Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2016/ШЦТ/011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч *******,

Нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч *******,

Хохирогч *******, хохирогчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч , , Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91..11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаар хэргийг 015 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Монгол улсын иргэн, 93 оны 0 дугаар сарын 1-ний өдөр суманд төрсөн, настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 8,

.         Монгол улсын иргэн, 94 оны 08 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 1 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3,

3.         Монгол улсын иргэн, 93 оны 1 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6,

Шүүгдэгч ******* нь 014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын -р багийн -р гудамж баруун талд гийн нүүрэн тус газарт цохиж хадан дээр толгой тус газраар нь унагах зэргээр *******, ******* нартай бүлэглэн, Шүүгдэгч ******* нь 014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын -р багийн -р тудамжны баруун талд гийн толгойн ар хэсгээр нь хаданд цохисон, баруун талын шанаан тус газарт цохиж, цээжин тус газарт нь өшиглөх зэргээр *******, ******* нартай бүлэглэн,

Шүүгдэгч ******* нь 014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын -р багийн -р гудамжны баруун талд гийн нүүрэн тус газарт цохиж хадан дээр унагах, хадан дээр хавсарч унагах, хаданд толгойн ар хэсгээр нь цохих, мөн шилэн хүзүүн тус газарт цохих зэргээр *******, ******* нартай булэглэн тус тус зодож г санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

014 оны 10 дугаар сарын 01-ний өглөө би гэртээ байхдаа *******ийг дуудсан. Биднийг хамт байхад ******* *******руу залгахад ******* манайд байна гэж хэлсэн. ******* бид баг дүгээр гудамжны үзүүрт явж байсан чинь , ******* нар зогсож байсан тул уулзчихаад шууд ******* бид эмийн сан явсан. Тэндээсээ өөр айлд очиж мөнгөө авчихаад *******ийн гэрт очоод байж байхад *******ийн утас дуугараад гараад явсан. Орж ирээд ******* залгаж байна, явъя гэсэн. *******, дээр очиход шил архи байсан түүнээсээ хийж өгөөд уу гээд уулгасан. Тэр архиа ууж дуусчихаад дэлгүүрээс нэг шил архи аваад нөгөө толгой дээр очиж уучихаад *******, ******* нар захруу явсан. Тэднийг явсан хойгуур намайг утас янзлуулаад өг гэхээр нь зах руу араас нь явсан. бид утсаа янзлуулчихаад явж байсан чинь *******, түрүүлээд явж байя та араас хүрээд ирээрэй гэсэн. Бид замаасаа нэг шил аваад очсон. Тэр архиа ууж дуусчихаад байж байтал дахиж архи ууя гээд *******, ******* нар архинд явах гэж байснаа болиод, надаас хэрүүл нэхээд байсан учир *******, г аваад явсан. Тэр буцаж ирээд архиа уугаад байж байтал ******* яваад өгсөн. Дараа нь надаас хэрүүл нэхэж, найз охинтойгоо хардлаа гээд байсан. Тэгэхээр нь би алгадаж, 1 удаа түлхсэн. Өөр зодсон зүйл байхгүй. Удаагүй байж байтал *******, нар ирсэн. Дараа нь *******руу шүлсээ хаячихаад босоод явтал ******* г түлхээд унагасан. Тэгэхэд ******* гоё цохилоо гэж хэлсэн. г босгож иртэл хамраас нь цус гоожоод, юм ярихгүй дуугүй суугаад байсан. ******* бид дэлгүүрээс нэг архи, ус авчирсан чинь ******* миний толгойг хагалчихлаа гээд толгойгоо гараараа илтэл гар нь цус болчихсон байсан. Нүүр гарыг нь угаалгачихаад нөгөө толгой дээр очсон. Ууж байсан архиа дуусгачихаад байж байтал *******, нар буугаад яваад өгсөн. *******, бид 3 үлдсэн. ******* мотоциклио аваад ирье гээд явсан. Тэрнээс хойшхи үйл явдлыг би мэдэхгүй байгаа гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ... надаас хэрүүл өдөөд болохгүй, түүнийг хад түшээд сууж байхад нь гараараа нүүр лүү нь хоёр удаа алгадсан. Тэгтэл над руу дахиж босч ирээд дайраад байхаар нь би түүнийг нэг удаа түлхэж унагаагаад 1 удаа алгадсан чинь тэрээр хад түшээд унасан. ******* гэнэтхэн босч ирээд гийн нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон чинь хойшоо саваад хадан дээр уначихсан. Тэгээд түүнийг босгоод ирсэн чинь түүний хамраас нь цус гоожчихсон байсан. Намайг түүнийг алгадаж, түлхэж унагаасны дараа тэрээр зүгээр агсарсан, хэрүүл нэхээд байгаад байсан. Харин цохиход хойшоо саваад хадан дээр уначихсан бөгөөд түүний хамраас нь цус гоожсон байсан. Тэгээд түүний дараа тасраад байгаа юм шиг нэг сонин царайтай, болчихоод дуугүй суугаад байсан...гэх мэдүүлэг/1- р хх-ийн 108-109/

...Талийгаач намайг өшиглөх гэж байснаа өөрөө өнхөрөөд унасан тэгээд хоёр тийшээ салаад сууж байхад талийгаач нь өөрөө унаад хамраас нь цус гарчихсан байсан ^олохоор хамрынх нь цусыг угаачихаад бүгдээрээ ярьж сууж байгаад талийгаач бид хоёр үлдээд хоёулаа босож явж чадахгүй байсан ба бие биенийгээ түшиж өнхөрч явсаар байгаад ёроолд нь ирэхэд ийг нэг удаа цохиод авсан. зөрүүлээд нэг удаа цохиход хойшоо гуйвж байгаад суучихсан, тэгсэн хамраас цус гараад тогтохгүй байсан. Нар жаргах үед салсан, хэдийнд хүргэж өгсөн, хэдэн цаг болж байсныг би мэдэхгүй /1-р хх-ийн 11-114/

... Би гийн шанаа руу 1 удаа гараараа алгадаад авсан. Түлхээд унагасан чинь ийг налаад унасан. Ингээд , бид 3 цаашаа яваад уулзсан. Тэгтэл чи байж бай би г цохичих уу гэж хэлээд эргээд дээр очоод түүнийг гараараа цохисон чинь үзүүртэй хадан дээр дагзаараа ойчсон. Энэ үед ёстой гоё цохилоо гэхээр нь харсан чинь хадан дээр ойчсон харагдсан. г удалгүй босгосон чинь хамраас нь цус гарсан байсан, бид хоёр мотоциклиор яваад дэлгүүрээс ус, архи аваад ирэхэд , хоёр хэрэлдээд байсан бөгөөд миний толгойг хагалчихлаа гээд тонгойгоод 0)ууж байсан.Талийгаач толгойгоо гараараа илсэн чинь гарын хуруунууд нь цус болсон байсан. Би хагалахыг нь хараагүй...гэх мэдүүлэг /3-р хх-ийн 1-17/

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

014 оны 09 сарын 7-нд би *******ынд очиход манай найз охинтой яриад намайг өөр найз охинтой болсон байна гэж Энхмаад хэлсэн байна. Би очиж асуудлаа шийднэ гэж байсан. 014 оны 09 сарын 7-нд би *******ынд очоод хоноход ******* архи гаргаж ирээд надтай хувааж уучихаад дээр очино, би ингэж амьдарч чадахгүй гээд байхаар нь би явуулахгүй, хөнжлөөр нь дарсаар байгаад унтуулчихсан. 014 оны 10 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед залгаад мөнгө авах гэсэн юм хамт явъя гэхээр нь *******ынд очоод байж байтал ******* залгаад та хамт байгаа юм уу гэсэн. ******* бид мотоциклиороо 0цоошоо уруудаад явж байтал тэр -той таартал хамт юм яриад сууя гэхээр нь би ажилтай боломжгүй гээд ******* бид явсан. ******* бид манайд ирчихээд байж байхад *******ын утаснаас талийгаач яриад *******ыг Хөхтолгойн ар талын овооны ард хүргээд өг гэхээр нь очтол 1,5 литртэй архи уугаад сууж байсан чинь архиар шахаад байсан. Гэхдээ энэ хэргийн явцад би 3 хундага архи уусан. *******, талийгаач найз охиныхоо талаар маргалдаад эхлэхэд нь би эвлэрүүлсэн. Дахиж нэг шил архи ^уя гээд дүгээр гудамжны баруун талд байдаг уулан дээр очиж уух үед ******* *алийгаач хэрэлдээд ******* талийгаачийг хавсарч унагаад элгэн хадан дээр унагасан. Тэгэхээр нь ******* бид салгаад эвлэрүүлсэн. Тэгтэл ******* миний мотоциклийн толь хугарсныг мэдээд толийг чинь янзлаад өгье гээд бид зах руу явсан. Зах дээр байж байтал талийгаач, ******* гараад ирсэн. Талийгаач мөнгөгүй гээд *******аар утсаа засуулсан байсан. Би явлаа гэсэн чинь талийгаач намайг түрүүний уулан дээр намайг хүргээд өг гээд байхаар нь би хүргэж өгөөд байж байтал миний утас дуугарч *******, ******* нар ирээд аваатах гэхээр нь очиж авчраад талийгаач дээр хүргэж ирсэн. Тэнд бид хоорондоо юм яриад байж байтал ******* хүүхдийнхээ саванг бэлдэж өгчихөөд ирье гэхээр нь мотоциклио өгөөд явуулсан. Тэр хойгуур *******, талийгаач хэрэлдээд байхаар нь би талийгаачийг зүүн талдаа *******ыг баруун талдаа суулгаад байж байтал талийгаач босох үед ******* гэнэт босч ирээд талийгаачийг түлхэхэд талийгаач намайг налж унаад толгойгоороо миний түшээд сууж байсан ургаа хадыг цохиод унасан. ******* ^галийгаачийн нүүр рүү цохиж хадтай хавсарч цохиод байсан. Тэгэхээр нь би *******ыг цааш нь түлхэхэд зодолдуулахгүй гээд салгасан. Тэгээд тэр дахин зодолдох гээд байхаар нь болиулах гээд Энхмааруу нь залгаж хэлэхэд чи өөреө салга гэж хэлсэн. Дахин залгаад *******ыг яриулаад гайгүй болсон. Гэтэл дахиад л зодолдох гээд байхаар нь талийгаачийг бариад сууж байтал *******, ирсэн. Талийгаачийг тэврээд сууж байхад зодолдохгүй байх гэхээр нь тавьчихсан чинь чи одоо миний юу юм гээд миний зүүн хацар руу цохихоор нь би тоогоогүй тэврээд суусан. ******* одоо г тавьчих, зодолдохгүй байх гэхээр нь тавьсан. Тэр үед утсаа оролдоод доошоо хараад сууж байсан. ын ар талд бид 4 зогсож байх үед талийгаач над руу чи миний юу юм гээд миний зүүн хацар руу цохиход нь би чамайг зодолдуулахгүй гээд л салгасан гээд талийгаачийг алгадсан. Тэгсэн чинь талийгаач хойшоо алхах гэж байхдаа тохойгоор газар тулаад унасан. Талийгаач намайг цохих үед ******* гоё цохилоо гэсэн. та нар чинь яагаад байгаа юм бэ гэхээр нь талийгаач намайг цохихоор нь би нэг алгадчихлаа гэж од хэлсэн. Талийгаачийн хамраас цус гоожоод байхаар нь би цэвэр ус, архи авахаар дэлгүүр явах гээд *******ыг аваад дэлгүүр явсан. Тэгээд архиа уухаар цаад талын толгой руу явсан. Тэр үед талийгаачийн бие нь зүгээр байсан. Дахиад тэр хэрэлдээд байхаар нь би гэр, гэрт нь хүргэж өгөх санал тавихад явахгүй гээд байсан. Тэгтэл , ******* тэр толгойгоос уруудаад яваад өгсөн. Тэгэхээр нь би явья гэж шийдээд өмнөх толгой дээр тавьсан байсан мотоциклио авах гээд явж байтал талийгаач, ******* зодолдоод байсан. Тэгэхээр нь би мотоциклоо асаагаад очтол ******* талийгаачийг зодож байсан. *******ыг болиулаад, талийгаачийн хувцасны тоосыг унагаад *******ын хувцсыг харахад тоосгүй байсан. Талийгаачийг мотоцикль дээрээ суулгах гэтэл талийгаач хөл дээрээ тогтож чадахгүй, би жаахан унтмаар байна гэсэн. Тухайн үед би тасарчихсан байна, жаахан унтаг гэж бодоод тэгээд ч энэ -ыг хамт аваад явбал нэгнийгээ түлхээд унагачихна гэж бодоод *******ыг хүчээр сундлаад , ******* дээр очоод г хүргээд өгчихөөрэй гэж хэлээд явсан. ******* бид явж байтал миний мотоциклио эвдэрэхээр нь би засаад сууж байтал ******* таксидаад явсан. Би тэр шөнө талийгаач ээжийгээ хараад хоносон гэв.

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... нь түүнийг хавсарч хадан дээр унагаагаад толгой руу нь нэг удаа гараараа цохисон чинь над руу налаад унасан бөгөөд дахиад "гийн толгой руу -3 удаа цохисон тэр үед хажууд байсан хад руу толгойн ар хэсгээрээ цохигдсон. Тэгээд гийн хамраас жоохон цус гоожоод түүнийг усаар угаасан. г босгосон бөгөөд миний ар талд сууж байсан, миний зүүн талын хацар луу цохихоор би босож ирээд түүний нүүр лүү нь алгадсан чинь хамраас нь дахиад бага зэргийн цус гарсан . Толгой дээрээс мотоциклио аваад буугаад ирэх үед , хоёр барилцаад авчихсан бие биенийгээ цохиж аваад зодолдоод байсан. г нилээн цохиж зодсон. Тэрээр эхлээд хаданд хавсарч унагаагаад нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Нүүр лүү нэг удаа алгадсан. Намайг алгадахад тэрээр доошоо тийм хүчтэй савж унаагүй, зүгээр доошоо суусан. Тэгээд хамраас нь бага зэргийн цус гарчихсан байсан...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 116-117/

...Толгой дээр сууж байхад , хоёр барилцаад нь талийгаачийг элгэн хадан дээр хавсарч унагаагаад, нүүр лүү нь -3 удаа цохисон энэ  хад руу толгойг нь шахаж цохиод хамраас нь цус гоожсон. тай гар барихад хойшоо дайвж байгаад чулуунд бүдрээд бөгсөн хэсгээрээ суусан. хадан дээр цохисон тиймээ гэхээр нь тийм гэхэд тэр үед нь зөрүүлээд цохисон гээд хэлчихээрэй гээд гуйхаар нь тэгье гэж хэлээгүй, дуугүй өнгөрсөн. Намайг нэг удаа цохисон гэж хэлснээс би цохисон гэж хэлээгүй, талийгаачийн хамрын цус нь өмнө нь гоожсон, миний хувьд цохиогүй, ******* нь талийгаач намайг цохиход гоё цохилоо гэж хэлсэн. Нар жаргаагүй, гэгээтэй байсан. Талийгаач тасарчихсан байдалтай газар хэвтэж байсан, цаг хэд болж байгааг мэдэхгүй...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 10-1/

...Хоорондоо маргаад г түлхээд хөлөөрөө хавсараад элгэн хадан дээр унагаасан. Дараа нь толгой нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон, босоод зогсож байсан чинь босоод зогссон, тэгтэл гийн толгой, нүүр хэсэгт гараараа цохиход миний дээрээс унаад, миний түшээд сууж байсан хад руу толгойгоороо цохиод унасан, мөн дараад толгой руу нь -3 удаа цохисон. Би зодсон асуудал байхгүй, сүүлд г 0\марболд, нарт үлдээгээд 18 цагийн үед салаад явсан...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 05-11/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... түүний нүүр лүү нэг удаа цохиод авсан чинь түүний хамраас цус гоожсон. Түүнээс хойш болсон зүйлийн сайн санахгүй байгаа бөгөөд нэг санахад бид хоёр г хоёр сугаар нь сугавчилаад хөтөлчихсөн явж байсан. од би явлаа гэж хэлээд гэртээ очсон. Намайг зах руу явчихаад ирэхэд намайг зодсон гэж байсан бөгөөд тэр үед түүний нүүр ам гэмтэл шархгүй зүгээр байсан нилээн согтоод тасарчихсан бололтой нээх зүйл ярихгүй байсан. гийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон чинь хойшоо унасан бөгөөд түүний хамар амнаас цус гарсан. ..гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 15-16/

... бид хоёрыг бэлд сууж байхад ирээд талийгаачийг тасарчихсан юм шиг байна. Босохгүй байна гэхээр нь бид хоёр очиж авахад газарт атираад хэвтчихэн байсан. ынд оччихоод эргээд ирэхэд ын дагз хэсгээс нь жаахан цус гарчихсан, найзыг нь зодчихлоо гээд сууж байсан. Талийгаачийн толгойн зүүн хэсэг рүү нь цохихыг харсан, тонгойн ар хэсгээс нь цус гарчихсан байсан. ...гэх мэдүүлэг/хх-ийн -130/

... нь гийн хойноос тэвэрчихсэн үзүүртэй хадан чулууны хажууд чулууг налаад суучихсан байсан. хажууд нь зогсож байсан. найзынхаа толгойг хагалчихлаа гээд толгойгоо баруун гараараа дагз хэсэгтээ илээд хурууны өндөг хэсгүүд нь цус болсон байсан. Намайг гэртээ очиход цаг болж байсан. намайг байх үед цохиогүй, намайг ынх руу явах гэж байхад гийн шанаа руу -3 уда гараараа цохисон. г -3 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 9-04/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...1 цагийн үед над руу залгаад нь хүнд зодуулаад ухаангүй гэрт аваад ирсэн байна. Ухаан орохгүй байна гэхээр нь цагдаа, түргэн дуудуулсан. Эрдэнэцогт сумаас ирэхэд эмнэлэгт манай талийгаачийг хэвтүүлсэн байсан ба 014 оны 10 дугаар сарын 0-ны өдрийн өглөө 09 цагийн үед талийгаач нас барсан. Би 14 цагийн үед утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. ирээд талийгаачийг үдагуулж явсан гэж байсан. Манай талийгаачийг ямарч ухаангүй гэрт нь авчирч өгсөн.-.гэх мэдүүлэг/хх-ийн 41-4/

Гэрч ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

...******* 17:00 цагийн үед манайд ирээд гудамжны үзүүрт хүн байгаа хүмүүст ундаа аваачиж өгье гээд явсан. Дэлгүүрээс ундаа аваад очиход ******* талийгаачийг тэвэрчихсэн сууж байсан. Тэгээд би наад хүнээ тавиач гэсэн чинь ******* тавьсан. Тэгсэн чинь *******, талийгаач нар хэрэлдээд зодолдох гээд байхаар нь *******ийг талийгаачийг тэврээд суучих гэсэн чинь ******* талийгаачийг тэврээд суух гэтэл талийгаач *******ийг цохисон. ******* босч ирээд талийгаач, ******* нарыг дагуулаад цаашаа явсан. ******* тэдний араас боссон. Гэтэл ******* гоё цохилоо гэхээр нь эргээд хартал ******* намайг цохисон болохоор би нэг л цохилоо гэж надад хэлсэн. Тэр үед талийгаач газар уначихсан хамраас нь цус гоожоод хэвтэж байсан. Тэгээд ^К., ******* яваад дэлгүүрээс ус, архи аваад ирсэн. Сууж байсан газраасаа холдоод цаад талын толгой дээр очоод байж байтал ******* бид маргалдаад уулын бэлд байж байсан чинь *******, ******* мотоцикльтойгоо ирээд талийгаачийг тасарчихлаа, явахгүй гээд байна. Бид яваад ганц юм аваад ирье гээд яваад өгсөн. Бид тэндээ жаахан юм ярьж байгаад явъя гээд талийгаач дээр очиход унтаж байсан. Талийгаачийг явъя гэсэн чинь унтмаар байна гэхээр нь бид талаас нь түшээд явж байсан чинь ******* талийгаачийг өшиглөсөн. Тэгэхээр нь би болиулаад цаашаа явж байсан чинь ******* талийгаачийг орхиод явчихъя намайг нэг удаа орхиод явж байсан гэж хэлээд бид -ыг хаяаад явсан. Би такси барих гэж нилээн удсан. Тэгээд такси аваад талийгаачийг гэрт нь хүргэж өгсөн гэв.

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн Ф ..., г дараад суучихсан байхаар нь би яаж байгаа юм наадхаа босгооч гэхэд тэрээр , хоёр хоорондоо зодоо хийгээд байхаар нь салгаад байж байгаа юм гэсэн. Хохирогч нь хойшоо гараа саваад *******ийн нүүр рүү цохисон.Тэгээд би утсаа оролдоод байж байтал ******* ёстой гоё цохилоо гэхээр нь би харсан чинь хадан дээр хойшоо ойччихсон байсан. ******* би ганц л цохисон шүү, өерөө намайг эхэлж цохио биздээ гэж хэлсэн. Тэгтэл *******, хоёр бас хэрүүл хийгээд "оорондоо бие биенийгээ заамдаад ******* түүнийг хойш нь түлхэх шиг болсон чинь хад руу налаад сууснаа...чи миний толгойг хагалчихлаа ш дээ...гээд толгойгоо гараараа арчаад үзүүлсэн чинь гар нь цус болчихсон байсан. ******* бид хоёр сугадаад аваад явахад тэрээр ганц нэг зүйл яриад өөрөө хөл дээрээ явж байсан бөгөөд зарим үед түүнийг тавихад өөрөө гуйвж дайваад алхаж байсан. ******* түүний нүүр лүү нь нэг удаа цохисон бөгөөд хадан дээр арагшаа унасан бөгөөд хамраас нь цус гарчихсан байсан. Тэгээд толгой руу намайг аваад бууж байхад ******* түүний шанаан тус газар нэг удаа гараараа цохиод мөн цээж рүү нь 1 удаа өшиглөсөн. Гэгээ тасарч байсан...гэх мэдүүлэг/хх-44-45/

...Талийгаач хойшоо савах үедээ *******ийн нүүр рүү цохичихсон. Тэгэхэд нь талийгаачийг босгоход ******* босоод талийгаач хоёрыг дагуулаад цаашаа яваад цаана оччихсон юм яриад зогсож байсан. Тэгсэн ******* босоод тэр гурав руу явсан, би наана нь утсаа оролдоод сууж ^айхад ******* ёстой гоё цохилоо гэхээр нь харахад талийгаач хойшоо хадан дээр уначихсан хамраас нь цус гарч байсан, больцгоогооч гэхэд ******* манийг чинь нэг цохихоор нь би зөрүүлээд нэг цохисон шүү гэж ******* өөрөө хэлсэн. Яг цохихыг нь би хараагүй. Талийгаач намайг зодчихлоо гэж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 46-47/

... ёстой гоё цохилоо гэхээр нь би харсан чинь хойшоо ойччихсон байсан бөгөөд түүний хамраас нь цус гарчихсан байсан. би нэг л цохисон шүү өөрөө намайг эхэлж цохио биздээ гэж хэлсэн. Оогий хоёр бас хэрүүл хийсэн бөгөөд хоорондоо барилцаж авсан ба Оогий г заамдаад хойш нь түлхсэн чинь толгойгоор нь чулуун дээр цохичих шиг болсон. Тэгтэл пизда минь чи миний толгойг хагалчихлаа ш дээ гээд толгойгоо үзүүлсэн чинь гар нь цус болчихсон байсан. наад пизда чинь худлаа жүжиглэж байгаа юм гээд түүний шанаа руу 1 удаа гараараа цохиод, суучихсан байхад нь нэг удаа цээж рүү өшиглөсөн. түүний хамар луу цохиод цус гоожуулсан ...гэх мэдүүлэг/3-р хх-ийн 1-13/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

....0 цаг нилээн өнгөрч 1 цаг дөхөж байхад ганцаараа гэрт орж ирээд Аюуш эгчээ г би таксигаар аваад ирлээ гэхээр нь гүйгээд гарахад таксины арын суудал дээр талийгаач нь уртаашаа хэвтчихсэн пүүз нь мултараад сандал доогуур нь уначихсан байсан. Тэгээд өөрөө том гэдэстэй болохоор дамжилж оруулж чадахгүй, манайд байсан , той оруулсан, гэрт оруулахад ямарч ухаан байхгүй, хурхираад байсан. Тавьсан газар болгон ар дагзнаас нь цус гараад нэвчээд байсан. Талийгаачийн хувьд ерөөсөө юм яриагүй, хамар амнаас нь өтгөн хүрэн бор зүйл гоожоод байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 50/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Намайг очсоноос хойш нэг жаахан банди орж ирээд нөгөө авчирсан гэх банди нар нь хоорондоо чамаас болсон гээд барилцаад байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 5/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...би 0 цаг өнгөрөөгөөд гэртээ очсон. Манай ах *******, дүү нарын хамт гэрт байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 54/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...******* нь ганцаараа 014.10.01-ний өдрийн 11 цагийн үед ирээд 30.000 төгрөгөө аваад явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 60/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Орой нар жаргаж байх үед гэртээ ирсэн. Цаг хэд болж байсныг мэдэхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 6/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... цаг болж байсан болов уу ******* нь гэртээ ирсэн, жаахан архи уучихсан байсан. Хэн нэгэнтэй хэрэлдэж зодолдсон талаар юу ч яриагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 56/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... залгаад , хоёр хоорондоо зодоо хийгээд салахгүй байна гээд утас нь тасарсан...гэх /хх-ийн 65/ ... шөнө 3 цагийн үед дүүгийнхээ утсаар ярьж байна гээд пиздааг алчихаад шоронд явсан ч яадаг юм гэж хэлсэн ...гэх мэдүүлгүүд /4-р хх-ийн 7-9/

Гэрч З.Жавзангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн Ф ...МСҮТ-ийн төвд 1 жил суралцаагүй. *******д одоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суусан, төгссөн талаар ямар ч баримт байхгүй. Мэргэжил Сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаад ар гэрийн гачигдлаар гарсан...гэх мэдүүлэг/4-р хх-ийн 3-6/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Шинэ нуур дэлгүүрийн орчимын гудамжинд таараад нь надтай уулзаад гурвуулаа яваа гэж яриад тэр хоёрлуу заасан, хархад хоорондоо нэгнийгээ түшсэн, газар ойчсон зүйл харагдаагүй, зэрэгцээд зогсож байсан юм. 0 цагийн үед байх гэж бодож байна...гэх мэдүүлэг/4-р хх-ийн 3-4/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 014 оны 10 сарын 15-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн

1.         Талийгаач гийн биед тархины хатуу хальсан доорхи том хэмжээний цусан хураа, тархины суурь хэсгийн няцралт, их тархины баруун талын тал бөмбөлгийн дагз хэсэг, бага тархины баруун талын бөмбөлгийн бага хэмжээний тархины цусан хуралт, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт, биеийн эсийн олон тооны зулгаралтууд, ирмэг тэгш бус шархнууд гэмтлүүд үүсгэгдсэн байна.

.         Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагиийн хүчтэй үйлчлэлээр үүссэн байх боломжтой

3.         Талийгаач гийн биед архаг хууч өвчний гэх шинж тэмдэг шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоогдоогүй.

4.         Талийгаач О.ннямбуугийн үхлийн шалтгаан нь тархины хатуу хальсан доорхи их хэмжээний цусан хураа, тархины суурь хэсгийн эдийн няцрал, тархины эдийн доторх цусан хуралт зэргээс тархи хавагшин, улмаар тархи шахагдаж, дарагдсанаас төвийн гаралтай амьсгал зүрх зогсож нас барсан байна.

б.Талийгаачийн биед үүссэн олон тооны зулгаралтууд нь хатуу мохоо, хавтгай гадаргуутай зүйлийн үрэлцэх, шүргэлцэх хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Уг зулгаралтууд шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журмын .6 заалтаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно ...гэх дүгнэлт/1-р хх-ийн 68/,

Шинжээч эмч Г.Намнанжанцангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тархины далд гэмтэл, хатуу хальсан доорхи том хэмжээний цусан хураа, ^архины хатуу хальсан доорхи том хэмжээний цусан хураа, тархины суурь хэсгийн "яралт, их тархины баруун талын тал бөмбөлгийн дагз хэсэг, бага тархины баруун талын бөмбөлгийн бага хэмжээний тархины эдийн цусан хуралт, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт зэрэг нь нэгэнт үхэлд хүргэсэн үндсэн өвчин учраас гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дүгнэлтийн онош хэсгийн 1 дэх заалт тусгагдсан байгаа ирмэгтэгш шарх нь гавлын хөндийрүү нэвтрээгүй хуйхын гэмтэл, олон тооны зулгаралтууд өнгөц биеийн хэсгийн 1 хувиас хэтрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх мэдүүлэг /-р хх-ийн 36/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 014 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн... ******* нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай..гэх дүгнэлт / 1-р хавтас хэргийн 74-75 /

Шүүх сэтгэц эмгэг судлалын 014 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн... ******* нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай... гэх дүгнэлт / 1-р хавтас хэргийн 76-77 /

Шүүх сэтгэц эмгэг судлалын 014 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн.... ******* нь сэтгэцийн хувьд ямар нэг өвчингүй байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт /1-р хавтас хэргийн 77- 78 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 015.08.05-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн

-Талийгаачийг үхэлд хүргэсэн тархины битүү гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба толгойн дагз хэсэгт хүч үйлчлэх буюу дагз хэсгээрээ юм мөргөж унасанаас үүсэх боломжтой. Ийм гэмтэл авсан хүн тодорхой хугацаанд идэвхтэй үйл хөдлөл хийгээд явах боломжтой. Энэ хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй байх бөгөөд хэдий хугацаанд явахыг нарийвчлан тогтоох боломжгүй.

-Урьд гаргасан шүүх эмнэлгийн 70 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /3-р хх-ийн 173-174/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/1-р хх-ийн 1-3/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/1-р хх-ийн 4-9/, цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг/1-р хх-ийн 10-15/, хохирогчийн хувцаст хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 16-18/, хүний бие, хувцаст хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн -8/, хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 3-39/, Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 014 оны 10 сарын 15-ны өдрийн 70 дугаар дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-ийн 68, 1-15/, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 014 оны 10 сарын 13-ны өдрийн 8863 дугаар дүгнэлт /1-р хх-ийн 70/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 014 оны 10 сарын 08-ны өдрийн 8861 дугаар дүгнэлт /1 хх-ийн 71-7/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 74, 76, 78/, Сэтгэцийн шинжилгээний дүгнэлтүүд /1-р хх-ийн 73-78/, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 165/, хохирлын баримтууд /1-р хх-ийн 44-50, -р хх-ийн 1-4/, хөрөнгө битүүмжлэх фгогтоол, тэмдэглэл, эд хөрөнгийн зураг /-р хх-ийн 1-30/, ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /-р хх-ийн 15-1/, шүүгдэгч *******, *******, ******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 137, 149, 178/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч *******, *******, ******* нарыг бүлэглэн талийгаач г хүнд зэргийн согтолттой байхад нь ******* нь нүүрэн тус Ч^азарт цохиж хадан дээр толгой тус газраар нь унагах, ******* нь баруун талд гийн толгойн ар хэсгээр нь хаданд цохисон, баруун талын шанаан тус газарт цохиж, цээжин тус газарт нь өшиглөх, ******* нь нүүрэн тус газарт цохиж хадан дээр унагах, хадан дээр хавсарч унагах, хаданд толгойн ар хэсгээр нь цохих, мөн шилэн хүзүүн тус газарт цохих зэргээр зодож биед нь гавал тархиа битүү гэмтэл, тархинйы хатуу хальсан доорхи том хэмжээний цусан хураа, тархины баруун талын бөмбөлгийн дагж хэсэг, бага тархины баруун талын бөмбөлгийн бага хэмжээний тархины эдийн цусан хуралт, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт бүхий гэмтлийг санаатай учруулж алсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг/1-р хх-ийн 108-109, 11-114, 3-р хх-ийн 1-17/, шүүгдэгч *******ийн мэдүүлэг /1-р хх-ийн 116-117, 10-1, 3-р хх-ийн 05-11/, шүүгдэгч *******ын мэдүүлэг/хх-ийн 15-16, -131, 3-р хх-ийн 9-03/, гэрч ын мэдүүлэг/1-р хх-ийн 44-47, 3-р хх-ийн 1-^13/, хохирогч *******ын мэдүүлэг/41-4/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 014 оны 10 сарын 15-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн... Талийгаач гийн биед тархины хатуу хальсан доорхи том хэмжээний цусан хураа, тархины суурь хэсгийн няралт, их тархины баруун талын тал бөмбөлгийн дагз хэсэг, бага тархины баруун талын бөмбөлгийн бага хэмжээний тархины эдийн цусан хуралт, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт, биеийн эсийн олон тооны зулгаралтууд, ирмэг тэгш бус шархнууд гэмтлүүд үүсгэгдсэн...гэх дүгнэлт/ 1-р хх-ийн 68/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 015.08.05-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн...Талийгаачийг үхэлд хүргэсэн тархины битүү гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба толгойн дагз хэсэгт хүч үйлчлэх буюу дагз хэсгээрэз юм мөргөж унасанаас үүсэх боломжтой. Ийм гэмтэл авсан хүн тодорхой хугацаанд идэвхтэй үйл хөдлөл хийгээд явах боломжтой. Энэ хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй байх бөгөөд хэдий хугацаанд явахыг нарийвчлан тогтоох боломжгүй ... гэх дүгнэлт /3-р хх-ийн 173-174// зэргээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* , *******, ******* нар нь бүлэглэн талийгаач г зодсон үйлдэл нь үйлдлээрээ болон санаа зорилгоороо нэгдсэн байдал, мөн эдгээр гурван хүн г зодсоны улмаас талийгаачийн г биед шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтэл үүсч улмаар гийн амь нас хохирсон байна.

Хэдийгээр *******, *******, ******* нар бүлэглэн талийгаач г зодсон үйлдлүүд тусдаа байгаа боловч тэдгээрийн үйлдлийн улмаас талийгаач нас барсан тул шүүгдэгч *******, *******, ******* нарын талийгаач г зодсон үйлдэлд, талийгаачийн гавал тархины гэмтэл хэний үйлдлийн улмаас учирсаныг тогтоох боломжгүй ба талийгаачийн үхэлтэй шалтгаант холбоотой байна.

Харин гэрч ыг талийгаачийг бусдад зодуулсан байхад нь шалтгаангүйгээр г өшиглөх зодсон гэх боловч тухайн үйл явдал нь нотлогдон тогтоогдохгүй, мөн түүнчлэн тухайн өдөр талийгаачийг 0-1 цагийн хооронд таксигаар гэрт нь шууд хүргэж өгснийг гэрчилж байгаа гэрч ийн .. 0 цаг нилээн өнгөөрөөд 1 цаг дөхөж байхад ирсэн...гэх / хх-ийн 50-50/, гэрч ын.. би 0 цаг ^нгөрөөгөөд гэртээ орсон...гэх / хх-ийн 54-55/, гэрч З.Жавзангийн ... 1 цагийн үед манай хүү орж ирсэн...гэх / хх-ийн 58-59/, гэрч ийн.. 0 цагийн үед байх дэлгүүрийн орчим гудамжид таарсан, тэр хоёрлуу заасан харад хоорондоо нэгнийгээ түшсэн, газар ойчсон зүйл харагдаагүй...гэх / хх-ийн 14-15/ нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91..11 -д заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Талийгаач тай шүүгдэгч нарын хувьд хувийн таарамжгүй харьцаа болон түүнийг зодох тодорхой шалтгаан байгаагүй, талийгаачийн цусанд 1, промилли спиртийн агууламж илэрсэн бөгөөд энэ нь хөнгөн зэргийн согтолтонд хамаарна гэж шинжээчийн дүгнэлт гарсан зэрэг байдлаас дүгнэхэд шүүгдэгч К., *******, ******* нарыг бүлэглэн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91..11 -д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хуралдааны шүүмжлэлийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлөгч , , нараас... хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү... гэсэн хүсэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 014 оны 10 сарын 15-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн... Талийгаач гийн биед тархины хатуу хальсан доорхи том хэмжээний цусан хураа, тархины суурь хэсгийн няралт, их тархины баруун талын тал бөмбөлгийн дагз хэсэг, бага тархины баруун талын бөмбөлгийн бага хэмжээний тархины эдийн цусан хуралт, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт, биеийн эсийн олон тооны зулгаралтууд, ирмэг тэгш бус шархнууд гэмтлүүд 0'үсгэгдсэн..,гэх / 1-р хх-ийн 68 / Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 015.08.05-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн...Талийгаачийг үхэлд хүргэсэн тархины битүү гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба толгойн дагз хэсэгт хүч үйлчлэх буюу дагз хэсгээрээ юм мөргөж унасанаас үүсэх боломжтой. Ийм гэмтэл авсан хүн тодорхой хугацаанд идэвхтэй үйл хөдлөл хийгээд явах боломжтой. Энэ хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй байх бөгөөд хэдий хугацаанд явахыг нарийвчлан тогтоох боломжгүй ... гэх дүгнэлт/3-р хх-ийн 173-174/дүгнэлтүүд болон хэргийн бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоосон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтаар нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 014 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн дүгнэлтүүд хэрэгт авагджээ. / 1-р хавтас хэргийн 74, 76, 78 /

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нар нь хэрэг хариуцах чадвартай байна гэж үзэв. Хохиргч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нотлох баримтаар 371698 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч ******* 140000 төгрөг, Чиүүгдэгч ******* 100000 төгрөг, шүүгдэгч ******* 180000 төгрөг тус тус өгсөн ба нийт 40000 төгрөгийг хасч, үлдэгдэл 851698 төгрөгнөөс шүүгдэгч *******аас 950566 төгрөг, *******оос 990566 төгрөг, *******аас 910566 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч *******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь 014 оны 10 сарын 0-ны өдрөөс 016 оны 01 сарын 16-ны өдрийг хүртэл 468 /дөрвөн зуун жаран найм/ хоног, шүүгдэгч *******, ******* нар нь 014 оны 10 дугаар сарын 0-ны өдрөөс 014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хуртэл, мөн 014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 016 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл 465 /дөрвөн зуун жаран тав/ хоног тус тус цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан цус мэт бохирлогдсон чулууг устгаж, талийгаач гийн цайвар цэнхэр өнгийн жинсзн хүрэм, цэнхэр өнгийн жинсэн өмд тус бүр 1 ширхэг, шүүгдэгч *******ийн гуян хэсгээрээ цайралттай цэнхэр жинсэн өмд 1 ширхэг, шүүгдэгч *******ын хар хөх өнгийн жинсэн хүрэм, цэнхэр өнгийн урд хэсэгтээ 6 металл товч бүхий жинсэн өмд тус бүр 1 ширхэг, шүүгдэгч *******ын цайвар өнгийн доод хэсэг нь сэмэрч урагдсан жинсэн өмд 1 ширхэг зэргийг тус тус устгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын тавилга бүхий, 650000 төгрөгийн үнэлгээтэй, 4 ханатай гэр, *******ын тавилга бүхий, 380000 төгрөгийн үнэлгээтэй, 5 ханатай гэр, *******ийн тавилга бүхий, 550000 төгрөгийн үнэлгээтэй тавилга зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 013 0)ны 09 сарын 4-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.-т зааснаар гурван сар арав хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж дуусаж, ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн нь түүний ялгүй болох хугацаа тасарсан байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т зааснаар шуүгдэгчийн энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна гэж заасны дагуу шүүгдэгч *******ийн дээр дурдсан ялтай байдлыг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, түүнийг анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч *******, *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцел байдал, учруулсан хор уршгийн шинж, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзсан болно. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83, 86, 90 дүгээр зүйлийн 90,3, 97 дугаар зүйлийн 97.1.1 -97.1.4, 98 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон        

ТОГТООХ нь:

1.         Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч *******ийн ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

.         Шүүгдэгч ийн , ын , Нямжаргалын нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

З.Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91..11 -д зааснаар шүүгдэгч *******ыг арван зургаан жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ийг арван зургаан жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ыг арван таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан арван зургаан жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******ид оногдуулсан арван зургаан жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан арван таван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч ******* нь 014 оны 10 сарын 0-ны өдрөөс 016 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 468 /дөрвөн зуун жаран найм/ хоног, шүүгдэгч *******, ******* нарын 014 оны 10 дугаар сарын 0-ны өдрөөс 014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл, мөн 014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 016 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 465 /дөрвөн зуун жаран тав/ хоногийг тус тус оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 950566 төгрөг, шүүгдэгч *******оос 990566 төгрөг, шүүгдэгч *******аас 910566 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч *******т олгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон чулууг устгаж, талийгаач гийн цайвар цэнхэр өнгийн жинсэн хүрэм, цэнхэр өнгийн жинсэн өмд тус бүр 1 ширхэг, шүүгдэгч *******ийн гуян хэсгээрээ цайралттай цэнхэр жинсэн өмд 1 ширхэг, шүүгдэгч *******ын хар хөх өнгийн жинсэн хүрэм, цэнхэр өнгийн урд хэсэгтээ 6 металл товч бүхий жинсэн өмд тус бүр 1 ширхэг, шүүгдэгч *******ын цайвар өнгийн доод хэсэг нь сэмэрч урагдсан жинсэн өмд 1 ширхэг зэргийг тус тус устгасугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч *******ын тавилга бүхий, 650000 төгрөгийн үнэлгээтэй, 4 ханатай гэр, шүүгдэгч *******ын тавилга бүхий, 380000 төгрөгийн үнэлгээтэй, 5 ханатай гэр, шүүгдэгч *******ийн тавилга бүхий, 550000 төгрөгийн үнэлгээтэй тавилга зэрэг эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.

9. Шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэдгээрийн ял эдлэх хугацааг 016 оны 01 сарын 13-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн

304.1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

И.Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Б.ГЭРЭЛМАА

ШҮҮГЧИД                    Н.БААСАНБАТ

                                      Ч.БАЙГАЛМАА