Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2016/ШЦТ/006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,

Улсын яллагч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.*******-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 20*******5 оны *******2 сарын *******8-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

*******.         Монгол Улсын иргэн *******985 оны *******0 сарын 04-ний өдөр төрсөн, 3******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3,

2.         Монгол Улсын иргэн *******984 оны 09 сарын 06-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 20*******5 оны ************** сарын 20-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дүгээр багт орших “******* ******* ******* ”-ийн дотуур байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тай маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 20*******5 оны ************** сарын 20-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дүгээр багт орших “******* ******* ******* ”-ийн дотуур байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******той маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

*******.         Шүүгдэгч ******* нь 20*******5 оны ************** сарын 20-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дүгээр багт орших “******* ******* ******* ”-ийн дотуур байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тай маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...

Хохирогч *******ын ... Тэгээд бид нар тэндээс явах гээд машин дээрээ очъё гээд битон саваа янзлаад байж байтал согтуу чанга чанга дугараад байхаар нь албан байгууллага дотор ингэж болохгүй байх гээд хэлчихсэн чинь инээж байснаа босож ирээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь би нүдээ дараад гараа аваад хартал миний нүд харж болохгүй, цус гоожчихсон байхаар нь би уурлаад куртикнээс нь барьж байгаад эргүүлээд нүдрүү нь нэг цохиод авсан. Бид хоёрыг цохилцож байхад манай хэд битон саваа гаргаж тавьчихаад орж ирж байсан. Тэгээд нөгөө ах ийг чи хүний нүд сохлоод хаячихаж байгаа юм биш үү гэсэн чинь гараад зугтаагаад явчихсан. Тэгээд миний нүдний орчимоос цус гойжоод байхаар нь эмнэлэг орж 7 оёо тавиулсан. Тэгээд цагдаад хандсан. Намайг гараараа цохьсон. Нэг л удаа цохьсон. Цохиулснаас болоод зүүн талын нүд хавдаад юм харж болохгүй байсан. Зүүн хөмсөгний дээд хэсэгт язарчихсан байсан. Одоо бол өвдсөн зүйл байхгүй, биеийн байдал зүгээр байгаа ... гэсэн мэдүүлэг/хх-ийн *******5-*******6/,

Гэрч Ц.ийн ... таксинд тавих юмнуудаа зөөгөөд гаргаж тавьчихаад эргээд өрөөндөө орсон чинь , хоёр хоорондоо зодолдсон бололтой өрөөсөн нүдээ дарцгаасан хувцас нь цус болчихсон байсан. надтай зөрөөд гарсан би тухайн үед ву болсон талаар учрыг нь олоогүй. ... ийн зүүн нүдний баруун талаас нь цус гараад овойгоод хавдчихсан байсан. *******ын зүүн хөмсөг нь язарсан бололтой цус гарсан бас зүүн нүд нь хавдсан байсан ... гэх мэдүүлэг/хх-ийн *******9-20/,

Шүүгдэгч *******ийн ... Би бас тухайн үеийнхээ асуудлыг сайн мэдэхгүй байна. *******тай юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй байгаа юм. Нэг мэдэхэд намайг цохьчихсон. Тэгээд л гаднаас Ц. ах орж ирээд салгасан. Би тухайн үед нэлээн согтуу байсан. Би *******ын зүүн талынх нь нүдний орчимд нэг л удаа гараараа цохьсон гэсэн. ******* өөрөө надад тэгэж хэлсэн ... гэх мэдүүлэг/хх-ийн 32-33/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20*******5 оны ************** сарын 27-ны өдрийн 62******* тоот шинжээчийн дүгнэлтэнд:

*******ын биед хөмсөгний хэсгийн оёдол тавигдсан шарх, зүүн нүдний эвэрлэгийн цус хуралт гэмтлүүд үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүүссэн гэмтлүүд нь 20*******4 оны *******2 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а2*******6/422 тоот тушаалын ^ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.******* заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба ^ цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

2.         Шүүгдэгч ******* нь 20*******5 оны ************** сарын 20-ны өдрийн 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дүгээр багт орших “******* ******* ******* ”-ийн дотуур байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******той маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...

Хохирогч *******ийн ... Тэгээд байрандаа ороод юмаа бэлдээд гарах гээд машинруугаа юмаа зөөцгөөгөөд нөгөө хэд гараад явчихсан, ******* бид 2 үлдчихсэн байсан. Тэгтэл бид 2 муудалцаад би *******ыг цохиод авсан. Тэгтэл эргүүлээд намайг цохьсон. Тэгээд барилцаж аваад байж байтал гаднаас Ц. орж ирээд бид хоёрыг салгасан. Би т цохиулснаас болж миний нүдний хажуугаас цус гарсан. Дараа нь нүдэнд цус хурчихсан байж байгаад одоо арилж байгаа. Би өөрөө ыг цохьсон. Бид хоёр бие биенээсээ ямар нэгзүйл нэхэмжлээгүй ... гэх мэдүүлэг/хх-ийн *******7-*******8/,

Гэрч Ц.ийн ... таксинд тавих юмнуудаа зөөгөөд гаргаж тавьчихаад эргээд өрөөндөө орсон чинь , хоёр хоорондоо зодолдсон бололтой өрөөсөн нүдээ дарцгаасан хувцас нь цус болчихсон байсан. надтай зөрөөд гарсан би тухайн үед ву болсон талаар учрыг нь олоогүй. ... ийн зүүн нүдний баруун талаас нь цус гараад овойгоод хавдчихсан байсан. *******ын зүүн хөмсөг нь язарсан бололтой цус гарсан бас зүүн нүд нь хавдсан байсан ... гэх мэдүүлэг/хх-ийн *******9-20/,

Шүүгдэгч *******ын ... ******* чанга чанга дугараад байхаар нь би олон нийтийн газар битгий хамаагүй чанга, чанга дугараад бай гэсэн чинь урдаас хараад инээгээд байсан. Тэгээд манай хэд битон саваа гаргаж ачих гээд гарсан хойгуур ******* шууд босож ирээд миний зүүн талын нүдрүү цохиод авсан. Тэгэхээр нь ийг барьж аваад зүүн талынх нь нүдрүү нэг цохиод авсан. Тэгээд барилцаад байж байхад Ц. ах орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгтэл ******* гараад зугтаачихсан. Би ийг нэг л удаа цохьсон. ид хохирол учирсан гэж надаас нэхэмжилсэн зүйл байхгүй, бид 2 бие биенээсээ ямар нэгэн зүйл нэхэмжпэхгүй ... гэх мэдүүлэг/хх-ийн 32-33/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20*******5 оны *******2 сарын 08-ны өдрийн 64******* тоот шинжээчийн дүгнэлтэнд:

*******ийн биед тархины доргилт, зүүн нүдний эвэрлэгийн цус харвалт гэмтлүүд үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүүссэн гэмтлүүд нь 20*******4 оны *******2 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а2*******6/422 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.******* заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэх дүгнэлт/хх-ийн 27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдсон /хх-ийн 42, 56/ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хоорондоо харилцан тохиролцож сайн дураараа эвлэрсэн, шүүгдэгч нарын бие бүрэн эдгэрсэн болох нь тэдгээрийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хоорондоо харилцан тохиролцож сайн дураараа эвлэрсэн талаархи эвлэрлийн гэрээ /хх-ийн 69/ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай монгол гэр, шүүгдэгч *******ийн *******5 тооны хонь зэргийг тус тус шүүгдэгч нарт буцаан олгож 20*******5 оны *******2 сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******,

******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 24******* дүгээр зүйлийн 24*******.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.*******.2, 283 дугаар зүйлийн 283.*******, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.         Шүүгдэгч овогт , овогт нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.*******.3-т зааснаар шүүгдэгч нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******34 дүгээр зүйлийн *******34.*******0-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай монгол гэр, шүүгдэгч *******ийн *******5 тооны хонь зэргийг тус тус шүүгдэгч нарт буцаан олгож 20*******5 оны *******2 сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

4.         Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болохыг тус тус дурдсугай.

5.         Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.         Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.         Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Б.ГЭРЭЛМАА