| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0105/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/112 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг Улсын яллагч М.Мэндбаяр Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр баг, “*******” гэх газар оршин суух, ял шийтгэл: Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, -Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* Золжаргал /РД:*******/.
Шүүгдэгч ******* овогт ******* Золжаргал нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг “ ” гэх газраас бензин моторт хөрөө, татлага уяа зэргийг ашиглан мод бэлтгэх эрхийн бичиггүй 9 ширхэг ургах чадвартай, 11 ширхэг ургах чадваргүй нийт 20 ширхэг хэрэглээний бөөрөнхий нарс модыг хууль бусаар тайрч бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүй “Портер” маркийн УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд нийт 1,258,051.4 /нэг сая хоёр зуун тавин найман мянга тавин нэгэн төгрөг, дөрвөн мөнгө/-ний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Хэлэх зүйл байхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 17-ны орой 20 цагаас шөнийн 01 цаг хүртэлх хугацаанд экологийн байцаагч, цагдаагийн ахмад , жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч , нарын хамт сумын төвөөс хойш 7км зайтай газарт байгаль орчны чиглэлээр эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 23 цагийн орчимд сумын төвийн баруун хойд талаас наашаа сум руу ирж явсан нэг тээврийн хэрэгслийн өөдөөс нь амдаж очоод зогсоогоод шалгахад тус сумын иргэн нь ганцаараа цагаан өнгийн Портер маркийн убц улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон тэвшин дээрээ 2-4 метр орчим урттай 20 ширхэг бөөрөнхий модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй тээвэрлэн явж байсныг зогсоон хаанаас мод тайрч бэлтгэсэн талаар асууж тодруулахад тус сумын 6 дугаар баг “ ” гэх нэртэй ой мод бүхий газраас мод тайрч бэлтгэсэн талаараа өөрөө хэлж байсан. Ингээд хууль бусаар мод тайрч бэлтгэсэн гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийг нь журамлаж экологийн байцаагч, цагдаагийн ахмад шалгахаар болсон юм. ...БаянУул сумын 4 дүгээр багийн иргэн нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 1,258,051.4 /нэг сая хоёр зуун тавин найман мянга тавин нэгэн төгрөг 4 мөнгө/-ийн хохирлыг нэхэмжилж байна. Уг хохирлыг нөхөн төлбөрийг Баян-Уул сумын Байгаль хамгаалах сангийн Төрийн 3 банкны 1000711000952 дугаарт дансанд төвлөрүүлэх бөгөөд өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. ... ын мод бэлтгэсэн Баян-Уул сум 6 дугаар баг “ ” гэх нэртэй хэсэгхэн ой модтой газар нь сумын төвөөс 50км орчим зайд байрладаг 2 дугаар мужлал, ашиглалтын бүсийн ойд хамаардаг боловч дээрх газар нь тусгай хамгаалалттай газар нутаг хамаарахгүй...” гэжээ. /хх-ийн 32-33 тал/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2024 оны 01 дүгээр сарын 17-ны орой 20 цагаас шөнийн 01 цаг хүртэлх хугацаанд экологийн байцаагч, цагдаагийн ахмад , байгаль хамгаалагч , нарын хамт сумын төвөөс хойш 7км зайтай газарт эргүүл хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэх хугацаанд орой 23 цагийн орчимд сумын төвийн баруун хойд талаас наашаа сум руу ирж яваа бололтой нэг тээврийн хэрэгслийн гэрэл гарсан юм. Тэгэхэд нь тухайн тээврийн хэрэгслийг өөдөөс нь амдаж очоод зогсоогоод шалгахад жолооч нь ганцаараа цагаан өнгийн Портер 4 маркийн убц улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон тэвшин дээрээ 2- 4 метр орчим урттай 20 ширхэг бөөрөнхий модыг мод бэлтгэх эрхийн бичиггүй тээвэрлэн явж байсныг зогсоон хаанаас мод тайрч бэлтгэсэн талаар асууж тодруулахад тус сумын 6 дугаар баг “ ” гэх нэртэй ой мод бүхий газраас мод тайрч бэлтгэсэн талаараа өөрөө хэлж байсан. Ингээд хууль бусаар мод тайрч бэлтгэсэн гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийг нь журамлаж цагдаагийн байгууллагын гомдол мэдээллээр оруулж шалгахаар болсон юм...” гэжээ /49-50-р хуудас/,
Дорнод аймгийн Баян-Уул суман дахь сум дундын ойн ангийн шинжээч 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/02 дугаартай 1. Хэрэглээний нойтон нарс модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь: 9 ширхэг нойтон нарс мод 1,347м3х1,8х460456=1,116,421,6176 төгрөг /нэг сая нэг зун арван зургаан мянга дөрвөн зуун хорин нэгэн төгрөг 6 мөнгө/ болно. 2. Хэрэглээний хуурай нарс модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь: 8 ширхэг хуурай нарс мод: 0,5852м3х1,8х109760=115,616,7936 /нэг зуун арван таван мянга зургаан зуун арван зургаан төгрөг 7 мөнгө/ болно. 3. Түлээний хуурай нарс модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь: 3 ширхэг хуурай түлээний нарс мод: 0,237м3х1х109760=26013,12 төгрөг /хорин зургаан мянга арван гурван төгрөг 1 мөнгө/ болно. ...Нийт дүнгээр ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь: 116421,6+115616,7+26013,1 =1258051.4 /нэг сая хоёр зуун тавин найман мянга тавин нэгэн төгрөг 4 мөнгө/ болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 53-56 тал/ - Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/ - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-13 тал/
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тэмдэглэлүүд /хх-ийн 16-26 тал/
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 60-66 тал/
- ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44, 74-75 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* Золжаргал нь 2024 оны 01 дүгээр 5 сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар баг “ ” гэх газраас бензин моторт хөрөө, татлага уяа зэргийг ашиглан мод бэлтгэх эрхийн бичиггүй 9 ширхэг ургах чадвартай, 11 ширхэг ургах чадваргүй нийт 20 ширхэг хэрэглээний бөөрөнхий нарс модыг гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар тайрч бэлтгэн, “Портер” маркийн УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд нийт 1,258,051.4 /нэг сая хоёр зуун тавин найман мянга тавин нэгэн төгрөг, дөрвөн мөнгө/-ний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч , , гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/02 тоот дүгнэлт, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.******* холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Мэндбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Р.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч ын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
6 Шүүгдэгч нь ургаж байсан 9, ургах чадвараа бүрэн алдсан буюу ой хээрийн түймэрт өртөж хатсан, газарт унасан 11, бүгд 20 ширхэг нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэсэн болох нь Дорнод аймгийн БаянУул суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн №2024/02 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Иймд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: 1. ойн санд учруулсан хохирол;...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус зааснаар ургах чадвараа бүрэн алдсан 11 ширхэг нарс модны үнэлгээ 141,629 төгрөг дээр ургаж байсан 9 ширхэг нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 1,116,421 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,349,263 төгрөгийг нэмж нэгтгэн нийт 3,490,892 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.
Шүүгдэгч ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Porter” маркийн УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн ын эзэмшлийнх болох нь түүний “...би дээрх автомашиныг 2021 онд 18,000,000 төгрөгөөр худалдан авч одоог хүртэл зээлээ төлж байгаа...” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Эд 7 хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч т буцаан олгох, уг машиныг үнэлгээний байгууллагаар хийлгэсэн үнэ болох 10,800,000 төгрөгийг шүүгдэгч аас гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулах, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 100,000 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөө, 3,000 төгрөгний улбар шар өнгийн уяа, цагаан өнгийн 4,000 төгрөгний уяа, тросон 2,400 төгрөгний татлага, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 20 ширхэг нарс модыг тус тус хураан авч, шүүгдэгчийн ойн санд учруулсан 3,490,892 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар шийдвэрлэсэн тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, 20 ширхэг нарс модыг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 100,000 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөө, 3000 төгрөгний уалбар шар өнгийн уяа, цагаан өнгийн 4000 төгрөгний уяа, тросон 2400 төгрөгний татлага зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох нарс мод 20 ширхэг нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын хашаанд тус тус хадгалагдаж байгаа болно. Шүүгдэгч нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага 8 болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.******* мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч аас ойн санд учруулсан хохиролд 3,490,892 /гурван сая дөрвөн зуун ерэн мянга найман зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 10,*******0,000 төгрөгийг гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 100,000 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөө, 3000 төгрөгний уалбар шар өнгийн уяа, цагаан өнгийн 4000 төгрөгний уяа, тросон 2400 төгрөгний татлага зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд 9 улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн 75- 90 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч иргэн т буцаан олгож, 20 ширхэг нарс модыг битүүмжилсэн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүгдэгч ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох нарс мод 20 ширхэг буюу нойтон 9 ширхэг, ургах чадваргүй 11 нарс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Hyundai Porter” маркийн УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зэргийг Баян-Уул сумын Засаг даргын тамгын газрын хашаанд тус тус хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.
9. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 100,000 төгрөгний үнэлгээ бүхий бензин моторт хөрөө, 3000 төгрөгний улбар шар өнгийн уяа, цагаан өнгийн 4000 төгрөгний уяа, тросон 2400 төгрөгний татлага, шүүгдэгч ын ******* тоот иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 10 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ