| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2016/0215/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/005 |
| Огноо | 2016-01-06 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Э.Г |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2016/ШЦТ/005
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч *******,
Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,
Хохирогч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 14. дахь хэсэгт зааснаар *******, *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 01 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 198 оны 0 дугаар сарын -ны өдөр төрсөн, 3 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, ам бүл 4,
Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, 3 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ,
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 1-ний өдөр Бтөрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь давтан үйлдлээр 01 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн дугаар гудамжны 9 тоотод оршин суух иргэн ын гэрээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дунд гарын манан хөөргийг шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,
01 оны 07 дугаар сарын -ны өдөр Баянхонгор аймгийн сумын дугаар багт оршин суух иргэн ы гэрт хууль бусаар нэвтрэн иргэн *******гийн эзэмшлийн хуучин хэрэглэж байсан хар өнгийн биеийн тамирын хослол 1 ширхэг, асикис нэртэй хос пүүз 1 ширхэг, саравчтай сээтгэн малгай 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, тархи манан буюу мөнгөн халбагатай, нуухтэй дунд гарын хөөрөг 1 ширхэг, хятад улсад үйлдвэрлэсэн бинокулэрс нэртэй хоёр нүдний 10 ширхэг шинэ дуран зэргийг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлан бусдад 1.3.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,
Мөн давтан үйлдлээр *******тай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн дугаар гудамжны 8 тоотод оршин суух иргэн гийн гэрт хууль бусаар нэвтрэн 3 инчийн Би-эс-би маркийн хар өнгийн элсиди зурагтыг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлан бусдад 00.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол,
Мөн давтан үйлдлээр *******тэй бүлэглэн 01 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь дугаар багийн -3 тоотод оршин суух иргэн ын гэрээс самсунг маркийн 3 инчийн элсиди зурагтыг удирдлагын хэмт шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлан бусдад 00.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол тус тус учруулж нийт 4 удаагийн давтан үйлдлээр бусдад нийт .3.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн дүгаар гудамжны 8 тоотод оршин суух иргэн гийн гэрт хууль бусаар нэвтрэн 3 инчийн Би-эс-би маркийн хар өнгийн элсиди зурагтыг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлан бусдад 00.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсэн,
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь дугаар багийн -3 тоотод оршин суух иргэн ын гэрээс самсунг маркийн 3 инчийн элсиди зурагтыг удирдлагын хамт шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлан бусдад 00 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргуүдэд тус тус холбогджээ. /яллах дугнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :
Хохирогч ын мөрдөн байцаалтад өгсөн: 01 оны 04 дүгээр сарын 10-ны шөнө гэртээ амарч байсан чинь манай хадам ах Төмөрбаатар нэг танихгүй залуутай хоёулаа согтуу орж ирсэн. Эхнэр бид хоёр том өрөөнд унтсан. Нэг мэдсэн чинь манай эхнэр дуудаад Төмөрбаатар ахтай хамт ирсэн хүн чинь өрөөнүүдийн хаалга татаад явж байгаад гараад явчихлаа гэхээр нь би нэг их тоогоогүй. Тэгсэн чинь манай эхнэр энэ хүн чинь маш их согтсон бараг тасарчихсан байсан байж яагаад ийм хурдан гараад явчихдаг юм бэ алдчихмаар юм чинь юу билээ чиний хөөрөг хаана байгаа билээ гэхээр нь би том өрөөнд шүүгээнд байгаа гэсэн чинь очоод үзээдэх дээ гэхээр нь би хөөрөг байсан шүүгээгээ татаад хартал дайлантай байсан хөөрөг нь байхгүй дайланг нь эвхээд буцаагаад хийчихсэн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний хөөрөг удам дамжсан шүрэн толгойтой, ногоон оюу хажтай, мөнгөн нуухтай, ясан халбагатай дунд гарын халтар манан хөөрөг байгаа. Тэр хөөрөгний шүрэн толгой нь цуурхай, хөөрөг нь бөөр хэсэгтээ цуурсан шинж тэмдэгтэй байгаа. Манайхаас өөр зүйл алга болоогүй... Би хөөргөө бүрэн бүтнээр нь буцаагаад авчихсан байгаа надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг/1-р хх-ийн -р хуудас/
Хохирогч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай гэр Баянхонгор сумын --8 тоот хашаанд байдаг юм. 01 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бид нар гэр бүлээрээ 1 цагийн үед хөдөө яваад гэртээ байж байхад Цагдаагийн газраас утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь бид нар гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг онгойлгож ороод гэрийн хойморт байсан зурагт мөн гэрийн баруун талд орны доогуур байсан цүнхэн дотор байсан түрийвчнээс 0 000 төгрөгийг хулгайлсан байсан юм. Би зурагтаа бол хүлээгээд авчихсан харин алдсан 0 000 төгрөгөө бол аваагүй байгаа. 0 000 төгрөгөө гэр дотор гэрийн зүүн талд орны хөлийн хажууд цүнхэнд хийгээд тавьчихсан байсан юм. Цүнхэндээ 100 000 төгрөг байсныг 40 000 төгрөгийг нь аваад 0 000 төгрөгийг нь үлдээсэн байсан чинь алга болчихсон байсан юм. Би 0 000 төгрөгөө нэхэмжилнэ. Үүнийг төлчихвөл надад ямар нэгэн гомдол байхгүй гэх мэдүүлэг/-р хх-ийн 1-3/
Хохирогч ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Манай гэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн -3 тоотод байдаг юм. 01 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр Эрдэнэбаатарын найз нь ирээд бид гурав архи уусан юм. Нөхөр бид -ыг согтоод унтсан байхад манай гэрт байсан 3 инчийн Затзипд гэсэн нэртэй ЮЭ зурагт алга болчихсон байсан. Би яг цаг хараагүй би тэр өдрийн цаг өнгөрөөгөөд унтсан ба 1 цаг өнгөрөөгөөд дэлгүүр явчихаад гэртээ ирэхэд манай зурагт алга болчихсон байсан юм. ******* нь манайд ирж байгаагүй харин ******* ноднин нэг удаа ирж байсан... Би хулгайд алдсан зурапгаа хүл авлаа. Энэ миний алдсан зурагт, удирлага мөн байна. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг/-р хх-ийн 4--р хуудас/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай гэр Баянхонгор аймгийн сумын дугаар багт байдаг юм. Би гэр бүлийн хамт 01 оны 07 дугаар сарын 1-ны өдөр Архангай аймагруу яваад 19-ний өдөр гэртээ ирсэн чинь манай байшингийн цонхоор нь хулгай ороод эд зүйл алдагдсан байсан. Тэгээд би сумынхаа хэсгийн төлөөлчид мэдэгдсэн юм. Бид нар явахдаа гэрээ хэн нэгэнд захиж харуулж үлдээгээгүй. Хашаа байшингаа цоожлоод үлдээсэн юм. Биднийг ирэхэд манай байшингийн вакум цонх онгорхой байсан. Тэр цонхоор орж хулгай хийсэн байсан. Манай гэрээс зарж байсан нүдний дуран 10 ширхэг, хөөрөг 1 ширхэг, 1 хос биеийн тамирын хувцас, 1 хос пүүз, малгай зэрэг зүйл алга болсон байсан. Цонх бол эвдэрч гэмтсэн зүйл байхгүй байсан. Мөн манай хашаан дотор өмд, гутал, оймс зэрэг нь байсан. Тэр хулгайчийнх байх гэж бодож байна. Дуран нь аймагт байдаг гэдэг хүнээс аваад зарж байсан шинэ дуран байгаа юм. Хөөрөг нь бол манайх 199 онд хүнээс худалдан авч байсан юм. Мөнгөн нуух, мөнгөн халбагатай манан хөөрөг байгаа юм. Манай байшинд цонхны доор хайрцганд 1 дуран байснаас 10 дуран нь алга болчихоод байгаа юм. Хөөрөг нь бол яалт ч үгүй байсан манай байшингийн ханын шкафанд байсан юм... Тэр дурангуудыг 1 ширхэгийг нь 100,000 төгрөгөөр зарж байсан юм. Би 10 дуран, 1 ширхэг хөөргөө нэхэмжилнэ бусад хувцас пүүз зэргийг нэхэмжилэхгүй. *******ын нь 00.000 төгрөг дансаар өгсөн байгаа. Одоо хөөрөгөө нэхэмжилнэ. Дурангийн үлдэгдэл үнэ болох 00.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /-р хх-ийн 8-70-р хуудас/
Хохирогч *******гийн шүүх хуралдаанд өгсөн: 01 оны 0 сарын сүүлээр аймгийн захиргаанд ажилладаг гэх хүн 7 ширхэг дуран зараад өгөөч гэж гуйсан. Талыг нь зараад гэрт нийт 1 ширхэг дуран байсан. Нөхөр бид хоёр Архангай аймаг явахаар болж гэрийнхээ хаалга цонхыг цоожилсон байсан. Тэгтэл манай гэрийн цонхыг гөжиж онгойлсон байсан. Архангайгаас гэртээ иртэл цонх онгорхой байсан. Дуран хартал байхгүй байсан. Бэлтгэлийн хувцас нь орон дээр байсан ба пүүз нь үүдний гутлын тавиур дээр байсан. Өөр юм алга болсон байж магадгүй гээд үзэхэд байшингийн араар хар оймс, өмд байсан. Өмдийг нь аваад кармаг нь уудлаад үзтэл хоёр карманд нь манай шкапанд байсан хоёр гар утас байсан. Тэгээд том өрөөндөө ороод үзэхэд хөөргийг нь аваад даалинг нь үлдээсэн байсан гэх мэдүүлэг
Иргэний нэхэмжпэгч ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 01 оны 07 дугаар сарын 18-ны өдөр намайг ажил дээрээ байж байсан чинь Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн ******* ******* нар ирээд надад нэг зурагт зарсан юм. Тэгээд би авахдаа хулгайнх биш биз гэж асуусан чинь үгүй зүгээр гээд байсан юм. Тэгээд би тэр зурагтыг нь 0,000 төгрөгөөр авахаар болоод тухайн үедээ 180.000 төгрөгийг нь өгөөд маргааш нь ******* нь ирээд надаас 70,000 төгрөгийг бэлнээр нь аваад явсан юм. ******* нь манай төрсөн дүү учраас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжпэхгүй. 0.000 төгрөгийг хоёр хуваагаад *******аас 1,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 7-73 хуудас/
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтанд өгсөн: 01 оны 07 дугаар сарын 1-ны өдөр ******* гэдэг хүнээс дуран аваад оронд нь 80,000 төгрөгөнд дизель түлш хийж өгөөд 1 шил 0,7 граммын хэмжээтэй Улаанбаатар нэртэй архи өгсөн. Би өгсөн архиа бол нэхэмжлэхгүй харин 80,000 төгрөгөөр авч өгсөн дизель түлшээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 7-7-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би сар өдрийг нь санахгүй байна. Шөнө таксинд явж байгаад 03.00 цагийн үед байсан санагдаж байна цаг нилээн аажуу болчихсон байсан 0.00 цагийн автобус тосоод хүмүүс тарааж өгөөд дууссан байсан. Тэгээд тээврийн товчоон дээр хүн хүргэж өгөөд тэнд “ " нэртэй цайны газар цай уугаад сууж байтал нэг танихгүй 30 орчим насны өндөр бор залуу орж ирээд хөөрөг зарна гэхээр нь ямар үнэтэй хөөрөг юм бэ гэж асуусан чинь 10.000 төгрөгөөр өгчихнө гээд нэг шар дуу манан хагархай шүрэн толгойтой сэвтэй хуучны гэмээр дунд гарын хөөрөг байсан. Би ямар учиртай зарах гэж байгаа юм бэ гэсэн чинь мөнгөний хэрэг гарчихлаа тэгээд зарах гэж байгаа юм гэхээр нь би буруу гарын хулгайн хөөрөг биш биз гэсэн чинь тийм юм байхгүй миний өөрийн хөөрөг гээд байсан. Тэгэхээр нь ахад нь 0.000 төгрөг байна даа тэрүүнд өгвөл өг гэсэн чинь нөгөө залуу та ядаж 140.000 төгрөг өгчих гэхээр нь би түрийвчиндээ байсан 140.000 төгрөгийг бүгдийг нь өгөөд хөөргийг нь авсан... ******* нь надад 140.000 төгрөгийг төлсөн тул надад нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 14, 3-р хх-ийн 34-р хуудас/
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн: 01 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би *******ыг дагуулаад манай дүүгийнд очиж хоёулаа хоноё гээд такси бариад --9 тоотод хүргэн дүү болох ынд очоод тэнд бид хоёр жоохон юм ярьж дуулж байгаад хамт том өрөөнд нь амарсан. Өглөө сэрсэн чинь ******* алга болчихсон манай дүү намайг загнаад хаанаас ямар хүн дагуулаад ирэв. Тэр хүн чинь шөнө нөхрийн хөөргийг хулгай хийгээд явчихсан юм шиг байна гэсэн. Тэр шөнө *******ыг босоод ямар үйлдэл хийснийг нь би мэдээгүй нам унтчихсан байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 1-р хуудас/
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...01 оны 07 дугаарс арын 08-ны өдөр бид гэр бүлээрээ хөдөө явсан юм. Тэгсэн чинь араас танай гэрт хулгай орсон байна гэж цагдаагаас яриад гэртээ ирэхэд манай зурагт, 0.000 төгрөг алга болчихсон байсан. Би явахдаа манай эхнэрийн цүнхэнд мөнгө байсан гэдгийг мэдсэн. Тэгээд гэртээ ирэхэд гэрийн зүүн талын орон дээр бор цүнх улаан түрийвч -ын амыг нь онгойлгоод тавьчихсан байсан. Манай эхнэр 100.000 төгрөг байснаас 40.000 төгрөгийг аваад явсан үлдсэн 0.000 төгрөг алга болчихсон байна гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 77-р хуудас/
Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Дуудлагаар явж байгаад буцаад цагдаагийн газар луу явж байсан чинь -р багийн 11-р гудамжны харалдаа ******* гэх хүн нэг зурагт тэвэрчихсэн явж байсныг цагдаагийн газарт авчирж мөрдөн байцаагч Түмэннасанд хүлээлгэж өгсөн юм. Тухайн үед ******* тэр зурагтаа *******ынх гэхээр нь ******* чинь хаана байгаа юм бэ гэсэн чинь сая цагдаагийн машин хараад зугтаачихлаа гэсэн. Би ыг хайгаад тэр хавиар яваад олоогүй юм. Надтай тааралдахдаа ******* нь зурагт барьчихсан ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 78 дугаар хуудас/
Гэрч ы мөрдөн байцаалтанд өгсөн: ...01 оны 07 дугаар сарын 1-ны өдөр шиг санагдаж байна манай шатахуун түгээх станц дээр манай сумын , ******* хоёр нэг цагаан өнгийн пикап жийп маркийн автомашинтай ирээд нь энэ машинд 80.000 төгрөгөнд түлш хийгээд өгчих гэхээр нь би банкинд нь түлш хийж өгсөн юм. Надад дараа нь нь 80.000 төгрөгийг төлөөд өгсөн болохоор надад ямар нэгэн нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /-р хх-ийн 90-р хуудас/
Гэрч ы мөрдөн байцаалтанд өгсөн: 01 оны 07 дугаар сарын 1-ны өдөр Архангай аймаг руу яваад 01 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ирсэн чинь манай гэрт хулгай орчихсон байсан юм. Тэгээд манай гэрт цонхны доор хайрцаганд хийсэн байсан 7 ширхэг дурангаас 10 ширхэг дуран нь алга болчихсон байсан. Манай гэрт байсан хөөрөг, биеийн тамирын хувцас, пүүз, малгай, хар өнгийн цүнх зэрэг зүйл алга болчихсон байсан юм. Би дуранг нь гэдэг хүнээс зарахаар 7 ширхэгийг авсан байсан юм. Талыг нь зараад 14 ширхэг дуран үлдсэн байсан чинь 10 ширхэг дуран нь алга болчихсон байсан. Хөөргийг нь бол 199 онд хүнээс худалдан авч байсан юм. Яг хэдэн төгрөгөөр авснаа санахгүй байна. Мөнгөн халбагатай, халтар манан хөөрөг байгаа...” гэх мэдүүлэг /-р хх-ийн 97-р хуудэс/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/1-р хх-ийн 3-/
- эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг/1-р хх-ийн 8-10/
-Шинжээчийн 01 оны 04-р сарын 1-ны өдрийн 0 дугаартай дүгнэлт. /1-р хх-н 19/ -*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 30, -р хх-н 1/ -Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-н 3, -р хх-н 14/ -Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /-р хх-ийн 4, , /
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /-р хх-ийн 1/
-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/-р хх-ийн 3-41/
-хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /-р хх-ийн 44-4, 49-4, 8-/
-мөнгөн шилжүүлгийн баримт /-р хх-ийн 10/
-Шинжээчийн 01 оны 08 сарын 07-ны 18 дугаартай дүгнэлт. /-р хх-н 111-11/ -Шинжээчийн 01 оны 07-р сарын -ны өдрийн 149 дугаартай дүгнэлт /-р хх-н 11/ -Шинжээчийн 01 оны 07-р сарын 3-ны 143 дугаартай дүгнэлт. /-р хх-н 117-118/ -Шинжээчийн 01 оны 08 сарын 01-ний 1 дугаартай дүгнэлт. /-р хх-н 11-1/ -Шинжээчийн 01 оны 08 сарын 14-ний 13 дугаартай дүгнэлт. /-р хх-н 1-1/ -Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний хуулбар /-р хх-ийн 177/
-Баянхонгор сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт /-р хх-ийн 178/ -*******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /-р хх-ийн 179/ -Баянхонгор сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт /-р хх-ийн 19-193/ -Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний хуулбар /-р хх-ийн 194/ -*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /-р хх-ийн 19/
-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /3-р хх-н -14/
-эрүүгийн хэргийг нэгтгэх тоггоол /3-р хх-н /
-саатуулагдсан хүний карт /3-р хх-н 37/
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 01 оны 07 дугаар сарын 18-ны ******* намайг хоёулаа манай ахынд очоодохъё гэхээр нь би за гээд цуг явсан. Тэгээд явж байгаад -р багт малчны хороололд нэг айлд орсон чинь гэрт нь хүмүүс нь унтаж байхаар нь ******* бид хоёр хоёулаа гараад явсан. Тэгээд гарсан чинь хашаанд байсан мотоциклийг аваад явчихъя гэхээр нь үгүй болие гээд би хашааных нь ар талд гараад байж байсан чинь ******* удаачгүй тэр айлын зурагтыг нь тэврээд гараад ирсэн. Тэгээд бид хоёр зурагтыг нь аваад гудамжны үзүүрлүү яваад засмал зам дээрээс таксинд суугаад явж байгаад ******* энэ зурагтыг зараад өг гэхээр нь би *******ыг дагуулаад өөрийн төрсөн ах ийн автомашины засварын газарт очоод би ороод ахтай уулзаад зурагт авах уу гэсэн чинь ах хэнийх юм бэ үзье гэхээр нь *******ынх байгаа юм гэжхэлээд *******ыг оруулж уулзуулсан. Тэгээд би гадаа нь байж байсан чинь удаачгүй ******* 10.000 төгрөг аваад гараад ирсэн. Тэгээд тэр таксигаараа Дэлгэрэх зах ороод надад 40,000 төгрөг өгөөд хоолны материал аваад ир гээд оруулахаар нь би захаас мах, төмс, гурил, будаа авсан. Тэгээд нөгөө таксигаараа яваад замдаа дэлгүүрээс 0,7 литрийн хэмжээтэй архи, нэг ундаатай аваад Отгонсүрэнгийнд очоод нөгөө авсан хоолны материалаа өгчихөөд ******* бид хоёр нөгөө таксигаараа голруу явсан...” гэх мэдүүдэг / -р хх-ийн 17-17-р хуудас/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн: 01 оны 07 сарын 08-ны орой 17 цагийн үед ******* бид хоёр Баянхонгор сумын -р баг - дугаар гудамжаар явж байсан чинь --8 тоот хашаанд байх гэр эзэнгүй цоожтой байхаар нь ******* бид хулгай хийхээр тохиролцоод хашааны ар талаар давж ороод гэрийн урд иртэл гэр цоожтой байхаар нь ******* хаалганы цоожийг гараараа татсан чинь онгойсон. Тэгээд ******* бид гэрт ороод хар өнгийн 3 инчийн 1_СР зурагт байхаар нь тэр зурагтыг аваад гарсан. Гараад гэрийн хойд талын хашаагаар буцаж давж гараад би хулгай хийсэн зурагтаа *******т өгч бариулаад гудам уруудаад явж байсан чинь цагдаагийн машин ирэхээр нь би гудамж уруудаад зугтаасан. Харин ******* нь хулгай хийсэн зурагтаа авч явж байгаад цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг. / -р хх-ийн 149-1-р хуудас/
Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн: Би 01 оны 07 сарын 08-ны өглөө гэрээсээ морины уралдаан үзэх гээд ээсээ 10000 төгрөг аваад гарсан. Тэгээд явж байгаад тай таарсан. ******* урд өдөр архи уусан шартаад гэхээр нь надад 10000 төгрөг байгаа гэхэд архи аваад өг гэсэн. Тэгээд 1 шил архи аваад бид хоёр хувааж уусан. Дахиж нэмж 1 шил архи авч уугаад ******* намайг таньдаг айл руугаа хамт явъя гэж хэлсэн. Тэгээд нэг айлын хашааны хойд талаар нь очоод хашааг нь даваад орсон чинь гэр цоожтой байсан. ******* гэрийн цоожийг чулуугаар цохиж онгойлгоод орсон. Бид хоёр гэрт ороод зурагтыг нь авчих гэхээр нь болох юм уу гэтэл зүгээр гэсэн. Тэгээд би зурагтыг нь салгаад ******* авч гараад би хашаа даваад надад зурагтыг өгсөн. Тэгээд явж байтал цагдаагийн машин ирсэн. ******* цагдаагийн машин ирэнгүүт зугтаад алга болсон. 01 оны 07 сарын 1-ны өдөр би ахынхаа пикап гэх машиныг гуйгаад найз Хангайхүү, Батбилэг нарын хамт сум руу явсан. суманд очоод сумын төвд буудалд хоносон. Тэгээд би өглөө ганцаараа гарч яваад хамаатны айл болох ахынд очсон чинь гэр нь цоожтой эзэнгүй байсан. Тэгэхээр нь байшингийнх нь цонхыг түлхсэн чинь онгойчихсон. Цонхоор нь ороход цонхын доор хайрцагтай дуран байсан. Жижиг өрөөнд нь сандал дээр зөөврийн компьютерын жижиг цүнх байхаар нь аваад дурангаас ширхэгийг хийж аваад өмсөж явсан хувцсаа тайлаад тэднийхээс хар өнгийн биеийн тамирын хувцас пүүз зэргийг өмсөөд гараад явсан. ахынхаас гарч яваад гэх хүнтэй таарч машин дээрээ хүргүүлсэн. Тэгээд гэх хүнтэй таарч дурангаа 100000 төгрөгөөр зараад 80000 төгрөгөнд шатахуун түгээх станц дээр очиж түлш хийлгээд 0000 төгрөгөөр нэг шил архи авахуулсан. Тэгээд Баянхонгор руу буцаж яваад Байгальбат гэх айлд орж цай уунгаа нэг дурангаа зүгээр өгсөн. Цааш явж байгаад хонь хариулж яваа хүнтэй таараад нэг дурангаа нэг ямаанаас зарсан. Аймгийн төв орж ирээд нэг дурангаа дэлгүүрт хүнд 0000 төгрөгөөр зарсан. 01 оны 07 сарын 18-ны орой ийг дагуулж яваад гэх айлд очиход эхнэр нөхөр хоёр нэг хүнтэй гуравуулаа согтуу унтаж байсан. Тэгтэл надтай цуг орчихоод буцаад гараад явсан. Би гэрээс зурагтыг нь авч гарч ирээд хаана барьцаанд тавих уу гэхэд манай ах дээр очъё гэсэн. Тэгээд ийн ах дээр очоод 40000 төгрөгөөр зурагтыг зарсан. 01 оны 04 дүгээр сард найз Агваандандартай таарч караокед ороод нэг шил архи уугаад байж байтал хажуу талын ширээнд сууж байсан нэг залуу манай ширээн дээр ирээд мэндлээд хамт суучих уу гэсэн. Тэгтэл тэр залуу намайг чи намайг танихгүй байна уу, би чамайг сайн таньж байна байсан. Би тэр залууг сайн танихгүй юм байна лээ. Одоо нэрийг нь мэдэхгүй байна. Тэгтэл гаднаас таньдаг хүмүүс орж ирээд хоёр гурван шил архи нэмж уугаад согтсон байсан. Нэг сэрэхэд айлд унтаж байсан. Босоод харсан чинь надтай танилцсан залуу хажууд унтаж байсан. Гарах гэтэл хаалгыг нь олоогүй.Тэгээд харсан чинь шилэн хаалгатай сирвантан дотор нэг ногоон өнгийн дайлантай хөөрөг харагдахаар нь дайланг нь үлдээгээд хөөргийг нь аваад гарсан. Тэгээд тээврийн товчооны нэг цайны газарт орж зүс таних таксинд явдаг ахад 140000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 14, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.
Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 4, дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянхонгор сумын --9 тоотод оршин суух иргэн ын гэрээс дунд гарын манан хөөргийг хулгайлсан,
мөн давтан үйлдлээр 01 оны 07 дугаар сарын -ны өдөр Баянхонгор аймгийн сумын дугаар багт оршин суух иргэн ы гэрт хууль бусаар нэвтрэн хэрэглэж байсан хар өнгийн биеийн тамирын хослол 1 ширхэг, азюз нэртэй пүүз 1 хос, саравчтай сээтгэн малгай 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг, мөнгөн халбага, мөнгөн нуухтай дунд гарын манан хөөрөг 1 ширхэг, В1поси1агз нэртэй хоёр нүдний 10 ширхэг шинэ дуран зэргийг хулгайлсан,
мөн давтан үйлдлээр *******тай бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор сумын --8 тоотод оршин суух иргэн гийн гэрт хууль бусаар нэвтрэн 3 инчийн ВЗВ маркийн хар өнгийн 1 СО зурагтыг хулгайлсан,
мөн давтан үйлдлээр *******тэй бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор сумын --3 тоотод оршин суух иргэн ын гэрээс Затзипд маркийн 3 инчийн Юй зурагтыг удирдлагын хамт хулгайлсан,
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай бүлэглэн 01 оны 07 дугаэр сарын 08-ны өдөр Баянхонгор сумын --8 тоотод оршин суух иргэн гийн гэрт хууль бусаар нэвтрэн 3 инчийн ВЗВ маркийн хар өнгийн Юй зурагтыг хулгайлсан,
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай бүлэглэн 01 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор сумын --3 тоотод оршин суух иргэн ын гэрээс Затзипд маркийн 3 инчийн 1.СО зурагтыг удирдлагын хамт хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******, ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 14.-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 170 хоног, шүүгдэгч ******* нь 3 хоног, шүүгдэгч ******* нь 0 хоног цагдан хоригдсон байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 30.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 1.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 80.000 төгрөг, шүүгдэгч ******* нь хохирогч д 30.000 төгрөгийн хохиролыг тус тус төлөөгүй, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан байна.
01 оны 07 сарыг 08-ны өдрийн №143 саатуулсан хүний картаар *******ын биед үзлэг хийхэд өмсөж явсан хувцаснаас өөр эд зүйл байхгүй байсан нь тогтоогдсон. Харин шүүгдэгч ******* нь хохирогч гийн алдсан гэх 0.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч 30.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч *******аас 30.000 төгрөг гаргуулж хохирогч д олгох нь зүйтэй байна.
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан баривчлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нар нь өмнө гэмт хэрэг үйлдэж Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялтай байдал тооцогдох боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлд зааснаар өршөөгдөж байх тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэгдэж байгаагүй нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч *******өд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн -р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,
гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан түүнд оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч *******ын дундын өмчлөлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн 01 оны 09 сарын -ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ийн дундын өмчлөлийн модон байшинг битүүмжилсэн 01 оны 09 сарын -ны өдрийй эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын шаргал өнгийн өмд, хар өнгийн тэлээ, хар өнгийн гутал 1 хосыг буцаан өгч шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 8, 90, 94, 97, 98 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт ын ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч овогт ийн , овогт нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 дугаар зүйлийн 14.-т зааснаар шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр гурван сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг, шүүгдэгч
*******т оногдуулсан гурван сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар зүйлийн .-д зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 170 хоногийг, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 3 хоногийг, шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 0 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч *******ийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар шүүгдэгч *******өд урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэн, шүүх хуралдааны танхимаас сулласугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10-д зааснаар шүүгдэгч *******ын дундын өмчлөлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн 01 оны 09 сарын -ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, шүүгдэгч *******ийн дундын өмчлөлийн модон байшинг битүүмжилсэн 01 оны 09 сарын -ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар ялтан *******аас 30.000 төгрөг гаргуулж хохирогч *******д, 1.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч д, 80.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч т, ялтан *******аас 30.000 төгрөг гаргуулж хохирогч д тус тус олгосугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ын шаргал өнгийн өмд, хар өнгийн тэлээ, хар өнгийн гутал 1 хосыг буцаан олгосугай.
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, *******өд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ