Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/01707

 ***21 оны 08 сарын 06 өдөр                         Дугаар 183/ШШ***21/01707                           Улаанбаатар хот

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, 4 тоот оршин суух, А овогт Р.Б /РД:0000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С Дүүргийн **********тоотод бүртгэлтэй /Х дүүрэг, *** тоот түр оршин суух/, Р овогт Ж.Г  /РД:0000/-д холбогдох,

Орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг ***21 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ***21 оны 03 дугаар сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л, өмгөөлөгч Б.Э, Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.Б миний бие нь ****** оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ж.Г-тэй Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Нийслэлийн Х дүүрэг, ***4 тоот байршилтай Оффисын зориулалттай 131.76 мкв байрыг 100 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд Улсын бүртгэлийн газар бүртгүүлж Ү-2***6 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Р.Б миний нэр дээр гарсан. Худалдагч тал болох Ж.Г нь тус үл хөдлөх хөрөнгийг түр хугацаагаар түрээслээд 6 сарын дараа гарна гэсэн нөхцлийг тавьсан түүнийг нь би хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаатай Түрээсийн гэрээ байгуулан сарын 5 800 000 төгрөгийн төлбөртэй ***21 оны 04 дүгээр сарын ***-ны өдөр хүртэл байгуулсан. Гэрээ байгуулсан цагаас хойш өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр нэг ч төлөөгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийг ч мөн суллаж өгөөгүй.

Иймд **** овогтой **** миний бие өөрийн өмчлөлийн орон сууц болох Нийслэлийн Х дүүрэг, ***4 тоот байршилтай орон сууцнаас хууль бус эзэмшигч болох Ж.Г-г албадан гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие Х дүүрэг, ***4 тоот байршилтай оффисын зориулалттай 131.76 мкв байрыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн өмчлөгч нь юм. Энэ талаарх баримтуудыг шүүхэд бүгдийг гаргаж ирүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг “М” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж үнийг төлөн худалдан авсан. Гэтэл итгэмжлэлээр гэрээ байгуулсан Ж.Г нь миний оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түр хугацаагаар түрээслэе гээд надтай түрээсийн гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, түрээсийн төлбөрийг огт төлөөгүй, түрээсийн гэрээний хугацаа нь дууссан боловч эд хөрөнгийг чөлөөлж өгөхгүй хууль бусаар эзэмшээд миний эд хөрөнгийг түгжээд эд хогшлоо авахгүй байгаа тул шүүхэд түүний хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг чөлөөлөхөөр хариуцагч Ж.Г-г албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Түүнээс зээлийн гэрээ, барьцаа гээд яриад байгаа асуудал байхгүй, тэр зээл гээд яриад байгаа нь тусдаа асуудал. “М” ХХК нь үйл ажиллгаагаа явуулж байгаа гээд байгаа боловч намайг очиход байхгүй байсан, энэ зураг нь манай оффис мөн боловч “М” ХХК уг оффист байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, миний үл хөдлөх эд хөрөнгөөс хууль бусаар эзэмшээд байгаа Ж.Г-галбадан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлд Р.Б нь өөрийн өмчлөлийн Х дүүрэг, ***4 тоот байршилтай орон сууцнаас хууль бус эзэмшигч болох Ж.Г-г албадан гаргуулах шаардлага гарсан. Хариуцагч Ж.Гнь дээрх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Р.Б, Ж.Г нар ****** оны 10 дугаар сарын 29-ний өдөр Х дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээ нь зээлийг гэрээг халхавчилсан гэрээ юм. ****** оны 10 дугаар сарын 19-ний өдөр 6 сарын хугацаатай “Түрээсийн гэрээ” байгуулсан. ****** оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ж.Г Р.Б-оос 400 000 000 төгрөгийн зээл авч, хоёр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Зээлийн эргэн төлөлтийг төлж чадахгүй санхүүгийн хүндрэл үүссэн тул зээл эргэн төлөх хугацааг нэг сараар хойшлуулах тухай хүсэлт гаргаж байсан. Улмаар байгууллагын ажилтан н.Энхтөр Б дүүргийн, 11 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг ****** оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн. Ковид-19 цар тахлын улмаас зээлээ эргэн төлж чадахгүй байсаар ***21 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж барагдуулан, барьцаанд шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан шилжүүлэх талаар “Б ББСБ” ХХК-д имейлээр хүсэлт явуулж байсан. Иймд  зээлийн гэрээг халхавчилж хийсэн түрээсийн гэрээ ч хүчин төгөлдөр бус юм. Уг түрээсийн гэрээ нь хэрэгжээгүй, энэ түрээсийн гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэж байгаагүй.

Мөн Ж.Г нь “И” ХХК-тай үүсгэн байгуулж барилга угсралтын үйл ажиллагаа, мөн зам, гүүр засварын үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. ****** оны 12 дугаар сард барилгын материал худалдан авах шаардлага гарсан. Ингээд өөрийн найз Сайнаагаас бага хүүтэй чиргэдэл багатай зээл гаргах банк, банк бус санхүүгийн байгууллага зээл гаргаж байгаа эсэхийг лавлаж асуухад Сайнаа миний багын найз Р.Б “Нэст зээлийн төв” буюу “В” ХХК-ийн захирал хийдэг зээлийн хүү нь маш бага гэж хэлсэн, дараа нь захирал гэх Р.Б-той уулзуулсан. Захирал ажилтай Р.Б-д үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа өөрийн эзэмшилийн “И" ХХК дээр бага хүүтэй зээл авах талаар хүсэлт тавьхад Р.Б нь “В” ХХК-иас танай компани дээр зээл олгож болно. Харин зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаална, барьцаагаа баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр “Худалдах худалдан авах гэрээ”-ээр шилжүүлэн өгнө, шилжүүлж өгөхгүй бол “В” ХХК-иас зээл гаргахгүй гэсэн шаардлага тавьсан. Аргагүйн эрхэнд зээлдэгчийн шаардлагыг зөвшөөрч Ж.Г би “М” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ үзүүлсэн. Захирал ажилтай Р.Б нь 400 000 000 төгрөгний зээлийн барьцаанд хүрэхгүй гэсэн учраас найз Ц.Н-тай уулзаж өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө зээлийн барьцаанд чинь тавьж өгье гэж зөвшөөрөн намайг чи өөрөө зээлээ хөөцөлд гээд итгэмжпэл хийж өгсөн. Нэхэмжлэгч талын зээл олгох шаардлагыг хүлээн зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн өгсөн. Ингээд сарын 2.9% хүүтэй 6 сарын хугацаатай 400 000 000 төгрөгийн зээл олгохоор болсон юм. Зээлийн барьцаа болгож “М” ХХК-ийн өмчлөлийн Х дүүргийн  ***4 тоотод байрлах оффисын зориулалтай 131.76 м.кв талбай, Ц.Н-ийн өмчлөлийн Б дүүргийн 101 тоотод байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалтай 141.7 мкв талбайг өмчлөгч нараас итгэмжпэл хийлгэн авч нэхэмжлэгч Р.Бын нэр дээр шилжүүлсэн. Ингээд зээлдэгч Монгол улсад тархаад байгаа халдварт өвчинтэй холбогдуулан компани үйл ажиллагаа бүрэн зогсож үндсэн зээл болон хүүг төлөөгүй. Гэтэл зээлдүүлэгч этгээд болох “В” ХХК-ийн захирал Р.Б маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авсан, түрээслүүлсэн, миний өмч, эрх ашиг ноцтой зөрчигдөж байна гэх үндэслэлээр зээлийн барьцаа болгож шилжүүлсэн Х дүүргийн ***4 тоотод байрлах оффисын зориулалтай 131.76 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэр түрээсийн гэрээ гээд байгаа нь “В” ХХК-тай зээлийн гэрээ байгуулах гэтэл нэхэмжпэгч зээлийн гэрээний оронд “Түрээс”-ийн гэрээ байгуулна. Учир нь зээл төлөгдөхгүй, маргаан гарсан тохиолдолд бидний хооронд байгуулсан 2 гэрээ хуулийн ямар нэгэн зөрчил, асуудал гарахгүй учир Худалдах, худалдан авах гэрээнд нийцүүлэн түрээсийн гэрээ байгуулна гэж шаардсан. Ингээд түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан болохоос бодитоор хэрэгжээгүй. “М” ХХК, Ц.Ннар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдээ зориулалтын дагуу өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа ба ашиглалтын зардлыг Ж.Гал-эрдэнэ, Р.Б нар төлдөггүй, харин “М” ХХК, Ц.Н нар өнөөдрийг хүртэл төлж байгаа болно.

Гэтэл үүнийг мэдсээр байж нэхэмжлэгч Р.Б нь шүүхэд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх огт байхгүй байгаа хариуцагчийг албадан гаргуулах нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь огт эзэмшээгүй, ашиглаагүй уг үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулдаггүй, огт байдаггүй болно. Харин өмчлөгч болох “М” ХХК нь үйл ажиллагаагаа явуулж байгаа нь үнэн. Иймд хариуцагчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар болон түрээсийн гэрээний дагуу ч ашиглаж байгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна. “М” ХХК нь хариуцагч Ж.Г-тэй ****** оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө түр хугацаагаар эзэмшүүлж, банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах тухай гэрээ” байгуулсан. Ж.Г банк бус санхүүгийн байгууллагад барьцаалах шаардлагатай болсны дагуу итгэмжлэл олгосон. Тухайн нөхцөлд үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд шилжүүлэх зорилгоор бус барьцаанд тавих зорилгоор гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаж буй нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Хэрэгт авагдсан баримтаар Р.Б өмчлөгчөөр бүртгэгдсэн харагдаж байгаа боловч тус үл хөдлөх эд хөрөнгөнд “М” ХХК нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл тус үл хөрөнгөд үйл ажиллагаа явуулдаггүй, хамааралгүй хүнийг албадан гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай нийцэхгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ хариуцагчтай байгуулсан уг гэрээ нь дуусгавар болсон гэж тайлбарлаж байгаа боловч манайх өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөндөө өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Нэхэмжлэгч нь огт манай байгууллага дээр ирж байгаагүй, түрээсийн гэрээ байгуулсан гээд хариуцагч ч ирж байгаагүй юм. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууль бус эзэмшлээс Ж.Г-гчөлөөлүүлэх шаардлага гаргасан. Маргаан бүхий орон сууцанд Ж.Гбайхгүй, байгаа гэдэг нь баримтаар ч тогтоогдохгүй байна. Учир нь “М” ХХК нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, урсгал зардал, ашиглалтын зардлыг төлж ирсэн. Иймд хариуцагч нь биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Ж.Г-д холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.          

Нэхэмжлэгч нь түүний өмчлөлийн Х дүүргийн ***4 тоотод байршилтай оффисын зориулалттай орон сууцыг хариуцагч Ж.Гнь түрээсийн гэрээний хугацаа нь дууссан байхад хууль бусаар эзэмшээд байгаа тул түүнийг орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй, ашиглаагүй, түүнтэй түрээсийн гэрээ байгуулаагүй, уг орон сууц буюу оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө нь “М” ХХК-ийн өмчлөлийнх, уг үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид худалдаагүй, харин зээлийн гэрээний барьцаанд тавьсан, өмчлөх эрхийг шилжүүлж авсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл, өмчлөгч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөдөө үйл ажиллагаагаа явуулсаар байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууц буюу оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь манай өмчлөлийнх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч Р.Б нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-д “энэ хуулийн 106.1, 106.2-д зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж зааснаар өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж, уг эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа үйлдлийг зогсоолгож албадан гаргуулахаар хариуцагч Ж.Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Р.Б нь Нийслэлийн Х дүүргийн 4 дүгээр хороо, ***4 тоот хаягт байршилтай 131,76 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж тайлбарлаад шүүхэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №00083  дугаартай гэрчилгээ, ****** оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар ирүүлсэн.

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №******* дугаартай гэрчилгээнд “Монгол улсын иргэн А овгийн Р.Б нэг иргэний өмч Нийслэлийн Х ***4 тоот хаягт байршилтай 131,76 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2***6 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов, ****** оны 10 дугаар сарын 19-ний өдөр” гэжээ. /хэргийн 3-р хуудас/

Мөн ****** оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээг М ХХК-ийг төлөөлж Ж.Г, Р.Быг төлөөлж Э.Н нар харилцан тохиролцож Х дүүргийн ***4 тоот 131,76 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 100 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрийг бүрэн төлж дууссан, үл хөдлөх эд хөрөнгийг ****** оны 10 дугаар сарын 19-нд хүлээлгэн өгөв” гэсэн байна. /хэргийн 4-р хуудас/

Нэхэмжлэгч түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох оффисын зориулалттай орон сууцыг хариуцагч нь түрээсийн гэрээний хугацаа нь дууссан байхад чөлөөлж өгөхгүй, эд хөрөнгөө суллаж авахгүй, түлхүүрийг нь өгөхгүй хууль бусаар ашиглаж байгаа гэж тайлбарласан.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаагүй, түүний эд хөрөнгө байхгүй, нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээг байгуулсан боловч хэрэгжээгүй, түрээсийн гэрээ нь зээлийн гэрээг халхавчилсан гэж мэтгэлцсэн.

****** оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №***/515Б тоот Түрээсийн гэрээг Р.Б Ж.Г нар байгуулж Х дүүргийн ***4 тоотод байрлах оффисын зориулалттай 131,76 м.кв талбайтай байрыг ****** оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс ***21 оны 04 дүгээр сарын ***-ны өдрийг дуустал 6 сарын хугацаатай, түрээсийн төлбөр нь сарын 5 800 000 төгрөг байхаар, түрээсийн төлбөрийг сар бүр бодож авахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Түрээсийн гэрээгээр тогтоогдож байна. /хэргийн 29-30-р хуудас/

Дээрх түрээсийн гэрээний 5.1.3-д “гэрээ дуусгавар болоход түрээсийн орон сууцны хэвийн элэгдэл хорогдлыг тооцон, бүрэн бүтэн байдлаар буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон тул хариуцагч орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж тайлбарласан.

Хэрэв нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан буюу түрээсийн гэрээтэй холбоотой маргасан бол ****** оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №***/515Б тоот Түрээсийн гэрээний 6.3-д “хэрэв талуудын хооронд маргаан гарвал талууд эвийн журмаар шийдвэрлэх ба маргаанаа шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Улаанбаатар хотын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитраар эцэслэн шийдвэрлүүлэх бөгөөд маргааныг 3 арбитрчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлүүлнэ” гэж харьяаллын талаар харилцан тохиролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.  

Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардаж байна гэсэн тул түүний шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарах бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэл гаргаж буй өмчлөгч нь уг эд юмсыг өөрийн өмчлөлийн зүйл болохыг түүнийг хариуцагч этгээдийн хууль бус эзэмшилд байгааг баримтаар нотлох ёстой бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн урьдчилсан нөхцөл бол өмчлөгчийн өмчлөх эрх ямар нэгэн байдлаар зөрчигдсөн байх ёстой ба өмчлөгч эзэмших эрхээ алдсан байх ёсгүй байдаг.

Нэхэмжлэгчээс хариуцагч Ж.Г-г үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд түүний өмчлөгчөөр нь бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөөс гарахгүй, эд хогшлоо авахгүй, түлхүүрийг нь өгөхгүй өмчлөх эрхэд нь саад учруулаад байгаа болох нь түүний шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн “***21 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Х дүүргийн ***4 тоот байр”-ны зургаар тогтоогдоно, уг офиссын зориулалттай орон сууц нь түгжээтэй, дотор нь Ж.Г-ийн эд хогшил байгаа гэж тайлбарласан. /хэргийн 47-49-р хуудас/

Гэтэл шүүх хуралдаанд оролцсон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “М” ХХК нь уг оффиссын зориулалттай орон сууцанд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэж тайлбарлаад Х дүүргийн ***4 тоот байрны доторх орчинг харуулсан гэрэл зургийг шүүхэд ирүүлсэн, бөгөөд уг орон сууцанд байгаа эд хогшил буюу тавилга нь “М” ХХК-ийнх, нэхэмжлэгч нь уг орон сууцнтай холбоотойгоор ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, чөлөөлөх талаар ирж уулзаагүй гэсэн болно. /хэргийн хуудас/

Иймд нэхэмжлэгчийн Х дүүргийн  ***4 тоот 131,76 м.кв талбайтай оффисын зориулалттай орон сууцыг хариуцагч Ж.Гнь хууль бусаар эзэмшиж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байгаа эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгөд бие даасан шаардлага гаргаагүй “М” ХХК нь үйл ажиллагаа явуулж, эзэмшиж ашиглаж байгаа болох нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрэл зургуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хариуцагч Ж.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлон дахин шүүхэд хандах, түрээсийн гэрээтэй холбоотой Арбитрын шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар нэхэмжлэгч Р.Б-ын Х дүүргийн  ***4 тоот байршилтэй, оффисын зориулалттай орон сууцнаас хууль бусаар эзэмшигч хариуцагч Ж.Г-г албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 ***0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1*** дугаар зүйлийн 1***.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ХУЛАН   