Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/27

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,  нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Т.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн 201520000302 дугаартай, 153/2017/0030/Э/ индекстэй хэргийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн ******* , 1994 оны 10 дугаар сарын 24-нд төрсөн, 23 настай, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт  оршин суух, урд ял шийтгэлгүй гэх

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг Сээр гэх газарт 64-41 УНК улсын дугаартай Портер маркийн автомашин жолоодож гэрийнхээ ачааг буулгах үйлдэл хийхдээ хайхрамжгүй хандсаны улмаас хохирогч Х.*******, Б.******* нарыг дайрч хохирогч Х.*******гийн бие махбодид хүнд, хохирогч Б.*******гийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.******* мэдүүлэхдээ:  2015 оны 09 сарын 13-нд манайх Цагаан үзүүр гэх газраас сумын төвөөс урагш нүүж явсан.Нүүж явах замдаа Х.*******,Б.******* хоёртой таараад тэр хоёрын авчирсан 2 литрийн 3 пивийг  ууж дуусаад дахиад 3 пиво авчраад нэгийг нь  ууж дуусаад манай эхнэр мал тууж байсан газарт ирээд үлдсэн пивоо  уусан. Оройхон болсон байсан тул тэр хоёр машинаа дөхүүлээд ир, гэрээ буулгаад барья гэсэн.Тэгээд би босоод машинаа асаагаад явтал гэнэт  хүн тулаад ирсэн. Тухайн үед би машин сайн барьж чаддаггүй, ойр зуур явдаг байсан.Тэгээд тэр хоёрыг дайрчихаад сумын төв рүү явж эмч дуудсан.  Хохирогч Б.*******д 6500000 төгрөг, Х.*******д 14 сая төгрөгний хохирол өгсөн.Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна,хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Х.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:Би 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн үед  найз Б.*******гийн хамт  Өндөрхагай сумын Батсайхан гэдэг айлд очихоор явсан. Тухайн үед Б.******* бид хоёр өөр өөрсдийн мотоцикльтой явсан. Сумын төвөөс гарахаас өмнө 2 литрийн 3 ширхэг пиво аваад гарсан. Сумаас 10-аад км явж байтал цагаан өнгийн Портер машинд гэрээ ачаад явж байсан Т.*******тай тааралдсан.тэгээд бид 3 пиво уугаад сууж байтал Т.*******тай гэр нь нэг газарт байдаг Батаа гэдэг залуу ирсэн. Бид 4 сууж байгаад авсан 3 пивоо ууж дуусгасан.Тэгээд Батаа бид хоёр сумын төв рүү дахиж яваад 2 литрийн 3 пиво авчирсан.Бид нар 1 пивоо уугаад талд нь орж байтал Т.******* “ хэдүүлээ манай мал байгаа газарт очъё, би тэнд овоохой барьж хоноод маргааш өглөө цаашаа нүүнэ” гэсэн.Тэгээд Т.******* машинаа бариад Б.*******, Батаа бид гурав мотоциклиороо Батаа,Т.******* хоёрын эхнэрүүд мал туугаад явж байсан газарт ирсэн.Тэнд очоод бид нар пивоо уугаад сууж байтал Т.******* “танай ах чинь манай ахтай зодолдсон” гээд над руу үг хаяад бид хоёр маргалдаж хэрэлдсэн.Бид хоёрыг маргаж байтал Б.******* ирээд “ та хоёр одоо боль” гээд бид хоёрын дундуур орох үед Т.******* Б.*******гийн эрүүний орчим гараараа нэг удаа цохисон.тэгтэл Б.******* “чи яагаад хүн цохиж байгаа юм бэ” гээд сууж байсан газраасаа босоод Т.*******ыг дагуулаад жаахан холдсон. Удалгүй учраа олчихлоо гээд буцаж ирсэн.Тэгээд бид дөрөв пивоо уугаад сууж  байгаад Т.******* гэрээ буулгаж барина гээд босоод машин руугаа явсан.Батаа ч мөн босоод явсан. Б.******* бид хоёр тэндээ суугаад үлдсэн.Тухайн үед шуургатай байсан, машин хүчтэй хаазлах чимээ сонсогдохоор эргээд харахад Т.******* машинаараа урд зүг рүү машинаа хөдөлгөж байсан.Б.******* бид хоёр салхины зүг рүү буюуу хойт зүг рүү хараад юм яриад сууж байтал гэнэт миний араас машин мөргөсөн.Би тэр дороо сууж байсан газартаа ухаан алдаад унасан.нэг мэдэхэд эмнэлэгт байсан гэжээ. /1-р хх-34-36-р хуудас/, ...Т.******* нь согтуугаар машин жолоодохдоо самбаачлага алдаж Б.******* бид хоёрыг дайрсан. Дараа нь Т.******* хэлэхдээ ”гэнэт машины урд та хоёр сууж байгаа харагдсан, сандраад машиныхаа тоормос гишгэх гээд андуураад хаазаа гишгэсэн байсан” гэсэн. Т.******* Б.******* бид хоёрын хохирлыг бүрэн барагдуулсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, Т.*******д хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ./3-р хх174-р хуудас/

Хохирогч Б.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...бид нар тэнд очоод нэг бүтэн нэг тал пиво уугаад байж байтал Т.******* машин дээрээсээ гэрээ буулгаж барина гээд машин руугаа явсан. Батаа мөн босоод явсан. Х.******* бид хоёр Т.*******ын машинаас 50 метр орчим зайд юм яриад сууж байсан. Бид нарын сууж байсан газар хатуу чулуурхаг, тэгш газар байсан. Х.******* бид хоёр машин руу харахгүй юм яриад сууж байтал машин гэнэт хүчтэй хаазлах чимээ гарахаар эргээд хартал машин хурдтай ирээд бид хоёрыг мөргөсөн.Т.******* машинаараа миний зүүн талаас мөргөөд машины дугуй миний цээжний орчмоор дээгүүр гарсан ба би тэр дороо ухаан алдсан гэжээ./1-хх 39-44-р хуудас/

Гэрч Э. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...орой ажил тараад гэртээ байж байтал 20 цаг өнгөрч байхад Х.*******гийн эхнэр Саран надруу яриад Сээр гэх газарт Х.*******гийн бие муу байна гэсэн дуудлага ирсэн байна, Б.******* тэр хоёр хамт явсан, яасан юм бол гэхээр нь би сумын эмнэлгээс лавлахад Сээр гэх газарт Х.*******гийн бие муу байна эмнэлгийн машин явах гэж байна гэсэн. Тэгээд Б.*******г хүлээсэн байдалтай эмнэлэгт очоод байж байтал Х.*******, Б.******* хоёр эмнэлгийн машинтай ирсэн. Тэр хоёр хоёулаа гэмтэл авсан. Б.*******гийн нүүр гар шалбарсан. Х.*******гийн зүүн талын гар хөл мэдээгүй болсон байсан.Юу болсон талаар асуухад Б.******* надад Х.******* бид хоёрыг сууж байтал Т.******* гэр ачсан Портер машинаараа бид хоёрыг дайрчихлаа, машины дугуй миний цээжин дээгүүр гарсан. Цээж өвдөөд байна гэсэн. 2010 онд Б.******* барилга дээр ажиллаж байгаад унаад нуруундаа гэмтэл авч Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ... гэжээ. / 1-р хх-45-47-р хуудас/

Гэрч Ж. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ******* сумын хойт талд байх Цагаан үзүүр гэх газраас Т.*******ын  гэрийг ******* ахын 64-41 УВС улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машинд ачиж ******* ах  машинаа барьж, түүний эхнэр Дэмбэрэлсамбуу эгч машинд сууж, Т.******* бид хоёр мотоциклиор ******* сумын нутаг Хараат гэх газар луу нүүсэн. Сээр гэх газар очиход  гэр ачсан машины хажууд манай нутгийн залуус болох Х.*******,Б.******* нар ирчихсэн Т.*******тай 2 л-ийн Боргио пиво ууж байсан. Би  согтсон тул мотоцикль дээрээ очиход Х.*******, Б.*******, Т.******* нар араас ирээд намайг согтсон байна гээд явуулаагүй. Тэгээд миний мотоцикль байсан газрын хажууд суугаад үлдсэн пивоо ууж байтал Т.******* Х.*******г өмнө нь чи миний ахыг зодсон байна лээ гээд хоорондоо маргаж эхэлсэн. Б.******* бид хоёр  хориглосон. Тэгээд би сууж байгаад унтчихсан байсан. Нэг мэдэхэд хүмүүс орилолдоод эмч дууд гээд байхаар нь сэрээд хартал Х.*******,Б.******* нарыг Т.******* өөрийнхөө гэр ачсан машинаараа дайрчихсан байсан.Х.******* би үхлээ гээд орилоод хэвтэж байсан. Б.******* өндийгөөд сууж байсан.Т.******* машинтайгаа байхгүй байсан. / 1-р хх 48-52-р хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Нөхөр бид хоёр  Т.******* гэх залуугийн гэрт байж, малаа нийлүүлж хамтарч маллаж байгаад 2015 оны  09 дүгээр сарын 13-ны өдөр Хярастын ар гэх газарт намаржаанд буухаар болж нүүсэн. Бид хоёр хонио туугаад Сээр гэх газарт ирэхэд Т.******* машинтайгаа ирчихсэн, манай нутгийн Х.*******, Б.******* нар мотоцикльтой ирчихсэн байсан.Тэгээд араас Ж. ирж тэд нар пиво уугаад үлдсэн. Сээрийн өвөр гэх газар ирэхэд Ж.,Б.*******, Х.******* нар байж байхаар нь би хонио тогтоочихоод тэдэн дээр очиход Б.******* өндийгөөд сууж байсан, Ж.ын өвөр дээр Х.******* толгойгоо тавиад хэвтэж байсан ба толгойноос нь цус гарч байсан.Би Ж.ыг чи мотоциль унаж чадах бол эмчид хэл гээд Ж. мотоциклиор Б.*******г аваад явсан би Х.*******гийн дэргэд үлдсэн.Х.*******, Б.******* нар үхлээ гээд орилж байсан. Юу болсон талаар асуухад Т.******* машинаараа бид хоёрыг дайрчихлаа гэсэн. Х.******* өвчиндөө сайн ярьж чадахгүй байсан. Тухайн үед Т.******* Сээрийн өвөр гэх газарт машинаа байрлуулахдаа гүйлгэж асаахаар уг газарт дугуйрч эргэж байснаа машинаа өмнө зүг харуулж газар уруу байрлалтай зогсоосон гэжээ. / 1-р хх-55-58-р хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 14-ний орой гэртээ байж байтал 20 цагийн үед Ж. манай дүү Б.*******г сундалчихсан мотоциклиор манайд ирсэн. Б.*******гийн 2 талын шанаа, зүүн гарын ар шалбарчихсан их эмзэглэлтэй байсан. Юу болсон талаар асуухад Т.*******тай Х.*******, Ж. бид гурав бага зэрэг пиво уусан.Тэгээд тэдний гэрийг барих гээд сууж байтал Т.******* машинаараа Х.******* бид хоёрыг дайрчихлаа гэсэн. Тэнд Х.******* үхэх гэж байна та эмч дуудаач гэхээр нь би Б.*******гийн эхнэр руу утсаар ярьж хэлсэн.Тэгээд Б.******* Ж. хоёрыг гэрт үлдээгээд Сээрийн өвөр гэх газар луу очиход Х.******* хажуудаа  Ж.ын эхнэр  Б.ын хамт байж байсан.Х.******* босож өндийж чадахгүй газарт хэвтэж толгойноос нь цус гарсан байсан.Намайг таньж мэдэх хүмүүс Б.Цэрэндаваа гэж дууддаг юм. Тэнд байж байтал эмч ирээд Х.*******г эмнэлэг рүү авч явсан тул би гэртээ ирээд Б.*******г өөрийнхөө машинаар эмнэлэг рүү хүргэсэн гэжээ. /1-р хх-59-61-р хуудас/

Гэрч Ч. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2015 оны 09 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн орчим манай эмнэлэгт Сээрийн өвөр гэх газар хүн ухаангүй байна гэсэн дуудлага ирсний дагуу би уг газарт очиход манай сумын ******* багийн  иргэн Х.******* газарт хэвтэж байсан ба толгойноос нь цус гарч байсан.Бие нь их эмзэглэлтэй өвчин ихтэй ёолж байсан.Тэгээд уг хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд машинаар тээвэрлэж сумын эмнэлэгт авчирсан. Үзлэг хийхэд биеийн байдал хүнд, пульс мэдэгдэхгүй байсан ба толгойн дагзны орчим 2 газар зүсэгдсэн байсныг шархыг цэвэрлэж нийт 10 ш оёдол тавьсан.Х.*******гийн хажууд Ж.ын эхнэр Б., Б. буюу Цэрэндаваа нар байсан, өөр машин хүн байгаагүй.Б.*******г ах нь машинаараа эмнэлэгт авчирсан.Маргааш нь эдгээр хүмүүс ******* багийн малчин Т.*******тай пиво хувааж уусан.Т.******* нь гэрээ буулгаж барина гэж босоод машинаа асааж бид хоёрыг дайрсан гэж хэлж байсан гэжээ./1-р хх 62-64-р хуудас/

Гэрч Б.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө би эхнэрийн хамт өөрийн 64-41 УНК  улсын дугаартай  портер маркийн машинаар Т.*******ынхыг нүүлгэсэн. Би өөрөө машинаа барьж явсан ба Т.*******, Ж., тэдний эхнэрүүд малаа тууж явсан. Орой нь Хадуун хошуут гэх газар хоноглох болсон тул би эхнэрийн хамт сумын төв рүү гэр лүүгээ явсан.Орой 20 цагийн орчим байх Т.******* ээж рүүгээ яриад  Сээр гэх газарт Х.******* ахын бие муу байна, эмч дуудаарай гэсэн тул манай эхнэр дуудлага өгсөн.Тэгээд би шөнө эмнэлэг дээр ирэхэд Х.*******, Б.******* нар эмчилгээнд орчихсон байсан, биеийнх нь байдлыг хараагүй гэжээ. / 1-р хх 65-66-р хуудас/

Гэрч Т. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2015 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө манайх Цагаан үзүүр гэх газраас нүүсэн. Хадам аав Б.******* өөрийнхөө машинаар манай гэр ачиж явсан. Т.******* ,манайтай хамт мал малладаг Сумын төвөөс 10 км орчим Сээр гэх газарт Т.******* машинтайгаа зогссон тул бид очиж явтал Х.*******, Б.******* нар мотоцикльтой бас ирсэн байсан.Ж. ч мөн мотоцикльтойгоо ирсэн. Тэгээд тэнд байж байтал Х.*******,Б.******* нар гэр лүүгээ авч явсан 2 л-ийн 2 пивоо гаргаж тэд нар ууж эхлэхээр нь Б. бид хоёр малынхаа хойноос явсан. Тэгээд явж байтал гэнэт өмнөөс Т.******* гэр ачсан машинаа жолоодчихсон айсан байдалтай над дээр ганцаараа ирээд намайг морио тушчихаад машинд суу гэхээр нь хүүгийнхээ хамт морио тушчихаад машинд суухад Т.*******: “би Х.*******, Б.******* нарыг санаандгүй машинаараа мөргөөд гэмтээчихлээ, эмч дуудмаар байна” гэхээр  нь би Т.*******ын хамт сумын төв рүү эмч дуудахаар явсан.Тэгээд явж байтал утасны сүлжээ орж Т.******* хадам ээж рүү бүх болсон явдлыг хэлж эмч дуудуулсан.Тэгээд бид хоёр сумын төв ороод эмнэлэг рүү очиход  хадам ээж өмнөөс гарч ирэхээр нь эмнэлгийн жолоочийнд хүргэж өгсөн.Хадам ээж Т.*******ыг согтуу битгий машин бариад яваад бай гэхээр нь бид хоёр хадам аавынд очоод байж байтал цагдаа ирээд Т.*******ыг аваад явсан гэжээ. /1-р хх 69-70-р/

Гэрч Ц.Дэмбэрэлнямбуу мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...орой нь би гэртээ байж байтал Т.******* над руу залгаад ээж ээ эмч дуудаад өгөөч гэчихээд утас нь тасарчихсан. Тэгээд би эмнэлэг орж дуудлага өгчихөөд гараад иртэл Т.******* эхнэрийнхээ хамт ирсэн. Т.******* эмчээ хурдлаарай Х.******* ухаан алдаад уначихлаа гэсэн. Би Т.*******ыг согтуу болохоор гэртээ очоод байж бай би энэ хүмүүсийг аваад Х.*******г аваад ирье гэж хэлээд сумаас эмч болон захиргааны жолоочийг аваад явсан.Биднийг очиход Х.******* газарт хэвтэж хажууд нь Ж.ын эхнэр Б. байсан. Б.*******гийн бие муудаад Ж. ахынх нь гэрт хүргэж өгөхөөр явсан гэсэн гэжээ./1-р хх-75-76-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-5-11-р хуудас/

Машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-14-16-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 26/А дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

...Х.*******гийн биед тухайн үед хүзүүний 2 болон 3-р нугаламын хоёр талын нумын хугарал, зүүн талын тал саа үүссэн, тархины дунд зэргийн няцрал,цээжний баруун талын 2-р хавирганы хугарал, дагз эрүүнд шарх, дух баруун шанаа,дээд уруул, зүүн хацар,эрүүний зүүн хэсэг, баруун шуу сарвуунд зулгаралт, баруун нүдний гадна буланд , баруун мөрний урд хэсэг,цээжний зүүн дээд хэсэг,баруун гуя, баруун шагайн үений гадна дотно хэсэгт цус хуралт,зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Х.*******гийн биед учирсан хүзүүний 2,3-р нугаламын арын нум, арын сэртэнгийн хугарал, нугасны сувгийн дарагдал гэмтэл нь амь биед аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.******* аймгийн ШША-ны шинжээч эмч Н.Одбаярын гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ. /2-р хх-99-100-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 сарын 31-ний 

өдрийн 26/Б дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Б.*******гийн биед тухайн үед баруун зүүн чамархай,баруун сарвуу, зүүн тохой шуунд зулгаралт гэмтэл учирсан байх ба бүсэлхийн 3-р нугалмын бэхэлгээ шруп хугарсан , уг шрупны хугарлын улмаас хугарсан шрупыг авах мэс засал хийлгэсэн нь тогтоогдлоо.Б.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Шинжээч эмч О.Болороогийн гаргасан 13591 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ . /2-р хх 103-104-р хуудас/

Х.*******гийн өвчний түүх /1-р хх-170-180, 200-214-р хуудас/

Б.*******гийн өвчний түүх /1-р хх-181-198-р хуудас,

Х.*******гийн эмчлүүлэгчдийн карт, өвчтөн илгээх хуудас /1-р хх-216-225-р хуудас/

Б.*******гийн эмчлүүлэгчдийн карт, өвчтөн илгээх хуудас  / 1-р хх 228-250-р хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 046 дугаартай шинжээчийн дүгнэлт

/2хх-180х/зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.******* нь болгоомжгүйгээр хохирогч Х.*******гийн бие  махбодид хүнд гэмтэл, хохирогч Б.*******гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид хөнгөн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэх заалт, зохицуулалт байхгүй, прокуророос яллах дүгнэлтэндээ хөнгөн гэмтэл учруулсан гэж дурдсан хэдий ч эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл ангиар шүүгдэгч Т.*******д ял сонсгож яллагдагчаар татаагүй тул шүүх энэ талаар ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийх /хэргийг хэрэгсэхгүй болгох г.м/  боломжгүй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны сангийн шалгах хуудсаар тогтоогдож байна. / 1 хх 165-р хуудас/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг  ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Т.******* нь согтуугаар гэмт хэргийг үйлдсэн нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Х.*******, Б.*******, гэрч Ж. нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирол төлсөн тул шүүгдэгчийн 64-41 УНК улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцож,  хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг, шүүгдэгч 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 189 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар тогтов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   283,284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294- 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын бие махбодид  хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар шүүгдэгч  ******* овгийн *******гийн *******д  01 / нэг/ жил 01 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 01/нэг/ жил 01/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.*******, Б.******* нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус  дурдсугай.

6. Шүүгдэгч Т.******* нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 189 хоног цагдан хоригдсоныг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 64-41 УНК улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл, 6 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүйд тооцсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 01 /нэг/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар  хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 01 /нэг/ жилийн хугацаагаар тогтоон,тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч улсын яллагч, д ээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ГАНТӨГС