Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2016/ШЦТ/003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Э.Уламбаяр

Улсын яллагч *******

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2015 оны 12 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1983 оны 04 сарын 04-ны өдөр Баянх төрсөн, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Шүүгдэгч ******* нь 2015 оны 11 сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* . тоотод иргэн *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар *******ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            /яллагдагчаар          татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ийн хэрэг бүртгэлийн шат болон шүүх хуралдаанд өгсөн: 2015 оны 11 сарын 29-ний өдөр найз *******ийн хамтаар 19 цаг өнгөрч байхад *******ынд 1 шил архи авч очоод бид 3 хувааж уусан. Мах идээд сууж байгаад би *******тай маргалдсан. Тухайн үед их согтуу байсан. Босч ирээд барилцаад авахад баруун хөлийн өвдөгний орчимд халуу оргиод явцан. Хархад баруун өвдөгний хажуугаас цус гарч байсан. Ээж, Эрхэмбаяр нар салгасан. *******ыг хутгалсанаа санахгүй байна. Маргааш нь ******* хэлэхдээ чи миний зүүн хөлрүү хутгалсан гэсэн. Тэгээд хархад зүүн өвдөгний орчимд нь шалбарсан байсан. Миний хөл эдгэрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй. *******тай эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 20/

Гэрч *******гийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:

2015 оны 11 сарын 29-ний орой 20 цагийн үед би гэртээ ганцаараа байж байсан чинь манай хүргэн ******* нэг хүн дагуулж ирээд архи уусан. ...намайг ээжийнд байж байсан чинь хүүхэд орж ирээд *******, нарыг хоорондоо маргалдаад хутга гаргаад байна гэхээр нь би гэртээ орсон чинь манай нөхөр хутга барьсан байж байхаар нь хутгыг нь авсан. *******ыг өвдөг хэсэгт хутгалсан, ийг эргүүлээд хөлөнд нь хутгалсан байхаар нь манай ээж дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 8/

Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлийн шат болон шүүх хуралдаанд өгсөн: 2015 оны 11 сарын 29-Ний өдрийн орой зах ороод , нартай 2 шил архи уучаад гэртээ хариад байж байтал нэг залуугийн хамтаар манайд 1 шил архитай орж ирсэн. Бид 3 архиа хувааж уугаад сууж байхад хоол болж, мах идээд сууж байгаад бид 2 маргалдсан. яс мөлжиж байсан хутгаараа миний зүүн өвдөгний нүдрүү хатгасан. Тэгэхэд халуу шатаад явцан. тэй ноцолдож байгаад хутгыг булааж аваад ийн баруун өвдөгний дотор талруу дүрсэн байсан. Тухайн үед согтуу байсан. Хутгалснаа мэдээгүй. Санаатай хутгалъя гэж бодоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 31, 33/ '

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 624 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

*******ийн биед баруун гуянд шарх, цус хуралт гэмтлүүд үүссэн байна. Үүссэн гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн ,хөнгөн зэрэгт хамаарна, *******ийн биед үүссэн гэмтлүүд цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэжээ. /хх-ийн 22/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-13/

-хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-16/

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, зураглал /хх-ийн 17-18/ :

-Баянхонгор сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34/ -*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/

-Эвлэрлийн гэрээ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь хувийн Таарамжгүй харьцааны улмаас иргэн *******тэй маргалдан түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь анх.удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч *******ийн бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч У.Бэтжаргалын эзэмшилийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн хуванцар иштэй, “Репд сиИегу” гэсэн бичигтэй хутгыг устгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.            '           ;

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.         Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д Зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71,1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.         Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.    

4.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2015 оны 12 сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

5.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 -д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн хуванцар иштэй, “Репд сиИегу” гэх бичигтэй хутгыг устгасугай.

6.         Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.         Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлцүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Н.БААСАНБАТ