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 25/
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/ хх-ийн 15-/, хохирлын тооцоо/хх-ийн 1*******/, 2015.11.2*******-ны 620 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 23/, 201 5.11,23-ны 612 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 25/, Баянхонгор сумын ******* дугаар багийн Засаг даргын 2015.12.04-ний өдрийн 123******* тоот тодорхойлолт/хх-ийн 36/, иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 3*******/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудын шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багт иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж *******ыг хөрөөгөөр цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь
Шүүгдэгч *******ийн ... миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиход нь би барьж явсан хөрөөгөөрөө ын баруун, зүүн гуян тус газар нь мод хөрөөддөг хөрөөний шүдтэй хэсгээр нь цохисон ...гэх мэдүүлэг /хх-йин 34/
Хохирогч *******ын ... том эгч ийнд ороход зүүн гуянаас цус гоожсон байдалтай байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 10/,
Гэрч ийн... нөгөө залуугийн зүүн хөлөн тус газар нь хөрөөгөөр 1 удаа цохисон...гэх мэдүүлэг/хх-ийн 21/
Гэрч ын... ******* гэх залуу ын зүүн мөрөн дээр хөрөө тавьсан байдалтай хоорондоо маргалдаад байгаа харагдсан...гэх мэдүүлэг/хх-ийн 20 Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдрийн 620 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцаахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч *******ид аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч *******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогч хохирлын талаар маргаагүй байх бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41******* дугаар зүйлийн 41*******.3-т зааснаар шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасны дагуу нэг сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгч *******ийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ийн эзэмшлийн "...5 ханатай монгол гэр 1 ширхэгийг ..." битүүмжилсэн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг эзэмшигчдэд нь буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 29******* дугаар зүйлийн 29*******.1.1, 29*******.1.4, 298, 418 дугаар зүйлийн 418.2-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
Шүүгдэгч *******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч ийг нэг сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан *******д оногдуулсан нэг сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй
4.Эрүүгийн 201505000315 дугаар хэрэгт ирсэн бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан *******ийн эзэмшлийн "...5 ханатай монгол гэр 1 ширхэгийг ..." битүүмжилсэн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчдэд нь буцаан олгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар ялтан *******ид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
*******.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдоп гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА