| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0005/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/007 |
| Огноо | 2016-01-07 |
| Зүйл хэсэг | 153.1., |
| Улсын яллагч | Д.Э |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2016/ШЦТ/007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,
Улсын яллагч *******,
Хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1-т зааснаар шүүгдэгч С.*******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай эрүүгийн хэргийг 201******* оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл *******,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 201******* оны 11 сарын 04-ний өдөр согтуурлын байдалд байхдаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дугаар багийн 1*******-10 тоотод оршин суух иргэн *******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн харилцан маргалдаж улмаар түүний эзэмшлийн Самсунг галакси нөүт-1 маркийн гар утсыг санаатайгаар эвдэн устгаж бусдад 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлахад :
Шүүгдэгч С.******* нь 201******* оны 11 сарын 04-ний өдөр согтуурлын байдалд байхдаа Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дугаар багийн 1*******-10 тоотод оршин суух иргэн *******тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар түүний эзэмшлийн Самсунг галакси нөүт-1 маркийн гар утсыг санаатайгаар эвдэж бусдад 170.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь...
-хохирогч *******гийн ... 201******* оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад орой 19 цагийн үед эмээдээ эм авах гээд эмийн сан яваад эм авчихаад гэртээ ирэхэд манай найз залуу ******* ирсэн байсан. Тэр согтуу байсан бөгөөд түүнийг согтуу байна гэж бодчихоод огт дуугараагүй, гэртээ ороод хойморын орон дээр сууж байтал ******* боловсролгүй хүн чинь ийм байдаг, хүний яриа сонсдоггүй энэ тэр гээд байсан. Тэгэхэд нь би согтуу хүнтэй юу ярихав гэж бодоод хашаандаа байх хүргэн ах *******ынд орсон. Гэтэл араас дагаж орж ирээд чи салах гээд байгаа юм уу эмээгийнхээ дэргэд хэл гээд миний баруун гараас татаж чангаасаар байгаад гэрт дагуулаад орсон. Би гэрт ороод хойморын орон дээр утасны чихэвчээр дуу сонсоод сууж байтал миний гар утасыг булааж аваад гарсан. Би урьд нь гар утасныхаа пин кодыг *******ын төрсөн өдрөөр хийсэн байж байгаад тухайн хэрэг болдогын орой пин кодоо өөрчилсөн байсан. Тэгтэл буцаж орж ирээд кодоо хэл гэсэн. Тэгэхээр нь хэлэхгүй байсан чинь хэлэхгүй бол ингээд эвдчихье гээд дундуур нь хуга дарж эвдэлсэн ... Миний гар утсыг би өөрөө л хэрэглэдэг, тэр миний гар утсыг бусдад бэлэглэх, худалдах эрх байхгүй. Эвдүүлсэн гар утас бол миний хувьд ногдох хөрөнгө, дундын болон хамтран өмчлөлийнх биш ... гэх мэдүүлэг/хх-ийн 13-14/,
-гэрч *******ийн ... 201******* оны 11 дүгээр сарын 03-ны орой 18 цаг өнгөрөөгөөд гэртээ иртэл манай хашаан дотор , ******* нар хоорондоо зодолдож байсан. ******* нь г үсдээд чирсэн байхаар нь болиоч ээ та 2 гэж хэлсэн. Тэр 2 манай гэрт орчихоод хэрүүл маргаан хийгээд хүүхдүүд айчихлаа гэж хэлсэн. Тэгтэл ******* юу гээд байгаа пизда вэ гэсэн. ... *******ад үсдүүлээд ноцолдож байхдаа чи миний гар утсыг хугалж, монетон ээмэг алга болгочихлоо гээд орилоод байсан. Тэгэхэд нь гар утсаа эвдүүлж гэдгийг ойлгосон ... гэх мэдүүлэг/хх-ийн 18/,
-гэрч гын ... Би 201******* оны 11 сарын 03-ны өдөр гадуур явж байгаад хашаандаа ортол хашаан дотор *******, нар хоорондоо хэрүүл хийгээд, зодолдоод байгаа бололтой харагдсан, ... Намайг гэрээс гарахад гийн гар утас дундуураа нэг хугарч хоёр хэсэг болсон газарт хэвтэж байсан ... гэх мэдүүлэг/хх-ийн 19/,
-шүүгдэгч С.*******ын ... Би 201******* оны 11 дүгээр сарын 03-ны орой найз охин тэйгээ маргалдаж түүний гар утсыг хуга дарж эвдэлсэн минь үнэн. гийн гар утсыг аваад гэрээс гараад асаах гэтэл пин кодоо сольсон байсан. Тэгэхээр нь буцаж ороод кодыг нь асуутал би гаргаад өгье гээд утсаа авсан, тэгснээ буцааж өгөхгүй болохоор нь түүнтэй утсыг нь булаацалдсан. Тэр үед гар утасных нь нүүрний шил хагарчихлаа гэж хэлсэн. Гараас нь утсыг нь аваад дартал дундуураа хугарсан юм. Бид хоёрын хооронд үл ойлголцол болсон нь тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Түүнд хандан чи сургуульд эчнээгээр сур гэтэл чамд хамаагүй гэж хэлсэн. Түүнээс болж маргалдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
-Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт/хх-ийн 2*******-26/,
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10/
-Шүүхийн хэлэлцүүлгээр шинжпэн судалсан эд мөрийн баримт болох ашиглах боломжгүй болж эвдэрсэн Самсунг галакси нөүт-1 маркийн гар утас зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч С.*******ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.******* нь эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон Самсунг галакси нөүт-1 маркийн гар утасны үнэ болох 170.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг хохирогч мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч С.******* нь өмнө нь 3 удаа ял шийтгэгдэж байсан ба сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан үндсэн ялыг эдэлж дууссанаас хойш ******* жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн
72.2-т зааснаар ялгүйд тооцогдох тул шүүгдэгчийг анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж буй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.*******ад хорих ял оногдуулж, тухайн ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч С.*******ын эзэмшлийн Ниссан вингроад маркийн улсын дугаартай авто машиныг буцаан олгож 201******* оны 11 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ашиглах боломжгүй болж эвдэрсэн Самсунг галакси нөүт-1 маркийн гар утсыг устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1,286.3, 290 дугаар зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.2, 29*******, 296 дугаар зүйлийн 296.1,296.2, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт ын *******ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1-д зааснаар шүүгдэгч С.*******ыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******2 дугаар зүйлийн *******2.*******-д зааснаар шүүгдэгч С.*******ад оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч С.*******ад оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ялтан С.*******ын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч С.*******ын эзэмшлийн Ниссан вингроад маркийн улсын дугаартай авто машиныг буцаан олгож 201******* оны 11 сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтанд хураагдсан ашиглах боломжгүй болж эвдэрсэн Самсунг галакси нөүт-1 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******ад авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА