| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0172/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/169 |
| Огноо | 2024-06-12 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: ...../.
Шүүгдэгч ******* ******* нь согтуугаар 2024 оны 02 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Дорнод их сургуулийн зүүн талын нийтийн байранд оршин суух иргэн н.ын гэрт бусадтай архидан согтуурах явцдаа иргэн ******* хэвлийн тус газарт өшиглөх дэвсэх зэргээр зодож ******* биед хэвлийн урд хэсгийн цус хуралт, нойр булчирхайн няцарсан шарх, сэмжний няцрал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, баруун мөрөнд зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Би тухайн хүнийг зодож цохиогүй... гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Миний бие 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөх зах дээр явж байгаад той таарсан. ... Тухайн үед нь эхнэр нэг танихгүй хүнтэй явж байсан. Бид нар даараад дулаацах зорилгоор айл руу явсан, айл руу явж байгаад таарсан ч тухайн үед мөн их даарсан байдалтай байхаар нь айл руу хамт аваад орсон. Тухайн айлд очоод хамт явсан хүмүүс архи уусан. Би архи уулгүй унтаад өгсөн. Унтаж байхад гэнэт миний хэвлий хэсэг рүү нэг хүн өшиглөсөн. Би гайхаад сэрээд харахад дөрвөд хочид зогсож байсан. Би тухайн шөнөдөө хэвлий хэсгээр маань өвдөөд унтаж чадаагүй. Улмаар эгч маань түргэн дуудаж үзүүлэхэд эмч нар хэвлий өвдөлттэй учраас яаралтай хагалгаанд оруулсан. Би 2 удаа эмнэлэгт хэвтэж гарсан. Одоо гадуур боолт хийлгэж байгаа. Миний бие хүндэвтэр байна. надтай ирж уулзаагүй. Гадуур архи уугаад л явж байдаг хүн...” гэжээ. /хх-ийн 11-14, 16, 18 тал/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Хохирогч ******* эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 1712,550 төгрөг зарцуулсан. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтын дагуу бүрэн хэрэгжүүлэх үүднээс гэх хүний биед гэмтэл учирсан явдалд буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 21 тал/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Шүр дээр явж байгаад , ... нартай таарсан. Улмаар хамт Дорнод Их сургуулийн хажуу талд байх нийтийн байр руу явахаар болсон. Тухайн газраа очоод архи ууж байхад нь миний нүүр рүү цохиод байсан. Мөн унтаж байсан ахын гэдэс рүү өшиглөөд байсан...” гэжээ. /хх-ийн 23-24, 26 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд Хэрлэн сумын 6 дугаар баг 24 дүгээр байрны зүүн талд *******, , , , нарын хамт явж байгаад таарсан юм. Улмаар тухайн үед архи уусан байдалтай их даарсан байсан тул дулаан газар явахаар болсон. Ингээд бид хэд Дорнод Их сургуулийн зүүн талд байдаг нийтийн байранд очсон. Тухайн айлдаа бид нар хоол идэж архи уусан. Архи ууж байхад ******* нь г алгадаж цохиод байсан. ... Өглөө болоход босож чадахгүй гэдэс өвдөөд байна гээд хэвтээд байсан бөгөөд түүнээс юу болсон талаар асуухад ******* шөнө унтаж байхад дээрээс дэвссэн гэж хэлсэн. Харин нь ийг ямар нэгэн байдлаар цохиж зодсон асуудал огт байхгүй...” гэжээ. /хх-ийн 32 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Манай дүү нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэртээ хүнд зодуулсан байдалтай орж ирсэн бөгөөд дөрвөд гэх хочтой ******* гэх хүнд зодуулсан гээд яриад байсан...” гэжээ. /хх-ийн 34 тал/
Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 126 дугаартай дүгнэлтээр
1. ******* биед хэвлийн урд хэсгийн цус хуралт, нойр булчирхайн няцарсан шарх, сэмжний няцрал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх хэвлийн хөндийн битүү гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх хэвлийн урд хэсгийн цус хуралт, нойр булчирхайн няцарсан шарх, сэмжний няцрал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх баруун мөрний зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх-ийн 42-43 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 63 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 02 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Дорнод их сургуулийн зүүн талын нийтийн байранд оршин суух иргэн н.ын гэрт бусадтай архидан согтуурах явцдаа хохирогч ******* хэвлийн тус газарт өшиглөх дэвсэх зэргээр зодож, түүний биед “хэвлийн урд хэсгийн цус хуралт, нойр булчирхайн няцарсан шарх, сэмжний няцрал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт, баруун мөрөнд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч , гэрч Б., , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 126 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь “...би ийг зодож цохисон асуудал байхгүй” гэж маргаж мэтгэлцэж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлсэн Б.гийн “... нь миний нүүр рүү цохиод байсан. Мөн унтаж байсан ахын гэдэс рүү өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 26/,
гэрч н: “...******* нь г алгадаж цохиож байсан. ... Өглөө болоход босож чадахгүй гэдэс өвдөөд байна гээд хэвтээд байсан бөгөөд түүнээс юу болсон талаар асуухад ******* шөнө унтаж байхад дээрээс дэвссэн гэж хэлсэн. Харин нь ийг ямар нэгэн байдлаар цохиж зодсон асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,
гэрч ын: “...Манай дүү нь 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэртээ хүнд зодуулсан байдалтай орж ирсэн бөгөөд Дөрвөд гэх хочтой ******* гэх хүнд зодуулсан гээд яриад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын маргаж байгаа үндэслэл няцаагдаж байх тул түүний шүүх хуралдаанд гаргасан “...би ийг зодож цохисон асуудал байхгүй” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч нь “гомдолтой байна, эмчилгээний төлбөрт баримтаар хүлээлгэж өгсөн 230,198 төгрөгийг нэхэмжилж байна. Харин сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд,
Иргэний нэхэмжлэгч нь “эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээд болох *******аас нэхэмжилнэ” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,712,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндэд учирсан хохиролд 230,198 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Нарлангийн 1-11 тоотод оршин суух хохирогч /РД: /-д тус тус олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд даруй хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 3 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 1,712,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндэд учирсан хохиролд 230,198 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Нарлангийн 1-11 тоотод оршин суух хохирогч /РД: /-д олгосугай.
6. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд даруй хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ