Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1452

 

 

 

 

 

 

     2020           12             3                                       2020/ДШМ/1452                            

 

 

О.Өт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Даваасүрэн,

шүүгдэгч О.Ө,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/697 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Өын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02828 1329 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Оийн Ө, 2002 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 7 дугаар гудамжны 308 тоотод оршин суух бүртгэлтэй,

2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Өт оногдуулсан 3 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаартай магадлалаар “О.Өт 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Өт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, /РД:

О.Өнь:

1. Б.Ятай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 1 дүгээр гудамжны 8 тоотод байрлах иргэн Ц.Бийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж “Samsung” загварын нөүтбүүк, “Samsung Galaxy S6” загварын гар утас, “Samsung S1” загварын гар утас, бугуйнд зүүдэг гар утас, гагнуурын аппарат, хүүхдийн үүрдэг улаан өнгөтэй цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. ганцаараа 2018 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ-Өргөө хорооллын 618 дугаар байрны 8 тоотод оршин суух иргэн Т.Бийн гэрийн тагтнаас унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 624.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9-240 тоотод оршин суух Н.Бийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 295.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. ганцаараа 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Марал” пабын цонхоор хууль бусаар нэвтрэн орж О.Мийн эзэмшлийн зөөврийн компьютер, гар утас зэргийг хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 54 тоотод оршин суух иргэн П.Эийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, 43 инчийн зурагт, мөнгөн бугуйвч, эрэгтэй цаг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 24 дүгээр сургуулийн 1 давхрын цонхоор нэвтрэн орж “Toshiba” загварын зөөврийн компьютер, дагалдах хэрэгслийн хамт хулгайлж 495.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгай тоотод оршин суух иргэн Т.Шийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн 44 инчийн “TCL” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 17 дугаар гудамжны 246 тоотод оршин суух иргэн Э.Өын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн зөөврийн компьютер 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.265.200 төгрөгийн хохирол учруулсан,

9. ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 16 тоотод оршин суух иргэн Ц.Оийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон сууцанд нэвтрэн орж 43 инчийн “Alfa” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 519.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжны 38а тоотод оршин суух иргэн Я.Эийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн “LG” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Жалгын 8 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Б.Аын амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 49 инчийн “Samsung” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-эхийн 42 дугаар гудамж, 2127а тоотод оршин суух иргэн Ц.Цийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч “Samsung Galaxy Note 5” загварын гар утас, эрэгтэй, эмэгтэй хос бугуйн цаг, мөнгөн гинж, Evok 0.75 литрийн архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 369.690 төгрөгийн хохирол учруулсан,

13. Д.Мөнх-Очир, Э.Болдбаатар нартай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 24- ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг Булгийн 1 дүгээр гудамжинд иргэн Н.Пийн автомашинаас “Samsung А50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 716.455 төгрөгийн хохирол учруулсан,

14. Б.Я, Э.Болдбаатар нартай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 8-202 тоотод оршин суух иргэн Д.Нийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бугуйн цаг 6 ширхэг, сувдан бугуйвч, зүүлт, бөгжтэй 1 хос, үнэртэй ус 1 ширхэг, эрэгтэй хүний сахлын ус 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.055.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. Б.Ятай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Баруун Ард Аюушийн 4-66 тоотод байрлах иргэн Я.Эийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч зургийн аппарат, дүрс бичлэгийн аппарат, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, гар утас, халтар манан хөөрөг, шүрэн хөөрөг, бугуйн цаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. Б.Ятай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 9-399 тоотод оршин суух иргэн Т.Мийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг, зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. ганцаараа 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамж 475 тоотод оршин суух О.Эын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, цүнх, “Асег” загварын компьютерын процессор, дунд гарын мана хөөрөг, Jordan 1 гэсэн загварын пүүз 1 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 709.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. Б.Ятай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 17 дугаар гудамжны 195 тоотод байх иргэн Ж.Бийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн 39 инчийн зурагт, орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. Б.Ятай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 14-1168 тоотод оршин суух иргэн Н.Мын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн мөнгөн аяга 1 ширхэг, унадаг дугуй 1 ширхэг, мөнгөн ээмэг бөгж, хүзүүний зүүлт, шармал бөөрөнхий ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 331.500 төгрөгийн хохирол учруулсан,

20. Д.Мтой бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 8-99 тоотод оршин суух иргэн Б.Аийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн даалинтай хөөрөг, эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 2.145.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. Д.М, Б.Я нартай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 12-468а тоотод оршин суух иргэн Ч.Дын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн 10 ширхэг зэс аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. Д.М-той бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз-16 модны захын хажууд байрлах “Заяа” барилгын материалын дэлгүүрээс Хятад улсын иргэн Б.Зийн “Iphone Х” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. ганцаараа 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, БАӨ-ийн 20 дугаар гудамжны 289 тоотод оршин суух иргэн Б.Аийн амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 75.000 төгрөгийн хохирол учруулсан,

24. Б.Ятай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эхийн 32-1727 дугаартай тоотод байрлах иргэн С.Бын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байрны цонхоор нэвтрэн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

25. ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийг 10 дугаар хороо Улаанхуарангийн 1-2090 тоотод оршин суух иргэн Ю.Бы монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн "Sony” загварын зурагт, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

26. ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 16 хэсэг, 2113 тоотод оршин суух иргэн Ё.Бийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн “Monel” загварын зурагтыг нууцаар, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. Б.Ятай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 24 дүгээр гудамжны 336а тоотод оршин суух иргэн М.Э, М.У нарын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.004.299 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг дангаараа болон бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Өыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Өт оногдуулсан 3 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаартай магадлалаар “О.Өт 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Өт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэснийг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Өт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өын өмнөх шийтгэх тогтоолоор эдэлсэн 104 хоног, энэ хэрэгт цагдан хоригдсон 413 хоног, нийт цагдан хоригдсон 517 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Өсаас нийт 13.001.189 төгрөгийг гаргуулан хохирогч П.Э 750.000 төгрөг, Ц.От 519.000 төгрөг, Г.Шит 400.000 төгрөг, Э.Өт 1.265.200 төгрөг, Ц.Цд 363.690 төгрөг, Ж.Хд 495.000 төгрөг, Ю.Бд 600.000 төгрөг, Ё.Бд 300.000 төгрөг, В.Зд 1.095.000 төгрөг, Т.Бд 624.000 төгрөг, О.Эт 709.000 төгрөг, Б.Ат 75.000 төгрөг, О.Мд 350.000 төгрөг, Н.Бд 295.000 төгрөг, хохирогч Ж.Бд 165.000 төгрөг, Ц.Бд 420.000 төгрөг, С.Бд 225.000 төгрөг, Н.Мд 165.750 төгрөг, Б.Ад 1.010.000 төгрөг, Ч.Дт 134.000 төгрөг, Д.Нт 2.613.400 төгрөг, М.Эд 420.000 төгрөг, М.Ут 382.149 төгрөг, Т.Мд 135.000 төгрөг, Д.Эт 1.490.000 нарт олгож, шүүгдэгч О.Өыг Д.М, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1 дүгээр гудамжинд иргэн Н.Пийн автомашинаас “Samsung А50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 716.455 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирол төлбөрөөс 238.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Өт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхпэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч О.Өдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Энэ хэргийг шийдвэрлэхдээ Баянзүрх дүүргийн прокурор П.Даваасүрэн нь мөрдөгч Тольгэрэлд байгаа надад холбогдох 180607798 тоот хэрэг бүртгэлийн дугаартай хэргийг 1906028281329 дугаартай хэрэгт нэгтгэн шийдвэрлээгүй. Уг хэрэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр миний гарын мөртэй таарсан, гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдсон хэрэг байгаа. Энэ хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Д.Мөнх-Очир, Э.Болдбаатар нартай бүлэглэн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг Булгийн 1 дүгээр гудамжинд иргэн Н.Пийн автомашинаас “Samsung А50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 716.455 төгрөгийн хохирол учруулсан хэргийг “цагдан хоригдож байсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ хэрэг үйлдэгдсэн гэх 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Д.М, Э.Б нар мөн цагдан хоригдож байсан. Уг хэрэг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Д.Мөнх-Очиртой бүлэглэн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз 16 модны захын хажууд байрлах “Заяа” барилгын материалын дэлгүүрээс Хятад Улсын иргэн Б.Зийн “Iphone X” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлтэй нэг өдөр үйлдсэн гэж Д.М, Э.Б бид мэдүүлсэн боловч яллах дүгнэлтэд 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр үйлдсэн гэж бичсэн байгааг дахин  шалгуулах хүсэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчиж, 1906028281329 дугаартай хэрэгт байгаа 2018 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ-Өргөө хорооллын 618 дугаар байр, 8 тоотод оршин суух иргэн Т.Бд 624.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9-240 тоотод оршин суух иргэн Н.Бд 295.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг зөвхөн миний мэдүүлгээр намайг яллаж байгааг эсэргүүцэн нэмэлт мөрдөн байцаалтад дахин шалгуулж хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

2017 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Б.Ятай бүлэглэн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 1 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух иргэн Ц.Бийн эзэмшлийн орон байранд нэвтэрч эд зүйлсийг нууцаар хууль бусаар авч 840.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Б.Я бид 2 Б.Ч гэх хүний хамт үйлдсэн гэдгээ мэдүүлэгтээ мэдүүлсэн боловч прокурор нь уг хүн тодорхойгүй гэж уг хэрэгт оролцуулан шийдвэрлээгүй. Б.Ч нь надаас тусгаарласан Б.Я, Д.М, С.Б, Э.Б нарт холбогдох хэргүүдэд яллагдагчаар оролцсон Б овогтой Ч гэж хүн байгаа. Уг хүнийг энэ хэрэгт оролцуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Эдгээр шалтгааны улмаас миний эрх зүйн байдал дордож байгаа тул миний эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... О.Өын давж заалдах гомдолдоо дурдсан 180607798 тоот хэрэг бүртгэлийн дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн мөрдөгчийн тогтоол нь надад байна. Хохирогч Зд холбогдох хэргийн хувьд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс гадна гэрч Мын мэдүүлэг авагдсан. Бусад хэргийн тухайд эдгээр үйлдлүүд нь 2018 оноос шалгагдаж байгаа хэргүүд юм. Хэрэв үнэхээр өөр хэрэг үйлдсэн, давхар шалгагдаж байсан бол энэ талаар өмнө хэлж шалгуулах боломж байсан. Эрүүгийн хуулийн зорилго нь хохирол төлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог. Гэтэл зөвхөн О.Өын “миний эрх зүйн байдал дордож байна” гэж гомдол гаргаж байгаа нь хэргийг удаашруулах зорилготой гэж үзэж байна. Хэрэв үнэхээр шаардлагатай гэж үзэж байгаа бол хэргийг тусгаарлаж шийдвэрлэх боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

О.Өнь:

1. Б.Ятай бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Хоршооллын 1 дүгээр гудамжны 8 тоотод байрлах иргэн Ц.Бийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж “Samsung” загварын нөүтбүүк, “Samsung Galaxy S6” загварын гар утас, “Samsung S1” загварын гар утас, бугуйнд зүүдэг гар утас, гагнуурын аппарат, хүүхдийн үүрдэг улаан өнгөтэй цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 840.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Ц.Бийн “... 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн жижиг цонхоор хулгай орж, жижиг өрөөний номын тавиур дээр байсан Sansung загварын зөөврийн компьютер, Samsung S-6, S-1 бугуйн гар утас, машины хар хайрцаг, гагнуурын аппарат зэрэг эд зүйлийг алдсан” гэх мэдүүлэг /4 хх 104/ ,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 хх 84-90/,

- хохирогч Ц.Бийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 840.000 төгрөгөөр тогтоосон “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /4 хх 110/,

- эдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /4 хх 132/,

 

2. ганцаараа 2018 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ-Өргөө хорооллын 618 дугаар байрны 8 тоотод оршин суух иргэн Т.Бгийн гэрийн тагтнаас унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 624.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Т.Бгийн “... 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр автомашингүй өдөр болсон тэр өдөр дугуйгаа унаж ирээд оройдоо 2 давхрын тагтан дээрээ тавьчихсан байсан тэрнээс хойш дугуйгаа ерөөсөө унаагүй юм. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тагтан дээрээ дугуйгаа үзэхэд алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /3 хх 133-134/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 129-141/,

- хохирогч Т.Бгийн алдагдсан эд зүйлийг нийт 624.000 төгрөгөөр тогтоосон “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /3 хх 141-142/,

 

3. ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9-240 тоотод оршин суух Н.Бгийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 295.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Н.Бгийн “... 2018 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 9-240 тоотод байх өвлийн байшиндаа унтаж байхад гялгар уут дуугарахаар нь сэрээд харахад том өрөөний буйдан дээр хар саравчтай малгайтай танихгүй эрэгтэй сууж байхаар нь ухасхийгээд гэрлээ асаах гэхэд нөгөө үл таних залуу буйдан дээрээс босоод л гүйсэн...гэр лүүгээ буцаж ороод гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд миний гар утас, манай хүүгийн утас, түрийвчид байсан бэлэн 100.000 төгрөг мөн алдагдсан...” гэх мэдүүлэг /8 хх 23-24/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 хх 19-21/,

- хохирогч Н.Бгийн алдагдсан эд зүйлийг нийт 295.000 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ /8 хх 35-35/,

 

4. ганцаараа 2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Марал” пабын цонхоор хууль бусаар нэвтрэн орж О.Мгийн эзэмшлийн зөөврийн компьютер, гар утас зэргийг хулгайлан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч О.Мгийн “... 2018 он 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө тухайн ажиллуулж байсан Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Марал пабад хулгай орж эд зүйлээ алдсан. Зөөврийн компьютер, IPhone 6 маркийн гар утас, Samsung Note 3 загварын гар утас алдагдсан” гэх мэдүүлэг /7 хх 193-194/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 хх 186-188/

- хохирогч О.Мгийн алдагдсан эд зүйлийг нийт 1.000.000 төгрөгөөр тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ, “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн үнэлгээ /7 хх 219-223, 224-225/,

 

5. ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 54 тоотод оршин суух иргэн П.Эгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж, 43 инчийн зурагт, мөнгөн бугуйвч, эрэгтэй цаг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч П.Эгийн “... Манай гэрээс 43 инчийн LCD зурагт 1.200.000 төгрөгөөр, дизейл гэсэн бичигтэй бугуйн цаг 960.000 төгрөгөөр, мөнгөн гинж кулонтой граммыг нь сайн хэлж мэдэхгүй байна 199.000 төгрөгөөр, мөнгөн бугуйвч граммыг нь сайн мэдэхгүй байна 800.000 төгрөгөөр, хоёр ширхэг мөнгөн бөгж байсан ба нэг бөгжний граммыг нь сайн мэдэхгүй байна. Мөнгөн завьяагаас 56.000 төгрөгөөр, нөгөө бөгжөө хийлгэж байсан болохоор сайн хэлж мэдэхгүй байна... Би гомдолтой байна алдагдсан эд зүйлээ буцааж авдаггүй юм гэхэд хохирлоо барагдуулмаар байна. Мөн би хоёр охинтой. Манай том охин одоо юм ойлгохоор болсон ба хулгай орсноос хойш гэртээ харих дургүй байгаад байгаа юм...” гэх мэдүүлэг /1 хх 15-18/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 4-9/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 хх 23-24/,

- хохирогч П.Эгийн алдагдсан 6 төрлийн эд зүйлийг нийт дүн 750.000 төгрөгөөр үнэлсэн “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /1 хх 29/,

 

6. ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 24 дүгээр сургуулийн 1 давхрын цонхоор нэвтрэн орж “Toshiba” загварын зөөврийн компьютер, дагалдах хэрэгслийн хамт хулгайлж 495.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Ж.Хийн “... 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ өглөөний 08:00 цагийн орчимд ажлын өрөөндөө ороход өрөөнд байсан ном бичиг баримтыг газар унагаасан байхаар нь вакум цонхыг үзэхэд гадна тор эвдэрсэн байдал, цонх онгойсон байхаар нь би хулгай орсон байна гэж үзээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд би өрөөнд байсан өөрийн эд зүйлээ хийдэг шкафыг шалгаж үзэхэд дотор нь байсан Toshiba загварын I-5 үзүүлэлттэй зөөврийн компьютер, дагалдах хэрэгсэл цүнхний хамт алга болсон байсан” гэх мэдүүлэг /2 хх 211-212/,

- гэрч Д.Аийн “... Гэтэл өглөө ажлын цаг эхлэх үеэр манай сургуулийн хөдөлмөрийн багш Ж.Хаш-Эрдэнэ ирээд 110 тоот өрөөнд шүүгээндээ үлдээсэн байсан зөөврийн компьютер нь алдагдсан байгаа талаар хэлэхэд би гайхаад очиж үзэхэд тэр өрөөний хамгийн хойд талын цонхны салхивч нь нээлттэй байсан. Мөн тэр хавийн хамаг юмыг хөдөлгөсөн байсан ба шүүгээн дотор байсан зарим зүйлсийг хүртэл гаргаж орхисон байсан” гэх мэдүүлэг /2 хх 216-217/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 202-207/,

- алдагдсан эд зүйлийг үнэлсэн “Эд зүйлийн үнэлгээ”-ээр 495.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2 хх 218/,

 

7. ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны задгай тоотод оршин суух иргэн Т.Шийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн 44 инчийн “TCL” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Г.Шийн “... 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өглөө 07.30 цагт гэрээсээ гараад 12.00 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан. Хашаанд ороод гэртээ орох гэтэл гэрийн цоож эвдэрчихсэн байсан. Гэртээ ортол гэрийн эд зүйлийг онгичоод, манай 44 инчийн TCL загварын LCD зурагтыг хулгайч аваад явсан байсан... хар өнгийн 44 инчийн TCL загварын LCD зурагт байгаа, 2 талдаа хөлтэй өөр содон шинж тэмдэг байхгүй. 2018 оны 04 дүгээр сард Нарантуул захын арын дэлгүүрээс 480.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /1 хх 156-157/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 149-154/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 хх 162-164/,

- алдагдсан TCL загварын зурагтыг 400.000 төгрөгөөр үнэлсэн “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6/225 дугаартай Эд зүйлийн үнэлгээ /1 хх 186/,

 

8. ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 17 дугаар гудамжны 246 тоотод оршин суух иргэн Э.Өын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн зөөврийн компьютер 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.265.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Э.Өын “... 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр буюу амралтын өдөр гэрээсээ гарч найзуудын хамт 52 км хол газар гарч айлд очиж юм хүргэж өгөөд буцаж ирээд Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд найз Адилбишийн гэрт улмаар архи ууж тэндээ хоносон... бид шараа тайлж пиво уугаад сууж байхад үдээс өмнө байхаа манай эхнэр Оюунбилэг над руу утсаар ярьж гэрт хулгай орсон байна гэж хэлсэн... манай гэрийн хаалганы цоожийг хөшиж эвдэж ороод миний монетон бөгж 2 ширхэг, босс нэртэй бугуйн цаг, Sony загварын зөөврийн компьютер цүнхний хамт алдагдсан талаар надад хэлсэн... Sony загварын зөөврийн компьютер цэнэглэгч, хулгана, цүнхний хамт байсан 2019 оны 4 дүгээр сард Сансар орчмоос 290.000 төгрөгөөр худалдан авсан 2 дугаар үеийн үзүүлэлттэй Sony загварын зөөврийн компьютер 17-19 инч, харин Солонгос монетон хуримын бөгжийг 2019 оны 3 дугаар сард мөнгөн завьяагаас хосоор нь 600.000 төгрөгөөр худалдан авч байсан... мөн 2010 оны хавьцаа урт цагааны дархнаар монет нийлүүлж хийлгэсэн 6 грамм жинтэй луугийн дүрстэй монетон бөгж, Hugo Boss загварын бугуйн цаг Time дэлгүүрээс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 160.000 төгрөгөөр худалдан авсан хар өнгөтэй ширэн оосортой эрэгтэй цаг зүүж хэрэглэж байсан...” гэх мэдүүлэг /2 хх 15-17/,

- гэрч Б.Оийн “...11 цаг болж байхад манай хэсгийн ахлагч Долгорсүрэн эгч над руу залгасан байхаар нь би эргээд залгаж ярихад танайд хулгай орсон байж мэдэхээр байна хаалга үүд нь эвдэрсэн байна гэж хэлэхээр нь би шууд гэр рүүгээ очиж үзэхэд манай гэрийн хаалганы цүү нь эвдэрсэн хаалга хагас онгойсон байхаар нь гэр рүүгээ шууд яваад орсон. Тэгтэл хойморт байсан зурагт байрнаасаа хөдөлж орон дээр, мөн тавиур дээр байсан эд зүйлүүд ширээн дээр тавьсан байхаар нь цагдаад шууд хэлээд цагдаа ирэх хооронд эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд буйдан сандал дээр байсан манай нөхрийн цүнхтэй зөөврийн компьютер, жижиг хайрцагт байсан манай нөхрийн бугуйн цаг, монетон хуримын бөгж, могойн толгойн дүрстэй алтан бөгж алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 хх 18-21/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 4-7/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 06/391 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 3 ш гарын мөр О.Өынхтай таарсан гэж тогтоосон /2 хх 29-40/,

- “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар алдагдсан эд зүйлийг нийт 1.265.200 төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлсон /2 хх 43/,

 

9. ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 3 дугаар гудамжны 16 тоотод оршин суух иргэн Ц.Оийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон сууцанд нэвтрэн орж 43 инчийн “Alfa” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 519.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Ц.Оийн “...2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 09 цаг өнгөрч байхад хүүхдээ сургуулиас нь авах гээд гэрээ цоожлоод гарсан. Эхнэр хүүхдээ авчихаад 11 цаг болж байх орчимд гэртээ ирэхэд үүдний амбаарын хаалга цоожтой, гэрийн хаалга болохоор цүүг нь мулт татаад онгойлгосон байсан...гэрийн хоймор хэсэгт 43 инчийн “Arina” нэртэй хавтгай дэлгэцтэй бага зэрэг хонхор зурагт алдагдсан байсан.... “Arina” гэсэн бичигтэй өөр содон шинж тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг/1 хх 120-121/,

- гэрч Д.Бын “... 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчхөөд харьж явтал Оийн гэрийн доохон талд хавтгай дэлгэцтэй том зурагт 20 нас хүрээгүй байрын банди тэвэрчихсэн гудамж уруудаад явж байсан. Би анзаараагүй гэртээ орсон... 20 нас хүрээгүй байрын... 168-170 орчим см өндөр нуруутай, цэнхэр өнгийн малгайтай цамцтай түүнийхээ гадуур бор өнгийн куртик өмссөн. Цэнхэр өнгийн гутал өмссөн...цүнх үүрчихсэн байсан...” гэх мэдүүлэг /1 хх 122-123/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 114-118/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 хх 131-133/,

- “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр Arina загварын зурагтыг 519.000 төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлсон /1 хх 134/,

 

10. ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжны 38а тоотод оршин суух иргэн Я.Эийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 32 инчийн “LG” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Я.Энэбишийн “... Би өнөөдөр өглөө 07:00 цагт гэрээсээ гараад нэгдсэн гуравдугаар эмнэлэгт очиж хамаатны Энхмандах гэх хүүгээ үзүүлчихээд 17:00 цагт гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг эвдэн хулгайч ороод 32 инчийн LCD зурагт алдагдсан байсан... Би зурагтаа Нарантуул зах дээрээс 370.000 төгрөгөөр анх худалдан авч байсан. Манай зурагтны ар тал нь саарал өнгөтэй өөр ямар нэгэн онцлог шинж тэмдэг байхгүй...” гэх мэдүүлэг /1 хх 197-198/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 194-195, 200-201/,

- О.Өаас зурагт, бүтээлэг хураан авсан тухай “Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл” /1 хх 199/,

- хохирогч Я.Энэбишэд “Эд зүйл хүлээлгэн авсан тухай тэмдэглэл” /1 хх 202/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 хх 207-209/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 3391 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1 ш гарын мөр О.Өын гарын хээтэй таарсан гэж тогтоосон /1 хх 212-216/,

- “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 06/224 дугаартай Эд зүйлийн үнэлгээгээр алдагдсан эд зүйлийг 300.000 төгрөгөөр тогтоосон /1 хх 219/,

 

11. ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Жалгын 8 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Б.Аын амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж 49 инчийн “Samsung” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 - хохирогч Б.Аны “....2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр манай хүргэн ах өглөө 07 цаг гээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Жалгын 8-2 тоотод байшингаас юм авах гээд ирэхэд манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн онгорхой байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Хар өнгийн доороо хоёр суурьтай урдаа Samsung гэсэн бичиг, доод талын 2 хөл нь дугуй хэлбэртэй, Samsung загварын 49 инчийн зурагт алдсан... 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Arena дэлгүүрээс 1.200.999 төгрөгөөр лизингээр авч байсан” гэх мэдүүлэг /1 хх 93-94/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 88-90/,

- О.Өаас зурагт, орны бүтээлэг хураан авсан тухай “Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл” /1 хх 95/,

- хураан авсан зурагт, орны бүтээлгийг хохирогч Б.Ад хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /1 хх 96/,

- “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 06/226 дугаартай Эд зүйлийн үнэлгээгээр алдагдсан 49 инчийн зурагтыг нийт 400.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1 хх 101/,

12. ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-эхийн 42 дугаар гудамж, 2127а тоотод оршин суух иргэн Ц.Цэцэгмаагийн эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч “Samsung Galaxy Note 5” загварын гар утас, эрэгтэй, эмэгтэй хос бугуйн цаг, мөнгөн гинж, Evok 0.75 литрийн архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 369.690 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Ц.Цийн “.... Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 42-1227а тоотоос гарсан. Тэгээд удалгүй 10 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой байсан... Би тухайн үед гаднаас нь хараад хүүгээ гэрийн түлхүүрээ цонхоороо ороод авсан хэрэг гэж бодоод цонхоороо хартал ширээн дээр гутлын мөр байсан... Гэрт орж эд зүйлсээ бүртгэхэд ширээн дээр байсан Samsung Galaxy Note-5 загварын гар утас, шүүгээн дотроос эрэгтэй, эмэгтэй хос шар бугуйн цаг, мөнгөн гинж, эвок нэртэй архи алдагдсан... Samsung Galaxy Note-5 загварын гар утсаа 1.800.000 төгрөг, хос бугуйн цагаа хосоор нь 500.000 төгрөг, мөнгөн гинж 150.000 төгрөг, эвок нэртэй архи 40.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /2 хх 80-81/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 75-78/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 02/319 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2 ш гарын мөр О.Өынхтай таарсан гэж тогтоосон /2 хх 88-93/,

- “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар алдагдсан эд зүйлийг нийт 369.690 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2 хх 95-96/,

 

13. Б.Я, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 8-202 тоотод оршин суух иргэн Д.Нийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, бугуйн цаг 6 ширхэг, сувдан бугуйвч, зүүлт, бөгжтэй 1 хос, үнэртэй ус 1 ширхэг, эрэгтэй хүний сахлын ус 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.055.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Д.Нийн “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр амралтын өдөр байсан... 19 цаг болж байхад өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Жаргалантын 8-202 тоот хаягт байрлах гэртээ орох гэтэл хулгайч орсон байсан нь цонхоор харагдсан учраас цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Манай гэрээс тухайн өдөр дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, брэнд загвар тодорхой бус цаг 6 ширхэг, сувдан бугуйвч зүүлт бөгжтэй 1 хос, эрэгтэй ус 1 ширхэг, эрэгтэй хүний сахлын ус 1 ширхэг зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /5 хх 162/,

- гэрч Э.Бын “...Би 2019 оны 8 дугаар сарын сүүлээр Өсөхөө, Я нартай Яармагт байрлах айлаас /хаягыг нь мэдэхгүй байна/ 5 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг цаг, 1 ширхэг хөөрөг хулгайлсан. Би тухайн үед айлын хашааны гадна Я нарыг хүлээгээд сууж байсан. Уг айлаас хулгайлсан 2 ширхэг мөнгөн аягыг Өсөхөө Баруун 4 замын ломбардад 120.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгөн аягыг зарсан гэж хэлсэн ба хаана худалдсаныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /5 хх 171/,

- гэрч Б.Яын “...Би О.Өын хамт 2019 оны 8 дугаар сарын дундуур Яармагийн дэнжид байрлах цахилгаан станцаас зүүн зүгт явж байгаад хөндлөн засмал замын зүүн талд байрлах дотроо тоосгон байшинтай айлын урд талд байрлах вакуум цонхыг О.Өын биедээ авч явж байсан отверткагаар хөшиж онгойлгон дотор орж зурагтын шүүгээнд байсан 4 ширхэг мөнгөн аяга, даалинтай хөөрөг, Rolex брендийн саарал өнгийн бугуйн цаг авсан. 4 ширхэг мөнгөн аягаа урт цагааны алт мөнгөний ченжид 300.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /5 хх 173/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 146-154/,

- Э.Баас “Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл” /5 хх 158/,

- “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл /5 хх 159/,

- хохирогч Д.Наийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 2.055.000 төгрөгөөр тогтоосон “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /5 хх 177-179/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /5 хх 188-189/,

 

14. Б.Ятай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Баруун Ард Аюушийн 4-66 тоотод байрлах иргэн Я.Эийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд нэвтэрч зургийн аппарат, дүрс бичлэгийн аппарат, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, гар утас, халтар манан хөөрөг, шүрэн хөөрөг, бугуйн цаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Д.Эийн “...Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард-Аюуш 4-66 тоотод байрлах манай гэрт 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 15 цагаас 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 01 цаг хүртэлх хугацаанд хулгайч орж 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг, хос ээмэг, цаг, канон загварын зургийн аппарат, Sony загварын видео камер, Samsung загварын зөөврийн компьютер, манай гэрийн газрын улаан ногоон гэрчилгээ, Samsung grand 2 загварын гар утас зэрэг эд зүйлс алдагдсан” гэх мэдүүлэг /6 хх 141-145/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 хх 127-133/,

- О.Өаас эд зүйл хураан авсан тухай “Эд зүйл хураан авсан тэмдэглэл” /6 хх 136/,

- хохирогч Д.Эт эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /6 хх 137/,

- хохирогч Я.Эийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 3.480.000 төгрөгөөр тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ /6 хх 163/,

- яллагдагч Б.Яын “2019 оны 8 дугаар сарын дундуур байх би найз О.Өын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зурагтын эцсээс хойш явж байгаад замдаа бетонон хашаатай, бор өнгийн төмөр гүйдэг хаалгатай 1 давхар байшинтай айлын хашааг нь бид 2 давж ороод цонхоор дотогш нэвтэрч байшин дотроос 2 ширхэг камер, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг эвдэрхий гар утас, 1 ширхэг хөөрөг зэрэг зүйлийг хулгайлаад гарсан” гэх мэдүүлэг /6 хх 177/,

 

15. Б.Ятай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлгийн 9-399 тоотод оршин суух иргэн Т.Мийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж мөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн бөгж 3 ширхэг, зэс аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Т.Мийн “... 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүй 7 худаг яваад орой 23 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой байсан... том өрөөний бурхны тавиур дээр байсан 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг нарийн,1 ширхэг бүдүүн гинж алдагдсан” гэх мэдүүлэг /6 хх 86-87/,

- гэрч Б.Яын “... 2019 оны 8 дугаар сарын дундуур О.Өын хамт гадуур явж байгаад Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Да хүрээ захын замын урд талд байх гудамжаар ороод... айлын... хашааг давж ороод улаан өнгийн тоосгон байшингийн вакум цонхыг түлхэж бид хоёр хамтдаа орсон. Өмөнгөн гинж 2 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, стикер нэг ширхэг, бугуйн цаг 1 ширхэгийг аваад орж ирсэн цонхоороо буцаж гарсан” гэх мэдүүлэг /6 хх 92/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 хх 80-84/,

- хохирогч Т.Мийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 270.000 төгрөгөөр тогтоосон “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /6 хх 99/,

 

16. ганцаараа 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамж 475 тоотод оршин суух О.Эын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, цүнх, “Асег” загварын компьютерын процессор, дунд гарын мана хөөрөг, Jordan 1 гэсэн загварын пүүз 1 хос зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч бусдад 709.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч О.Эын “...Би 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эхнэр Цямжавын хамт гэртээ байж байгаад 14 цагийн үед гэрээсээ гараад Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Номин худалдааны төв орох гээд гараад явсан юм. Тэгээд бид хоёр дэлгүүр орж хоол хүнсний зүйл цуглуулчихаад буцаад гэртээ 30 минутын дараа иртэл манай гэрийн цонх нь хагархай байхаар нь гайхаад ортол манай гэрээс эд зүйлс алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм. Асег загварын процессор 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, цагаан өнгийн пүүз зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг /4 хх 24-25/,

- гэрч Б.Яын “.... 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32 барилгын материалын тэр хавьд Өсөхөө бид хоёр явж байгаад Өсөхөө хулгай хийчхээд ирье гээд 2 цагийн дараа урт цагааны ард талд уулзсан чинь Jordan пүүз 1 ширхэг аваад процессор барьж байгаад хаясан гэсэн” гэх мэдүүлэг /4 хх 28-29/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 хх 09-16/,

- хохирогч О.Эын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 709.000 төгрөгөөр тогтоосон “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ /4 хх 34/,

 

17. Б.Ятай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 17 дугаар гудамжны 195 тоотод байх иргэн Ж.Бийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн 39 инчийн зурагт, орны бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Ж.Бийн "... 17 цаг 10 минутын үед манай дунд хүү над руу залгаад гэрт хулгай орсон байна гэхээр нь цагдаа дуудсан. Манай гэрээс 39 инчийн хар өнгийн зурагт ногоон алаг цэцэгтэй орны бүтээлэг, манай нөхрийн шинээр авчирч байсан пүүз зэрэг эд зүйл алдагдсан” гэх мэдүүлэг /3 хх 192-195/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 185-189/,

- насанд хүрээгүй гэрч Б.Яын “2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Оийн Өын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрэн дэлгүүр гэдэг худгийн хойд гудмаар ороод нэг давхар тоосгон байшинтай айлын цонхоор орсон. Уг цонхоор О.Ө бид хоёр цуг ороод шүүгээн дээр байсан 39 инчийн хар өнгөтэй зурагтыг орон дээр байсан бүтээлгээр ороогоод орсон цонхоороо буцаж гарсан” гэх мэдүүлэг /3 хх 204-205/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 26- ний өдрийн 02/448 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2 ширхэг гарын мөр О.Өынхтай таарсан гэж тогтоосон /3 дугаар хавтаст хэргийн 207-208 дугаар хуудас/,

- хохирогч Ж.Бийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 330.000 төгрөгөөр тогтоосон “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /3 хх 215/,

 

18. Б.Ятай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 14-1168 тоотод оршин суух иргэн Н.Мын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн мөнгөн аяга 1 ширхэг, унадаг дугуй 1 ширхэг, мөнгөн ээмэг бөгж, хүзүүний зүүлт, шармал бөөрөнхий ээмэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 331.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Н.Мын “... 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өглөө гэрээсээ 09 цаг өнгөрөөд нөхрийнхөө хамт гэрээсээ гарсан. Улмаар 20 цагийн үед орой гэртээ ирэхэд хашааны том хаалга онгорхой байсан тэгээд цагдаа нар ирээд гэр лүү орсон, гэрийн амбаарын хаалгыг нугасаар нь салгаад тавьсан байсан... Мөнгөн аяга эрэгтэй зургаатай аяга цулгай аяга нэг ширхэгийг 195.000 төгрөгөөр авч байсан. Том хүний цагаан өнгийн хужаа дугуй захаас 300.000 төгрөгөөр авч байсан. Мөнгөн ээмэг, зүүлт, бөгжний хослол кулонтойгоо унждаг дуслан хэлбэртэй 180.000 төгрөгөөр авч байсан. Дуслан хэлбэртэй сувдан унждаг ээмэг 45.000 төгрөгөөр, ногоон шигтгээтэй шармал бөөрөнхий хатгадаг ээмэг 25.000 төгрөгөөр, жижиг гуулин цайны дээж өргөдөг аяга 5000 төгрөгөөр, нийт 750.000 төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэдүүлэг /4 хх 204-205/,

- хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 хх 195-199/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /4 хх 206-207/,

- гэрч Б.Яын “Би О.Өын хамт 2019 оны 8 дугаар сарын сүүлээр Дарь-Эхээс хойш явж байгаад тоосгон байшинтай айлын урд талын вакум цонхыг түлхэж ороод дотроос нь 2 ширхэг мөнгөн аяга авч, амбаараас нь цагаан өнгийн унадаг дугуй хулгайлан авсан” гэх мэдүүлэг /4 хх 208/,

- хохирогч Н.Мын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 331.500 төгрөгөөр тогтоосон “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ /4 хх 215/,

 

19. Д.Мтой бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 8-99 тоотод оршин суух иргэн Б.Аийн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн даалинтай хөөрөг, эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, бусдад 2.145.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Б.Аийн “... 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 14 цаг эхнэрийн хамт гэрээсээ гараад буцаж 20 цагийн үед гэртээ ирэхэд цонхыг түлхэн орж дунд гарын манан хөөрөг, дайлангийн хамт, бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан” гэх мэдүүлэг /5 хх 36/,

  • хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 26-33/,
  • мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /5 хх 44-45/,
  • О.Өаас “Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл” /5 хх 46-47/,
  • хохирогч Б.Ад “Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /5 хх 48/,

-   “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Б.Аийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 2.145.000 төгрөгөөр тогтоосон /5 хх 54-56/,

20. Д.М, Б.Я нартай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 12-468а тоотод оршин суух иргэн Ч.Дын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн 10 ширхэг зэс аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Ч.Дын “... 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, 12 дугаар гудамж, 468 тоотод оршин суудаг. Би тухайн өдөр гэр бүлийн гишүүдийн хамтаар орой 17 цагийн үед гэрээсээ гарч орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Манай эхнэр Д.Ө гэртээ хүүхдийн хамт түрүүлж орсон. Би манай гэрээс ойрхон байдаг эгчийнхээ хүүхдийг гэрт нь хүргэх гээд явсан чинь араас залгаад гэрт хулгай орсон байна гэхээр нь гэртээ ороход гэрийн эд зүйлс эмх замбараагүй хулгай орсон шинжтэй байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан... манай гэрээс бурхны доод талын шүүгээнд 10 ширхэг цагаан өнгийн зэс аяга байсан алдагдсан байна. Дээрх аягыг одоогоос 5 жилийн өмнө хувь хүнээс худалдаж авсан. Одоо 400.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /4 хх 92/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 83-89/,

- гэрч Б.Яын “Би О.Ө, Д.М нарын хамт 2019 оны 8 дугаар сарын сүүлээр Нисэхийн эцсийн буудлын орчим тоосгон байшингийн урд талын цонхыг О.Ө түлхэн орж 10 ширхэг цагаан өнгийн зэс аягыг хулгайлж авсан. Уг аягануудаа мөнгөн аяга гэж бодож байтал зэс байхаар нь 120 мянгатын тоглоомын талбай орчим хаясан” гэх мэдүүлэг /5 хх 100/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /5 хх 101-102/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 05/350 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1 ширхэг гарын мөр О.Өынхтай таарсан гэж тогтоосон /5 хх 104-105/,

- хохирогч Ч.Дын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 400.000 төгрөгөөр тогтоосон “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /5 хх 112-114/,

 

21. Д.Мтой бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз-16 модны захын хажууд байрлах “Заяа” барилгын материалын дэлгүүрээс Хятад улсын иргэн Б.Заяагийн “Iphone Х” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч В.Зийн “...Тухайн цаг хугацаанд манай дэлгүүрт манай нөхөр, манай ажилладаг 4 хүн, гадны 3 хүн, байсныг хойд талын камераараа шүүхэд харагдсан. Урд камерт урд талын хаалгаар орж ирж байгаа хүмүүс харагдахгүй болохоор гадны хэдэн хүн дахин орж ирснийг би хэлж мэдэхгүй байна. Би дэлгүүрт орж ирсэн гадны хүн болов уу л гэж бодож байна.Миний утас IPhone загварын IPhone ХS утас gold буюу шаргал өнгийн байсан. Утасны дэлгэцэн дээр дарахад манай хүүгийн гараа толгой дээрээ авсан, бор шаргал цамцтай зураг байгаа. Гадуураа цагаан өнгийн резинэн урсдаг саатай гэртэй. Өөр ямар нэгэн сэв зураас, содон шинж тэмдэг байхгүй. Бүтэн шилэн наалттай, наалтын зүүн дээд хэсэгт бага зэргийн цууралттай байсан” гэх мэдүүлэг /3 хх 84-85/,

- хохирогч В.Зийн алдагдсан эд зүйлийг нийт 2.190.000 төгрөгөөр тогтоосон “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /3 хх 91/,

- насанд хүрээгүй гэрч Д.Мын “Би 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Цайз захын барилгын материалын дэлгүүр орж будаг шингэлэгч авах гэж байгаад лангуун дээр нь гар утас байхаар нь би тэр утсыг аваад Өсөхөөд өгөөд бид хоёр дэлгүүрээс гарсан. IPhone ХS загварын гар утас байсан. Энэ хэргийг Оийн Өтай хамт үйлдсэн” гэх мэдүүлэг /3 хх 86-87/,

 

22. ганцаараа 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, БАӨ-ийн 20 дугаар гудамжны 289 тоотод оршин суух иргэн Б.Аийн амьдрах монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 75.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Б.Аийн “…Би 2019 оны 8 дугаар сарын 31-ний өглөө ажилдаа явсан, манай гэрийг бага охин Н харж үлдсэн... манай гэрээс ширээн дээр байсан шинэ худалдаж авсан хичээлийн цүнх, хичээлийн хэрэглэлүүд, түрийвчинд байсан 150.000 төгрөг, шүүгээнд байсан бугуйн цаг, повер банк алга болсон” гэх мэдүүлэг /7 хх 133-134/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 хх 126-128, 142-144 /,

- хохирогч Б.Аийн гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 75.000 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /7 хх 156-157/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 02/496 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1 ширхэг гарын мөр О.Өын гарын хээтэй таарсан гэж тогтоосон /7 хх 146/,

 

23. Б.Ятай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь эхийн 32-1727 дугаартай тоотод байрлах иргэн С.Бын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байрны цонхоор нэвтрэн 43 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч С.Бын “...Би 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 07 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 32-1727 тоотод байх гэрээсээ гараад ажилдаа явсан юм. Намайг ажилдаа явахад гэрт манай дүү Пүрэвдорж үлдсэн ба гэрээс 12 цагийн үед хаалгаа цоожлоод гараад явсан байсан. Тэгээд 20 цагийн үед би гэртээ иртэл том өрөөний цонх онгорхой том өрөөний зурагтын тавиур дээр байсан 43 инчийн Samsung загварын smart зурагт алга болчихсон байсан. Хар өнгийн 43 инчийн Samsung загварын smart зурагт, Шигтгээтэй хар оосортой, эмэгтэй бугуйн цаг, 8 хайрцаг Parlament тамхи зэрэг эд зүйлс байсан” гэх мэдүүлэг /4 хх 153-154/,

- насанд хүрээгүй гэрч Б.Яын “Би Өтай хамт 2019 оны 8 дугаар сарын сүүлээр Дарь-Эхэд явж байгаад 2 давхар ногоон өнгийн байшинтай айл руу орж хар өнгийн 42 инчийн зурагт, мөнгөн аяга, Жи шок брендийн хар шар өнгийн бугуйн цаг хулгайлан авч зурагтыг О.Өын нэрээр шар хаданд байрлах ломбарданд тавьсан” гэх мэдүүлэг /4 хх 158-159/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /4 хх 160-161/,

- хохирогч С.Бын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 489.650 төгрөгөөр тогтоосон “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн Эд зүйлийн үнэлгээ /4 хх 164/,

 

24. ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийг 10 дугаар хороо Улаанхуарангийн 1-2090 тоотод оршин суух иргэн Ю.Бны монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн "Sony” загварын зурагт, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг нууцаар, хууль бусаар авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Ю.Бны “...Тэгээд өдөр 16 цаг болж байхад гэртээ иртэл манай гэрийн гадна талын амбаарын цоожийг эвдсэн байхаар нь ороод хартал гэрийн хаалгыг сүхээр цохиод гэрт хулгай орсон байсан... Манай гэрээс 42 инчийн хар өнгөтэй Sony маркийн зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг /3 хх 18-19/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 9-10, 15-17/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3 хх 20-21/,

- хохирогч Ю.Бны гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 600.000 төгрөгөөр тогтоосон “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /3 хх 26/,

 

25. ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 16 хэсэг, 2113 тоотод оршин суух иргэн Ё.Бийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн “Monel” загварын зурагтыг нууцаар, хууль бусаар авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч Ё.Бийн “... 2019 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр 08 цаг орчим гэрээсээ гараад шөнө 23 цаг 50 минутын орчим ирэхэд манай гэрийн хаалганы цүүг хөшиж хулгай орсон байсан. Манай гэрээс 39 инчийн Monel загварын хар өнгийн зурагт алга болсон байна” гэх мэдүүлэг /3 хх 53-54/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 46-47/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /3 хх 58/,

- хохирогч Ё.Бий гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 300.000 төгрөгөөр тогтоосон “Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /3 хх 62/,

 

26. Б.Ятай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 24 дүгээр гудамжны 336а тоотод оршин суух иргэн М.Э, М.У нарын хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.004.299 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хохирогч М.Эы “... 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 24-336а тоот гэртээ нөхрийн хамт байж байсан. Өдөр 15 цагийн орчим гэрээсээ гараад Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн тэнд амьдардаг охины гэр лүү явсан. Охины гэрт байж байгаад өдөр 16 цагийн орчим гэртээ ирсэн чинь, манай хашааны жижиг хаалга онгорхой байхаар нь гайхаад хашаан дотроо орсон чинь манай байшингийн болон охины байшингийн цонхнууд онгойсон байсан. Би тэгээд хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...Манай байшингаас мөнгөн аяга хоёр ширхэг, хөөрөг зэрэг эд зүйлүүд алдагдсан.Алдагдсан хоёр мөнгөн аяганы доод ёроол хэсэгт давхиж байгаа морины дүрс байгаа. Харин хөөрөг маань даваа толгойтой, ясан халбагатай,халтар манан хөөрөг байсан” гэх мэдүүлэг /6 хх 30/,

- хохирогч М.Уийн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өглөө 07 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 24-ЗЗба тоот гэрээсээ гараад ажилдаа явсан. Орой 17 цагийн орчим намайг ажил дээрээ байхад манай ээж Энхтайван миний гар утас руу залгаад танай байшинд хулгай орсон байна гэж хэлсэн... Манай байшингаас 42 инчийн Toshiba загварын зурагт, мөн монетон ээмэг хос, дангаараа нэг монетон ээмэг, мөнгөн хослол /ээмэг, гинж, кулон, бөгж/, Samsung А8 загварын гар утас, богино долгионы станц 2 ширхэг цэнэглэгчтэйгээ хамт, хүүхдийн бугуйн цаг, ягаан өнгийн орны бүтээлэг зэрэг эд зүйлүүд алдагдсан" гэх мэдүүлэг /6 хх 27/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 хх 11-14/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /6 хх 18-19/,

- “Супер” гэх нэртэй ломбардаас “Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл” /6 хх 20/,

- хохирогч М.Уранчимэгт хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /6 хх 21/,

- О.Өын нэрээр 42 инчийн зурагт барьцаалсан тухай “Супер1” Барьцаат зээлийн үйлчилгээний хуудас /6 хх 22/,

- хохирогч М.Э, М.У нарын гэрээс алдагдсан эд зүйлийг нийт 2.004.299 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ /6 хх 42/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.                

Шүүх шүүгдэгч О.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч О.Өын үйлдсэн гэмт хэргийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамруулж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх шинж нь тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгож, гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч О.Өын үйлдэл нь энэ шинжийг бүрэн хангажээ.

Тэрээр 26 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, урьд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд тэрээр дангаараа болон бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай  орон байр, тусгай хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч, хулгайлсан мөнгөө өөрийн амьдралын хэрэгцээ шаардлагаа хангах эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй.

Мөн анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Өыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 278 дугаартай магадлалаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

            Шүүгдэгч О.Өнь: “... мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг дахин шалгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

О.Өыг өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаарх мөрдөгчийн тогтоол, яллагдагчаар татагдсан тогтоол, яллах дүгнэлт гэх мэт нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд “шүүгдэгч О.Өт холбогдох 180607798 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн шатанд хааж шийдвэрлэсэн” талаар тайлбар гаргасан зэргээс үзэхэд түүний гомдолд дурдсан уг үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүхээс О.Өнь Д.М, Э.Б нартай бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг Булгийн 1 дүгээр гудамжинд иргэн Н.Пийн автомашинаас “Samsung А50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 716.455 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирол төлбөрөөс 238.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 2019/ЦХШЗ/240-я дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч О.Өнь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 1 сарын хугацаагаар Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон /1хх 77-79/, 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан /1хх 81-82/ байх ба тэрээр тасралтгүй 2 сар цагдан хоригдож, 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг сулласан шүүгчийн захирамж /2хх 131-133/ хэрэгт авагдсан байх тул түүнийг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг Булгийн 1 дүгээр гудамжинд иргэн Н.Пийн автомашинаас эд зүйл авсан гэж үзэх боломжгүй ба О.Өт холбогдох тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.     

Түүнчлэн О.Өнь ганцаараа 2018 оны 5 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Шинэ-Өргөө хорооллын 618 дугаар байрны 8 тоотод оршин суух иргэн Т.Бгийн гэрийн тагтнаас унадаг дугуйг нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 624.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Т.Бгийн “... 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр автомашингүй өдөр болсон тэр өдөр дугуйгаа унаж ирээд оройдоо 2 давхрын тагтан дээрээ тавьчихсан байсан тэрнээс хойш дугуйгаа ерөөсөө унаагүй юм. Тэгээд 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тагтан дээрээ дугуйгаа үзэхэд алга болчихсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /3 хх 133-134/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 129-141/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн гаргасан эд зүйлийн үнэлгээ /3 хх 141-142/ зэрэг нотлох баримтуудаар,

2018 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9-240 тоотод оршин суух Н.Бгийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан авч 295.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Бгийн “... 2018 оны 6 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 9-240 тоотод байх өвлийн байшиндаа унтаж байхад гялгар уут дуугарахаар нь сэрээд харахад том өрөөний буйдан дээр хар саравчтай малгайтай танихгүй эрэгтэй сууж байхаар нь ухасхийгээд гэрлээ асаах гэхэд нөгөө үл таних залуу буйдан дээрээс босоод л гүйсэн...гэр лүүгээ буцаж ороод гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд миний гар утас, манай хүүгийн утас, түрийвчид байсан бэлэн 100.000 төгрөг мөн алдагдсан...” гэх мэдүүлэг /8 хх 23-24/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /8 хх 19-21/, “Дамно” ХХК-ийн гаргасан эд зүйлийн үнэлгээ /8 хх 35-35/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх тул зөвхөн түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгээр түүнийг ялласан гэж үзэхгүй.

            Иймд шүүгдэгч О.Өын гаргасан “хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/697 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/697 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ  

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ