| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0291/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/336 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/336
2024 10 30 2024/ШЦТ/336
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд
Хохирогчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Хохирогч *******
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газарт галч ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар, Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: /
Шүүгдэгч ******* ******* нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 04-ний хооронд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “Адаг бүрд” гэх газарт өөрийн хонин сүрэгт нь нийлсэн хохирогч *******ийн эзэмшлийн 80 тооны хонь, ямааг буюу олон тооны малыг хулгайлан бусдад зарж борлуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2023 оны 06 дугаар сарын 04-нд манай аав Улаанбаатар хот явахаасаа өмнө хонио тоолъё гэж бодоод тоолоход 29 тооны хонь дутсаныг тэмдэглэл дээрээ тэмдэглээд, хот явах гэж байсан учраас цагдаад хэлээгүй. Буцаад хонио ноослохоор очиход ах хонь байхгүй байна гээд хонио ноосолж дуусчхаад тэмдэглэл дээрээ тэмдэглээд Дорнод аймаг руу ажил руугаа ирсэн. 2023 оны 06 сарын 24-ний өдөр тоолсон тооноос 107 тооны том хонь дутсан, хурга жижиг байсан учраас хургаа тоолоогүй, ямаа 20 гаруй ширхэг дутаж байсан. Би аймгаас ах, аав 2 хөдөөгүүр Баянтүмэн, Булган, Цагаан-Овоо сумдаар 7 хоног эрж хайсан. Хэсгийн төлөөлөгчтэй биечилж очиж уулзъя гэхэд цагдаа та нар хүрээд ирэх үү, хонь харуулах гэсэн юм гээд руу очиход манай хонь байсныг хэн авчирч өгсөн юм гэхэд ******* гэж хүн зарсан гэж хэлсэн. Улмаар би хонио ялгаж аваад ахдаа хүлээлгэн өгөөд, аавтай хамт хэсгийн төлөөлөгчтэй очиж уулзахад ******* *******тай нийлж хонь хулгай хийсэн хэргээ хүлээсэн гэсэн, хашааны урд хэвтэж байсан хониноос зүүн урд талаас нь морьтой очоод хагасалж хөөсөн гээд хэргээ хүлээсэн, миний арын камерт бичигдсэн байгаа гэсэн. Улсын баяр наадам болоод баяр наадмын амралтын өдөр болж таараад, цагдаагийн ээлжийн амралт таараад 09 сард хэрэг нээгээд надаас мэдүүлэг авсан. Тэгэхэд хэсгийн төлөөлөгч маань яг тэгж хөөж явсан гэж хэлээгүй гэхээр нь би юу болж байгаа юм бол гээд мэдүүлэгт гарын үсэг зурахаа болиод цагдаад нь гомдол гаргаад мөрдөгчөө сольсон. Тэгээд ингэж явсаар байгаад энэ хэрэг жил гаран боллоо. Энэ 2 хүнийг тэр 136 хонийг манай гэрийн гаднаас тууж явсан гэж үзэж байна, *******ын зарсан 30 хонийг бол авсан гэж үзэж байна. Мөн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилнэ... гэв.
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2019 онд өөрсдийн малаа Төв аймгийн Лүн сумаас Дорнод аймгийн Сэргэлэн суманд отроор авчирсан тухайн үеэс эхлэн Сэргэлэн сумын 3 дугаар багт өөрсдийн малаа Төв аймгийн Лүн сумын харьяат хүн болох ******* гэх хүнээр малаа маллуулаад нөхөр бид хоёр Улаанбаатар хот Сэргэлэн сум хооронд ирэн очин байх болсон юм. ... 2023 оны 06 дугаар сарын сүүлээр ******* манай хониноос 50 орчим толгой хонь ялгаж аваад хөөгөөд явсан. Тухайн үед *******ын ялгаж авсан 50 орчим толгой хонь манай хоньтой адилхан имтэй боловч чихэндээ биркгүй хонинууд байхаар нь би манай хонь байж болзошгүй гэж дотроо дүгнээд *******аас ямар учиртай хонь болох талаар тодруулахад ахын хониноос танай хонинд нийлсэн хонинууд байгаа юм гэж хэлж байсан түүний дараа *******ын ах манайд ирэхээр нь би танай хонины им манай хонины имтэй адилхан юм уу гэж асуухад хонины имнүүд өөр гэж надад хэлсэн юм. Түүнээс хойш би *******ыг манай хонийг ялгаад хөөгөөд явчихлаа гэж бодоод *******тай хэд хэдэн удаа уулзаад чи манай хонийг ялгаад аваад явсан юм биш үү гэж асуухаар адилхан имтэй хонь байж болдоггүй юм уу би хүнтэй морины наймаа хийсэн юм гэж надад хэлсэн. Улмаар би тухайн үед *******ын надад хэлж байсан морины наймаа хийсэн гэх хүнийг нь асууж сурагласаар утасны дугаарыг нь олж утсаар яриад ******* гэх хүнтэй морины наймаа хийсэн эсэх талаар тодруулахад тийм зүйл огт байхгүй гэж хэлсэн. Би дахин *******тай уулзаж надад худал хэлсэн байна чи манай хонийг зарсан биз дээ гэж хэлэхэд өмнөөс янз бүрийн тайлбар хэлээд байхаар нь би сумын хэсгийн төлөөлөгчтэй утсаар яриад ******* гэх хүн нь манай хонийг бусдад зарж борлуулсан байж болзошгүй байна дээрх асуудлыг шалгуулах хүсэлтэй байгаа талаар хэлсэн. Ингээд хэсгийн төлөөлөгч шалгаад дээрх хонинуудыг манай хонь биш Буянаа гэх залуугийн хонь байсан талаар тогтоосон юм...” гэжээ. /1-р хх-ийн 54-55 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2023 оны 06 дугаар сарын сүүлээр байх наадмын өмнө байх өдрийг нь санахгүй байна. Манайхаас ертөнцийн зүгээр зүүн урагш зүгт 4-5 км зайтай байдаг Төв аймгийн гаралтай Сэргэлэн сумын 3-р багийн иргэн Сайхнаа буюу ******* гэгч нь манайд өдрийн 11 цагийн орчимд ирсэн. Манайд Сэргэлэн сумын 3-р багийн иргэн Сээвэн Төмөрөө гэх хүн манайд байхад орж ирээд байж байгаад манайхаас гараад хонь руугаа яваад хонио уснаас гаргачхаад орж ирэхдээ манай хонь айлын хоньтой цахалчихсан байна айлын ганц нэг хонь орчихсон байна хэний хонь орчихсон юм болдоо гээд асуухаар нь тухайн нийлсэн гэх айлын хонь руу Сайхнаа Төмөрөө ах бид нар дурандаад харахад О.Сундуй гэгч айлын хонь хол харагдаж байсан Сайханаагийн хонины цаана олон тооны хонь байсан болохоор нь гуайн хонь байж магадгүй гэж хэлж байсан, Сайхнаа буюу ******* надад хэлэхдээ гуайн хонь мөн бол хоньчинд нь хэлж өгнөө гээд ярьж байсан. ...Сэргэлэн сумын 3-р багийн иргэн С.Төмөрөө Сайхнаа буюу ******* Төв аймгийн Мөнхбат гэгч айл нийт 5-6 айлын мал орж нэг голд ус уудаг юм. Намайг харж байхад мал туугаад явж байгаа харагдаагүй тухайн нийлсэн гэх айлын хонь Сайхнаа буюу ******* гэгчийн хонины цаана 500-600 метрийн зайтай байж байсан Сайханаа буюу ******* гэгч нь надад хэлэхдээ манай хонинд айлын ганц нэг им буруу хонь харагдаж байна айлын хонь цахалсан юм шиг байна гэж байсан” гэжээ. /1-р хх-ийн 58-59 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сайхнаа буюу ******* гэгчийг сайн танина, Сайхнаа буюу ******* гэгч нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр над руу утсаар холбогдоод аймгийн төв рүү хэдэн хонь зарах гэсэн юм аа, та надад 30 хонины бичиг баталгаажуулаад өгөө ч гэсэн, Би малын зургийг нь явуулчих гэсэн ******* гэгч нь миний чат руу 30 хонины бичигний зураг явуулсан би малын гарал үүслийн 5134373 гэсэн дугаартай гарал үүслийн бичгийн кодыг өгч явуулсан юм. Би *******ын ачиж явсан гэх хонинуудыг бусдын эзэмшлийн хонь авч яваа гэдгийг мэдээгүй юм аа...” гэжээ. /1-р хх-ийн 62-63 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сэргэлэн сумын 3 дугаар багийн иргэн ******* гэгчийг сайн танина, ******* гэгч нь надад 17 тооны хургатай хонь 2 ямаа нэг ишиг 30 тооны төлөг нийт 50 тооны хонь ямаа зарсан шиг санаж байна миний бүртгэл дээр тодорхой байгаа, Би ******* гэгчээс том жижиг нийлүүлээд нийтэд нь зах зээлийн ханшаар нийт 4,700,000 төгрөгт авсан би ******* гэгчийн өөрийнх нь хаан банкны дансанд хийсэн юм. Би тухайн үед ******* гэгчийг бусдын эзэмшлийн хонь ямааг хууль бусаар аваад надад зарж борлуулж байгааг мэдээгүй. Би 2023 оны 02 дугаар сард хашаа байшингаа зараад зарсан мөнгөөрөө хэдэн хонь ямаа авах гээд зар тавьчихсан байсан юм тухайн зарыг хараад ******* гэгч нь над руу холбогдсон юм байна лээ. ******* гэгчээс авсан гэх 50 тооны хонь ямааг манайхаас 3-р багийн иргэн гэгч нь манай хонь байна гээд хүү *******ийн хамт ирээд манайхаас аваад явсан. ******* гэгчийн надад борлуулсан гэх хонь ямаа зүүн чих нь бүтэн баруун чих нь урдаасаа ухам иштэй байсан. Би 2023 оны 07 дугаар сарын эхээр байх яг өдрийг нь санахгүй байна. *******аас 50 тооны хонь авсан *******ын зарсан гэх хониноос зарж борлуулсан асуудал надад байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 65-66 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сэргэлэн сумын 3-р багийн нутаг “Цагаан-Нуур” гэх газарт эхнэр хүүхдүүдийн хамт өөрийн эзэмшлийн бог, бод нийлсэн 800 орчим тооны малыг маллан амьдардаг юм. 2023 оны 07 дугаар сарын эхээр байх яг өдрийг нь санахгүй байна. Манай хүү аймгийн төвөөс над руу утсаар холбогдоод би Сэргэлэн сумын 3-р багийн иргэн Б.Магсар гэгчээс 50 орчим тооны хонь ямаа авсан. Б.Магсар ах нөгөө хонио оо Сэргэлэн сумын 3-р багийн иргэн У.Удирсад гэгч хүний өвөлжөөний хашаанд орхисон намайг очиж ав гэнээ би очиж авч амжихгүй нь аав та очоод тууж аваачаад хониндоо хийчих би худалдан авч байгаа юм аа гэж хэлсэн. Тухайн үед манай хүү Намжилдовдон хургатай хонь худалдан авч байсан юм. Би тухайн үед буюу маргааш өглөө нь очоод У.Удирсад гэгч айлын өвөлжөөний хашаанаас төлөг хургатай хонь сувай эм хонь 2 ямаатай нийт 50 орчим тооны хонь гаргаж туугаад гэртээ авчраад хониндоо нийлүүлсэн. ... Б.Магсар гэгчээс худалдаж авсан тухайн хонинууд дотор 2 ямаа нэг ишиг төлөг сувай эм хонь хургатай хонинууд нийлсэн 50 гаруй тооны хонь ямаа байсан би сайн тоолоогүй. Тухайн хонинууд манайд ирэхдээ ямар нэгэн будаг тэмдэг байгаагүй манай хүү ижил буруу хонинууд учраас ялгах гээд ногоон өнгийн будгаар өөрөө тэмдэг тавьсан им нь зүүн чих нь урдаасаа ухам баруун чих нь бүтэн имтэй байсан. Манай хүү гэгч тухайн хонинуудыг авахаас өмнө өөрийнхөө хониноос нийт 30 орчим тооны хонь хийж махлаад аймгийн төв рүү зарсан. Манай Сэргэлэн сумын 3-р багийн иргэн хүү ******* нарын хамт ирээд манай хонин дотроос өөрийнхөө имтэй хургатай хонь ямаа нийлсэн нийт 51 тооны хонь ямаа манайх байна гээд аваад явсан. ...Би тухайн хонинуудыг болон түүний хүү ******* нарын хонь гэдгийг мэдэхгүй би тэдний хонины им тамгыг сайн мэдэхгүй манай хүү д Сэргэлэн сумын 3-р багийн иргэн Б.Магсар гэгч өөрийнхөө эзэмшлийн хонь, ямаа гээд зарсан байсан...” гэжээ. /1-р хх-ийн 69-70 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хурга оруулалгүй том хонинуудаа тоолоход нийт 169 толгой хонь дутсан ингээд хониныхоо нийт хорогдлыг гаргаж үзэхэд 140 хонийг манайх зах зээлд борлуулж, зарим хонь нь үхсэн, мөн хүнд өгсөн идшинд хэрэглэсэн байсан ба 29 толгой хонь дутсан байсан түүнээс хойш 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хонио тоолоход манай хониноос 107 толгой хонь дутсан байсан тухайлбал манайх 2 удаа хонь алдсан юм. Би эхэлж алдсан 29 толгой хониноос нас бие гүйцсэн хар алаг эр хонь, улаан алаг эр хонь хоёрыг зүсээр нь мэдээд байгаа бусад 27 толгой хонийг нь зүсэлж мэдэхгүй эр хонь голдуу байсан байх гэж бодож байна 06 дугаар сарын 29-ний өдөр тоолоход дутсан 107 толгой хонин дунд яг ямар нас зүстэй хонь явсныг би огт мэдэхгүй байгаа юм. Манай хонь хариулга маллагаа сайтай байдаг өдрийн цагаар хонь тасрах боломж байхгүй байнгын хариулгатай ил бэлчдэг юм харин шөнийн цагаар хонио хашдаггүй хашааны гадна хонодог, ... хүлээж авсан 50 толгой хонин дунд миний эхэлж алдсан 29 толгой хониноос хар алаг /харлаг гэх/ зүсмийн төлөг гарч ирсэн юм. Дээрх хар алаг зүсмийн эр төлөг нь эхэлж алга болсон 29 толгой хонин дунд явсныг нь би сүүлд буюу хонь хүлээж авах үедээ гэнэт санасан юм. Миний болон манай хүүхдүүдийн мал нэг доор байдаг юм би өөрийн маллаж байгаа малаас 136 толгой хонь нь л алдсан юм өөр хонь алдаагүй. 160 толгой хонийг бол би сайн мэдэхгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 72 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие аав ын хамт Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутагт өөрийн болон аав ах дүүгийн нийлсэн малыг маллаж амьдардаг. Манайх 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 1128 толгой хонь тоолуулсан түүнээс хойш хонио огт тоолоогүй байж байгаад 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хурга оруулалгүй хонио тоолоход манай хониноос 29 нас бие гүйцсэн хонь дутсан юм. Түүнээс хойш 06 дугаар сарын 28-ны өдөр мөн хурга оруулалгүйгээр том хонинуудаа тоолоход урьд дутсан 29 толгой хониноос гадна 107 толгой хонь дутсан байсан юм. Тухайн хонинууд дунд миний зүсээр нь мэдэж байгаа хар алаг буюу харлаг зүсмийн нас бие гүйцсэн эр хонь, улаан алаг зүсмийн мөн нас бие гүйцсэн эр хонь цагаан халтар зүсмийн сувай эм ямаа зэргийг би зүсээр нь мэдэж байгаа юм бусад хонинуудыг бол зүс насаар нь сайн мэдэхгүй харин алдсан хонинууд нь бүгд манай өөрийн зүүн чих урдаас ухам баруун чих имгүй байдаг байсан юм манайх нийт 136 толгой хонь алдсан юм. ...Намжилдовдон гэх хүнээс манай аав , манай дүү ******* бид гурав очиж хонио авсан тухайн хонь ямаа хурга нийлсэн нийт 50 толгой бог малыг хүлээж авсан тухайн хонин дунд манай 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр алдсан 29 толгой хонин дунд байсан хар алаг зүсмийн эр төлөг байсан юм тухайн хар зүсмийн эр төлөг нь манай хонин дунд байгаа юм...” гэжээ. /1-р хх-ийн 83-84 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... миний бие иргэдтэй биечилж уулзан махыг нүдээр үзэж малын бичгийн гарал үүслийн бичгийг тулгаж үзсэний үндсэн дээр мал махыг худалдан авч захирал М.Бас-Эрдэнэ мөнгийг нь шилжүүлэн өгдөг. Манай захирал М.Бас-Эрдэний 5405554817 тоот данснаас иргэн *******ын ХААН банкны 5413105330 тоот данс руу 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 422 кг 29 хонь бой 159,500 нийт 3,216,500 гэх утга бүхий тухайд гэвэл миний санаж байгаагаар 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр манай Мах маркет төвд Мал махны гарал үүслийн МЕG5134371 дугаартай 29 толгой хонийг 422 кг-д бодож нийт 3,216,500 бодож Сэргэлэн сумын ******* гэх хүнээс худалдан авч байсан тухайн үедээ 32-08 УНЧ дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан талаар мал эмнэлгийн гарал үүслийн бичигт тусгасан байна” гэжээ. / 1-р хх-ийн 75-76 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 19 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 96-99, 2-р хх-ийн 27-31 тал/
- *******, ******* нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч *******, Э ******* нар нь бүлэглэн 2023 оны 06 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 04-ний хооронд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “Адаг бүрд” гэх газарт өөрийн хонин сүрэгт нь нийлсэн хохирогч *******ийн эзэмшлийн 80 тооны хонь, ямааг буюу олон тооны малыг хулгайлан бусдад зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч *******, гэрч , , , , , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэхүү гэмт хэрэг бусдын өмчлөлийн малыг хууль бусаар, хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууцаар авч өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.
Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” биелүүлэлгүй, бусдын мал хөрөнгийг өөрийн өмчийн адил хууль бусаар захиран зарцуулан махалж зарах, бусдад зарж борлуулан шунхайн сэдлээр бусдын олон тооны малыг урьдчилан үгсэн тохироогүй боловч, үйлдлээрээ нэгдэн бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******, ******* нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр бөгөөд энэ тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар тус бүр 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцэнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******, ******* нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч *******т 80 тооны хонь, ямааны хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нараас 136 тооны хонь, ямаа нэхэмжилж байна гэж маргаж мэтгэлцэж байгаа боловч шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг хуульд заасны дагуу өөр хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч нар нь хохирогчийн 80 тооны хонь, ямааг хулгайлсан гэх нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул хохирогчид учирсан хохирлыг 136 тооны хонь, ямааны хохирол бус 80 тооны хонь, ямааны хохирол учирсан гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч нар нь хохирогчийн 80 тооны хонь, ямаанаас 51 тооны хонь, ямааг хохирогчид хүлээн өгсөн бөгөөд дээрх 80 тооны хонь, ямаанаас үлдэх хэсэг 29 тооны хонь, ямааг шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн дүн болох 5800,000 төгрөгөөр хохирлыг үнэлсэн нь бодит байдалтай нийцжээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар нь хохирогчид баримтаар учирсан хохирол болох 29 тооны хонь, ямааны үнэ 5800,000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг хүснэгт болон дүгнэлтээр гаргаагүй байх тул хохирогч хүний сэтгэцэд учирсан хор ургшийн талаарх дүгнэлтээ гаргуулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг хүснэгт болон дүгнэлтээр гаргаагүй байх тул хохирогч нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх дүгнэлтээ гаргуулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд даруй хүргүүлсүэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ