Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2016/ШЦТ/004

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Мөнгөнцэцэг

Улсын яллагч: *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99. дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 205 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 978 оны 2 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,

Шүүгдэгч ******* нь согтуурлын байдалд байхдаа 205 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* зоогийн газрын 2 давхарт иргэн *******тэй хувийн сэдэлтээр маргалдаж улмаар хохирогч ******* баруун гарын сарвууг цаасны хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад : Үүнд;

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...205.2.03-ны үдээш хойно 5 цагийн орчимд ******* зах дээр найз тэй таарсан. Би дэлгүүрээс нэг шил архи аваад ******* хамтаар дүгээр багт байрлах ******* зоогийн газрын 2 давхарт дүү ын хөлсөлж суудаг өрөөнд орж тэй архиа хувааж уугаад дууссаны дараа ширээн дээр байсан манай дүү ын гар утсыг зараад таксины мөнгө болгоод манайд очиж гэрээс ааруул аваад зарж мөнгө болгомоор байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би наад гар утас чинь манай дүүгийн гар утас зарж болохгүй гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж, барилцаж аваад орон дээр ноцолдож байхдаа орон дээр цаасны хутга байсныг аваад ******* баруун гарын сарвуун тус газар удаа цаасны хутаар зүссэн, ******* гарнаас нь цус гоожоод байсан. ) хутгалснаа болон дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг/хх-ийн 39/

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...205 оны 2 дугаар сарын 03-ны өглөө ******* зах дээр найз тай таарсан. шил архи аваад “*******” зоогийн газрын 2 давхарт ын дүү байр хөлсөлдөг гээд бид хоёр уг байранд очиж архиа уусан. Бид хоёр архиа ууж дууссаны дараа ширээн дээр байсан гар утсыг зараадах гэсэн би энэ гар утас эвдэрхий юм байна 5000 төгрөг ч хүрэхгүй юм байна гэхэд 30.000 төгрөгөөр зарчих чи яахаараа зарж чаддаггүй юм гэж надад хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад барилцаж аваад зууралдаж байхдаа намайг өрөөнд байсан орон дээр түлхэж унагасны дараа орон дээр цаасны хутга байсныг аваад миний баруун гарын арын хэсэгт хутгаараа удаа зүссэн...гэх мэдүүлэг/хх-ийн 26/

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний 205 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн

.         ******* биед баруун сарвуунд шарх гэмтэл үүссэн байна.

2.         Үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.         Үүссэн гэмтлүүд нь 204 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а26/422 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4. заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.         ******* биед үүссэн дээрхи гэмтэл нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 29/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол/хх-ийн /, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/х-ийн 4-7/, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл/хх-ийн6-7/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/хх-ийн 9-2/, хохирлын тооцоо/хх-ийн 22/, согтуурал шалгасан тухай тэмдэглэл/хх-ийн 23/, Амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас/хх-ийн 28/, шинжээчийн дүгнэлт/хх-ийн 29/, *******ын иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 4/, Баянговь сумын 5-р багийн Засаг даргын 205.2.07-*ы өдрийн 8 тоот тодорхойлолт/хх-ийн 42/,урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 43/, 200.0.09-ний өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол/хх-ийн 45-46/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь согтуурлын байдалд байхдаа 205 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* зоогийн газрын 2 давхарт иргэн *******тэй хувийн сэдэлтээр маргалдаж улмаар хохирогч ******* баруун гарын сарвууг цаасны хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын ... бид хоёр хоорондоо маргалдаж, барилцаж аваад лрон дээр ноцолдож байхдаа орон дээр цаасны хутга байсныг аваад ******* баруун гарын сарвуун тус газар удаа цаасны хутгаар зүссэн ...гэх мэдүүлэг/хх-ийн 39/

Хохирогч ******* ... орон дээр цаасны хутга байсныг аваад миний баруун гарын арын хэсэгт хутгаараа удаа зүссэн...гэх мэдүүлэг/хх-ийн 26/,

Амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас/хх-ийн 28/,

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний 205 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ...үүссэн гэмтлүүд нь 204 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а26/422 тооттушаалын гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4. заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....гэх дүгнэлт/хх-ийн 29/болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч *******ыг аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.-д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогч хохирлын талаар маргаагүй байх бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлд заасны дагуу нэг сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүгдэгч *******ыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн хуванцар бариултай цаасны хутга ширхэгийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн "...4 ханатай монгол гэр ширхэгийг ..." битүүмжилсэн 205 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчдэд нь буцаан олгохоор шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.., 297..4, 298, 48 дугаар зүйлийн 48.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

.Шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.-д зааснаар шүүгдэгч *******ыг нэг сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дүгээр зүйлийн 5.-д зааснаар ялтан *******д оногдуулсан нэг сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй

4.Эрүүгийн 20505000393 дугаар хэрэгт ирсэн бичиг баримтгүй, ялтан ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88..-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн хуванцар бариултай цаасны хутга ширхгийг устгасугай.

б.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34 дүгээр зүйлийн 34.0 дахь хэсэгт зааснаар ялтан *******ын эзэмшлийн "...4 ханатай монгол гэр ширхэгийг ..." битүүмжилсэн 205 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчдэд нь буцаан олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.-т зааснаар ялтан *******ын бусдын батлан даалтанд байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 206 оны 0 сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303., 304 дүгээр зүйлийн 304. дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

Э.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Ч.БАЙГАЛМАА