| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2016/0218/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/010 |
| Огноо | 2016-01-11 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2016/ШЦТ/010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж
Улсын яллагч *******
Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг
Хохирогч *******
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.
Хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, улсаас авсан гавъяа шагналгүй,
2. Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 3******* настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, малчин, Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч *******, ******* нар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутаг ******* гэх газарт бэлчээрлэж байсан иргэн *******гийн эзэмшлийн Монгол үүлдрийн 2 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжпэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би ыг хоёулаа хөдөө үхэрт явъя гээд чамд мотоцикль байна уу гэж асуухад манай хашаанд мотоциклио үлдээгээд явсан байхаар нь би унаад миний араар суугаад ******* сумын төвөөс 8 орчим км газарт байх ******* нэртэй газарт 10 гаран тооны үхэр бэлчээрт байсан. Уг үхэрнээс хүрэн ягаан үхэр, цагаАн алаг үхрийг тасдаад явган хойшоо туугаад 1 км орчим газарт байх Улаан талын хоолой гэх газарт ирээд нэг үхрийг нь бариад нугасалж гаргасан...гэх мэдүүлэг/хх-ийн 62-63/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
манай гэрт ирээд намайг дуудаад уулзаад хоёулаа үхрэнд явъя гээд чамд мотоцикль байна уу гэхэд нь манай хашаанд мотоцикль үлдээгээд явсан тэгэхэд унаад би араар нь суугаад ******* сумын төвөөс 8 орчим км газарт байх ******* нэртэй газарт бэлчээрт байсан үхэрнээс ягаан үхэр, алаг үхэр гэсэн 2 тооны үхрийг тасдаад явган хойшоо туугаад Улаан хоолой гэх газарт ирсэн. Тэгээд ягаан зүсмийн хязаалан насны үхрийг ******* хөлийг нь хүлээд унагаж байгаад нугасалж гаргасан...гэх мэдүүлэг/хх-ийн 69-70/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд
2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай ээж нь над руу залгаад манай үхэр 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө бэлчээрт Талын улаан хар чигтээ гараад 9 дүгээр сарын 12-ны өглөө усанд орж ирсэн чинь танай мухар ягаан шүдлэн, алаг бяруу хоёр алга болсон байна гэхлээр нь тэр өдрөө машинтай яваад бэлчээрлэж байсан газраар бас хоёр дүүгээ мотоцикльтой явуулж хайсан боловч олдоогүй тул цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 28-29/
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ах намайг ганц гуя зараад ир гээд гуйгаад байхаар нь би аваад дунд зах дээр нэг эгчид үзүүлэхэд 3000 төгрөгөөр нэг кг-ийг нь бодож нийт 25 кг болж 75000 төгрөгөөр зараад мөнгийг нь авчирч өгсөн. Замдаа таксинд 1000 төгрөг өгсөн үлдсэн 7*******000 төгрөгийг ах аваад явсан ...гэх мэдүүлэг/хх-ийн 36-38/
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 09 цагийн үед ******* орж ирээд манай нөхрийг асуусан, ах нь ойрхон хоолонд ухас хийгээд ирье гэсэн. Би өдөр ажилтай байсан учир яваад гэртээ 15 цагийн үед ирэхэд манай нөхөр , нар нь байхгүй байсан, орой 22 цаг 30 минут болж байхад манай нөхөр гэртээ хүрээд ирсэн. Маргааш нь манай нөхөр үхрийн гуя аваад ирсэн өгсөн гэж хэлсэн ...гэх мэдүүлэг/хх-ийн *******0-*******3/
- Гэрч Г.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... нь 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 20 минутын үед зах дээр ирээд үхрийн гуя заръя гээд надаас ханш асуугаад явсан. Тэгээд удалгүй нэг гуя авчирч өгсөн. Хэллэж үзэхэд 25 кг болж нэг кг нь 3000 төгрөгөөр бодож нийт 75000 төгрөг өгөөд явуулсан...гэх мэдүүлэг/хх-ийн *******5-*******6/
2015 оны 09 дүэгээр сарын 15-ны өдрийн “...Алаг бяруу, үхрийн ширийг ” хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17/
Хөрөнгийн үнэлгээний төвийн Баянхонгор аймаг дахь Салбарын үнэлгээчний 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 179 дугаартай шинжээчийн
1. Монгол шүдлэн үхрийг 600.000 төгрөгөөр, Монгол бярууг *******00.000 төгрөгөөр тус тус үнэлэх нь зүйтэй ...гэх дүгнэлт /хх-ийн 53/
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1-3/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******-7/, хураан авах тогтоол, тэмдэглэл/хх-ийн16-16-20/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг/хх-ийн 23-26/, 2015.09.19-ний өдрийн 179 дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 53/, шүүгдэгч ******* иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 87/, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 91/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багийн Засаг даргын 2015.10.12-ны өдрийн 171 тоот тодорхойлолт/хх-ийн 89/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 88/, ял шалгах хуудас/хх-ийн 90/, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2002. 08.15-ны өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 108-109, 200******* оны 08.16-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоол/хх-ийн 9*******-100/, Сум дундын 3 дугааар шүүхийн 201*******.03.11-ний өдрийн *******8 дугаартай 10*******-107/, Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн Засаг даргын 2015.11,02-ны өдрийн 19******* тоот тодорхойлолт /хх-ийн 92/, хохирлын тооцоо/хх-ийн 0119/зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч *******, ******* нар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутаг ******* гэх газарт бэлчээрлэж байсан иргэн *******гийн эзэмшлийн Монгол үүлдрийн 2 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 1 000 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-Хохирогч *******гийн .... 2015.09.12-ны өдрийн өглөө танай ягаан шүдлэн, алаг бяруу хоёр алга байна гэхээр нь тэр өдрөө машинтай яваад бэлчээрлэж байсан газраар, мөн хоёр дүүгээ мотоциклтой явуулж хайсан боловч олоогүй ... гэх мэдүүлэг/хх-ийн 28-30/
-Гэрч гийн ... үхрийн нэг гуяыг нь 75000 төгрөгөөр зараад мөнгийг нь авчирч өгсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 36-38/
-Гэрч ийн... манай нөхөр үхрийн гуя аваад ирсэн өгсөн гэж хэлсэн ...гэх мэдүүлэг/хх-ийн *******0-*******3/
-2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “...Алаг бяруу, үхрийн ширийг ” хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17/
-Хөрөнгийн үнэлгээний төвийн Баянхонгор аймаг дахь Салбарын үнэлгээчний 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 179 дугаартай шинжээчийн...Монгол шүдлэн үхрийг 600.000 төгрөгөөр, Монгол бярууг *******00.000 төгрөгөөр тус тус үнэлэх нь зүйтзй ...гэх дүгнэлт /хх-ийн 53/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч *******, ******* нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Мөн уг хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Хенсим маркын ББРРСК12153301336 моторын дугаартай, улаан өнгийн мотоциклийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 19 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн судалтай бариултай хутга 1 ширхгийг устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Сум дундын 3 дугаар шүүхийн 201******* оны 03 сарын 11-ний өдрийн *******8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2-т зааснаар хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг тэнсэж, хоёр жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар шүүгдэгчийн энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна гэж заасны дагуу шүүгдэгч *******ийн дээр дурдсан хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзсан хугацааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар хорих ялыг тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар шүүгдэгч ******* нь ялтай байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал, гэмт хэргийн ангилал зэргийг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 29*******, 297 дугаар зүйлийн 297.1.1,297.1.2, 297.1.*******, 298 дугаар зүйлийн 298.1.******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч , нарыгурьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д зааснаар Сум дундын 3 дугаар шүүхээс шүүгдэгч *******т 201******* оны 03 сарын 11-ний өдрийн *******8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2-т зааснаар хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн уг ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
З.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2-д зааснаар шүүгдэгч *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураахгүйгээр гурван сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан *******т оногдуулсан зургаан сарын хугацаагаар баривчлах ялыг, ялтан *******т оногдуулсан гурван сар нэг хоногийн хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж ялыг тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч *******ийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 19 хоног цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн судалтай бариултай хутга 1 ширхэгийг устгасугай.
7.Эрүүгийн хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2-т зааснаар энэ хэрэгт битүүмжпэгдсэн шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******ын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Хенсим маркын 1_1_РРСК12153301336 моторын дугаартай, улаан өнгийн мотоциклийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2*******9дүгээр зүйлийн 2*******9.1-т зааснаар ялтан *******т урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэЛжпүүлж, ялтан *******т урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА