| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0006/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/008 |
| Огноо | 2016-01-07 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Э |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2016/ШЦТ/008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн ******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 08 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь 2015 оны 11 сарын 0-ны өдөр орой 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашааны гадна *******тай хэрэлдэж маргалдан зодож түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч ******* нь 2015 оны 11 сарын 0-ны өдөр орой 20 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашааны гадна *******тай хэрэлдэж маргалдан зодож түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...
Хохирогч *******ийн ... 2015 оны 11 сарын 0-ны орой 21 цагийн үед би ******* дугаар баг ******* тоот хашаанд байдаг найз охинындоо байхад хашааны гаднаас болон нар ирж дуудахаар нь гараад очтол надаас үг гуйгаад байхаар нь би урдаас нь салаавч гаргасан. Тэгээд бид хоёр хоорондоо барилцаж авхад миний нүүрлүү мөргөөд дараа нь өшиглөсөн. Би гэртээ орж цусаа тогтоох гэтэл зугтаад явсан. Харин үлдсэн үүний дараа энэ талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэж цагдаа нар ыг авч явсан ... гэх мэдүүлэг/хх-ийн 1-14/,
Гэрч Ц.ын ... 2015 оны 11 сарын 0-ны орой 20 цагийн орчимд манайд 2.5 летрийн диво аваад ирэхээр нь бид хоёр хувааж уугаад манайхаас ийнд очсон. Тэгээд гараад ирэхээр нь ярилцаад зогсож байтал тэр хоёр хоорондоо маргаад салаавч өгөөд байсан. Гэтэл дээж барьж аваад мөргөж дараа нь өшиглөсөн. Би салгаад ийн гэрт орход гараад зугтсан ... гэх мэдүүлэг/хх-ийн 15/,
Шүүгдэгч *******ийн ... 2015 оны 11 сарын 0-ны орой 20 цагийн орчимд би ынд очиж 2.5 летрийн пиво хувааж уугаад ийн хадамынд очиж хашааны гаднаас нь ийг дуудаж гаргаад юм ярьж зогсож байгаад маргалдсан. Миний урдаас үг сөрөөд салаавч гаргаад байхаар нь барилцаж аваад ” нүүрэнд нь мөргөж дараа нь нэг удаа өшиглөсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 сарын 01-ний өдрийн 629 тоот шинжээчийн дүгнэлтэнд :
*******ийн биед духны цох хэсгийн босоо байрлалтай ирмэг тэгш бус шарх гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Үүүссэн гэмтлэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлыг бүрэн төлж, гэм хор арилж, хохирогчийн бие бүрэн эдгэрсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч *******ийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг буцаан олгож 2015 оны 12 сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 28 дугаар зүйлийн 28.1,294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт гийн ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.-т зааснаар түүнд холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжпэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг буцаан олгож 2015 оны 12 сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус ДУРДсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА