Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/00644

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 36Б байрны 41 тоотод оршин суух Б овогт Цб 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол Ард аюушийн өргөн чөлөө гудамжны 42 дугаар байрны 63 тоотод оршин суух Довогт С н

 

2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.

хариуцагчийн төлөөлөгч К.

хариуцагчийн өмгөөлөгч Э.

гэрч С.

нарийн бичгийн дарга О.Бг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний танил Ц.Снь С.н 150,000,000 төгрөг 14 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон гэвч барьцаа шаардлагатай гээд байна, мөнгөний ажил хийж байгаа удахгүй мөнгө ороод ирэхээр барьцаанаас суллаад өгнө гэж тайлбарлан зээлийн барьцаанд хөрөнгө өгөхийг хүссэн. Ц.С урьд нь ажил хэрэг найз нөхдийн харьцаатай байсан тул өөрийн өмчлөлийн Ү-2 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь эх, их тойруу 105/1 байр В2 давхар В213 тоот хаягт байрлалтай 105:1 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Зээлдүүлэгч С.н нь зээлдэгч Ц.С зээлээ төлөх хүртэл барьцааны хөрөнгийг миний нэр дээр шилжүүл гэсний дагуу Ц.б би С.нтэй 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж 000642104 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь өгч хадгалуулсан. Гэвч С.н нь миний өмчлөлийн Ү-2 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан бусдад худалдан борлуулахаар зар тавьж явааг мэдээд ийнхүү шүүхэд хандаж байна. Ц.б би өөрийн өмчлөлийн 473,000,000 төгрөгийн үнэлгээтэй Ү-2 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, их тойруу 105/1 байр В2 давхар В213 тоот хаягт байрлалтай 105Л мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С.нд худалдан борлуулах зорилго байгаагүй гагцхүү Ц.стой байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан болно. Тус 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ-нд бичсэнээр үл хөдлөх хөрөнгийг 75,000,000 төгрөгөөр худалдсан гэж бичсэн боловч надад тус мөнгийг өгөөгүй учир нь бидний хооронд худалдах худалдан авах харилцаа болоогүй болно. С.н нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулахдаа хууль зөрчин худалдах худалдан авах гэрээ байгуулсан, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар хуульд зааснаар олж аваагүй тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3, 56.1.8 дах хэсэгт зааснаар Ц.б С.н нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 сарын 08-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож, Ү-2 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, их тойруу 105/1 байр В2 давхар В213 тоот хаягт байрлалтай 105.4мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ц.б надад шилжүүлэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг С.нд даалгаж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С нь С.н 150,000,000 төгрөг 14 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон. Гэвч барьцаа шаардлагатай гээд байна, мөнгөний ажил хийж байгаа удахгүй мөнгө ороод ирэхээр барьцаанаас суллаад өгнө гэж тайлбарлан зээлийн барьцаанд хөрөнгө өгөхийг хүссэн. Ц.С урьд нь ажил хэрэг найз нөхдийн харьцаатай байсан тул өөрийн өмчлөлийн Ү-2 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, их тойруу105/1 байр B2 давхар B213 тоот хаягт байрлалтай 105.4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Зээлдүүлэгч С.н нь зээлдэгч Ц.с зээлээ төлөх хүртэл барьцааны хөрөнгийг миний нэр дээр шилжүүл гэсний дагуу Ц.б би С.нтэй 2019 оны 10 сарын 08-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж 000642104 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь өгч хадгалуулсан. Гэвч С.н нь миний өмчлөлийн Ү-2 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан бусдад худалдан борлуулахаар зар тавьсан байна. Ц.б нь өөрийн өмчлөлийн 473,000,000 төгрөгийн үнэлгээтэй Ү-2 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, их тойруу105/1 байр B2 давхар B213 тоот хаягт байрлалтай 105.4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С.нд худалдан борлуулах зорилго байгаагүй гагцхүү Ц.стой байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан болно. Тус 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ-нд бичсэнээр үл хөдлөх хөрөнгийг 75,000,000 төгрөгөөр худалдсан гэж бичсэн боловч Ц.бэд тус мөнгийг өгөөгүй учир нь Ц.б болон С.н нарын хооронд худалдах худалдан авах харилцаа болоогүй. С.н нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулахдаа хууль зөрчин худалдах худалдан авах гэрээ байгуулсан, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар хуульд зааснаар олж аваагүй тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3, 56.1.8 дах хэсэгт зааснаар Ц.б С.н нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, Ү-2 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, их тойруу105/1 байр B2 давхар B213 тоот хаягт байрлалтай 105.4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ц.бийн нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү.

 

Хариуцагчийн төлөөлөгч К.Бр шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.бийн нэхэмжлэлтэй С.нд холбогдох иргэний хэргийн хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа Миний танил Ц.с нь н 150,000,000 төгрөг 14 хоногийн хугацаатай 5 хувийн хүутэй зээлэхээр тохиролцсон гэвч барьцаа шаардлагатай гээд байна, мөнгөний ажил хийж байгаа удахгүй мөнгө ороод ирэхээр барьцаанаас суллаад өгнө гэж тайлбарлан зээлийн барьцаанд хөрөнгө өгөхийг хүссэн. Ц.стой урьд нь ажил хэрэг найз нөхдийн харьцаатай байсан тул өөрийн өмчлөлийн Ү-2 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, их тойруу 105/1 байр В2 давхар В213 тоот хаягт байрлалтай 105.1 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн. Зээлдүүлэгч С.н нь зээлдэгч Ц.с зээлээ төлөх хүртэл барьцааны хөрөнгийг миний нэр дээр шилжүүл гэсний дагуу Ц.б би С.нтэй 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 000642104 тоот үл хөдлөх хөрөнгийн, гэрчилгээг эх хувиар нь өгч хадгалуулсан. Би өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С.нд худалдан борлуулах зорилго байгаагүй гагцхүү Ц.стой байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьсан болно. Мөн тус 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээнд бичсэнээр 75,000,000 төгрөгийг аваагүй, бидний хооронд худалдах, худалдан авах харилцаа болоогүй тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3, 56.1,8 дах хэсэгт зааснаар Ц.б, С.н нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ц.б надад шилжүүлэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг С.нд даалгаж өгнө үү" гэжээ. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан үйл баримт огт болоогүй бөгөөд хариуцагч С.н нь Ү-2 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, их тойруу 05/1 байр В2 давхар В213 тоот хаяг байрлалтай 105.1 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ямар ч зээлийн барьцаанд аваагүй бөгөөд анхнаасаа худалдан авах зорилготой байсан төдийгүй, Иргэний хуулийн 109, 243-р зүйлүүдэд заасан шаардлагын дагуу худалдах, худалдан авах гэрээг хууль ёсны дагуу байгуулж үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгөө 75,000,000 төгрөгөөр худалдан борлуулах саналыг Ц.б өөрөө тавьж тухайн саналыг нь би хүлээн авсан тул бид Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулж гэрээгээр тохирсон 75,000,000 төгрөгийг Ц.бэд өгч энэ тухайгаа гэрээний 7 дугаар зүйлд заасан нэмэлт нөхцөлөөр баталгаажуулсан улмаар худалдагч Ц.б нь С.нэр үл хөдлөх хөрөнгө борлуулсны 2 хувийн татварыг төлүүлсэн байдаг нь худалдах, худалдан авах гэрээ болон татвар төлсөн баримтуудаар бүрэн нотлогдоно. Мөн үүнээс гадна С.н, Ц.б нар нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас нь өөрөөр аливаа өөр хэлцэл, гэрээг амаар болон бичгээр байгуулж хэлэлцэн тохироогүй бөгөөд бие биеийнхээ өмнө тус гэрээнээс өөр ямар ч хууль зүйн үр дагаврыг бий болгож үүрэг хүлээгээгүй тул 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилго агуулаагүй болно. Хариуцагчийн с, Ц.б нарыг хоорондоо юу ярьж хэлэлцэн тохирсон байсныг анхнаасаа мэдэхгүй бөгөөд зөвхөн Ц.б нь өөрийн хөрөнгөө гэрээнд заасан үнээр худалдан борлуулах санал тавьсан нь С.нд ашигтай саналтай тус гэрээг хийж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. Иймд хариуцагч С.н 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь талуудын хүсэл зоригийг хангалттай тодорхой илэрхийлсэн зорилгодоо нийцсэн, хуулиар тогтоосон хэлбэр, шаардлагыг бүрэн хангасан хүчин төгөлдөр хэлцэл мөн төдийгүй, үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.б нь хариуцагч С.нд холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, уг гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлага гаргажээ.

 

Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ нэртэй гэрээ бичгээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр худалдагч Ц.б Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Дарь эх Их тойруу 105/1 байр В2 давхар В213 тоотод байршилтай 105.4 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Нямсэлэнгийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч С.н нь гэрээний үнэ 75,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Дээрх гэрээний үүргээ хэн аль нь биелүүлсэн байх ба маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх С.Нямсэлэнгийн нэр дээр 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн байна. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид худалдаагүй, танил Ц.с нь С.н зээл авч, уг гэрээний барьцаанд тавьсан, тухайн гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн, өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж тайлбарлаж, харин хариуцагч анхнаасаа худалдан авах зорилгоор өмчлөлдөө авч үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авсан, зээлийн барьцаанд аваагүй, зээлийн төлбөрөө хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэн авч худалдан борлуулахаар тохирсон гэж маргав.

 

Худалдах, худалдан авах гэрээ гэдэг нь худалдагч хөрөнгөө бүрмөсөн шилжүүлэх, худалдан авагч хариу төлбөр төлөх үүрэг бүхий хэлцэл юм. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт хэлцлийг Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж тодорхойлсон. Иймд гэрээ гэдэг бол тухайн гэрээний талуудын харилцан нийцсэн хүсэл зоригийн илэрхийлэл байна.

 

Талуудын хүсэлтээр асуусан гэрч Ц.сын мэдүүлэгт хүнээр зуучлуулж н, Мэндбаяр нартай танилцаж 150,000,000 төгрөг зээлэхээр болсон, барьцаанд нь машин, байр, Ц.бийн үл хөдлөх эд хөрөнгийг санал болгосон, эрсдэлээ бодоод худалдах, худалдан авах гэрээ байгуулна гэсний дагуу н, Мэндбаяр, Өлзий нарын хүсэлтээр худалдан авах гэрээг байгуулсан, 14 хоногийн хугацаагаар 5 хувийн хүүтэй зээлье, хүүгээ төлвөл хугацаа сунгаж болно гэж хэлсэн, надад мөнгөний боломж байгаагүйгээс Ц.бээр хүү төлүүлсэн, Ц.бийн үл хөдлөх хөрөнгийг 75 сая төгрөгийн барьцаанд тавьсан гэж, гэрч С.М мэдүүлэгт манай Гантуяа гэдэг найз нэг хүн зээл авах гээд байгаа юм 2 байр байгаа, нэг нь ресторан, нөгөөдөх нь нэг давхрын байр байгаа гэсэн. Тэр хөрөнгүүдийг үзэхэд барьцааны шаардлага хангахгүй байсан учраас зээл өгөх боломжгүй гэхэд яаралтай мөнгөний хэрэгтэй байна туслаач гэсний дагуу дахин ярилцаж байгаад ер нь бол зээлийн зарчим байдаг хэдэн хувийн хүүтэй, тийм хугацаатай гээд тэр зарчим нь бол хэвээрээ, энэ бол зээл биш шүү худалдах, худалдан авах гэрээ хийе гэж ярилцаад гэрээг байгуулсан. Гэрээгээ тодорхой болгохын тулд зээлийн гэрээнийхээ зарчимтай ижилхэнээр 14 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй мөнгө зээлүүлье гэж ярьсан. Бид нар та нар мөнгөө өгөхгүй бол энэ хөрөнгийг чинь эхний ээлжинд шилжүүлж авна. Тэгээд дахиад 14 хоног харна. Хэрвээ тэр хугацаанд та нар мөнгө төгрөгөө өгөөд хугацаандаа буцааж худалдаж авч чадахгүй бол бид нар энэ хөрөнгийг борлуулна шүү гэсэн. Тэгээд бүгд хүлээн зөвшөөрөөд бийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийж мөнгө зээлсэн, би хамт байсан, найзынхаа мөнгийг өсгөөд өгчихье гэж бодоод энэ гэрээг байгуулах саналыг би гаргаж байсан гэж мэдүүлсэн байх бөгөөд хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч тал 14 хоногийн дотор хүүгээ төлөөгүй тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлж авахаар тохирсон гэж тайлбарлажээ. Дээрх тайлбар, мэдүүлгээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний хүсэл зориг илэрхийлэгдээгүй байх ба тухайн гэрээний хэлбэрийн шаардлага болох бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлж зөвхөн гадаад илэрхийллийг бий болгосноор үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, харин Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг хүлээнэ. Уг гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгө байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлж хууль зөрчжээ.

 

Хууль зөрчсөн гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Ийм хэлцэл нь байгуулагдсан үеэсээ хойш хүчин төгөлдөр бус байх үр дагаврыг агуулдаг бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулжээ. Иймд С.н нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ц.бийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлсэн авсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт нийцэхгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нь бие даасан шаардлага болж чадахгүй, гэрээний маргааны үндэслэл болно. Иймд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагагүй бөгөөд уг гэрээг анхнаасаа байгуулагдаагүй, эрх зүйн үр дагавар бий болгохгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Дарь эх, Их тойруу 105/1 байр В2 давхар В213 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй, 105.4м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б овогт Ц бэд шилжүүлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 70,200 төгрөг, хариуцагч С.н улсын тэмдэгтийн хураамжид 532,950 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.бэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА