Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2016/ШЦТ/009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,

Улсын яллагч *******,

Иргэдийн төлөөлөгч ******* ,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч *******т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, мөн хуулийн 25******* дүгээр зүйлийн 25*******.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25******* дүгээр зүйлийн 25*******.1-д зааснаар шүүгдэгч ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201505000191 дугаартай эрүүгийн хэргийг 2015 оны 12 сарын 30-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.         Монгол улсын иргэн, 1975 оны 0******* сарын 09-ний өдөр төрсөн, *******1 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5,

2.         Монгол улсын иргэн, 1976 оны 05 сарын 0*******-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,

3.         Монгол улсын иргэн, 1981 оны 01 сарын 29-ний өдөр төрсөн, 3******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,

Холбогдсон хэргийн талаар:

1.         Шүүгдэгч ******* нь 2015 оны 06 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд явж байхдаа Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн нутаг ******* орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас *******ын хэвлийн тус газарт хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч ******* нь 2015 оны 06 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд явж байхдаа Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн нутаг ******* орчимд иргэн *******ыг дүү *******ыг хутгалсан үйлдэлд дургүйцсэний улмаас чулуугаар дух хэсэгт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн уг хэрэгт 2015 оны 6 сарын 05-ны өдөр хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч ******* нь 2015 оны 06 сарын 05-ны өдөр хэргийн талаар мөрдөн байцаалтанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ах *******ын *******ын толгойн тус газарт чулуугаар цохиж гэмтэл учруулсан үйлдлийг нууж *******ыг барилдаж байгаад унаж духаа шалбалсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1.         Шүүгдэгч ******* нь 2015 оны 06 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд явж байхдаа Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн нутаг ******* орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас *******ын хэвлийн тус газарт хутгалж түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан 

-шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд хохирогчоор өгсөн ... Дараа нь тай барилдаж түүнийг хутгах мэхээр давсан. нь унахдаа нүүрээрээ унаагүй ар нуруугаараа унасан юм. ... Бид нар машиндаа сууж хоол идэж байсан. Машины урагшаа харсан голын суудлын цонхон талд би суугаад миний хажууд , нар сууж байсан. Тэгтэл машинд орж ирэнгүүтээ шууд миний цээжрүү цохих шиг болсон. Энэ үед намайг хутгалсан миний цээжнээс цус гарч байсан ... гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 2*******-29/

-гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн .... микроны заалны хаалгаар ын цээж нь орж ирээд гар нь ын гэдэс рүү явах шиг болоход урдаас нь ухас хийхээр нь би ыг боль гээд цээжрүү нь түлхтэл гар нойтон оргихоор нь гараа хартал цус болсон байсан. Тэгтэл миний баруун гар талд сууж байсан ын гарт хутга байна шүү дээ гэсэн ба өмсөж явсан подвалкаа тайлаад ын цусыг тогтоохоор гэдсэн дээр нь дарсан. Тэгэхэд хүн алчихлаа гээд орилоод байхаар нь бид нар машинаас буугаад барьж аваад машины арын суудал дээр суулгаад ойрхон эмнэлэгтэй газар гээд нарийн тээл сумруу очиж эмнэлэгт оруулж дусал залгуултал сумын цагдааг дуудсан ... гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 35-36/,

-гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... "хүн хутгалчихлаа машинаа хурдан асаа сумруу явъя" гэсэн. Яг юу болсон талаар харсан зүйл байхгүй. ******* гэгч ёолоод байсан. Би машиныхаа түлхүүр багажийг газар асгасан юм хийж байсан багажин дотор ишгүй төмөр хутга байсныг авч ыг хутгалсан байна лээ..." гэх мэдүүлэг /1 дүгээр хх-37-38/,

-гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ... машины бүхээг дотор дээрээс нь турбин тайлж байтал хүмүүс пижигнэлдээд явчихаар нь ноцолдож байгаа юм болов уу даа гэж бодтол хэн нь мэдэгдэхгүй хүн хутгалчихлаа машинаа хурдан асаагаарай гэхээр нь бид хоёр хагас дутуу боолтоо боогоод Нарийн тээл сумын төврүү явж эмнэлэгт уг хүнийг хүргэсэн юм. Яг юу болсон талаар надад үзэж харсан зүйл байхгүй. ******* гэгч нь ёолоод бөөлжөөд цээжинд нь цус гарсан байсан. ******* нь хойд суудалд суучихсан би хүн хутгалчихлаа эмнэлэг рүү хурдан хүргээч гэж ярьж байсан ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39-*******0/,

-гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би машин дотор арын суудал дээр суугаад хоол идээд ахтай юм яриад сууж байсан. Урд суудал дээр бас хүмүүстэй юм яриад хоол идээд сууж байсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс хутга гартаа барьчихсан байна гээд ыг түлхээд машинаас гаргасан чинь хутгалчихсан байна гэж хэлсэн. Маш хурдан болоод өнгөрсөн юм. Хутгаа газар хаячихсан байсан уг хутга нь ишгүй төмөр хутга байсан ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн *******3-**************/,

-гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ... хэсэг хугацааны дараа гаднаас орж ирээд ын цээжрүү цохьчихлоо гэсэн. урдаас нь дайрсан чинь салгаад суулгалсан. Тэгтэл ын гарт хутга байна гээд ыг машинаас буулгасан. ын цээжнээс цус гараад байна гэхээр нь үзсэн чинь цээжинд нь хутгалсан шарх байсан. пудволкоороо шархийг нь боосон. Ингээд сумын эмнэлэгрүү авч явж үзүүлсэн юм ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн *******5-*******6/,

-гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би машины заалны дунд талын суудал дээр хоол идээд сууж байсан. орж ирээд миний хажуугаар өнгөрөх шиг болсон. Энэ үед хутгалчихсан байсан. Би хутгалсаныг нь дараа нь мэдсэн. ахын цээжнээс цус гарч байсан. Би пудволкоо тайлаад шархыг нь дарсан дараа нь сум явж эмнэлэгийн тусламж авсан юм ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн *******7-*******8/,

-шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн ... урд талын суудал дээр , , , нар нь хоол идээд юм яриад сууж байсан. Тэгтэл хүмүүс хутгатай байна шүү дээ гээд орилхоор нь харсан чинь ын араас барьчихсан байсан. ыг хартал цээжнээс нь цус гарчихсан байсан ... гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн *******9-50/,

-шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ... Машин эвдрэн зогссон байх үед нь миний 2 хөлийг хамж унагаасан. Би унахдаа дух хэсгээрээ биш толгойн ар дагз хэсгээрээ унасан юм... Сүүлд нь машинд байхад нь урагшаа харсан цонхны хажуу талд суусан агсам тавиад над руу дайрах шинжтэй байхаар нь би машинаас буусан. Машины түлхүүр багаж дотор хутга байхаар нь тэр хутгыг аваад ыг хутгалсан. Тэгтэл ын ах нь ирээд миний дух хэсэгт чулуугаар нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 123-12*******/,

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 06 сарын 29-ний өдрийн №3*******0 дүгээр шинжээчийн дүгнэлтэд:

*******ын биед хэвлийн хөндийрүү нэвтэрсэн шарх, элэг, ходоод, чацархайн гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжгой байна. Үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дахь заалтаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. *******ын биед үүссэн гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 67/

- Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 06 сарын 08-ны өдрийн №0*******1 тоот шинжээчийн дүгнэлтэд:

Хохирогч *******ын хувцасны энгэрт 2 ширхэг зүсэгдэлт, ар талын зүүн мөрний хэсэгт урагдалт, юүдэнтэй нийлсэн оёдолд ханзралт үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй цамц, шаргал богино ханцуйтай цамцны энгэрт үүссэн зүсэгдэлтүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. Эдгээр зүсэгдэлтүүд нь хутганы үйлчлэлээр үүссэн байж болно. Хохирогч *******ын хувцсан дээрх зүсэгдэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн хураан авсан хутганы үйлчлэлээр үүссэн байж болно гэсэн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 61-6*******/ болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 9-13/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 1*******-16/, гэмтлийн хүнд зэргийг тодорхойлох шалгуур шинж, тэдгээрийг нотлох хохирогчийн эмчлүүлсэнтэй холбогдох баримт /1 дүгээр хх-ийн 73-100/, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан эд мөрийн баримт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

2. Шүүгдэгч ******* нь 2015 оны 06 сарын 03-ны өдөр Ф Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд явж байхдаа Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн нутаг ******* орчимд иргэн *******ыг дүү *******ыг хутгалсан үйлдэлд дургүйцсэний улмаас чулуугаар дух хэсэгт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ...

-шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн ... *******ыг хутгалсны дараа ******* нь дүүгээ өмөөрч бухимдаад надруу чи миний дүүг хутгалж байхаар намайг алчихгүй яав гэж хэлээд чулуугаар миний дух хэсэгт 1 удаа цохьсон юм ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31-32/,

-шүҮгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн ... би одоо болсон үйл явдлыг үнэн яръя. ... дараа нь тай барилдаж хутгах мэхээр давсан. нь унахдаа хойшоо ар нуруугаараа унасан нүүр болон дух хэсгээрээ унаж гэмтэл аваагүй юм ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26-27/,

-шүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ... манай ах ******* нь *******ыг чулуугаар цохиж духыг нь шалбалсныг мэдээд ахыгаа хамгаалж ингэж мэдүүлэг өгсөн ... Би тай барилдсан нь үнэн гэхдээ нь дух хэсгээрээ унаагүй. Толгойн ар хэсгээр унасан... гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 205-206/,

-шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн ... би газраас жижиг чулуу аваад шидчихсэн чинь духыг нь шалбалчихсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Би тухайн үед # дүүгээ зүрхэндээ хутгалуулаад үхчихлээ гэж бодоод бухимдсан юм. ... би *******ын духыг чулуугаар цохьсон хэргээ хүлээж байна ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 129-130, 133-135/,

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 06 сарын 05-ны өдрийн №33******* тоот шинжээчийн дүгнэлтэд :

*******ын биед зүүн духны хэсгийн ирмэг тэгш бус шарх, зүүн зовхи, духны цус хуралт, хавдар гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 10*******/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.         Шүүгдэгч ******* нь 2015 оны 06 сарын 05-ны өдөр хавтаст хэргийн 2*******-25 дугаар хуудсанд хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ах *******ыг өөрийг нь хутгалсан үйлдэлд дургүйцсэний улмаас *******ыг чулуугаар дух хэсэгт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг нууж ******* нь барилдаж байгаад унаж духаа шалбалсан гэж зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ...

-шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн ... би барилдаж байгаад духаа шалбалсан гэж хэлээрэй гэж т хэлээгүй. Ингээд нарийн тээл сумын хэсгийн төлөөлөгчид ын хэлсэнээр тай барилдаж байгаад духаа шалбалсан талаар тайлбар өгсөн ... гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 31-32/,

-шүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ... манай ах ******* нь *******ыг чулуугаар цохиж духыг нь шалбалсныг мэдээд ахыгаа хамгаалж ингэж мэдүүлэг өгсөн ... Би тай барилдсан нь үнэн гэхдээ нь дух хэсгээрээ унаагүй. Толгойн ар хэсгээр унасан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 205-206/,

-шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн ... Би одоо болсон явдлыг үнэн яръя. ... дараа нь тай барилдаж хутгах мэхээр давсан. нь унахдаа хойшоо ар нуруугаараа унасан нүүр болон дух хэсгээрээ унаж гэмтэл аваагүй юм. ... нь Нарийн тээл сумын эмнэлэгрүү явж байх замдаа чи намайг барилдаж байхдаа дух нүүрээрээ 0 унасан гэж хэлээрэй гэж хэлэхээр нь би мэдүүлэг өгөхдөө тэгээд хэлдчихсэн юм ... би ын хэлсэн үгээр мэдүүлэг өгсөн нь миний буруу болсон. Тухайн үед хамт явсан хүмүүс хол замд явж байж нэгэндээ гай болоод яахав гэж ярьж байсан юм ... гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 26-27/,

-шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ... Би эхний мэдүүлэгт *******тай барилдаж байгаад нь дух хэсгээрээ унаж гэмтэл авсан тухай мэдүүлэг өгсөн нь үнэн. Дараа нь болсон явдлыг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Яагаад гэвэл манай төрсөн ах ******* нь намайг хутгалуулах үед *******ыг чулуугаар цохьсоныг мэдээд ахыгаа хамгаалаад юу гэж хэлэх бэ гэтэл ******* надтай барилдаж байгаад духаа шалбалсан гээд хэлчих гэхээр нь би тэгээд хэлчихсэн юм. Би тай барилдсан нь үнэн тэр унахдаа дух хэсгээрээ биш араараа ойчсон байсан юм ... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 205-206/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25******* дүгээр зүйлд заасан худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг нь тусгай субъеттэй хэрэг бөгөөд хохирогч *******ын хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, худал зүйл хийвэл хуульд заасан хариуцлага хүлээх сануулга авч мөрдөн байцаалтын тэмдэглэлд гарын үсэг зурж мэдүүлсэн байх ба тэрээр ******* нь барилдаж байгаад унаж духаа шалбалсан гэж зориуд худал мэдүүлсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч *******ыг 2015 оны 06 сарын 05-ны өдөр хавтаст хэргийн *******9-50 дугаар хуудсанд тухайн хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө иргэн *******ыг дүү *******ыг хутгалсан үйлдэлд дургүйцсэний улмаас чулуугаар дух хэсэгт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдлийг нууж ******* нь дүү *******тай барилдаж байгаад унаж духаа шалбалсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн сэжигтэн, яллагдагчаар татаж ял сонсгож Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25******* дүгээр зүйлийн 25*******.1-д зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ хэмээн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тодорхойлсон ба шүүгдэгч ******* нь *******ын хэвлийн тус газарт хутгалж түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан шүүгдэгч *******ын үйлдэлийг 1 дүгээр хавтаст хэргийн *******9-50 дугаар хуудсанд гэрчлэн мэдүүлсэн байна.

Ингэхдээ шүүгдэгч *******ыг дүү *******ыг хутгалсан үйлдэлд дургүйцсэний улмаас чулуугаар дух хэсэгт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан өөрийн гэмт үйлдлийг нууж ******* нь дүү *******тай барилдаж байгаад унаж духаа шалбалсан гэжхудал мэдүүлжээ.

Дээрхи нөхцөл байдлыг дүгнэн үзхэд шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг нуун худал мэдүүлсэн байх бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх буюу ... “өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” ... ба өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн хэргийн талаар буюу *******ын хэвлийн тус газарт хутгалсан гэх үйл явдлын талаар үнэн зөв гэрчлэн мэдүүлэх үүрэгтэй харин өөрийн үйлдсэн гэмт хэргийг өөрөө гэрчлэн үнэн зөв мэдүүлэх үүрэг хүлээгээгүй буюу гэрч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй юм.

Энэ нь шүүгдэгч *******ыг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл, шинж, нотолгоо бүрдээгүй гэж үзэх төдийгүй шүүгдэгчид ашигтай шийдвэрлэгдэх үндэслэл бүхий эргэлзээтэй байдал бий болж байх тул түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25******* дүгээр зүйлийн 25*******.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүнд гэмтлийн эмчилгээний болон бусад зардал, хохирол төлбөрт 600.000 төгрөгийг шүүгдэгч *******аас хүлээн авсан, цаашид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мөн гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******т хөнгөн гэмтэл учирсан боловч шүүгдэгч *******оос хохирол, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 сарын 09-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ******* сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж дуусаж, ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн нь түүний ялгүй болох хугацаа тасарсан байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар шүүгдэгчийн энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна гэж заасны дагуу шүүгдэгч *******ын дээр дурдсан ялтай байдлыг мөн хуулийн 6 дугаар зүйлийн

6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, түүнийг анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлгүй гэж үзэв.

Мөн шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25******* дүгээр зүйлийн 25*******.1-д заасан гэмт хэргийг 2015 оны 06 сарын 05-ны өдөр үйлдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч *******ын 2015 оны 06 сарын 03-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь “хөнгөн” ангиллын гэмт хэргийн хувьд Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний ар гэрийн амьдралын болон хувийн бусад байдал, анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, мөн эдлэх ялын дэглэмийг нь бууруулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ишгүй 25.2 см урттай нимгэн цагаан өнгийн хутга 1 ширхэгийг устгаж, шүүгдэгч *******ын цэнхэр саарал өнгийн, малгайтай, энгэртээ АсПс1аз гэх логотой цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, шаргал өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэгийг шүүгдэгч *******ад буцаан олгож, шүүгдэгч нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.*******-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 2*******8 дугаар зүйлийн 2*******8.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 29******* дүгээр зүйлийн 29******* дүгээр зүйлийн 29*******.2, 29*******.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар шүүгдэгч овогт ын т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25******* дүгээр зүйлийн 25*******.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхээс шүүгдэгч *******т 2013 оны 01 сарын 09-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ******* сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн уг ялын ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

3.  Шүүгдэгч Боржигин овогт ын ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ын ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт ын ыг зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

*******.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.1.1-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1.2-т зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч *******ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25******* дүгээр зүйлийн 25*******.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн  хуулийн            96        дугаар            зүйлийн        96.1-д зааснаар       шүүгдэгч *******т 3/гурав/ жил *******/дөрөв/ сар 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

7.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан    мөн            хуулийн         52        дугаар            зүйлийн        52.5-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3/гурав/ жил *******/дөрөв/ сар 10/арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

8.         Шүүгдэгч *******ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 01 сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

9.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ишгүй 25.2 см урттай нимгэн, цагаан өнгийн хутга 1 ширхэгийг устгаж, мөн хуулийн 88.1.3-т зааснаар шүүгдэгч *******ын цэнхэр саарал өнгийн, малгайтай, энгэртээ АсПс1аз гэх логотой цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, шаргал өнгийн богино ханцуйтай цамц 1 ширхэгийг шүүгдэгч *******ад буцаан олгосугай.

10.       Шүүгдэгч *******, *******, ******* нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, уг хэрэгт битүүмжпэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

11.       Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12.       Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13.       Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжпүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Б.ГЭРЭЛМАА

ШҮҮГЧИД                     Н.БААСАНБАТ

                                      Ч.БАЙГАЛМАА